| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2019/00475/И |
| Дугаар | 103/ШШ2019/00468 |
| Огноо | 2019-11-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2019/00468
2019 11 07 103/ШШ2019/00**************8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам длж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, эмэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоо Хуцаагийн дугаар гудамжны тоотод түр оршин суух, ******* дүүргийн Биеийн ажилтай, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19 онд Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механизмын оператор мэргэжилтэй, -д жолооч ажилтай, ******* дүүргийн ******* дүгээр хороо, Үйлдвэрлэлийн хэсэгт оршин суух, овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг, гэрийн үнэ 3.500.000 төгрөг, ахуйн хэрэгцээний хөрөнгө 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч шүүх хуралдааны нарийн бичгийн д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч нь шүүхэд гсан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2009 онд той танилцаж улмаар хайр сэтгэлийн холбоотой болж 20 оны 10 сарын 02-ны өдөр хамтын амьдрал зохиож өрх тусгаарласан. 2010 оны 8 сарын -ны өдөр том хүү , 2013 оны 11 сарын 11-ний өдөр ихэр хүүхдүүд болох , нар төрсөн. Бид хамтдаа амьдарч байх хугацаанд нөхөр бусадтай харилцаанд орж хэрүүл ман үргэлж гардаг байсан. Млдах үедээ удаа дараа надад гар хүрдэг байсныг хүүхдүүд мэднэ. 2019 оны ******* сарын 2*******-ны өдөр миний том эгчийн охин надад танай нөхөр надтай бэлгийн харилцаанд орох гэж удаа дараа дарамталдаг байсан талаар хэлсэн. Энэ асуудлыг нөхөртөө хэлж той ярилцах гэсэн боловч намайг доромжилж зодож орхиод явсан. Үүнээс хойш бид тусдаа амьдарч байсан. 2019 оны 7 сарын 1*******-ний өдөр би охин тэй хамт хөдөө аав, ээжийн найз ахынд хэд хоногоор явсан хойгуур 2019 оны 7 сарын 18-ны үед нь 5 ханатай гэр орон бүх зүйлсийг аваад явсан байсан. Энэ хугацаанд би охинтойгоо хөдөөнөөс ирээд орох орон гэргүй байсан учир хамтдаа амьдрахаар 2019 оны 8 сарын 23-ны өдөр очсон. Гэвч удалгүй 2019 оны 9 сарын 28-ны өдөр хүү , охин ээ аваад явсан. Учир нь нь , гэх хоёр эмэгтэйтэй хувийн харилцаатай байгаа. 2019 оны 7 сарын 11-ний шөнө нь миний хүү , нарыг хадам ээж гэрт үлдээж гэртээ гэх эмэгтэйг авчирч хамт хонож, маш нь хадам ээж, хүү , нартай гэрт очиход өрхөө бүтээгээд хаалгаа цоожилсон байсан, хадам ээж хаалгыг нь тогшиж байгаад орсон гэж надад хэлсэн. Ингээд 2019 оны 8 сарын 28-ны өдөр би тэмцээнээр Улаанбаатар хот явсан хойгуур дахиад уулзсан талаар хүү надад хэлсэн. Үүнээс хойш хамт амьдрах боломжгүй болж 2019 оны 9 сарын 18-ны өдрөөс салж тусдаа амьдрах болсон. Одоо өвөл болж хүйтэрч байхад орон гэргүй гурван хүүхдээ аваад айлаар өдөр хоногийг өнгөрүүлж байна. хүүхдүүдийн унтдаг ор хөнжил, дэвсгэр, аяга таваг гээд амжиргааны хэрэгслийг бүгдийг нь хамаад аваад явсан. Гэрийг бид өөрсдийн хамтын хөдөлмөрийн хөлсөөр олж авсан. Гурван хүүхэд айлаар дагуулж явах хэцүү учир том хүү ыг хадам ээж дээрээ орхисон. Иймд оос гурван хүүхдийн тэтгэлэг, гэрийн үнэ 3.500.000 төгрөг, ахуйн хэрэгцээний хөрөнгө 2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: той тохиролцоод том хүү ыгаа аавд нь өгөхөөр болсон, одоо хоёр хүүхэддээ тэтгэлэг гаргуулна. надад 5 ханатай гэрээ, эд хөрөнгийн хамт буцаан өгөхөөр гэрээ байгуулсан. Гэр болон бусад эд хөрөнгөө хурдан авмаар байна. Би 2 хүүхэдтэйгээ ээж аавтайгаа их олуулаа байгаа. Хүүхдүүд тохитойхон хичээлээ ч хийх ширээ сандалгүй, унтах газаргүй хэцүү байна. Том хүү маань хадам ээжтэй байх дуртай, ихэнхдээ хадам ээжтэй байдаг учраас хүүгийнхээ хүслийг хлзаад аавд нь өгөхөөр болсон. бол хүүхдээ гэдэггүй, хүү ч аавдаа тийм дуртай биш, байнга айдастай байдаг гэв.
