Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0586/З |
Дугаар | 128/ШШ2022/0097 |
Огноо | 2022-02-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2022/0097
2022 02 17 128/ШШ2022/0097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ст” ХХК//,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.ж,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж,
Гуравдагч этгээд: “Б З” ХХК
Гуравдагч этгээд “Б З” ХХК-ИЙНитгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.О,
Гуравдагч этгээд: “х С” ХХ
Гуравдагч этгээд: “Х С” ХХК-ийнөмгөөлөгч Б.А,
Гуравдагч этгээд: “Б Т Э” ХХК
Гуравдагч этгээд “Б Т Э” ХХК-ийнөмгөөлөгч Б. р,
Гуравдагч этгээд: “З Н” ХХК-ийн
Гуравдагч этгээд: “З Н” ХХК-ийн-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Гуравдагч этгээд “ М Х” ХХК/РД:2877619/,
Гуравдагч этгээд “ М Х” ХХК-ийнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А нарын хооронд үүссэн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, түүний өмгөөлөгч Э.ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд “Б З” ХХК-ИЙН итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээд “Х ” ХХК болон “Б Т Э” ХХК-ийнөмгөөлөгч Б.А, гуравдагч этгээд “З Н” ХХК-ийн-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд “ М Х” ХХК-ийнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ст” ХХКнь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг, Богдхан уул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Т******* нэртэй газарт “ М Х” ХХК-ийнд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаал, “Б” ХХК-д газар ашиглах эрх олгосон А/150 дугаар тушаал, “З Н” ХХК-ийн-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаал, “Х” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дүгээр тушаал, “Б ” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, “С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Т******* нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
2.1. Нэхэмжлэгч “Ст” ХХКнь анх Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 283 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат хязгаарлалтын бүс нутаг буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Т*******анд байрлах 30 га газрыг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрх авсан байна. [1]
2.2. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах” 14 дүгээр тогтоолоор “ Ст”ХХК-ийн хувь эзэмшигчид өөрчлөлт оруулахгүй, мөн компанийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн Т*******анд байрлах 30 га газрыг захиран зарцуулах эрхийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хязгаарлахаар тогтоожээ.[2]
2.3. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд “Ст” ХХК–ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэж маргаан бүхий 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг гаргажээ.[3]
3. “Ст” ХХК2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 30 га газрын ашиглах эрхийн дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдол гаргасан боловч гомдлыг хангахаас татгалзсан хариу авч, улмаар тус шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
4.1. Манай компанийн ашиглалтын Т******* нэртэй газарт байрлах 30 га газрын захиран зарцуулах эрхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч болон прокурорын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хязгаарласан байх явцад тус газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр дуусгавар болгосны улмаас бид ашиглах эрх олж авсан. 30 га газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаа сунгаж өгөхгүй байгаа болно .
Түүнчлэн Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад "Ст" ХХК-ийн ашиглалтад хамаарах 30 га газартай давхцуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар “МХ э”-д 1,5 га талбай бүхий газар ашиглах эрх , Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/150 дугаар тушаалаар "Бугын зам ресорт" ХХ -д 1,1 га талбай бүхий газар ашиглах эрх, Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаалаар "Зулзага нуур" ХХК-д 31013 м.кв талбай бүхий газар ашиглах эрх, Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А / 416 дугаар тушаалаар " Х" ХХК-д 43878 м.кв талбай бүхий газар ашиглах эрх, Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А / 421 дүгээр тушаалаар "Б Т” ХХК-д 20239 м.кв талбай бүхий газар ашиглах эрх тус тус олгосон нь бус байна . Ийнхүү нэхэмжлэгч компанийн ашиглах эрхэд хамаарах 30 га газартай давхцуулан нэр бүхий хуулийн этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж , ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна ” гэж заасныг зөрчсөн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2 - т “ Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх , нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны байгууллага хүлээнэ ", 24.4-д “ Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэж тус тус заасан боловч хариуцагч нь газар ашиглах эрх олгох тухай тушаал гаргахдаа маргаан бүхий газрын захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон нөхцөл байдлыг тодруулж шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “ Ст”ХХК-д холбогдох хэсгийг, Хан-Уул дүүрэг, Богдхан уул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Т******* нэртэй газарт “ М Х” ХХК-ийнд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаал, “Б” ХХК-д газар ашиглах эрх олгосон А/150 дугаар тушаал, “З Н” ХХК-ийн-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаал, “Х” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дүгээр тушаал, “Б” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, “ Ст”ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Т******* нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ.
4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А121 дүгээр тушаалын “С”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн “С”ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Т******* нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус 30 га газрын гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Мөн гуравдагч этгээд нарт газар ашиглах эрх олгосон тус сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаал, мөн өдрийн А150, тус сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А413 дугаар тогтоол, мөн өдрийн А416 дугаар тушаал, мөн өдрийн А421 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Маргаан бүхий тус сайдын 2018 оны 121 дүгээр тушаалын үндэслэлд Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш ашиглаагүй. Мөн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр хавсралтын 47 “С”ХХК-ийн Т*******анд байрлах 15 га газрыг Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу дуусгавар болгож шийдвэрлэсэн.
