Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 112/ШШ2022/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,               

          Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Т.Ш, Б.С, М.Г, А.Аийн эрх залгамжлагч С.О, Б.У, Б.И, Д.Б С.Г, Г.Э, М.Э, М.Э, Н.Э, Н.М, Ц.Ц нар                        

          Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ж.Дорждэрэм, М.Энхзаяа

          Хариуцагч:Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.Д, Н.Х, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.З, П.Зын өмгөөлөгч Б.Одбаяр  нарын хоорондын  ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтын 23 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ш, Б.С, М.Г, А.Аийн эрх залгамжлагч С.О, Д.Б С.Г, Г.Э, Н.Э, Н.М, Ц.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч  Ж.Дорждэрэм, М.Энхзаяа, ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.Д, Н.Х, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.З, П.Зын өмгөөлөгч Б.Одбаяр, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов. 

                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч  нар нь  ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтын 23 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.

          2. Нэхэмжлэгч нар нь анх ******* сумын Засаг даргын 2019 оныы 12 дугаар сарын 23-ны өдрийн А/191 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянхайрхан багийн  ар талд тухайн маргаан бүхий 50 айлын газрыг авч мөн ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаар захирамжаар 50 иргэнд олгосон газрыг хүчингүй болгосон байна.   

         

            3. Нэхэмжлэгч  нь маргаан бүхий актыг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн  авч, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

           4. Нэхэмжлэгч Т.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Говь-Алтай аймгийн ******* сумын харьяат Т.Ш би 2019 онд газар эзэмших хүсэлт гаргасаны үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын А/191 дугаартай захирамжаар Алтай хотын 2-р бүс Баянхайрхан багийн 9-р гудамжны ар талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олж авсан юм.

         Ингээд захирамж дээр 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гарч улмаар газар эзэмших гэрээ байгуулж, газрын даамал Б.Д гэгч эмэгтэй хашаагаа хатгасны дараа гэрчилгээг гаргаж өгнө гэсний дагуу өөрийн хөрөнгөөр хашаа хатгасан. Миний бие Т.Ш би зохих журмын дагуу баримтаа бүрдүүлээд тухайн газрыг хуулийн дагуу эзэмших эрх олж авсан. Миний барьсан хашаа зардал мөнгө их орсон хүн хүч хөлсөлж хашаагаа хатгаж өрх толгойлсон. Хөгжлийн бэрхшээлтэй, урьд нь газар авч байгаагүй эмэгтэй би арай гэж хашаагаа босгосон болно.  Гэтэл 2021 оны 8 дугаар сарын 06-нд таны газар эзэмшүүлэх захирамж хүчингүй болголоо гэж хэлээд хашааг маань дур зоргоороо нурааж эд хөрөнгөнд халдаж байгаад  ойлгохгүй байна.

           Иймд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар 17-ны өдрийн А/124 дугаартай газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамжийн Т.Ш надад холбогдох хэсгийг  хүчингүй болгож өгнө үү гэв.

          5. Нэхэмжлэгч Ц.Ц, Н.М,  Н.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид нар 2019 онд газар эзэмших  хүсэлт гаргасны үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын А/191 дугаартай захирамжаар Алтай хотын 2-р бүс Баянхайрхан багийн 9-р гудамжны ар талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олж авсан юм.  Ингээд захирамж дээр 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гарч улмаар газар эзэмших гэрээ байгуулж, газрын даамал Б.Д гэгч хашаагаа хатгасны дараа гэрчилгээг гаргаж өгнө гэсний дагуу өөрийн  эд хөрөнгөөр хашаа хатгасан болно.  Бид зохих журмын дагуу баримтаа бүрдүүлээд тухайн газрыг хуулийн дагуу эзэмших эрх олж авсан.  Бидний барьсан хашаа зардал мөнгө их орсон хүн хөлсөлж хашаагаа хатгасан. Ц.Ц би хашаагаа блокоор барьж нийт 12000.000 төгрөгний зардал гаргасан.Н.М би бас блокоор барьж нийт 8000.000  төгрөгний зардал гаргасан.  Н.Э би модон хашаа банз Улаанбаатар хотоос хаалга хүртэл авчирч нийт 8500.000 төгрөгний зардал гарсан болно.  Иймд тухайн маргаан бүхий захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч Б.С, М.Г, А.А, Б.У, Б.И, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид нар 2019 онд газар эзэмших хүсэлт гаргасаны үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын А/191 дугаартай захирамжийн дагуу Алтай хотын 2-р бүс Баянхайрхан багийн 9-р гудамжны ар талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олж авсан юм.

           Ингээд захирамж дээр 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гарч, хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулах гэтэл газрын даамал Б.Д гэгч хашаагаа хатгасны дараа гэрчилгээ гаргаж өгнө гэсэн. Тэгээд бид өөрсдийн зардлаар хашаагаа хатгаад , газрын кадастрын зураг хийлгүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах материалаа бүрдүүлээд ******* сумын газрын албаны даамал Б.Дд гаргаж өгсөн. Бидний барьсан хашаа зардал мөнгө их орсон хүн хүч хөлсөлж хашаагаа хатгасан. Б.С би хашаагаа шинэ банзаар хатгаж нийт 8500000 төгрөгний зардал гаргасан. М.Г банзаар барьж нийт 7700000 төгрөгний зардал гаргасан. Б.И 2000000 сая төгрөг, Б.У нь 8000000 сая төгрөг гэх мэт бид өндөр зардал өртөгөөр хашаагаа хатгасан. Гэтэл 2021 оны 8 дугаар сарын 03-нд таны газар эзэмшүүлэх захирамжийг чинь хүчингүй болголоо гэж газрын даамал Д нь хэлээд, 08 дугаар сарын 04-ний өдрөөс хашааг маань дур зоргоороо нурааж, эд хөрөнгөнд хууль бусаар халдсан. Тухайн хууль бус захирамжаас болж бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.   Иймд Говь-Алтай аймаг ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 Говь-Алтай аймгийн ******* сумын харьяат С.Г, Г.Э, М.Э, М.Э нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид нар 2019 онд газар эзэмших хүсэлт гаргасаны үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын А/191 дугаартай захирамжын дагуу Алтай хотын 2-р бүс Баянхайрхан багийн 9-р гудамжны ар талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олж авсан юм. Бид бүгд дээрхи захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авсан байдаг.

Газар эзэмшүүлэх захирамж болон гэрээ, гэрчилгээний дагуу 15 жилийн хугацаатай гэр бүлийн зориулалтаар өндөр зардлаар хашаагаа хатгаад, газрын кадастрын зураг хийлгүүлж, хуулийн дагуу эзэмшсэн. Гэтэл гэнэт 2021 оны 8 дугаар сарын 03-нд таны газар эзэмших эрхийг чинь хүчингүй болголоо гэж газрын даамал Д нь хэлээд, 08 дугаар сарын 04 ны өдрөөс эзэмших эрхэд халдаж, хашааг нурааж эхэлж эд хөрөнгөнд хууль бусаар халдсан. Тухайн хууль бус захирамжаас болж бидний хууль ёсны эзэмших эрх ашиг зөрчигдөж байна.  Иймд Говь-Алтай аймаг ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү.

