| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00563/И |
| Дугаар | 00550 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 00550
| 2019 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00550 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Хөндлөн багт оршин суух, ******* ******* овогт *******ын А /.../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 153/2019/00563/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Л.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.А нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1959 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1967 онд Ховд аймгийн ******* сумын дунд сургуулийн 1-р ангид элсэн ороод 1975 онд 8 дугаар анги төгссөн. 1975-1976 онд Ховд аймгийн ******* сумын ******* багт нагац ахындаа малчин хийж байгаад 1976 оны 7 дугаар сард цэргийн албанд татагдаж 1979 онд цэргээс халагдаж ирсэн. 1980-1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан. 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл тараад компани болоход ажилчнаар ажилласан. 2008 онд ******* сумын 10 жилийн дунд сургуульд манаачаар ажилд ороод одоо хүртэл ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхээр ажиллаж байдлаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Намайг Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилчнаар Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би эхээс төрөөд 6 сартай байхад миний эх *******а нас барсан гэдэг. Миний эх *******а гэдэг хүний эцэг Жана гэдэг хүн байсан. Намайг миний өвөө Жана өгсөж хүмүүжүүлж байгаад өвөө нас бараад нагац ах Шагдар гэдэг хүнийд амьдрах болсон. Зарим нэг хүмүүс Жана гэдэг нэрийг Зана гээд бичсэн байгаа....Манай өвөө 1969 онд нас барсан. Би эмээтэйгээ хамт амьдарч байгаад эмээ 1971 онд нас барсан. Эмээг нас барсны дараа Шагдар ахынд амьдардаг байсан юм....Хашаа хороо барьдаг, нэгдлийн малчдад өвс ачиж хүргэж өгөх, барилга барих, жорлон ухах гэх мэт янз бүрийн ажил хийдэг байсан....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Л.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.А нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1147 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын *******, Үйлдвэр бригадуудын 1975, 1980-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 251 дугаартай Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, гэрч И.Цэнджавын ....Намайг 1981 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирэхэд Л.А нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригад буюу 5 дугаар бригадад ажилчнаар ажиллаж байсан. Тэгээд тус нэгдэлдээ Л.А нь нэгдэл тартал нь үйлдвэр бригадад ажилчнаар ажилласан. Манай үйлдвэр бригадад ажиллаж байсан хүмүүс бригадын даргаас юу хий гэнэ бүх л ажлыг хийж байсан. Л.Аийн хувьд качегар, барилга барихад туслах ажилчнаар, завсар хийнэ, хадлан хадна, туувар тууна гээд хаана хүн хүч дутагдаж байна. Тэнд очиж нэгдлийн хар бор бүхий л ажлыг хийж байсан. Тэр үед чинь тун ховор шагнагддаг байсан.... Намайг ажилд ороход А л гэж дууддаг байсан. Манай нутгийнхан А л гэж дууддаг. Өөр нэрний талаар сонсож байгаагүй. Манай нэгдэлд ажиллаж байх үед одоо миний гэрчлээд сууж байгаа А л ажиллаж байсан. Манай Үйлдвэр бригадад энэ Ааас өөр А гэдэг нэртэй хүн ажиллаж байгаагүй. Гэхдээ миний гэрчилж байгаа Аийг Шагдарын А гэдэг байсан юм. *******а гэдэг овогтой А гэдэг хүн ажиллаж байсныг мэдэхгүй. Энэ Аийн овог өөр байж болно шүү. Багаасаа өнчин өссөн, өвөг эцэг нь Жана гэдэг хүн байсан. Өөрийг нь овоглож байсан Шагдар гэдэг хүн чинь төрлийнхөн хүн болов уу. Төрсөн эцэг нь биш байх гэж бодоод байна.... гэх мэдүүлэг, гэрч Б.Өлзийбаярын ....