Уг үндэслэлтэй нь холбоотой нэхэмжлэгчийн зүгээс тайлбар хэлье. Газрын тухай хуулийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч компанийн 80 хувийн хувьцаа эзэмшигч буюу Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эрүүгийн хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Ц-аас тус компанийн 80 хувийн хувьцааг 885 сая 93 мянга 620 төгрөгийн хохирол тооцон шилжүүлж авсан. Энэ нь 3 шатны эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан байгаа. Өмнөх хувьцаа эзэмшигч Ц.цнь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд “ Ст”ХХК-ийн хувьцаа эзэмшигч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан. 2015 оноос тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад, иргэний хариуцагчаар тус эрүүгийн хэрэгт татсан байгаа.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх явцад, мөрдөн байцаагч болон прокурорын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “ Ст”ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 14 дүгээр тогтоолоор тус 30 га газрын захиран зарцуулах эрхийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хязгаарлан тогтоож шийдвэрлэсэн. Мөн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор “ Ст”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг эрүүгийн хэрэгт хураан авах тухай тогтоол хэрэгт авагдсан байгаа. Улмаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор тус тогтоолын 5-т 885 сая 93 мянга 620 төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч Д.М*******т олгосугай гэж, 7 дугаар заалтаар “ Ст”ХХК-ийн иргэний хариуцагч Ц.Ц-т ногдох хэсэг, хувьцаа хөрөнгөөс хохирогч Д.Мучирсан хохирлыг төлүүлэхээр “ Ст”ХХК-ийн улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй гэж тус тус шийдвэрлэсэн.
Уг шийтгэх тогтоол нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэж, мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдсэн эцсийн шийдвэр байгаа.
Улмаар тус шүүхийн шийдвэр гарах үед “ Ст”ХХК-ийн хувьцааны үнэлгээг тогтоосон бөгөөд тус компанийн нэр дээр гагцхүү Хан-Уул дүүргийн Т*******анд байрлах 30 газрын ашиглах эрх бүртгэлтэй байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд тус компанийн хөрөнгийн үнэлгээг дурдаж өгсөн байгаа. Газрын үнэлгээний 2014 оны 08 дугаар сард 1 тэрбум 47 сая 684 мянган төгрөг, 2017 оны байдлаар 952 сая 440 мянган төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Дээрх байдлаар компанийн хувьцаа хөрөнгөөр 885 сая 93 мянга 620 төгрөгийн хохирлыг барагдуулахаар эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Д.Мнь “С”ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч болоод “С”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан тус хохиролд шилжүүлэн авсан 30 га газрыг зориулалтын дагуу ашиглах гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2018 оны 05 дугаар сарын 07-ны А121 дүгээр тушаалаар ашиглах эрх бүхий 30 га газраас 15 га газрыг нь ашиглах эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсэн байсан.
Бидний хувьд дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2015 оноос хойш явагдсан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн шийдвэр эцэслэгдэж шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр маргаантай байсан буюу холбогдох компанийн бичиг баримтыг эрүүгийн хэрэгт хураан авсан. Газартай холбоотой үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон учраас тус газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал байгаагүй. Тийм учраас маргаан бүхий 121 дүгээр тушаалд дурдсан үндэслэл үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Мөн тушаалын үндэслэл Газрын тухай хуулийн 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг үндэслэл болгосон байдаг.
Хэрэгт авагдсан баримтаар 2 дугаар хавтасны 36 дугаар талд авагдсан газрын хувийн хэрэгт 2012, 2013 оны газрын төлбөр төлсөн баримт авагдсан. Мөн 2 дугаар хавтасны 107 дугаар талд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16/531 дүгээр албан бичигт газрын төлбөрөө бүрэн төлсөн талаар лавлагаа, 2 дугаар хавтасны 241 дүгээр талд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16/1101 дугаар албан бичгээр тус тус газрын төлбөр бүрэн төлөгдсөн талаарх тайлбар, лавлагааг ирүүлсэн байдаг.
Иймд маргаан бүхий 121 дүгээр тушаалд дурдсан үндэслэл тогтоогдохгүй бөгөөд үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Ийнхүү манай компанийн ашиглах эрх бүхий 30 га газрын ашиглах эрхийг Хан-Уул дүүргийн мөрдөн байцаагч болон прокурорын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хязгаарласан байхад, тус газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр дуусгавар болсны улмаас бид ашиглах эрхээ олж авсан 30 га газартаа бид зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, Шийдвэр гүйцэтгэх газраас “С”ХХК–иас тус тус 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлт, албан бичгүүдийг удаа дараа явуулж байсан.
Гэтэл хариуцагч тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгааг мэдсээр байж, “С”ХХК-ийн ашиглах эрх бүхий газрыг үндэслэлгүйгээр дуусгавар болгож, гуравдагч этгээдүүд буюу “ М Х” ХХК-ийнд 1.5 газрын сайдын 140 дүгээр тушаалаар, “Б З”ХХК-д 1.1 га газрыг А150 дугаар тушаалаар, “З Н” ХХК-ийн-д 31013 м2 газрыг А413 дугаар тушаалаар, “Х*******” ХХК-д 43878 м2 газрыг А416 дугаар тушаалаар, “Б” ХХК-д 20239 м2 газрыг А421 тушаалаар тус тус ашиглах эрх олгосныг хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Аын өмгөөлөгч Э.ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэгдүгээрт 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А121 дүгээр тушаалтай маргаж байна. Энэ тушаал нь нэршлийн хувьд газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай гэж байгаа. Газар ашиглах эрх нь өөрөө яаж дуусгавар болох гэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно. Гэтэл газар ашиглах эрхийг дуусгавар болгож байна гэсэн байж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасан хүчингүй болгох үндэслэлүүдийг бариад байгаа. Эрх зүйн ийм алдаатай байгаа.