          Нэхэмжлэгч Т.Ш, Б.С, М.Г, А.А, Б.У, Б.И, Д.Б С.Г, Г.Э, М.Э, М.Э, Н.Э, Н.М, Ц.Ц нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:  Бид нар 2019 онд газар эзэмших хүсэлт гаргасны үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын А/191 дугаартай захирамжийн дагуу Алтай хотын 2-р бүс Баянхайрхан багийн 9-р гудамжны ар талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олж авсан юм. Ингээд захирамж дээр 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гарч, хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулах гэтэл газрын даамал Б.Д гэгч хашаагаа хатгасны дараа гэрчилгээ гаргаж өгнө гэсэн. Тэгээд бид өөрсдийн зардлаар хашаагаа хатгаад , газрын кадастрын зураг хийлгүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах материалаа өгсөн.

Гэтэл 2021 оны 8 дугаар сарын 03-нд таны газар эзэмшүүлэх захирамжийг чинь хүчингүй болголоо гэж газрын даамал Б.Д нь хэлээд, 08 дугаар сарын 04 ний өдрөөс хашааг маань дур зоргоороо нурааж, эд хөрөнгөд хууль бусаар халдсан. Тухайн хууль бус захирамжаас болж бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн. Захирамж нь Говь-Алтай аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сумын Газар зохион байгуулалтын 2020 оны Төлөвлөгөөний биелэлт, 2021 оны төлөвлөгөө батлах тухай гэсэн 06 дугаар тогтоолыг үндэслэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан.

Иймд Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сумын Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, 2021 оны төлөвлөгөө батлах тухай гэсэн 06 дугаар тогтоол нь бидний хууль ёсны эрх ашигийг хөндөж, Газрын тухай хуулийг зөрчиж тус тогтоолыг гаргасан байх тул ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтын 23 дахь хэсгийг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

         Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие Монгол улсын иргэний хувьд Монгол улсын үндсэн хууль болон газрын тухай хуульд зааснаар Монгол улсын иргэн газрыг эзэмших, өмчлөх эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ дагуу анх удаа хуульд заасан хэмжээтэй газраа эзэмшсэн. 2002 онд газрын хууль хэрэгжиж эхэлснээс хойш өөрийн байнга оршин суудаг ******* сумдаа газар эзэмших талаарх хүсэлтийг гаргаж байсан. Хамгийн сүүлд 2016 онд дахин өргөдөл өгсөн байдаг. Хуулийн дагуу газар эзэмших хүсэлтээ өгөөд 2019 онд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарсантай холбоотойгоор 1 жил 7 сарын дараа буюу 2020 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон ******* надад болон надтай хамт нэхэмжлэгчээр оролцож байгаа 13 хүний хууль ёсны эзэмшсэн газрыг хүчингүй болгосон байгаа. Бид бүхэн газрыг эзэмшихдээ хуулийн дагуу эзэмшсэн. Энэ гаргасан шийдвэрийг үндэслэлгүй, хууль зөрчсөн захирамж байна гэдэг шаардлагаар бид бүхэн нэхэмжлэл гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг ямар үндэслэлээр хүчингүй болгохыг тодорхой заасан байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.2.газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон,  40.1.3.шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.7.газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан. Энд заасан 7 үндэслэл байхгүй байхад хууль бусаар хүчингүй болгосон гэж үзэж байгаа. Ийм үүднээс өөрсдийн хууль ёсны эрхээ эдэлж гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тийм болохоор хохирч байгаа иргэн бидний эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? гэв.

           Нэхэмжлэгч Т.Ш шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би бол газар олгож байна гэхээр нь газраа аваад хашаагаа хатгасан. Түүнээс болж дарга, цэрэг нарт доромжлуулж байна. Цагдаад мэдэгдлээ. Хашаагаа буулгуулсан. Надад ямар ч хууль үйлчлээгүй. Өнөөдөр бид нарыг хамгаалдаг хүн алга. Бид нар ямар ч зөрчил гаргаагүй. Газар олгож байна. Газаргүй хүмүүст газар олгож байна гэхээр нь газраа авсан. Газрын даамал Д бол та нар хашаагаа хатга, тэгвэл гэрчилгээ гарна гэсэн. Тэгээд хуулийн дагуу би хашаагаа хатгасан. Гэрчилгээ нь одоо болтол байхгүй. Миний тухайд маш хүнд байна. Би өрх толгойлсон эмэгтэй хүн. 10 гаруй сая төгрөгөөр хашаа хатгасан. Надад хүнд байна гэв.

           Нэхэмжлэгч М.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би яг хууль номын дагуу 0.7 га газраа Монгол улсын иргэн хүний хувьд өмчилж авъя гээд өөрөө хөрөнгөө зараад хашаа барьсан. Хашаа бариад хүрээд ирэхээр гэрчилгээг чинь гаргаж өгнө гэсэн. Би өөрийнхөө унадаг байсан машинаа зараад мөнгөөр нь шинээр банз аваад 10 гаруй сая төгрөгөөр хашаагаа барьсан. Гэрчилгээг нь гаргаж өгнө гээд худлаа хэлсэн. Та нар байшин барьдаг бол би байшин барина шүү дээ. Ингэж болохгүй. Зөв шийдвэр гаргаж хохирлыг минь барагдуулж өгөх байх гэж бодож байна. Энэ захирамжийг хүчингүй болгож ард иргэдийн талд шийдэж өгнө үү? Би тэр Раднаасэд гэдэг хүнийг танихгүй. Ардын намын гишүүн гэдэг нь үнэн. Гэхдээ би Ардчилсан намын зөв ажил хийгээд явж байгаа хүмүүсийг дэмждэг. Ийм муухай зүйл хийгээд яваад байж болохгүй.

           Нэхэмжлэгч Г.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Бид нар энэ хүмүүсийн ярьснаар хуулийн дагуу энэ газрыг авсан. Нөхөр бид хоёр авч байгаа учраас нэг газар гаргаад өгөөч гэсэн. Удаа дараа ******* сумын ******* байсан Ш.Д дарга дээр би өөрийн гараараа өргөдөл бичиж очоод гарын үсгээ зураад авч байсан. Энэ газрыг 50 айлд өгөөгүй. 200 айлд огсөн юм. Говь-Алтай аймгийн төлөвлөлтөд гэр хорооллын нөөц газар гэж орсон юм байна лээ. Бид нарт Ш.Д дарга хэлэхдээ энд хороолол барина. Учиргүй гэр бариад байхгүй байх. Та нар хашаагаа хатгаад гэрчилгээ нь гараад ирэхээр байшин барих байх гэсэн. Тэгээд хүсэлтийг нь хүндэтгээд байшин барина гэж зөвлөөд өгч байгаа гэсэн. Гэтэл эдгээр хүмүүс өнөөдөр 50 жорлон гэж байна. Бид нар адилхан Монгол улсын иргэн. Бүгд газар эзэмших эрхтэй. Ш.Д даргын хамаарал бүхий 50 иргэн гэж сошиал орчинд бичсэн байгаа. Нэрээ нууцалсан хаягаас эд нар өөрсдөө бичээд байгаа юм. Манай гэр бүлээс 10 гаруй сая төгрөг гаргаад хашаа хатгасан байгаа. бид нарын эрх ашгийг бодож үзэхгүй байна гэв.  