Туслах үйлдвэр гэж яриад байгаа юм уг нь Үйлдвэр бригад буюу 5 дугаар бригад байгаа юм. Нэгдэл тарсны дараа Хөдөлмөр ХК-д 1993 он хүртэл ногоочноор ажиллаж байсан....А чинь надаас өмнө Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж байсан юм. Намайг 1982 оны 6 дугаар сард ирэхэд А нь Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж байсан. Тэгээд тус нэгдэлдээ нэгдэл тартал ажиллаад, нэгдэл тарсны дараа Хөдөлмөр ХК-д ажилчнаар ажиллаж байсан юм. Тэр үед Туслах үйлдвэрийн ажилчид чинь нэгдлийн бүхий л ажлыг хийдэг байсан юм. Хадлан хадна, туувар тууна, уурын зуухад ажиллана, хашаа барина гээд янз бүрийн л ажил хийнэ. Ажлаар бол тасардаггүй л байсан....А нь миний төрсөн ах Одхүүтэй хамт 1976 онд цэрэгт явсан юм. Намайг миний аав хоёр хүүгээ хамт цэрэгт явуулахгүй гээд би ахыгаа цэргээс халагдаж ирэхэд нь зөрөөд цэрэгт явж байсан юм. Сургуульд байхдаа Жанын А гэдэг байсан юм. Л.Аийг 1 дүгээр ангид ороход А л гэж дууддаг байсан....Одоо миний гэрчлээд байгаа Ааас өөр А гэдэг нэртэй хүн байгаагүй. Энэ ийг өвөг эцэг Жана, нацаг ах Шагдар, ээж *******аа зэргээр нь овоглоод бичээд байсан юм болов уу гэж бодож байна.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 7-19, 24, 38-39, 41-42 дугаар тал/
*******ын Жана нь *******ын Аийн өвөө мөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны 126/004194 дугаартай Төрөл садангийн тухай лавлагаа-аар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.Аийн шүүх хуралдаанд гаргасан ....Би эхээс төрөөд 6 сартай байхад миний эх *******а нас барсан гэдэг. Миний эх *******а гэдэг хүний эцэг Жана гэдэг хүн байсан. Намайг миний өвөө Жана өгсөж хүмүүжүүлж байгаад өвөө нас бараад нагац ах Шагдар гэдэг хүнийд амьдрах болсон. Зарим нэг хүмүүс Жана гэдэг нэрийг Зана гээд бичсэн байгаа.... гэх тайлбар, гэрч И.Цэнджавын ....А чинь өнчин хүн байсан юм. Эх, эцэг нь байхгүй. Өвөг эцэг Жанатайгаа хамт байдаг байсан гэдэг. Өөрийг нь бол Шагдарын А гэдэг байсан. Яг хэнээр овоглож байгааг нь мэдэхгүй байна. Өвөг эцэг нь нас барахад дараагийн ах дүү дээрээ очоод явдаг байсан өнчин хүүхэд байсан гэдэг юм. А чинь Шагдар гэдэг айлд байсан юм.... гэх мэдүүлэг, гэрч Б.Өлзийбаярын ....Аийн ээж нь *******аа гэдэг хүн байсан гэдэг. Ээж нь Аийг бага байхад нь нас барсан гэдэг юм. Тэгээд өвөг эцэг Жана гэдэг хүнтэй хамт амьдарч байгаад өвөг эцэг нь өөд болохоор нацаг ах Шагдар гэдэг айлынд байж байгаад цэрэгт явсан юм.... гэх мэдүүлэг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны 126/004194 дугаартай Төрөл садангийн тухай лавлагаа зэргийг үнэлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1147 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын *******, Үйлдвэр бригадуудын 1975, 1980-1991 онуудын 70 дугаар дансанд Жана овогтой А, Ж.Шагдар овогтой А, *******аа овогтой А гэж бичигдсэн баримтуудыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав. /хх-ийн 28, 38-39, 41-42 дугаар тал/
Л.А нь БХЯ-ны сайдын 1976 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн н/177 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлах хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8691 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 000236255 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1967-1975 онуудад Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн талаарх 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 58 дугаартай тодорхойлолт тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 22, 23, 29 дүгээр тал/
Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудсанд авагдсан иргэн И.Цэнджав, Б.Өлзийбаяр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* овогт *******ын А /.../-ийн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