Хоёрдугаарт энэ тушаалуудыг “С”ХХК-ийн ашиглах эрх бүхий газар нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар 30 га газраараа бүхэлдээ олгогдсон газар байдаг. Гэтэл 15 га газрыг нь дуусгавар болгоод тушаал гараагүй явсан процесс байдаг. 15 га газрыг нь дуусгавар болгож байна гэсэн байж, хүчингүй болгуулах зохицуулалт барьсан нөхцөл байдал байгааг шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ нэмж тайлбарлаж байна. Тийм учраас үүнийг анхаарч үзээсэй гэсэн саналтай байна” гэв.
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрх авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Бид бүхэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн , аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.mne.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 04-ний өдөр, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан .
Гэвч зарим газар ашиглагч нар хуулийн дагуу тавьсан анхааруулгыг үл ойшоож газрын төлбөрөө төлөхгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байсан учраас холбогдох байгууллагын санал, дүгнэлт зэргийг үндэслэн дээрх тушаалыг гаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 -д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан..
Харин нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой болон газар ашиглах эрхийн хугацаа сунгахтай холбоотой нэхэмжлэлээ 2018 оны 6 дугаар сарын 07- ны өдрөөс өмнө шүүхэд гаргах байсан.
Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу 2 жилийн дараа шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д " энэ хуулийн 14.1- 14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...”С” ХХК-ийн хувьд анх газар ашиглах эрхийг 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын Т*******анд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай 30 га газрыг сайдын тушаалаар олгож байсан байдаг.
Үүний дараагаар тухайн компани 30 га газар дээр үйл ажиллагаа явуулсан нь өнөөдрийн байдлаар харагдахгүй байгаа. Энэ бол хэрэгт авагдсан баримтууд болон бусад зүйлүүдээр харагдана. Тухайн 121 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлийн хувьд ямар үндэслэлээр гарсан гэхээр тусгай хамгаалалттай газар нутаг нь тусгайлсан хуулиудаар зохицуулагддаг. Бүх зүйл нь хугацаанд үндэслэгдэж явагддаг. Ийм нөхцөл байдалтай байдаг. Тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, цуцлах, дуусгавар болгох бүрэн эрхийн хүрээнд тус сайд нь тушаал гаргаж тухайн шийдвэрүүдийг гаргадаг. 2008 онд тухайн авч байгаа газрыг “Ст” ХХК5 жилийн хугацаатай авсан байна.
Газар ашиглагч журмаараа гуравласан гэрээг 3 сарын дотор байгуулаад гэрээний үндсэн дээр газрын төлбөрийг улирал сар жилээр нь төлөөд, тухайн гэрээнд заасны дагуу төсөл хөтөлбөр, зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хэрвээ хуульд заасан төлбөрөө төлж, үйл ажиллагаа явуулахгүй бол Газрын тухай хуульд заасны дагуу хүчингүй болгох, Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд зааснаар дуусгавар болох гээд хуулийн зохицуулалтуудыг хуульд тусгайлан заасан байдаг.
Тухайн “Ст” ХХК-ийн хувьд тухайн 30 га газрын 15 га газрыг сайдын 121 тушаалаар хүчингүй болгосон байдаг. Тэгэхээр хууль зүйн үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн. 40.1.5-т заасан нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй. 40.1.6-д заасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал байвал Газрын тухай хуульд зааснаар тус сайд нь тухайн ашиглах эрхтэй газрыг хүчингүй болгохоор хуульд заасан байдаг. Үүний хүрээнд тухайн “Ст” ХХК-ийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон. Хүчингүй болохдоо ямар ямар үндэслэлүүд байдаг вэ гэхээр Богд Хан-уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2018 оны 450 тоот санал хүргүүлэх тухай албан бичиг байдаг. Үүнд:
Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн мэдээллийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглах эрх авсан газрын төлбөр төлөөгүй 79 иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг хүргүүлсэн.
Энэ бол хэрэгт авагдсан байгаа. Тухайн албан бичгийн хавсралтын 58 дээр “Ст” ХХКбол хамаарагдаж байгаа. Тухайн газар дээрээ 2018 онд ашиглах эрхийн гэрчилгээ авснаас хойш үйл ажиллагаа явуулж тухайн гэрээнд заасны дагуу зориулалтын дагуу газраа ашиглаагүй. Барилга байгууламж бариагүй нь үйл баримтаар харагддаг. Дээд шүүх нь тайлбартаа газраа зориулалтын дагуу ашиглаагүй шалтгааныг юу юу гэдгийг маш тодорхой тайлбарласан. Газраа ашигласан нөхцөл байдлыг ойлгохдоо барилга байгууламж барих, зам талбай барих, тариалан зэрэг нөхцөл байдлаар ойлгоно. “Ст” ХХКнь газрын төлбөрөө төлөөгүй. Газраа 2008 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдалтай байсан учраас тухайн 15 га газрыг сайдын 2018 оны 121 дүгээр тушаалаар хүчингүй болгосон. Бид хүчингүй болгохдоо тухайн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг бол хийсэн. Тухайн нөхцөл байдлыг хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд маш тодорхой заагаад өгсөн байгаа. 20 буюу түүнээс дээш этгээдэд мэдэгдэх бол мэдээллийн эх сурвалж болон цахим хэлбэрээр мэдэгдэж болохыг хуульчилсан. Үүний хүрээнд тус яамны цахим хуудас 3 удаа зарлалуудыг байршуулсан.
