Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 133

 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г.А, П.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
 
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2003.09.24- нд төрсөн охин А.Аыг эцэг Г.Агийн, 2004.11.03-нд хүү А.Н, 2011.07.05-нд хүү Ц нарыг эх П.Бгийн асрамжид тус тус байлгасугай.
 
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан А.Цыг 11 нас хүртэл сар бүр тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, А.Ц, А.Н нарыг 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 настай болтол сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Г.Агээр тэжээн тэтгүүлсүгэй.
 
4. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлвөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг дурдсугай.
 
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А, П.Б нар гэрлэлтээ цуцлуулсан боловч хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийн хүлээх үүрэг нь хуульд заасныг дагуу хэвээр байх болохыг дурдсугай.
 
6. Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар Хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлт цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсахыг хориглосон болохыг дурдсугай.
 
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Бг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн ба хариуцагч Г.Агээс гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох гэсэн шаардлагаас 140400 төгрөг, 1 жилд төлөх 2 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 68979 төгрөг, бүгд 209379 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
 
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Цолмонд даалгасугай.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ш.ОЮУНГЭРЭЛ