           Нэхэмжлэгч С.О /А.Аийн хууль ёсны төлөөлөгч/ шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Яг хуулийн дагуу газар эзэмших хүсэлт гаргасан. Хариуцагч талаас гаргаад байгаа тэр цахимаар яваад байгаа мэдээллүүд дээр хамаарал бүхий иргэд гэсэн байгаа. Надад Говь-Алтай аймагт таньдаг хүн байдаггүй. Орон сууцанд амьдардаг хүмүүс нь хүн бид нар хүн биш юм уу? Би залуу хүний хувьд хашаанд амьдраад гурван хүүгээ ажилтай болгоод өсгөчих юмсан гэж бодож байгаа. Тэр ямар ч хот төлөвлөлт байхгүй Солонго хорооллын уурын зуух нь 50 айлаас илүү галлаад байж байгаа.  Нэг нам нь гарч ирээд өмнөх намынхаа хийсэн ажлыг үгүйсгээд байгаад бид нар гомдолтой байна. Тэр мэдээлэл оруулж байгаа хүн нь газрын албаны нарийн бичиг Зулцэцэг байна лээ. Би газар эзэмших өргөдөл зөндөө өгч байсан. Ганц удаа өгөөд газар авч байгаа зүйл биш. Цэнхэр хашааны тэнд өгч байхад өргөдөл өгч байсан. Хэзээ ч хариу ирж байгааагүй. Иргэдийг буруутгах зүйлээ л хариуцагч яриад байна гэв.

            Нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Яг ном журмын дагуу газрын даамал дээр очоод өөрөө кадастраа дуудаад газраа өгөөд хашаагаа хатга. Дараа нь гэрчилгээг нь гаргаж өгнө гэсэн. Тог цахилгаангүй газар би цементээр суурь цутгаад блокоор хашаа барьсан боловч одоо хаалга нь алга болсон. Нилээд хөрөнгөө тийшээ хийсэн. Тэгээд удахгүй гэрчилгээ гаргаж өгнө гэж байсан чинь сонгууль болоод намын солион дунд иргэдийг ингэж хохироож болохгүй. Болохгүй байсан бол анхнаасаа газар өгөх шаардлагагүй. Нарийн үнэлээд гаргах юм бол миний барьсан хашаа 14-15 сая төгрөг болно. Би сайн дураараа тэнд хатгаагүй. Бүх юмаа ном журмын дагуу хийгээд авсан. Та нар тийм юм барих шаардлагатай гэвэл шаардлага хангасан зүйлийг нь барина. Хашаагаа бариад тодорхой хөрөнгө зарсан хүмүүс энд байгаа. хохирсон хүмүүс энд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Түүнээс биш П.З даргын хэлж байгаа шиг зарим хүмүүс нь ойлгоод нэхэмжлэл гаргаагүй юм биш. Тэр хүмүүс хашаа, хороо бариагүй учраас нэхэмжлэл гаргаагүй байх гэв.

            Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хууль дүрмийн дагуу ******* сумын төвд газар авсан. 10 гаруй сая төгрөгөөр мод аваад барьсан. Бид нарыг ерөөсөө харлуулах талаас нь дээр утаатай, жорлонтой, Говь-Алтайн ард иргэдийг утна гэсэн байдлаар олон хоног цахим орчинд явж байна. Хөрөнгө мөнгө болон сэтгэл санааны дарамтад орж байна. Энэ газар авсан 200 хүн тус бүр 30,000 төгрөг өгөөд эрх бүхий хүнээр нь кадастар хийлгэсэн. Хурдан хашаагаа барих юм бол гэрчилгээг нь гаргаж өгнө гэсэн. Тэгээд хашаагаа барьсан. Одоо тэгээд эзэмшиж чадахгүй болохоор энд тэндээсээ банзнууд нь алга болсон. Цахимаар бид нарыг байнга харлуулж дарамталж байна. Бид нар тэнд утаатай гэр хороолол барина гэж хэлээгүй шүү дээ. Шаардлагын дагуу цэвэр боловсон тийм зүйл хийнэ гэж бодож байгаа. Гэрчилгээ авахын тулд заавал хашаа хатга гэсэн учраас бид нар хашаа хатгасан байгаа. Түүнийг хараад гэр хороолол барих гэж байна гэж ойлгоод байгаа. Бид нар Говь-Алтай аймагтаа сайхан юм хийе гэж бодож байгаа. Бид нарын эрх ашиг их зөрчигдөж байна. Хариуцагч талаас их олон удаа шуух хуралдааныг хойшлуулсан. Хариуцлагагүй байна. Бид нар ч гэсэн дор бүрнээ ажилтай. Амьдралын төлөө зүтгэж яваа хүмүүс шүү дээ. Бид нарын эрх ашгийг хүндэтгэмээр байна. Гэрчилгээ гаргаж өгнө гэснээс хойш удаж байна. 200 айлын 50 айлыг нь нүд үзүүрлээд байна. Ингэж хандмааргүй байна. Бид нар чинь нэг газар амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү? гэв.

Нэхэмжлэгч С.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Бид нарт энэ газрыг анх өгөхдөө гал түлэхгүй хаус хороолол болгоно гээд хашаагаа бариад гэрчилгээгээ ав гээд хаус хороолол гэж өгсөн. 4 эгнээ байгаа. Жигд хаус барина гэж бодож байгаа. Тэнд жорлон ухаад утаа тавиад байхгүй гэв.

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нийт 14 иргэн нэхэмжлэл гаргасан. Эдгээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, өмчлөх эрхтэй холбоотой эрх нь зөрчигдсөн учраас нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийхн шаардлага гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн үндэслэлийг яръя. Хэн нэгэн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөгч захиргааны акт гаргахдаа захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, эрх нь зөрчигдөж байгаа этгээдийн оролцоог хангах эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ёстой. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч талаас сонсох ажиллагаа хийсэн гэж байна. Захиргааны акт үйлдэх ажиллагаанд оролцогч нарыг оролцох эрхээр нь хангасан гэдэг асуудлыг ярьдаг. /хх158, 156/ тэмдэглэл үйлдсэн байдаг. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчдод эрх үүрэг тайлбарлах тухай гэсэн байдаг.  Үүнийг ихэнх хүмүүст 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр буюу маргаан бүхий акт гарснаас сар хэдэн хоногийн дараа танилцуулсан үйл ажиллагаа харагддаг. Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл үйлдсэн гэдэг. Тэгээд тэр сонсох ажиллагаа хийсэн гээд байгаа тэмдэглэлийг нь харахаар ганцхан Т.Ш гэдэг хүнд сонсох ажиллагаа хийсэн мэтээр тэмдэглэл үйлдсэн байдаг. Гэтэл сонсох ажиллагаа хийх үндэслэл, журмыг захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ гэж заасан. Энэ ажиллагаа хийгдээгүй. Дараагийн дугаарт сонсох ажиллагааны мэдэгдэлд дараах асуудлыг тусгана гэж заасан. Т.Ш гэдэг хүнд хүргэсэн мэдээллээс нь харахад ямар сонсох ажиллагаа хийх гээд байгаа нь ойлгомжгүй байдаг.   Захиргааны ерөнхий хуулийн 27.3 сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана гээд 27.3.1 сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, 27.3.2 захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, 27.3.3 захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг тусгана гэж заасан. Хариуцагчийн төлөөлөгч А.Б дарга газрын даамал Д бид хоёр сонсох ажиллагааг хангалттай хийсэн гэж байна. Энэ нь өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн захиргааны акттай холбоотойгоор сонсох ажиллагааг хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-т ******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан. Гэтэл нөгөө гаргасан шийдвэрийнх нь агуулгийг харахаар захиргааны ерөнхий хуулийн 22, 26, 27 дугаар зүйлүүдийг үндэслэсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 26.2-т энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж байгаа. Энэ захиргааны акттай холбоотойгоор ямар тайлбар сонссон юм бэ? Ямар тайлбар гаргах боломжоор хангасан юм бэ? Энэ хэргийн материалаар нотлогдохгүй байна. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эрхийг нь хангасан гээд байгаа тэр тэмдэглэл чинь өөрөө хуульд нийцэхгүй байна. Дараагийн дугаарт ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэсэн гэж байгаа. Үүнийг 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараа нь тайлбарлая. Тухайн захирамжийн 1 дэх хэсэгт Алтай хотын 2 дугаар бүсэд Баянхайрхан багийн 4 дүгээр гудамжны ард талд Солонго хороололд хавсралтад дурдсан 50 иргэнд олгосон газар нь Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй тул эзэмших эрхийг хүчингүй болгох нь гэсэн байгаа. Түүнээс хариуцагчийн хэлээд байгаа хэсэгчилсэн төлөвлөгөө гэсэн үг, өгүүлбэр байхгүй байгаа. Алтай хотын ерөнхий төлөвлөгөөнөөс харахад эх хувь дээр нь гэр хорооллын нөөц газар гэж тэмдэглээд эхний ээлжинд олгогдох гэж байгаа. Газрын даамал Д-ийн гаргаж өгөөд байгаа засвартай нотлох баримт нь нөгөө зурагтайгаа зөрдөг. Ийм байж болохгүй. Гэр хорооллын нөөц газар, нөөц газар гэдэг өөр ойлголт байна. Гэр хорооллын нөөц газар гэдэг нь гэр бүлийн хэрэгцээнд зориулан ард иргэдэд өгч болох газар байгаа. Гэтэл гэр гэдэг үгийг нь дарсан байгаа. Харамсалтай байна. Бүхэл бүтэн захиргааны байгууллага шүү дээ. Энд ард түмний төлөөлөл 14 иргэн ирээд бүгдийг нь харж байна. Төрийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа нь энэ нотлох баримт гаргаж өгснөөр харагдаж байна шүү дээ. Ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй гэж байгаа боловч хариуцагч тал энэ талаарх тайлбараа хэлж чадахгүй байгаа. Ямар ерөнхий төлөвлөгөөтэй, хэрхэн уялдаагүй болоод 50 иргэний буюу нэхэмжлэл гаргасан, эрх ашиг нь зөрчигдсөн 14 иргэний эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа юм бэ? гэдэг асуудал гарч ирнэ. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчим гэж байгаа. Захиргааны байгууллага аливаа акт, захирамж гаргахдаа хуульд үндэслэж хуульд нийцүүлж акт үйлдэх ёстой гэж байгаа. 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой гэж байгаа. Үүнийг зөрчсөн. 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны байгууллагын зарчмыг зөрчсөн. Тухайн нэхэмжлэл гаргасан этгээдийн 4 дээр нь эзэмших эрхийн гэрчилгээ гараад гэрээ байгуулсан. Сая өмгөөлөгч нь та нар газар эзэмшигч биш, эрх чинь зөрчигдөөгүй шүү дээ гэдэг асуудал ярьсан. Б.Одбаяр өмгөөлөгч өө уучлаарай. 4 иргэн нь эрхийн гэрчилгээтэй. 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан явж байгаа шүү. Тэгэхээр 10 хүний гэрчилгээ яагаад гараагүй вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Анх эдгээр хүмүүс тухайн газрыг эзэмшихдээ 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан, хавсралт нь Баянхайрхан 9 дүгээр гудамжны хойно 50 айлын гэр бүлийн зориулалттай айлд газар эзэмшүүлэх захирамж гарсан байдаг. Мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар тогтоол байдаг. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө баталсан, шийдвэр гарсан байгаа. Мөн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/191 дугаартай Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж байгаа. Гэтэл эдгээр 14 иргэний холбогдох хууль тогтоомжийн дагуу, тухайн үеийн Засаг төр барьж байсан эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийн дагуу газар эзэмших эрх үүссэн байгаа. Энэ хүмүүс дур зоргоороо очиж хөөцөлдөөгүй шүү дээ. Б.Д би лав зар мэдээ тавиагүй. Энэ хүмүүс мэдээлэл сайтай хүмүүс юм байлгүй дээ гэж байна. Газар эзэмших хүсэлтэй хүмүүс газрын албан дээр очоод өргөдлөө өгч байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Заавал Д гэдэг хүн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр ийм газар олгох гэж байна. Ирж хүсэлтээ өгнө үү? гэдэг юм уу? Тийм хуулийн зүйл заалт байхгүй. Эдгээр хүмүүс 0.7 га газраа эзэмших хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргасан. Тухайн өргөдөл хүсэлтийг хүлээж авах үүрэг нь газрын даамлын үүрэг гээд газрын тухай хуульд заасан байгаа шүү дээ. Яагаад шаардлага хангаагүй, он, сар, өдөр нь дутуу юмыг газрын даамал бүртгээд авчихсан юм бэ? газрын даамал ажлаа хийгээгүйн төлөө ард иргэдэд буруу өгч болохгүй. Эдгээр хүмүүс өөрсдийн мөнгөөрөө хашаагаа барьсан. Газрын даамал хашаагаа бариад ирэхээр чинь гэрчилгээг чинь гаргаж өгнө гэсэн байдаг. Иргэд эхнээсээ 10 гаруй сая төгрөгөөр хашаа хатгасан байдаг. Энэ мөнгө биш юм уу? Эдгээр хүмүүсийн насаараа зүтгэж байж олдог мөнгө шүү дээ. Ш.Д даргын захирамж дээр чинь гэрчилгээжүүлэх үүргийг газрын даамалд үүрэг болгосугай гэсэн байгаа. Засаг төр солигдох хамаагүй шүү дээ. Хуульд бол газрын даамал чиг үүргээ хэрэгжүүлээд газар эзэмших эрхийг нь олгох ёстой байсан. Энэ хүмүүс ямар ч байсан газар эзэмших хүсэлтээ өгсөн. Гэтэл гэрээ байхгүй учраас чи эзэмшигч биш гэж хэлж байгаа нь харамсалтай байна. Төрийн байгууллагын хариуцлагагүй байдлаас, нам төр солигдоод, улс төрийн талцлаас болж энэ хүмүүс хохирох ёсгүй. Ардын нам гараад иргэдэд газар олгодог. Дараа нь Ардчилсан нам нь гарч ирээд олгосон газрыг нь цуцалдаг. Ийм газрын тухай хууль байхгүй. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн зохицуулалтыг тодорхой зааж өгсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гээд зааж өгсөн. Сая газрын даамал нь хэлж байсан. Энэ хүмүүс чинь газрын төлбөрөө төлөөгүй биш шүү дээ. Маргаан бүхий захиргааны акт дээр тийм үндэслэл байхгүй. 2 жил ашиглаагүй гэсэн тийм үндэслэл байхгүй байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалт чинь өөр ойлголт яваад байгаа. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоол хэргийн материалд авагдсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл байгаа. Тэр тэмдэглэл дээр 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж байгаа. Энэ 50 айлд олгосон газар хэрхэн шийдвэрлэгдсэн нь ойлгомжгүй. Асуулт ч байхгүй. Хариулт ч байхгүй. Энэ 50 айлд олгосон газрыг ногоон байгууламж болгох гээд байгаа юм уу? гээд төлөөлөгч асуусан. Хариулт байхгүй. Тэгээд төслийг үндэслээд төлөвлөгөөгөө баталсан байгаа. Ямар төсөл орж ирсэн нь ойлгомжгүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн. 20.1.2 тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах ёстой гэж заасан. Гэтэл Д.Ч дарга ямар төлөвлөгөө гаргаад Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулаад түүнийгээ батлуулсан болох үйл баримт хэргийн материалд байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй гэж байгаа. Гэтэл ******* сумын Засаг даргын захирамжийн гаргаад байгаа агуулгатай холбоотой ерөнхий төлөвлөгөөтэй уялдааагүй учир энэ хүмүүсийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа захирамж нь хуульд нийцээгүй. Үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мэтгэлцэж байгаа зүйл байхгүй байна. Иймд дурдаад байгаа хууль зүйн үндэслэлүүд нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа учир эхний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* сумын 6 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоолын 2 дахь хэсгийн 8 дахь хавсралтад байгаа албадан чөлөөлөх газрын байршил гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ байршилд эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдүүдийн газар нь хамаарч байгаа. Тухайн тогтолын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 20.1.2 тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах гэсэн байгаа. Д.Ч дарга өргөн мэдүүлсэн зүйл харагдахгүй байгаа. Энэ дээр албадан чөлөөлөх гэж гаргасан нь ойлгомжгүй. Газрын тухай хуулийн 3.1.5 газар чөлөөлөх тухай ойлголтыг тодорхой зааж өгсөн. 3.1.5 "газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг ойлгоно гэж заасан. Энд заагаад байгаа албадан чөлөөлөх ойлголтод эдгээр хүмүүсийн газар эзэмших эрх дуусгавар болсон ямар нэгэн нөхцөл байдал байхгүй. Хууль тогтоомж зөрчиж газар эзэмшсэн гэдэг асуудал энд тогтоогдохгүй байгаа. 2019 оны газрын төлөвлөгөө батлаад байгаа ******* сумын 07 дугаартай тогтоол байдаг. Энэ тогтоолоор тухайн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь гэр бүлийн хэрэгцээнд 50 айлд газар олгосугай гэж шийдвэрлээд төлөвлөгөөндөө тусгаж өгсөн байхад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тухайн тогтоол хүчингүй болоогүй. Энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хэн нэгэн төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хохирох ёсгүй. Өөрсдөө болно, бүтнэ гэж хэлж газар олгоод газрыг төлөвлөөд хашаагаа бариад ирэхээр нь одоо болохгүй, хууль зөрчсөн байна гэх үндэслэл байхгүй шүү дээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан 4 хүн байгаа. Үүнийг хүчингүй болгох чинь өөр ойлголт байгаа. Өмгөөлөгч нь нөөц газрыг хуульд хэсэгчилсэн төлөвлөгөөг хийж байж олгоно гэж хуульд заасан гэж ярьж байна. Ямар нөөц газар юм бэ? Газрын тухай хуулийн хэдийн хэдэд нөөц газартай холбоотой зүйл заалт байгаа юм бэ? Энэ тайлбараа өмгөөллийн үг дээрээ тодорхой хэлэх байх. Хариуцагч нарын тайлбараас харахад иргэдийн Төлөөлөгчийн хурлын дарга нь тодорхой хууль зүйн үндэслэл хэлсэнгүй. Жишээ яриад байна. Мөн хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Б нь хууль зүйн үндэслэлээ ярих байх гэсэн чинь маргаагүй акт буюу анх олгосон акт хууль зүйн үндэслэлгүй гээд байна. Юу яриад байгаа нь ойлгомжгүй тайлбар хэлээд байна. Хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гаргах үндэслэлийг чинь холбогдох хууль буюу захиргааны ерөнхий хууль, газрын тухай хууль, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байна. Энэ шаардлагуудыг хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэв.

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  14 иргэний өмгөөлөгчөөр оролцож байна. А/124 дүгээр захирамж мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтад дурдсан 14 нэр бүхий иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр хүмүүс 2019 онд А/191 дүгээр захирамжаар хууль зүйн үндэслэл журмын дагуу өргөдөл гаргаад газар эзэмших эрхийг захирамжаар олж авсан байгаа. Энэ эрхийнхээ хүрээнд эдгээр хүмүүс өөрөөсөө хөрөнгө мөнгө гаргаж хашаа хатгасан. Эдгээр 14 хүн хөрөнгө, мөнгө, хөлс сүүлдээ фейсбүүк дээр бичүүлээд сэтгэл санааны дарамт амсаж яваа ард иргэд энд сууж байна. Энэ 14 хүний ард 160 хүн байгаа. 160 дотор 50 хүн байгаа мэт боловч 110 хүн нь кадастрын зурагтай. Хашаагаа хатгасан. 160 хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. /хх141/ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхэд сумын газрын даамал 160 хүн авсан байгаа гэж хэлсэн нь байгаа. Тэгэхээр энэ бол 160 хүний эрх ашиг. Энд зөвхөн төлөөлөл нь байгаа. Маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгаараа захиргааны ерөнхий хуулийн 4.1.2 дахь хэсэг, 4.2.5 дахь хэсэг, 24.1 дэх хэсэг, 24.2 дахь хэсэг, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийг зөрчсөн байгаа. Энэ утга агуулгаараа эх сурвалж язгуур утгаараа хуульд үндэслээгүй. Захиргааны үйл ажиллагааны зарчим, зорилготой нийцээгүй, бодит байдалд нийцээгүй, үндэслэлтэй талаарх нотлох баримт хэргийн материалд бэхжигдээгүй байгаа. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг харахад Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуультай утга агуулгаараа нийцээгүй байна. Энэ хүмүүс тусгай хэрэгцээний, нийтийн, бэлчээрийн газар аваагүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультайгаа зөрчилдсөн. Өөрөөр бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, төсөл нь батлагдаагүй, бичиг баримт нь ёсчлоогүй байхад шууд эрх ашгийг нь зөрчиж тогтоол, захирамж гарч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сонсох ажиллагааны зорилго нь ард түмний төрд итгэх итгэлийг бий болгохын тулд сонсох ажиллагаа хийдэг. Гэтэл сонсох ажиллагаа хийсэн мэдээллийг бэлтгэж баримтжуулсан зүйл хэргийн материалд байхгүй. Нэг хүнээс гэхэд л 8,000,000 төгрөг гарсан байгаа. 2 жилийн өмнө гарсан бензин тос, хүч, хөдөлмөр гээд 16,000,000 болсон байгаа. Өнөөдөр энэ хүмүүс бүгд хувиасаа хөрөнгө гаргаад доод зах нь 10,000,000 төгрөгөөр хашаа барьсан. Тэр нь одоо бол 2 нугарсан байгаа. Хэсэгчилсэн төлөвлөгөө байхгүй. Дахин төлөвлөгөө нь байхгүй. 06 дугаар тогтоолыг батлахад энэ төлөвлөгөө нь хэрхэн батлагдсан гэхээр /хх142/ яг газартай холбоотой асуудал хэлэлцээд энэ дээр хариулсан хариулт байхгүй. 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг уншлаа. 85.2 хувьтай биелэгдсэн байна гэсэн хэрнээ нөгөөхөө үгүйсгээд байдаг. Ийм шийдвэр гаргасан байдаг. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээ та нар ажлын байрны дарамтад оруулсан байна шүү дээ. Залуу хүүхэд бичлэг хийх хэмжээний санаа суусан байна гэдэг нь ямар төрд ажиллаад байна вэ? Өөрөөр бол төр залуучуудыг эвдэж байна. Төсөл огт бэхжигдээгүй гэж яриад байгаа. Ж.Дорждэрэм өмгөөлөгч хэлсэн байгаа. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөл байхгүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн хурал болсон гэж байгаа. Энэ нь сая хэлэлцүүлэгдсэн нотлох баримтаар няцаагдаж байна. Сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийсэн байгаа. гарын үсгийг нь зуруулсан болохоос биш энэ хүмүүсийн санал бодол тайлбарыг авсан зүйл байхгүй. Тэгэхээр дээрх маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндсөн, хуульд үндэслээгүй, зорилгодоо нийцээгүй, бодит байдалд нийцээгүй зэрэг нөхцөл байдлуудаас харахад захиргааны ерөнхий хуулийн 4.1.2 дахь хэсэг, 4.2.5 дахь хэсэг, 24.1 дэх хэсэг, 24.2 дахь хэсэг, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийг зөрчиж нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндсөн байгаа. иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгч, дээрх 2 захирамж, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү? гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Баянхайрхан багийн ар талд 50 иргэнд газар олгогдохоор батлагдсан. Үүний дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төлөвлөгөө батлах тухай 07 дугаар тогтоолоор Баянхайрхан багийн ар талд олгохоор батлагдсан. Батлагдсан байршилд сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны А/191 дугаар захирамжаар газар олголтыг хийж, 2020 онд дээрх иргэд нь хашаагаа хатгасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, 2021 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор Баянхайрхан багийн ард талд Солонго хороололд олгосон газрыг цуцлах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу 2021 оны 06 дугаар сарын 14-нөөс 06 дугаар сарын 16-ны хооронд дээрх иргэдэд мэдэгдэж, сонсох үйл ажиллагааг ******* сумын   “Тамгын дарга А.Б, газрын даамал Б.Д, дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Г.Т  нар нь дээрх захирамж бүхий игэдэд утсаар мэдэгдсэн боловч М-гийн Ж, Т  Т.Ш, М-ийн Г, А-ийн А нар нь өөрийн биеэр ирж оролцсон. Бусад иргэдийн хувьд ажилтай шалтгаантай байсан учраас сонсох үйл ажиллагаанд оролцоогүй болно. Сонсох үйл ажиллагаа хийгдсэний дараа сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дүгээр Газар зээмших зэх хүчингүй болгох тухай” захирамжаар уг байршилд олгосон газрын эзэмших эрх хүчингүй болсон. Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай мэдэгдлийг утсаар мэдэгдсэн. Захирамжийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/250 дугаар захирамжаар ажлын хэсэгт орсон бүрэлдэхүүн Баянхайрхан багийн Солонго хороололд олгогдсон газарт чөлөөлөх ажлыг хийж, иргэн Т.Шийн хашааг буулгасан боловч иргэн өөрөө дахин хашаагаа хатгасан. Мөн захирамжийн ч мэдэгдлийг цаасан хэлбэрээр 2021 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 17-ныг  хүртэл дээрх иргэдийн боломжит байдлаар хүргүүлэн ажилласан.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ******* сумын газрын даамлын албан тушаалд орж байсан. Ороход газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан байсан. 2018 оны 12 дугаар сард сумын хурлаар Баянхайрхан багийн ард талд 50 иргэнд гэр бүлийн зориулалттай газар олгоно гэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын батлагдсан тогтоол байсан. Аймгийн газар зохион байгуулалтын хурал 2019 оны 07 дугаар сард аймгийн хурал орсон. Тэр хурлаар бас Баянхайрхан багийн ард Солонго хороолд 50 иргэнд гэр бүлийн зориулалттай газар олгоно гэсэн хурлын тогтоол гарсан. Тэр тогтоолын дагуу газар олголт хийгдсэн. Нөөц газар гэр бүийн хэрэгцээнд олгож байгаа ч гэсэн Алтай хотын хөгжлийн ерөнхийн төлөвлөгөөгөөр Баянхайрхан багийн ард тал маань нөөц газраар төлөвлөгдсөн байсан. Тэр газар дээр хэсэгчилсэн төлөвлөгөөг хийлгээд аймгийн ерөнхий архитектураар батлуулъя гэсэн боловч тухайн үед шийдвэр гаргаж байсан Ш.Д даргад бид нар саналыг тавьсан. Иргэдийн хашааг хэмжиж байгаад компаний төлөөлөгч хүнийг *******тай уулзуулаад хэсэгчилсэн төлөвлөгөөг хийлгэе, аймгийн ерөнхий архитектураар батлуулаад эдгээр хүмүүст олгоё гэдэг саналыг тавихад тухайн үеийн сумын ******* гэр бүлийн хэрэгцээнд олгож байгаа учраас бид нар эндээсээ захирамж шийдвэрээ гаргана. Нэгэнт аймгийн иргэдийн хурлаас батлагдсан газар учраас бид нар газрыг олгоно гэсэн шийдвэрийг сумын ******* гаргасан. Тэгээд бид нар нэр бүхий иргэдэд газрыг олгосон. Газар авч байгаа хүмүүс бүгд хэмжилт хийлгэсэн. Хэмжилт хийлгээд газар дээрээ хашаагаа хатгасан. Газрын тухай хуульд хоосон газар дээр бичиг баримт олгох боломжгүй газар дээрээ заавал тэмдэг тавьж хашаагаа хатгаж тэмдэгжүүлсэн тохиолдолд газрыг олгоно гэсэн байдаг учраас хашаагаа хатга гэдэг шаардлагыг тухайн үед тавьж байсан. Тэгээд сонгууль болоод улс төрийн удирдлагууд солигдоод шинэ бүрэлдэхүүнтэй болоод шинэ бүрэлдэхүүн хурлаараа шийдвэлээд энэ олгосон газар нь хууль бус юм гээд эргээд энэ газрыг цуцалсан байдаг. Газрын даамал бол эцсийн шийдвэр гаргадаг хүн биш. Миний бие тухайн үеийн Засаг даргын өгсөн үүргийг биелүүлснээрээ эргээд дараагийн ******* захирамж гаргахад төрийн албан хаагч дунд нь хохирч байна гэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Шинээр газар эзэмшихэд иргэний гар өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт, тойм зураг, кадастрын зураг гэсэн материалуудыг бүрдүүлсэн байх ёстой. Иргэдийн материалуудыг авч шүүгээд ямар материал дутуу байгааг шүүж үзсэн байгаа. Тамгын дарга нэмэлт тайлбар өгнө гэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сумын Засаг даргын А/191 дугаартай захирамжаар 50 иргэнд газар олгосон байдаг. Тухайн үед одоо нэхэмжлэгч Д.Б Тамгын газрын дарга байсан. Тухайн үеийн улс төр болон дарга нарын хамаарал бүхий хүмүүс газар авсан байна. Д.Б, Х.Т, Н.Ж, М.Т зэрэг хүмүүс байгаа. Монгол улсын Үндсэн хуульд Монгол улсад оршин суугаа хүн бүр адил тэгш эрхтэй гэж байгаа. Газрын тухай хуульд шударгаар үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө олж авах эрхтэй гэж заасан. Шударга ёс хаана байгаа юм бэ? Одоо Говь-Алтай аймгийн 50,000 иргэн ерөөсөө газар аваагүй байгаа. Гэтэл энэ хүмүүс тэнд газар авсан. 10 жил өргөдөл өгөөд газраа авч чадаагүй хүмүүс байна. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалын хавсралтаар газар авахад 20 төрлийн зүйл бүрдүүлэх ёстой гэж заасан байгаа. Нэхэмжлэл гаргасан 14 иргэний материал энд байна. Б.С-ын материал дээр гар өргөдөл нь он, сар, өдөр байхгүй. Хэзээ, хаана ямар байрлалд өгсөн нь тодорхойгүй. Улсын эд хөрөнгийн эрхийн бүртгэл нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэж бүртгэсэн. Кадастрын зургаа 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хийлгэсэн. Тухайн үед газрын даамал нь хариуцлагагүй байсан юм уу? яагаад үүнийг бүрдүүлэх талаар шаардлага тавиагүй байгаа юм. Холбогдох материалууд дутуу байгаа. Иргэний үнэмлэх дээр нь Д-д газар олгох гээд тухайн үеийн ******* нь цохолт хийсэн. Өргөдөл гомдлын тухайн хуульд иргэдээс иргэн өргөдлийг 30 хоногийн дотор шийднэ. Шийдэж чадахгүй бол дахин 30 хоногоор сунгана гэж байгаа. Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдлын дэвтэр гэж байгаа. Энэ дээр тухайн 50 иргэний өргөдөл нэг нь ч бүртгэгдээгүй. Газрын алба дээр мөн өргөдөл гомдлын дэвтэр гэж байгаа. Энэ дээр тухайн 50 иргэний өргөдөл нэг нь ч бүртгэгдээгүй. Хаагуур яаж явсан нь тодорхойгүй. Энэ хүмүүсээс олон жилийн өмнө газар эзэмших хүсэлт өгсөн хүмүүсийг өргөдөл нь хаана дарагдсан юм бэ? Шударга ёс эрх тэгш байдал хаана байгаа юм бэ? М.Гын материалд гар өргөдөл байхгүй. Газар эзэмших тухай хүсэлттэй боловч хүсэлт нь дутуу. Гарын үсэг байхгүй. Дутуу байгаа. бүрдлээс нь эхлээд ярьж байна. Кадастрын зураг байхгүй. Улсын бүртгэлийн мэдүүлэг нь байхгүй байгааа. Г.А гээд 2 иргэний үнэмлэх хавсаргасан байгаа. Д.Бд гараар бичсэн өргөөл байхгүй. Кадастрын зураг байхгүй.