Үүнийг бол яамны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05А/6597 дугаар хуулийн хэлтсийн даргын орлон гүйцэтгэгч н.Хэрлэнчимэгийн гарын үсэгтэй албан бичигтэй 3 хуудас нотлох баримтыг шүүхэд бол хүргүүлсэн. Тэгэхээр тушаал бол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тухайн компанид мэдэгдэх сонсгох ажиллагаа хийсэн. Нөхцөл байдалтай холбоотой тайлбаруудыг тушаал гарахаас өмнө өгөөд, энэ талаар тайлбарлах боломжтой байсан.
Мөн тухайн компаниас яаманд хүсэлтүүдийг гаргасан байдаг. 30 га газрын 15 га газрыг таслаад, 15 га газар нь хэрхэн яаж шийдэгддэг вэ гэхээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө 30 хоногоос доош хугацаанд сунгуулах ёстой байдаг. 39.1.1-д зааснаар сунгуулах хүсэлт гаргаагүй тул тухайн үлдэх 15 газраа ашиглах эрх нь дуусгавар болсон. Ийм нөхцөл байдал байдаг. “Ст” ХХКнь эрүүгийн хэрэг үүсгээд явсан нөхцөл байдал байдаг гэдэг. Гэтэл тухайн газрыг 2008 оноос хойш ашиглах эрх нь үүссэн. Гуравласан гэрээгээ байгуулаад газрын төлбөрөө төлөөд үйл ажиллагаа явуулаад хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой байсан. Гэтэл тэр боломжийг хэрэгжүүлээгүй. Тухайн нөхцөл байдлыг шалгалтаар тогтоож, хуульд заасан нөхцөлийг хэрэгжүүлээгүй учраас сайдын тушаал нь гарсан нь үндэслэлтэй байна.
Тухайн нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргаад байгаа нь тухайн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А101 дүгээр тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасан нөхцөл байдал байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зүгээс бол харж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн гуравдагч этгээдүүдтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага байгаа. Тус 15 газар дээр нь 5 компанид газар ашиглах эрхийг сайдын тушаалаар олгосон. Кадастрын зургийг яамнаас хавтаст хэрэгт өгсөн байгаа. Ямар ямар компаниуд байдаг гэхээр “М х э” ХХК, “Б З”ХХК, “З Н” ХХК-ийн, “Х” ХХК, “Б Т Э” ХХКнар байдаг. Тус компаниудад газар олгосон тушаалууд дээр Богд хан уулын Хамгаалалтын захиргааны саналуудыг үндэслэсэн. Хуульд нийцүүлсэн хуулийн заалтуудыг бол баримталсан. Хуульд заасны дагуу 5 жилийн хугацаатай олгосон. Тухайн компаниуд нь санал хүсэлт, холбогдох материалуудыг үндэслэж газар олгосон нь хууль зөрчөөгүй. Тухайн хуулийн дагуу санал хүсэлтээ өгөөд, газраа ашиглаж байгаа компаниудын эрх ашгийг зөрчих үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6.1. Гуравдагч этгээд “Б З” ХХК-ИЙН захирал А.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “ Ст” ХХК-ийн эзэмшиж байсан 30 га газрын 15 га газрыг ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/150 дугаар тушаал, Хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2107 дугаар саналыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын Т******* нэртэй газар 1.1 га талбайг ашиглах эрхийг “Б З Р”ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг баримтлаагүй байна. Иймд “ Ст”ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Б З” ХХК-ИЙНитгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А150 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан Т*******ын хязгаарлалын бүсийн 1.1 га газарт газар ашиглах эрхийг бол авсан байдаг. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Учир нь юу гэхээр нэхэмжлэгчийн эхний 2 шаардлага буюу Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 30 га газрын хугацааг сунгах, сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоох, сунгах тухай шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн гомдол гаргах болоод, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь маргаан бүхий акт нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргаж байгаа. Мөн дээрээс нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан яам руу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр болон 05 дугаар сарын 12-ны өдөр тус тус хандсан байдаг. 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан албан бичигтэй бол нэхэмжлэгч тал газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаад, түүний дагуу сайдын 2020 оны 04 дүгээр сард хариу ирсэн байдаг.
Тус бичгийн хариу яамнаас нэхэмжлэгч талд 2020 оны 04 дүгээр сард хариуг ирүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу маргаан бүхий актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллага болон өөрт нь гомдол гаргах эрхтэй байдаг. Нөгөөтээгүүр тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш эс зөвшөөрвөл дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг.
Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гарсан тушаал 2 жил гаруй хугацааны дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хандаж байгаа. Тухайн албан бичгийн хариуг эс зөвшөөрвөл шууд шүүхэд хандах ёстой байдаг.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тэгээгүй. Энэ нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.
Мөн дээрээс нь манай компани 2020 оны 03 дугаар сарын 02-ны авсан. Хэрвээ нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Шүүхэд хуулийн дагуу хандсан байсан тохиолдолд өнөөдөр 5 гуравдагч этгээдэд энэ газар олгогдохгүй байх нөхцөл байдал үүсэх байсан. Үүнээс үүдээд гуравдагч этгээд нарын эрх ашиг, үйл ажиллагааны зардал зэрэг эдгээр хохирол гарна.
