| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 185/2023/0500/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/529 |
| Огноо | 2023-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/529
2023 05 22 2023/ШЦТ/529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул
улсын яллагч Ц.Буянхишиг
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Буянхишигээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 2309000000716 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо.....................................тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Мтай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн гарын эрхийн хуруунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо.....................................тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Мтай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн гарын эрхийн хуруунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: хохирогч Р.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3376 дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч Б.А нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо.....................................тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Мтай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн гарын эрхийн хуруунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Р.М нь баримтаар эмчилгээний зардалд нэхэмжлээгүй хохирогч “...миний бие гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 34 дүгээр хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас санал болгож, шүүгдэгч Б.Аын хүлээн зөвшөөрсөн 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