| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0189/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-05-22 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 23.1
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар**************************** холбогдох эрүүгийн 2318000000223 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... /РД:******* /******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр ..... төрсөн, ..... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ....... мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл ....., ....., .... хамт .... аймаг, ..... сум, .баг .........-..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд нь шүүгдэгч ..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ..... нь 20... оны .... дугаар сарын ....-наас ....-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум .... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “....” баарны гадна согтуугаар бусадтай маргалдаж зодолдон шөнийн цагаар гудамж талбайд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчлийг нь таслан зогсоохоор цагдаагийн албан хаагч ..... тавьсан шаардлагыг эсэргүүцэж түүний нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж, албаны дүрэмт хувцасныг урж, энгэрийн камерийг эвдсэн болох нь:
Шүүгдэгч ..... үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,
- Хохирогч ......: ...үүрэг гүйцэтгэх хугацаанд ..... гэх залуу миний нүүрэн тус газар 3-4 удаа цохиж, гадуур хүрэмний зүүн талын суга хэсгийг урж, энгэрийн камерийн асаах унтраах товчийг хугалсан. Одоо надад гомдол санал байхгүй. .... надаас уучлалт гуйж, бид 2 эвлэрсэн. Миний хувцсыг оёулж, энгэрийн камерийг засаж өгсөн... гэх мэдүүлэг,
- Хохирогч .... ажилд томилсон тушаалын хуулбар, тушаалын хавсралт /хх-ийн 12/, эд хариуцагчийн тооллогын бүртгэл /хх-ийн 14/, нийтийн хэв журам сахиулах эргүүлийн хуваарь /хх-ийн 15/
- 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/
- Шүүгдэгч ..... нь цагдаагийн албан хаагч ..... шаардлагыг эсэргүүцэж түүнийг цохисон, дүрэмт хувцсыг нь урсан үйлдлийг харсан гэрч ...., .....,...... нарын мэдүүлэг /хх-ийн 22, 24, 28/,
- Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаартай:
- ..... биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/,
- Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн хүрэмний зүүн гарын ар мөр хэсгээс оёдол дагуу 420 мм хэмжээтэй гэмтлийн зах ирмэг хэсэг тэгш бус, утаснууд материалын оёдол дагуу тасарч, суналт хөврөлттэй байх тул ханзралт үүссэн байна. Уг ханзралт нь дээрээс доош чиглэлтэй байх ба энэ гэмтэл нь татах чангаахын хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-39/,
-20.... оны .... дугаар сарын ....-ний өдрийн ..... ХХК-ийн куртик 18,000 төгрөг, камер 72,000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ..... үйлдэл нь хууль сахиулагч буюу цагдаагийн байгууллагын албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ..... нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгчийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ..... нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ..... торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ..........оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ........ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд нь шийтгэх тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР