Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/482

 

 

                                                 

                                  

      

 2023        05        08                                           2023/ШЦТ/482

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч А.Оргилбаяр,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурор А.Оргилбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-т холбогдох эрүүгийн 2009010760095 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Э Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "галт зэвсэг" гэж дарьны шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Ан агнах, буудлагын спорт- сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ. Мөн хуулийн 5.2-т Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна, Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ гэсэн залтуудыг тус тус зөрчиж 2020 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2004 оноос хойш ОХУ-д үйлдвэрлэгдсэн бие хамгаалах зориулалттай ИЖ-79-09Т загварын тусгай хэрэгслийн гол төмрийг, 9 мм калибртай галт зэвсгийн гол төмрөөр сольж угсаран гар хийцийн галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би мал маллаж амьдардаг тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.гэв.

Эрүүгийн 2009010760095 дугаартай хэргээс:

Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Миний бие 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд баз хүргэн Билгээг 21 дүгээр хороололд байх гэрээсээ очиж авсан бөгөөд Билгээ нь өнөөдөр Дорнод аймаг руу явах гэж байсан. Тэгээд бид хоёр төв замаар явж байгаад Циркийн орчимд Билгээ нь хүнтэй уулзана гээд ирсэн ба үл таних 30 гаран насны эрэгтэй хүн миний машинд суусан. Тэгээд тэр хоёр уулзаад зөөврийн компьютерын савтай юм гаргаж ирээд цүнхнээс нь гар буу гаргаж ирээд нөгөө залууд өгсөн. Тэгээд нөгөө залуу бууг үзэж байгаад удаагүй гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,

Т.Эийн яллагдагчаар өгсөн: "... Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81-р тал/

Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “...Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо "Аса циркийн" ертөнцийн зүгээр хойдталд байрлах Циркийн зогсоол руу орох хэсгийн зам дагуу ертөнцийн урд зүгт харуулан байрлуулсан цагаан өнгийн Тоёота приус- 20 маркийн .......... УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тээврийн хэрэгслийн бүхээг дотор хар өнгийн цүнх, гадуураа бор өнгийн гэртэй галт зэвсэг байв..." гэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-45-р тал/,

Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн "...цүнхэн дотор 4 хайрцагтай сум 1 хайрцаганд 16 ширхэг сум, нийт 64 ширхэг сум, HARTMAN 00279 кочевник 1 гэсэн бичигтэй галт зэвсгийн дуран 1 ширхэг, ТХП-7-80 N71CO1427 гэсэн бичигтэй дуран 1 ширхэг, галт зэвсгийн онь 1 ширхэг, 3 ширхэг метал бүхий зүйлүүд байв..." гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-49-р тал/,

Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр "...хураан авсан галт зэвсгийг гэрнээс нь гаргаж ирэхэд 1844205423 дугаартай ПМ маркийн богино галт зэвсэг байх ба уг галт зэвсэг магазинтай, магазин нь сумгүй байв. Уг галт зэвсгийн гэрэнд 1 ширхэг 5864 гэх дугаар бүхий магазин байх ба уг магазинд 86, 38 гэсэн дугаартай 7 ширхэг сум байв..." гэсэн галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-47-р тал/,

Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн "...1844205423 дугаартай "ПМ" маркийн богино галт зэвсэг 1 ширхэг, Уг галт зэвсгийн гэрэнд 1 ширхэг 5864 гэх дугаар бүхий магазин 1 ширхэг, уг магазинд 86, 38 гэсэн дугаартай 7 ширхэг сум, 4 хайрцагтай сум 1 хайрцаганд 16 ширхэг сум, нийт 64 ширхэг сум зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл /хх-ийн 54-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжээч Б.Түвшинбаярын "...Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд замаг 1844205423 дугаартай 2004 оноос хойш Оросын холбооны улсад бие хамгаалах зориулалттай үйлдвэрлэгдсэн ИЖ-79-09T загварын тусгай хэрэгслийн гол төмрийг 9 мм калибртай галт зэвсгийн гол төмрөөр сольж угсарсан гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгийн эд ангиуд бүрэн бүтэн бөгөөд буудлага саадгүй үйлдэж байна. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэгт эвдрэл гэмтэл байхгүй уг гар хийцийн галт зэвсэг буудлага үйлдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь хэзээ буудлага үйлдсэн эсэхийг тогтоох шинжилгээний арга аргачлал одоогоор байхгүй тул тус асуултад хариулах боломжгүй байна. Шинжилгээнд 2004 оноос хойш Оросын холбооны улсад бие хамгаалах зориулалттай үйлдвэрлэгдсэн ИЖ-79-09T загварын тусгай хэрэгслийн гол төмрийг 9 мм калибртай галт зэвсгийн гол төмрөөр сольж угсарсан гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан хонгио, хошуу нь ШШҮХ-ийн галт зэвсгийн шинжилгээний лабораторид биетээр хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн сумны хонгио, хошууны гадаргуунд үүссэн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгийн замаг болон их биеийн дугаарыг ШШҮХ-ийн галт зэвсгийн мэдээллийн нэгдсэн санд хайлт хийж үзэхэд бүртгэлгүй байна... гэсэн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1306 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-67-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжээч Б.Түвшинбаярын "... Шинжилгээнд тусгай хэрэгслийн их биет дээр "ПМ" макаров загварын галт зэвсгийн гол төмрийг залгасан байсан. Энэ нь галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т дарьны шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хажуу болон гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх устгах зориулалт бүхий буудлагын хэрэгсэл мөн. Галт зэвсэг үйлдвэрээс гарахдаа иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулах, албаны, байлдааны зориулалттай ашиглахаар гардаг. Харин шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь бие хамгаалах зориулалттай тусгай хэрэгслийн их бие, замаг, гэр, байлдааны зориулалттай галт зэвсгийн ад юмсыг угсарч залгасан тул иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулах, албаны, байлдааны галт зэвсэгт хамаарахгүй. Мөн "галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл” буюу галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай болон ан агнах, спорт сургалт, үзмэр, цуглуулагын зориулалттай хэрэгсэлд хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/,

