Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2019/00476

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2019/00476

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Харагчууд овогт ******* ******* холбогдох татварын өр 660.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д., Д., прокурор Ж. хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г. нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамжны 76 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай *******.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг 2014 оноос эхлэн өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгч юм. Түүний өмчилдөг дээрх эд хөрөнгөд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 болон 6 дугаар зүйлд тус тус заасны дагуу жилийн 180.000 төгрөгийн татвар ногдуулдаг. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт иргэн нь жил бүрийн 2 дугаар сарын 1*******-ны дотор татвараа төлөхөөр хуульчилсан байдаг боловч 2016 оны татвар 120.000 төгрөг, 2017-2019 оны татвар *******40.000 төгрөг, нийт 660.000 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулахгүй байна. Төлөхийг шаардахад Хаан банкинд шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн бөгөөд материалаа бүрдүүлж байгаа гэсэн үндэслэлээр төлөхөөс татгалзсэн тул хуулийн дагуу 2019.03.27-нд мэдэгдэх хуудсыг өөрт нь гардуулсан гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч Г. ******* сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөтэй байсан бөгөөд 2016 оноос хойш татвараа төлөөгүй. 2016 оны татвар 120.000 төгрөг, 2017, 2018, 2019 оны татвар тус бүр 180.000 төгрөг, нийт 660.000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Өмчлөх эрхийн гэрээгээр Хаан банкинд өөрийн эд хөрөнгийг өмчлөх эрхээ шилжүүлсэн байсан. Өмнө татвараа төлөхийг удаа дараа шаардсан боловч холбогдох баримтаа авчирч өгөөгүй бөгөөд хэрэг шүүхэд ирсний дараа дээрх баримтууд гарч ирсэн. Иймд 2018 оны 1, 2 сараас хойшхи татвар, 2019 оны татвар нийт 3*******.000 төгрөгийг хасаж 2016 оны 120.000, 2017 оны 180.000 төгрөг, 2018 оны татвар *******.000 төгрөг, нийт 3*******.000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Дээрх хугацаанд татвараа төлөхийг шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагчийн зүгээс эд хөрөнгөө Хаан банкинд шилжүүлсэн учраас би төлөхгүй гэж хэлсэн боловч албан ёсоор шилжсэн тухай баримтаа ******* хэлтэст ирүүлээгүй. ******* ерөнхий хуулинд зааснаар үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлснээс хойш 20 хоногийн дотор ******* хэлтэст татвар төлөгч мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч энэ үүргээ биелүүлэхгүй шүүхэд хандах үндэслэлийг бий болгосон. Хэдийгээр 2016 оноос шийдвэр гүйцэтгэлд битүүмжлэлтэй байсан хэдий ч хөрөнгийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн учраас үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээс өмнөх татварын өрийг Хаан банкнаас нэхэмжлэх боломжгүй байна. Учир нь татвар ноогдуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг үндэслэн татвар ноогдуулдаг. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хариуцагч Г. бүртгэлтэй байсан учраас хариуцагчаас татварын өр 3*******.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд болон хуралдаанд өгсөн тайлбартаа: Би дээрх үл хөрөнгөө 2014 онд авсан, 3.320.000 төгрөгийн татварыг сар болгон төлж байсан. Ингээд ус, дулааны төлбөрөө төлж чадахгүйд хүрч, шүүхээр орж, одоо ч өр төлбөрөө төлж барагдуулаад явж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийг 198.000.000 төгрөгийн дуудлага худалдаанд хоёр удаа оруулсан боловч худалдан борлуулж чадаагүй учраас Хаан банкны эзэмшилд шилжсэн. Энэ талаар би Хаан банкны холбогдох хүмүүс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа амаар хүсэлт гаргаж байсан. Хаан банкны төвөөс хүмүүс ирж хүлээж авна гэсээр байгаад 2018.02.28-ны өдрийг хүргэсэн. Нэгэнт үл хөдлөх эд хөрөнгө Хаан банкны эзэмшилд шилжсэн байсан учраас энэ өрийг би төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Прокурор Ж. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ж. би, ******* дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.******* холбогдох хэрэгт иргэний хэрэгт төрийг төлөөлж оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Г.өөс үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3, 6 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 120.000 төгрөг, 2017 оны 180.000 төгрөг, 2018 оны *******.000 төгрөг, нийт татварын өр 3*******.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэр үл хөдлөх эд хөрөнгө шилжээгүй байх үеийн татварыг төлөх үндэслэлтэй гэв.

 

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч Г.өөс 2016 оны татвар 120.000 төгрөг, 2017-2019 оны татвар *******40.000 төгрөг, нийт 660.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа 3*******.000 төгрөгөөр багасгаж 2016 оны татвар 120.000 төгрөг, 2017 оны татвар 180.000 төгрөг, 2018 оны татвар *******.000 төгрөг нийт 3*******.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Г. татвар ноогдох үл хөдлөх хөрөнгийг 201******* онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас биүтүүмжилж 2016 онд Хаан банк өр төлбөртөө тооцож авахыг зөвшөөрч хүсэлтээ гаргасан боловч өөрийн өмчлөлд шилжүүлж авахгүй 2018.02.28-ны өдрийг хүртэл хугацаа алдсан тул татварын өр 3*******.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь хариуцагч Г. нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамжны 76 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай *******.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр 2014 оноос эхлэн бүртгэгдэж татвар төлөгч болсон болох нь Нийслэлийн ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.11.06-ны өдрийн 611 дугаар албан тоот, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.11.01-ний өдрийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Г. болон Хаан банкны хооронд байгуулсан 2014.0*******.22-ны өдрийн ЗГ/14/1277 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу 201*******.09.*******-ны өдрийн ******* дүүрэг дэр шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж 201*******.10.27-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан байна.

 

Улмаар 2016.06.27-ны өдрийн 02/6*******9 дугаартай албан бичгээр Хаан банкны зүгээс Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцож авахыг зөвшөөрч байгаа хүсэлтийг ******* дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт хүргүүлж 2018.02.28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээгээр дээрх үл хөдлөх хөрөнгийг Хаан банкинд шилжүүлэн өгч 2018.*******.11-ний өдөр Ү- дугаартай өмчлөх эрхийг гэрчилгээгээр Хаан банкны өмчлөлд бүрэн шилжсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна, 4.1.4 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн , 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 1*******-ны дотор нэг удаа төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дээх хуулийн заалтаар шаардах эрхтэй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд зааснаар татвар төлөгч этгээд нь өмчлөгч байхыг шаардаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд 201******* оноос шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2016.06.27-ны өдрийн албан бичгээр Хаан банк өөрийн өр төлбөрт тооцож авахыг зөвшөөрсөн хэдий ч 2018.*******.11-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ ХААН банкны нэр дээр шилжсэнээр хариуцагч Г.ийн өмчлөх эрх хуулийн дагуу дуусгавар болсон байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.өөс 2016 оны татварын өр 120.000 төгрөг, 2017 оны татварын өр 180.000 төгрөг, 2018 оны 1, 2 дугаар сарын татварын өр *******.000 төгрөг нийт 3*******.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжинд 20.390 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 3*******.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 10.**************0 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах хуулийн шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Харагчууд овогт ******* өөс 2016 оны татварын өр 120.000 төгрөг, 2017 оны татварын өр 180.000 төгрөг, 2018 оны 1, 2 дугаар сарын татварын өр *******.000 төгрөг нийт 3*******.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэст олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжинд 20.390 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.өөс улсын тэмдэгтийн хураамжид 10.**************0 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ТУЯА