Хариуцагч шүүхэд гсан тайлбартаа: Миний бие нь З. нэхэмжилсэн гэр болон ахуйн хэрэгцээний зориулалтаар 5.500.000 төгрөгийг бэлнээр өгч чадахгүй. Бидний хэрэглэж байсан иж бүрэн тавилгатай их таван ханатай гэрийг өгч болно. Хүүхдүүдийг маань өсгөж хүмүүжүүлэхэд заавал надаас бэлэн мөнгө авах шаардлагатай гэвэл би өөрийн гурван хүүхдээ өөр дээрээ авч асран хүмүүжүүлж чадна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: З. нэхэмжлэлтэй Б. холбогдох иргэний хэрэгт талууд доорх байдлаар эвлэрэв. Үүнд:
1. нь гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гсан. Том хүү Б.ыг эцэг ын асрамжинд, Б., Б.Итгэл нарыг эх З. асрамжинд үлдээхээр тохиролцож оос хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар,
2. Гэрийн үнэ 3.500.000 төгрөгт өмнө хамт амьдарч байсан таван ханатай гэрийг д буцааж өгөхөөр,
3. Ахуйн хэрэгцээний зүйлс худалдах авах 2.000.000 төгрөгт тооцон гал тогооны иж бүрдэл, хөргөгч нэг ширхэг, шарах шүүгээ , ор /хоёр ширхэг гудас хөнжил/, хувцасны шкаф нэг ширхэг, комут нэг ширхэг, хулдаас /******* ширхэг/, угаалтуур /1 ширхэг/, стинк /1 ширхэг/, төслийн зуух /1 ширхэг/ зэргийг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын эвлэрлийн гэрээг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч овогт нь хариуцагч овогт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг, гэрийн үнэ 3.500.000 төгрөг, ахуйн хэрэгцээний эд зүйлсэд 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр төлүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эд хөрөнгө гаргуулах шаардлагад болон нэхэмжлэгч нь хүү Б.ад хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж эвлэрэн хэлэлцэн эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлсэн нь Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2009 онд танилцаж, хамтран амьдарч байх хугацаандаа 2010 онд хүү , 2013 оны 11 сард ихэр хүүхдүүд болох , нарыг төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 2019 оны 9 сараас хоорондын таарамжгүй харьцаа, өөр хүнтэй эр эмийн харьцаа тогтоосны улмаас тус тусдаа амьдарч, хүүхдүүд эхийн асрамжинд одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаанууд, өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хүү ын *********************, хүү ийн 10007, охин ийн 10007******* төрсний бүртгэлийн дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээг эцэг оор овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-т зааснаар хүү , , охин нарын эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү , , охин нар төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.
Хариуцагч нь хүү , , охин нарыг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд магүй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг оос тэтгэлгийг гаргуулж хүү , охин нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, *******.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 2*******.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа *******лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдүүдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг .
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг нь хүү , охин нартай, эх нь хүү тай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хүүхдүүдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.
Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид мх эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гагүй, асрамжийн талаар хэлэлцэн тохиролцсон байх тул нэхэмжлэгчээс гсан шаардлагын хүрээнд шүүх маныг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******3 дугаар зүйлийн *******3.1.5, 10******* дугаар зүйлийн 10*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.55******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 217.900 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 1.307.*******00 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 35.8*******8 төгрөгийг хоёр хүүхдийн тэтгэлгээр тооцон 71.73******* төгрөгийг, 5.500.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 102.950 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2013 оны 11 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , охин ын нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тус тус тогтоон эцэг овогт оос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5-д зааснаар нэхэмжлэгч З.Сарантуяа нь хүү Б.ад тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд 5.500.000 төгрөг гаргуулах шаардлагад зохигчид Гэрийн үнэ 3.500.000 төгрөгт өмнө амьдарч байсан таван ханатай гэрийг нь д буцааж өгөхөөр, ахуйн хэрэгцээний зүйлс худалдах авах 2.000.000 төгрөгт тооцон гал тогооны иж бүрдэл, хөргөгч, шарах шүүгээ , ор /хоёр ширхэг гудас хөнжлийн хамт/, хувцасны шкаф , комут, хулдаас /******* ширхэг/, угаалтуур, стинк , төслийн зуух зэргийг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******3 дугаар зүйлийн *******3.1.5, 10******* дугаар зүйлийн 10*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.55******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 17*******.*******8******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гх хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гх эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