            Хариуцагч П.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын 2020 оны 06 дугаар хуралдаанд оруулсан “Сумын газар

зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлыг мэргэжлийн байгууллага болох ГХХБГ, Сумын ЗДТГ-аас оруулахдаа Баянхайрхан багийн 9 дүгээр гудамжны ар тал Солонго хорооллын дээд тал Алтай хотын ерөнхий төлөвлөлтөнд тусгасан нөөц газрыг тухайн үеийн сумын ******* нь дур мэдэн захирамж гаргасан нь хууль бус тул сумын ИТХ-д холбогдох газруудаас хүчингүй болгуулах саналыг оруулж хурлаар хүчингүй болгосон нь үндэслэлтэй болно. Аптай хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Солонго хорооллыг байгуулан орчин үеийн барилга байгууламж, сургууль цэцэрлэг бусад байгууллагуудыг байгуулан хотыг шинэ төлөвлөлтөөр хөгжүүлэн өнгө төрхийг өөрчилж байхад газрын дээд талд нь гэр хороолол үүсгэн нүхэн жорлон ухаж, нүүрсний утаагаар дарж байх сэтгэлгээтэй хүмүүс энэ хотод байгаа нь эрүүл бус сэтгэлгээ хот төлөвлөлтийн эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээр байна.  Анх хашаа хатгасан 50 иргэдээс ихэнх нь ухамсраараа газраа чөлөөлж үлдсэн нэр бүхий 14 иргэд чөлөөлөөгүй байгаа нь үнэхээр хашаа байшингүй айлын хашаагаар амьдарч яваа иргэд мөн эсэхийг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдээр хэлэлцүүлэн танилцуулж бодит байдлыг тогтоосны дараа шүүхээр асуудлыг  хэлэлцэхийг хүсэлт болгож байна гэв.