Шүүгдэгч Т.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114-р тал/,

Шүүгдэгч Т.Эийн бичгээр гаргасан: “...Миний бие Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугаа ойлгож байна” гэсэн хүсэлт /хх-ийн 113-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь 2020 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2004 оноос хойш ОХУ-д үйлдвэрлэгдсэн бие хамгаалах зориулалттай ИЖ-79-09Т загварын тусгай хэрэгслийн гол төмрийг, 9 мм калибртай галт зэвсгийн гол төмрөөр сольж угсаран гар хийцийн галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Эрүүгийн 2009010760095 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Э Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "галт зэвсэг" гэж дарьны шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ. Мөн хуулийн 5.2-т Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна, Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ гэсэн залтуудыг тус тус зөрчиж 2020 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2004 оноос хойш ОХУ-д үйлдвэрлэгдсэн бие хамгаалах зориулалттай ИЖ-79-09Т загварын тусгай хэрэгслийн гол төмрийг, 9 мм калибртай галт зэвсгийн гол төмрөөр сольж угсаран гар хийцийн галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Билгээ нь хүнтэй уулзана гээд ирсэн ба үл таних 30 гаран насны эрэгтэй хүн миний машинд суусан. Тэгээд тэр хоёр уулзаад зөөврийн компьютерын савтай юм гаргаж ирээд цүнхнээс нь гар буу гаргаж ирээд нөгөө залууд өгсөн. Тэгээд нөгөө залуу бууг үзэж байгаад удаагүй гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р тал/, Т.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "... Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81-р тал/, мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “...цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн .......... УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тээврийн хэрэгслийн бүхээг дотор хар өнгийн цүнх, гадуураа бор өнгийн гэртэй галт зэвсэг байв..." гэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-45-р тал/, мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн "...цүнхэн дотор 4 хайрцагтай сум 1 хайрцаганд 16 ширхэг сум, нийт 64 ширхэг сум, HARTMAN 00279 кочевник 1 гэсэн бичигтэй галт зэвсгийн дуран 1 ширхэг, ТХП-7-80 N71CO1427 гэсэн бичигтэй дуран 1 ширхэг, галт зэвсгийн онь 1 ширхэг, 3 ширхэг метал бүхий зүйлүүд байв..." гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-49-р тал/, мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр "...хураан авсан галт зэвсгийг гэрнээс нь гаргаж ирхэд 1844205423 дугаартай ПМ маркийн богино галт зэвсэг байх ба уг галт зэвсэг магазинтай, магазин нь сумгүй байв. Уг галт зэвсгийн гэрэнд 1 ширхэг 5864 гэх дугаар бүхий магазин байх ба уг магазинд 86, 38 гэсэн дугаартай 7 ширхэг сум байв..." гэсэн галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-47-р тал/, мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн "...1844205423 дугаартай "ПМ" маркийн богино галт зэвсэг 1 ширхэг, Уг галт зэвсгийн гэрэнд 1 ширхэг 5864 гэх дугаар бүхий магазин 1 ширхэг, уг магазинд 86, 38 гэсэн дугаартай 7 ширхэг сум, 4 хайрцагтай сум 1 хайрцаганд 16 ширхэг сум, нийт 64 ширхэг сум зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл /хх-ийн 54-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжээч Б.Түвшинбаярын "...Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд замаг 1844205423 дугаартай 2004 оноос хойш Оросын холбооны улсад бие хамгаалах зориулалттай үйлдвэрлэгдсэн ИЖ-79-09T загварын тусгай хэрэгслийн гол төмрийг 9 мм калибртай галт зэвсгийн гол төмрөөр сольж угсарсан гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгийн эд ангиуд бүрэн бүтэн бөгөөд буудлага саадгүй үйлдэж байна. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэгт эвдрэл гэмтэл байхгүй уг гар хийцийн галт зэвсэг буудлага үйлдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь хэзээ буудлага үйлдсэн эсэхийг тогтоох шинжилгээний арга аргачлал одоогоор байхгүй тул тус асуултад хариулах боломжгүй байна. Шинжилгээнд 2004 оноос хойш Оросын холбооны улсад бие хамгаалах зориулалттай үйлдвэрлэгдсэн ИЖ-79-09T загварын тусгай хэрэгслийн гол төмрийг 9 мм калибртай галт зэвсгийн гол төмрөөр сольж угсарсан гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан хонгио, хошуу нь ШШҮХ-ийн галт зэвсгийн шинжилгээний лабораторид биетээр хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн сумны хонгио, хошууны гадаргуунд үүссэн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгийн замаг болон их биеийн дугаарыг ШШҮХ-ийн галт зэвсгийн мэдээллийн нэгдсэн санд хайлт хийж үзэхэд бүртгэлгүй байна... гэсэн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1306 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-67-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжээч Б.Түвшинбаярын "... Шинжилгээнд тусгай хэрэгслийн их биет дээр "ПМ" макаров загварын галт зэвсгийн гол төмрийг залгасан байсан. Энэ нь галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т дарьны шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хажуу болон гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх устгах зориулалт бүхий буудлагын хэрэгсэл мөн. Галт зэвсэг үйлдвэрээс гарахдаа иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулах, албаны, байлдааны зориулалттай ашиглахаар гардаг. Харин шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь бие хамгаалах зориулалттай тусгай хэрэгслийн их бие, замаг, гэр, байлдааны зориулалттай галт зэвсгийн ад юмсыг угсарч залгасан тул иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулах, албаны, байлдааны галт зэвсэгт хамаарахгүй. Мөн "галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл” буюу галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай болон ан агнах, спорт сургалт, үзмэр, цуглуулагын зориулалттай хэрэгсэлд хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Галт зэвсэг гэж дарьны шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмөрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх устгах зориулалт бүхий буудлын хэрэгслийг ойлгодог.