Тэгэхээр нэхэмжлэгч талын хариуцлагагүй байдал, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдлын улмаас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Манайд холбогдуулан А150 дугаар захирамж нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан. Манайх хуульд заасан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох хүсэлтийг гаргаж, баримт бичгээ бүрдүүлэн, хуульд заасан үндэслэлээр тухайн газрыг ашиглах эрхийг авсан. Өнөөдрийг хүртэл хуульд заасан зөрчил гаргаагүй. Газрын төлбөр төлөөд, холбогдох үүргээ биелүүлээд явж байгаа. Тэгэхээр тухайн тушаалыг хүчингүй болгох ямар нэг үндэслэлгүй байгаа учраас энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6.2. Гуравдагч этгээд “ М Х” ХХК-ийнийн захирал О.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “..Маргаан бүхий газарт Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгал орчны үнэлгээ, аудитын хэлтэст явуулсан 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2110 тоот албан бичигт дурдсанаар эрх авсан бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй гэж заагдсаны дагуу, мөн Газар ашиглах эрхтэй холбоотой өргөдөлийн хяналтын хуудас бөглөгдсөний дараа манай компанийн зүгээс хуулийн дагуу холбогдох бичиг баримтууд болох дүүрэг, хорооны Засаг даргын санал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэргийг хийлгэж уг газрыг түр ашиглах эрхийн гэрчилгээг авсан.
Үүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн газрын алба хоорондын гуравласан гэрээ хийж баталгаажуулснаар уг газрыг хашаажуулах, тог цахилгаан татах, амрагчдын түр отог байгуулах талаар Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгавар авах, 2020 оны газрын төлбөр төлөх зэрэг холбогдох ажлуудыг журмын дагуу хийж гүйцэтгэсэн” гэжээ.
Гуравдагч этгээд “ М Х” ХХК-ийнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Энэ бол зүгээр нэг компанийн асуудал биш юм. Компани, иргэд, хувьцаа эзэмшигчдийн хооронд асуудал үүссэн ч юм шиг, тухайн компанийг өр төлбөртэй авсан юм шиг асуудал хэргийн материалд авагдсан байгаа. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолтой тухайн компанийн өмч хөрөнгийг зарж борлуулаад хохирлыг нь барагдуул гэсэн шийдвэр байгаа. Гэтэл ганц байгаа зүйл нь газар байсан учир энэ газар руу чичрээд байх шиг байна. Тухайн асуудлын хүрээнд зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас тусгай зөвшөөрлийг нь яадаг юм. Эзэмшигчийн газартай холбоотой асуудал юм. Гэтэл энэ бол өмчийн хэлбэртэй газар биш байгаа. Хоёрдугаарт нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг Б.А төлөөлөгч ярилаа. Үүнд бол давхардаад яахав. 2008 оноос хойш 10 жилийн хугацаанд тухайн газрыг үндэслэн нэхэмжлэгч компани эзэмшиж гэж бодъё.
Гэтэл энэ хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэдэг асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар тухайн газар зүгээр нэг хоосон тал, зэлүүд газар байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс үзлэг хийсэн. Гуравдагч этгээд нар байгаа. Гэтэл манай компанийн зүгээс тухайн газар дээр тэрбум гаруй хөрөнгөөр бүтээн байгуулалт хийсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд яагаад хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй вэ гэдэг асуудлыг шүүхийн зүгээс тодорхой болгох хэрэгтэй байх. Хариуцагчийн зүгээс газрын төлбөрөө төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн хуулийн шаардлага хангасан учраас газруудыг холбогдох хуулийн дагуу гуравдагч этгээд нарт олгосон гэдгийг шүүхийн зүгээс харах хэрэгтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6.3. Гуравдагч этгээд “Б Т Э” ХХК-ийнөмгөөлөгч Б.ашүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус компани нь хуулийн дагуу холбогдох баримтаа бүрдүүлэн хүсэлтээ гаргасны үндсэн дээр Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Т*******ны хязгаарлалтын бүсэд 20239 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон. Нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд “ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ст" ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээ бүхий 30.0 га газрын гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргах хугацааг зохицуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий тушаалыг гарснаас хойш 1 жил 10 сарын дараа нэхэмжлэл гаргаснаар тухайн зүйлийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэл гаргахдаа "асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү" гэсэн агуулгатай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийг хавсаргажээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч Байгал орчин, аялал жуулчлалын сайдын дээд шатны эсхүл тус маргааны гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан биш тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгохгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү .
Мөн нэхэмжлэгч маргаан бүхий газрыг ашиглаж байх хугацаандаа газрын төлбөрийг төлөөгүй, газрыг зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа тул хариуцагчийн гаргасан шийдвэрүүд хуульд нийцсэн , хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэжээ.
6.4. Гуравдагч этгээд “Х С” ХХК-ийнзахирал Ц.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “ Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд холбогдох хууль журмын хүрээнд хүсэлт гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах гэрчилгээ авч аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан “ Ст”ХХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй төдийгүй манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, их хэмжээний хохирол учруулахаар байна. “ Ст”ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хариу хүргүүлэх албан бичгүүд болон шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэгт Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтуудыг зөрчсөн талаар дурджээ. Мөн Байгаль орчин , аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 053/2548 дугаар бүхий хариу хүргүүлэх тухай албан бичигт “ Ст”ХХК-ийн газар ашиглах эрхийг 10 жилээр сунгахдаа сайдын тушаалгүйгээр яамны газрын дарга нь эрх мэдлээ хэтрүүлэн сунгасан тухай мэдэгдсэн байна. “ Ст”ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан сайдын тушаал болон холбогдох шийдвэрүүд нь хууль зүйн үндэстэй гэж бид үзэж байна. Иймд “ Ст”ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “ х с”ХХК болон “Б Т Э” ХХК-ийнөмгөөлөгч Б.ашүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Гуравдагч этгээдүүдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь “Ст” ХХКгээд компани байгаа. “Ст” ХХКнь 2008 оноос хойш тухайн газрыг сайдын тушаалаар ашиглах эрхтэйгээр ашиглаад явж байсан. Нэг компани одоо хүртэл газар ашиглах эрх нь зөрчигдсөн гэдгээрээ нэхэмжлэл гаргаад явж байгаа. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа зүйл нь юу гэхээр нэхэмжлээд байгаа этгээд эь өөрөө Д.Мөнбаяр гэж этгээд яваад байгаа. Бусад этгээдэд залилуулсны улмаас хохирсон. 3 шатны шүүх ийм ийм шийдвэрүүд гаргаан. Ийм учраас хохирлоо барагдуулах гэдэг зүйл яриад байгаа. Одоо гаргаад нэхэмжлэгч нь “Ст” ХХКгэдэг агуулгаар тухайн газрыг эзэмшээд явж байсан.
