| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 185/2023/0455/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/483 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 20.5.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/483
2023 05 09 2023/ШЦТ/483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .С.Оюунбат,
улсын яллагч Ц.Буянхишиг,
шүүгдэгч Э.Б, Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Буянхишигээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснын журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Б,, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М нарт холбогдох эрүүгийн 2309000000192 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 29-наас 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ................. тоотод Ж.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж зодон биед нь баруун хацар, зүүн хацар, нуруу, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халиун" нэртэй зочид буудалд өөрийн хамтран амьдрагч Ж.М-тай маргалдсан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан эрүүл мэндэд нь зулайн үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чамархай, зүүн алганд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ж.М нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн байгууллагын авто машин дотор хамтран амьдрагч Э.Б-ий эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжинд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 29-наас 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ................. тоотод Ж.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж зодон биед нь баруун хацар, зүүн хацар, нуруу, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халиун" нэртэй зочид буудалд өөрийн хамтран амьдрагч Ж.Мтай маргалдсан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан эрүүл мэндэд нь зулайн үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чамархай, зүүн алганд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.М нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн байгууллагын авто машин дотор хамтран амьдрагч Э.Б,ий эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжинд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1105 дугаартай дүгнэлт /хх-13-14 дүгээр хуудас/, хохирогч Э.Б,ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч дүгнэлт /хх-ийн 85-86 дугаар хуудас/, хохирогч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/, гэрч М.Билгүүндалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэмт хэргмйн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Э.Б,, Ж.М нарын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 126, 127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Э.Б, нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 29-наас 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ................. тоотод Ж.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж зодон биед нь баруун хацар, зүүн хацар, нуруу, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халиун" нэртэй зочид буудалд өөрийн хамтран амьдрагч Ж.Мтай маргалдсан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан эрүүл мэндэд нь зулайн үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чамархай, зүүн алганд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.М нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн байгууллагын авто машин дотор хамтран амьдрагч Э.Б,ий эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжинд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Э.Б,, Ж.М нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Э.Б,, Ж.М нар нь эмчилгээний зардалд баримтаар хохирол нэхэмжлээгүй “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 126-127 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч Э.Б,, Ж.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас санал болгож, шүүгдэгч Э.Б,ий хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ж.Мын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Б,д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Б, Ж.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Б,, Ж.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Ж.М-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Ж.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б,, Ж.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Э.Б,, Ж.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б,, Ж.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