Галт зэвсэг түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар бэлтгэсэн идэвхитэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсөх бөгөөд хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт хамаардаг.

Хууль бусаар бэлтгэсэн гэж дээрх зүйлийг шинээр хийсэн, хэв загварыг өөрчилсөн, тохируулсан байхыг хэлнэ.

Шүүгдэгч Т.Эийн ИЖ-79-09Т загварын тусгай хэрэгслийн гол төмрийг, 9 мм калибртай галт зэвсгийн гол төмрөөр сольж угсарсан нь галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Галт зэвсэг түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэрэх төхөөрөмжийг хууль бусаар бэлтгэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Э нь ИЖ-79-09Т загварын тусгай хэрэгслийн гол төмрийг, 9 мм калибртай галт зэвсгийн гол төмрөөр сольж угсарснаар  гэмт хэрэг төгссөн байна.

Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт зөвхөн нийгэмд аюултай үйлдэл л эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодитой хор уршиг шаардахгүй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяраас шүүгдэгч Т.Эийн үйлдлийг Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "галт зэвсэг" гэж дарьны шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ. Мөн хуулийн 5.2-т Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна, Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ гэсэн залтуудыг тус тус зөрчиж 2020 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2004 оноос хойш ОХУ-д үйлдвэрлэгдсэн бие хамгаалах зориулалттай ИЖ-79-09Т загварын тусгай хэрэгслийн гол төмрийг, 9 мм калибртай галт зэвсгийн гол төмрөөр сольж угсаран гар хийцийн галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Эийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, шүүгдэгч Т.Эт үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1844205423 дугаартай ПМ маркийн богино галт зэвсэг 1 ширхэг, уг галт зэвсгийн гэрэнд 1 ширхэг 5864 гэх дугаар бүхий магазим 1 ширхэг, уг магазинд 86, 38 гэсэн дугаартай 7 ширхэг сум, 4 хайрцагтай сум /1 хайрцаганд 16 ширхэг сум/, нийт 64 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн устгахыг даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 хэсэг, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т.Эийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

        5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1844205423 дугаартай ПМ маркийн богино галт зэвсэг 1 ширхэг, уг галт зэвсгийн гэрэнд 1 ширхэг 5864 гэх дугаар бүхий магазим 1 ширхэг, уг магазинд 86, 38 гэсэн дугаартай 7 ширхэг сум, 4 хайрцагтай сум /1 хайрцаганд 16 ширхэг сум/, нийт 64 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн устгахыг даалгасугай.

7.Шүүгдэгч Т.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