Хамгийн сүүлд гэхэд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан байгаа. Үүнийх нь хариу болгоод сайдаас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр газар ашиглах эрхийн чинь хугацаа дууссан. Тийм учраас тухайн асуудал гарахад шүүхэд хандах боломжгүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Тийм учраас одоо шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль зүйн хувьд нэхэмжлэл гаргах хугацаа нь хэтэрсэн гэдгийг харуулаад байгаа. Дээрээс нь нэхэмжлэгч нар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хандаад, хариуг нь 07 дугаар сарын 10-ны өдөр авсан байдаг. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн хариу дээр шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн байдаг. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуульд зааснаар ямар нэгэн маргаантай акт гарахаар тухайн актын гомдлыг дээд шатны байгууллага, албан тушаалд нь гаргана. Тэндээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж байгаа. Тэгэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцагч Байгал орчин, аялал жуулчлалын сайдыг дээд шатны албан тушаалтан биш юм. Тийм учраас нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн бичгээс нэхэмжлэл гаргах хугацааг тоолох боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. 2008 оноос нэхэмжлэгч тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гээд энэ нь тодорхой харагдаж байгаа. Төлбөрийн тухай баримтууд ч гэсэн ирсэн. Тухайн үеийн баримтууд дээр үндэслээд шүүхээс шийдвэрээ гаргасан гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6.5. Гуравдагч этгээд: “З Н” ХХК-ийн-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль журмын дагуу Т*******анд амралт сувиллын төв байгуулах төслийг хэрэгжүүлэхээр 3 га газрыг ашиглах хүсэлтээ Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт өгч холбогдох материалыг бүрдүүлж судлагдан Байгаль орчин,аялал жуулчлалын Сайдын 2020 оны 05-р сарын 27-ны өдрийн А/413 тоот тушаалаар газар ашиглах эрхийн 0201528 тоот гэрчилгээг хүлээн авсан. / Бид тусгай тэмдэгтийн хураамж, газрын төлбөр зэрэг холбогдох санхүүгийн төлбөрийг хийсэн болно./
Аливаа аж ахуйн нэгжид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа улсын өмч болох газрыг ашиглуулах зөвшөөрлийг өгөхдөө Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирсэн "давхцалгүй" гэсэн гэсэн санал ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг гаргадаг. Аж ахуй нэгж нь тус шийдвэрийн дагуу ологдсон газрын Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу гэрээг байгуулж газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагдах газрыг аж ахуй нэгж , иргэн нь хувьчилж авах эрхгүй, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгож тур журмын 5.2-т зааснаар бусдад шилжүүлж, түрээслүүлэх, дамжуулах, барьцаанд тавихыг хориглодог. Мөн 2 жил дотор заавал үйл ажиллагаа явуулж жил бүр газрын төлбөрийг төлсөн байх ёстой, зөвхөн ашиглах зөвшөөрөлтэй газар байдаг.
Харин танай мэдэгдлийг авсны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь бидэнд "ямар газар" олгосон талаар тодруулж үзэхэд 30 га газар ашиглаж байсан "Стр" ХХК нь 2008 оноос хойш 12 жилийн турш газрын төлбөрийг бүрэн гүйцэд хугацаанд нь төлдөггүй, санхүүгийн чадваргүй сунгагдах нөхцөлгүй , цуцлах төсөлд байнга орж байсан бичиг баримтын зөрчилтэй 2 жил дотор газраа ашиглаагүй , газраа хэсэгчлэн 15 га -гаар нь бусдад 2 удаа дамжуулах, 2 иргэний хооронд өглөг авлагыг барагдуулах барьцааны хөрөнгө болгосон зэрэг ноцтой зөрчил гаргаж газар ашиглах эрхээ цуцлуулсан байхыг мэдлээ . Түүгээр ч үл барам шүүх нь улсын өмч болох энэ газрын 15 га-г хэсэгчлэн өгч иргэний хохирол барагдуулах өмч болгож буруу шийдвэр гаргасан байна. Уг буруу шүүхийн шийдвэрийг цуцлах талаар албан тоотыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Нийслэлийн Прокурор болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулж байсан байна. Ийнхүү манай компани нь холбогдох хууль журмын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр газар ашиглах эрх авсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6.6. Гуравдагч этгээд: “З Н” ХХК-ийн-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Дээрх 2 компанийн нэгэн адил нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давтаж ярих шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмнөөс харамсалтай байна. Хийж амжих цаг хугацаандаа ажлаа хийгээгүй. Өөрсдөд байсан хугацаагаа ашиглаагүй байна. Бусад хууль журмын дагуу авсан компаниудад боломжийг нь олгож, ажилд нь ямар нэгэн саад болохгүйн тулд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан:
Нэг: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “ Ст”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Т******* нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах,”
Хоёр: Богдхан уул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Т******* нэртэй газарт “ М Х” ХХК-ийнд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаал, “Б З Р”ХХК-д газар ашиглах эрх олгосон А/150 дугаар тушаал, “З Н” ХХК-ийн-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаал, “ х с”ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дүгээр тушаал, “Би Ти Эс Армор” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “ Ст”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “....Нэхэмжлэгч компанийн 80 хувийн хувьцаа эзэмшигч буюу Д.Мнь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эрүүгийн хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Ц*******аас тус компанийн 80 хувийн хувьцааг 885 сая 93 мянга 620 төгрөгийн хохирол тооцон шилжүүлж авсан.
Энэ нь 3 шатны эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан байгаа. Өмнөх хувьцаа эзэмшигч Ц.цнь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд “ Ст”ХХК-ийн хувьцаа эзэмшигч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан. 2015 оноос тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад, иргэний хариуцагчаар тус эрүүгийн хэрэгт татсан байгаа.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх явцад, мөрдөн байцаагч болон прокурорын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “ Ст”ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 14 дүгээр тогтоолоор тус 30 га газрын захиран зарцуулах эрхийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хязгаарлан тогтоож шийдвэрлэсэн.
Мөн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор “ Ст”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг эрүүгийн хэрэгт хураан авах тухай тогтоол хэрэгт авагдсан байгаа. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор тус тогтоолын 5-т 885 сая 93 мянга 620 төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч Д.М-т олгосугай гэж, 7 дугаар заалтаар “ Ст”ХХК-ийн иргэний хариуцагч Ц.Ц-тногдох хэсэг, хувьцаа хөрөнгөөс хохирогч Д.Мучирсан хохирлыг төлүүлэхээр “ Ст”ХХК-ийн улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэж тус тус шийдвэрлэсэн.
Уг шийтгэх тогтоол нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэж, мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдсэн эцсийн шийдвэр байгаа.
Улмаар тус шүүхийн шийдвэр гарах үед “ Ст”ХХК-ийн хувьцааны үнэлгээг тогтоосон бөгөөд тус компанийн нэр дээр гагцхүү Хан-Уул дүүргийн Т*******анд байрлах 30 га газрын ашиглах эрх бүртгэлтэй байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд тус компанийн хөрөнгийн үнэлгээг дурдаж өгсөн байгаа. Газрын үнэлгээний 2014 оны 08 дугаар сард 1 тэрбум 47 сая 684 мянган төгрөг, 2017 оны байдлаар 952 сая 440 мянган төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Дээрх байдлаар компанийн хувьцаа хөрөнгөөр 885 сая 93 мянга 620 төгрөгийн хохирлыг барагдуулахаар эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Д.Мнь “ Ст”ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч болоод “ Ст”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан 30 га газрыг зориулалтын дагуу ашиглах гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2018 оны 05 дугаар сарын 07-ны А121 дүгээр тушаалаар ашиглах эрх бүхий 30 га газраас 15 га газрыг нь ашиглах эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсэн байсан.
Бидний хувьд дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2015 оноос хойш явагдсан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн шийдвэр эцэслэгдэж шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр маргаантай байсан буюу холбогдох компанийн бичиг баримтыг эрүүгийн хэрэгт хураан авсан. Газартай холбоотой үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон учраас тус газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал байгаагүй. Тийм учраас маргаан бүхий 121 дүгээр тушаалд дурдсан үндэслэл үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Мөн тушаалын үндэслэл Газрын тухай хуулийн 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг үндэслэл болгосон байдаг” гэж маргажээ.
4. Анх нэхэмжлэгч “С”ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 283 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат хязгаарлалтын бүс нутаг буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Т*******анд байрлах 30 га газрыг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрх авч,[4] 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5 жилийн хугацаагаар газар ашиглах 2014/11 дугаар гэрчилгээ авсны дараа 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г*******, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Ш, “ Ст”ХХК-ийн захирал А.Б нар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” 2008-824 дугаар гуравласан гэрээг байгуулжээ.[5]
Энэ үед “ Ст”ХХК-ийн захирал нь Ц.цбайсан байх бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдсаны дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.М*******ыг бүртгэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1077 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоолоор:
“....”С”ХХК-ийн иргэний хариуцагч Ц.Ц-тногдох хувьцаа, хөрөнгөнөөс хохирогч Д.М*******т учирсан хохирлыг төлүүлэхээр “С”ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166121 дугаартай гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж”,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч*******гээс 885.093.620 төгрөг гаргуулж, хохирогч Д.М*******т олгосугай” гэж шийдвэрлэсэн байна.
Ингэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны тус тус баримталсан байна.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаас үзвэл Д.М-т учирсан хохирлыг зөвхөн мөнгөн хэлбэрээр төлүүлэхээр заасан болохоос биш бусдаас залилж авсан эд хөрөнгийн хохиролд төрийн өмчийг буюу Тусгай хамгаалалттай газрыг Д.М-т олгохоор шийдвэрлээгүй байна.
6. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төр өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана”, 5 дугаар зүйлийн 1-д “Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна”, 5.3-т “Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 1.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Тусгай хамгаалалттай газар нь төрийн өмч байх бөгөөд эрүүгийн хэргийн хохиролд төрийн өмчийг тэр тусмаа тусгай хамгаалалттай газрыг бусдын өр төлбөрт тооцож олгохыг хуулиар хориглосон байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Е*******ын үйлдсэн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах” тогтоолоор “.. яллагдагч Ц.Цо-ын өмчлөлд бүртгэлтэй “С”ХХК-ийн хувь эзэмшигчдэд өөрчлөлт оруулахгүй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Т*******анд байрлах 30 га газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан” байна.
Дээрх тогтоолын агуулгаас үзвэл зөвхөн эрүүгийн хэрэгт холбогдсон Ц.цболон түүний хамаарал бүхий этгээдүүдэд холбогдуулж, Ц.Цо-ыг бусдыг дахин хуурч мэхлэх замаар дээрх газрыг захиран зарцуулахыг хязгаарлахаар гарсан тогтоол байна гэж үзэхээр байна.
Иймд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Е-тын үйлдсэн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах” тогтоол гарсан тул бид газраа зориулалтын ашиглах боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн хэдийгээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс газрын үнэлгээг хийлгэж байсан ч гэсэн уг газрыг шууд эрүүгийн хэргийн хохиролд төлүүлэхээр олгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... уг компанийн хөрөнгө гэж юм байхгүй байсан ганц үнэлж болох тусгай хамгаалалттай бүсэд байрлах 30 га газар байсан болохоор үнэлгээ хийлгэсэн ....” гэх тайлбараар зөвхөн компанийн хувьцааны үнэд тооцсон гэдэг нь нотлогдож байна.
7. Дээрх газрыг анх нэхэмжлэгч 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар 30 га газрыг 5 жилийн хугацаатай авснаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй гэрээнд заасны дагуу ашиглаагүй, эрүүгийн хэрэгт шалгагдахаас өмнө буюу 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр газрын хүчинтэй хугацаа дуусгавар болсон байна.
8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус зааснаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тусгай хамгаалалттай газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээний үндсэн дээр ашиглуулахаар байна.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрчилгээг нөхөн олгож, гэрчилгээний хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах гэрчилгээний хугацааг сунгасан нь хууль зөрчиж өөрт хамааралгүй эрхийг эдэлсэн гэж үзэхээр байна.
9. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” , Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссаны дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүсэлтээ гаргасан нь хуульд нийцээгүй байна.
10. Хариуцагч нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 тушаалыг гаргахаас өмнө газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинэчилсэн бүртгэлээ хийхийг анхааруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас буюу https://www.mne,mn/ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 04-ний өдөр, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал тавьсан байна.[6]
Гэтэл нэхэмжлэгч нь дээрх зарлалын дагуу холбогдох баримт, хүсэлтүүдээ хариуцагчид ирүүлээгүй болох нь шүүх хуралдааны үед талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Иймд дээрх “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “ Ст”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Т******* нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар “ Ст”ХХК-ийн 15 га газар ашиглах эрхийг цуцалсны дараа Хан-Уул дүүрэг, Богдхан уул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Т******* нэртэй газарт “ М Х” ХХК-ийнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар 1.5 га газар, “Б З Р”ХХК-д А/150 дугаар тушаалаар 1.1 га газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаалаар “З Н” ХХК-ийн-д 31013 м.кв газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дүгээр тушаалаар “ х с”ХХК-д 43878 м.кв газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дүгээр тушаалаар “Би Ти Эс Армор” ХХК-д 20239 м.кв газар ашиглах эрхийг тус тус олгосон нь хуульд нийцсэн байна.
12. Түүнчлэн нэхэмжлэгч “С”ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 283 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат хязгаарлалтын бүс нутаг буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Т*******анд байрлах 30 га газрыг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрх авснаас хойш өнөөдрийг хүртэл маргаан бүхий газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект /хашаа, байшин гэх мэт/ бий болгоогүй нь хавтаст хэрэгт авагдсан газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Харин гуравдагч этгээд “ М Х” ХХКнь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар 1,5 га газар ашиглах эрх авснаас хойш тухайн газраа хашаалж, аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар орон байр барьсан, бусад компаниуд нь үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох материалаа бүрдүүлэн өгч зохих журмын дагуу газар ашиглах эрх авсан болох нь хэрэгт авагдсан баримт болон гуравдагч этгээдүүдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
13. Хэдийгээр “С”ХХК -ийн захирал Д.Ц 2011-2017 он хүртэл газрын төлбөрт нийт 229.100.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа ч шүүхээс энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, тус шүүхэд ирүүлсэн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 16/531 албан бичиг, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 16/1101 албан бичгээс үзвэл 2011-2017 он хүртэл газрын төлбөрт нийт 229.100.000 төгрөгийг төлсөн боловч газрын төлбөрийн төлөлтөө дүгнүүлэн тооцоо нийлсэн акт үйлдээгүй байна.
Харин иргэн Д.Ц нь дээрх газрын төлбөрт төлсөн 229.100.00 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой байна.
14. Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С”ХХК-иас гаргасан “Богдхан уул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Т******* нэртэй газарт “ М Х” ХХК-ийнд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаал, “Б З Р”ХХК-д газар ашиглах эрх олгосон А/150 дугаар тушаал, “З Н” ХХК-ийн-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаал, “ х с”ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дүгээр тушаал, “Б” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт
заасныг тус тус баримтлан “С”ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “ Ст”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг, Богдхан уул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Т******* нэртэй газарт “ М Х” ХХК-ийнд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаал, “Б З Р”ХХК-д газар ашиглах эрх олгосон А/150 дугаар тушаал, “З Н” ХХК-ийн-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаал, “ х с”ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дүгээр тушаал, “Б” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, “ Ст”ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Т******* нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.