           Хариуцагч П.З шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хариуцагч П.З: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэдэг бол өөрийнхөө эрх хэмжээнд тодорхой эрх бүхий байгууллагуудаас оруулж ирсэн асуудлыг сумын 31 төлөөлөгч хэлэлцэж шийддэг, орон нутгийн өөрөө удирдах байгууллага байгаа. Өнөөдрийн яригдаж байгаа асуудал бол Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас, ******* сумын *******ас Солонго хорооллын дээд талд олгосон газар нь хууль бусаар олгосон газар байна гэж оруулж ирээд тухайн хурлаар хүчингүй болгосон. Алтай хотын ерөнхий төлөвлөгөөн дээр нөөц газар гэж байгаа. Нөөц газарт дахин төлөвлөлт хийх ёстой. Гэтэл энэ нөөц газар дээр зүгээр нэг сумын дарга захирамж гаргаад 50 хүнд газар эзэмшүүлсэн байна гээд хурлаар хэлэлцээд сумын ******* захирамж гаргасан байгаа. Тэгэхээр хуулийн дагуу явагдаагүй, дахин төлөвлөлт хийгээгүй байна гэж үзсэн. 50 иргэнд газар эзэшүүлэх захирамж гарсан. Одоо бол 14 хүн байгаа юм байна. бусад хүмүүс нь хууль бус болсон юм байна гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ дээр бас төрийн байгууллагуудын буруу байгаа. Энэ чинь хууль ийм байгаа юм, нөөц газрыг чинь дахин төлөвлөлт хийх ёстой юм гээд ажил хариуцсан хүмүүс нь *******даа тайлбарлаж өгөх ёстой байсан. Би өөрөө ч гэсэн 0.7 га газраа аваагүй. Тэр хүмүүс нь сайн тайлбарлаад ийм газруудад гэр хорооллын төлөвлөлт хийж байгаа юм. Энэ дээр чинь дахин төлөвлөлт хийгээд хашаа өгөх юм уу? Хаус хороолол барих юм уу? Сургууль барих юм уу? гэдгийг нь хийж өгөх ёстой шүү дээ. Шууд л *******тай уулзаад кадастрын тийм мөнгө тушаа гээд л өгөөд байдаг. Иргэд ч гэсэн энд хашаа авч болох юм уу? Солонго хороолол гээд төлөвлөсөн байгаа. Хот төлөвлөлтийг чинь нэг харъя гээд аль аль талаасаа дутагдалтай байсан болохоор газар буруу олгогдсон байна гэж үзсэн. Үнэхээр газаргүй, айлын хашаагаар явж байгаа хүмүүс юм бол газар өгөх ёстой шүү дээ. Тамгын газар дээр бас танилцуулж байсан. Энэ 50 иргэнээс чинь 14 иргэн нь шүүхээр яваад байгаа юм байна. Энэ хүмүүсийг судалсан юм уу? судлаад газрыг нь өг. Заавал хүмүүсийг талцуулах хэрэг байна уу? гэсэн чинь судалсан, бид нар өөр газар өгье гэсэн санал ярьсан үүнийг нарийн ярьсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хот төлөвлөлт хууль журмынхаа дагуу л явна шүү дээ. Тэгэхгүй бол эмх замбраагүй юм болно шүү дээ. Шүүхийн хашаанд нэг хүн ирээд би гэр барина гээд дайраад байх юм бол юу ч биш болно шүү дээ. Тийм учраас дүрэм, хуульдаа захирагдаад төр нь иргэнээ хүндэлдэг, иргэн нь төрөө дээдэлдэг зарчмаар л явах ёстой. Аман хуур киноны Соном өвгөний эмгэн юм ойлгохгүй байж байгаад сүүлд нь ойлгоод явдаг. Бид нар заавал энд нэгнийгээ шүүх гээд байх шаардлага байхгүй. Нэг хэсэг нь ойлгосон байна. Энд бид болон бидний үр хүүхдүүд л амьдарна шүү дээ. Тэр газар дээр чинь сургууль цэцэрлэг барих гээд юм хийгээд байгаа. тийм учраас үүнийг зөвөөр нь шийдээд цаашдаа үнэхээр газар олгох шаардлагтай хүмүүс байвал хууль журмын дагуу олгох ёстой газарт нь олгоод явахад болохгүй зүйл байхгүй гэв.

          Хариуцагч П.Зын өмгөөлөгч Б.Одбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Одбаяр миний бие хариуцагчаар татагдсан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүнийг төлөөлөн оролцож байгаа хурлын дарга П.Зын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцон дараах тайлбарыг гаргаж байна. Хамгийн дээд хүчин чадал бүхий Монгол улсын үндсэн хуулиас эхлээд хуулийн тайлбараа хэлье. Миний хэлж, ярьж байгаа зүйлийг нэхэмжлэгч нар зөвөөр ойлгоорой. Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж заасан. Та нарын эзэмшилд авсан гээд байгаа газар чинь та нарт эзэмших эрх олгосон болохоос биш та нарын өмчлөлд ямар нэгэн байдлаар шилжээгүй. Энэ газар маань төрийн өмч хэвээрээ байсан байна. Монгол улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж та бидний эрхийг тодорхой заасан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангана гэж заасан. Уг байдлыг хангаагүй тохиолдолд эүэмших, ашиглах эрх үүсэхгүй гэдгийг тодорхой байдлаар хуулийн зарчимдаа заасан. Өнөөдөр 14 иргэн нэхэмжлэл гаргасан. 60 гаруй хувь нь нэхэмжлэл гаргаагүй. Хөрөнгөө бий болгосон учир эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үүднээс нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. Шударга, тэгш байдлыг нэн тэргүүнд хангах ёстой. Үүнийг хангасан эсэх дээр би эргэлзэж байгаа. Засмал зам дээр дугуй унаж явж байгаад хашаа бариад байхаар нь очоод авсан юм гэдэг. Хариуцагчаар татагдсан Б.Д өмнөх аймгийн хэмжээнд газар эзэмших, олгох асуудлыг нийтэд мэдээллэх үүрэгтэй. Нийтэд мэдээллэсний дараа иргэд өөрийн боломжит газраа, хүссэн газраа төлөвлөгөөнд заагдсаны дагуу эзэмших эрх үүснэ. Өнөөдөр Солонго хорооллын дээд талд байгаа маргаан бүхий газар нь нийтэд огт мэдээллэгдээгүй. Энэ асуудлыг Засаг даргын ажлын албанаас сонссон. Сонсоод иргэн хүсэлтээ өгсөн байна. Үүнийг буруутгах аргагүй. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр газар эзэмших эрхтэй. Гэхдээ та нарын эзэмших гээд байгаа энэ газар маань өөрөө хууль бус байна. Та нарт олгогдох эрх олгогдоогүй байхад олгосон байна гэж маргаад байгаа юм. Эхний ээлжинд аймгийн ерөнхий төлөвлөгөө батлагдаад түүний дагуу батлагдсан төлөвлөгөө буюу та нарын энэ эзэмшээд байгаа газар нь гэр хорооллын нөөц газар гэж тусгагдсан. Нөөц гэдэг бол дууссаны дараа буюу дараагийн ээлжинд ашиглах гэсэн агуулгатай. Энэ бол нөөцөд байсан газар. Энэ газрыг аймаг шийдэхгүй. Гэр хорооллын буюу 2 дугаар зэрэглэлийн бүсэд байгаа газрыг тухайн харьяаллын сум шийдэх ёстой. Тэгэхээр ******* сум дээр тухайн Солонго хорооллын дээд талын засмал замын дээд талд 50 иргэнд газар олгохоор хэсэгчилсэн төлөвлөгөө огт батлагдаагүй. Дахин төлөвлөгөө батлагдах ёстой. Хариуцагчийн хэлж байгаагаар стандарт хэмжилт зүйгээс батлагдсан байгууллагаас дахин төлөвлөгөөг батлуулах гэж байсан боловч тухайн үед *******ар ажиллаж байсан Ш.Д дарга батлуулаагүй гэдэг. Өнөөдөр энэ ажиллагаа алдагдсан. Хууль бус байгаа. Иргэдийн хурал дээр тухайн үед та бүхэнд олгохдоо яг Солонго хорооллын хойно гэдэг байдлаар олгогдоогүй. Баянхайрхан багийн 9 дүгээр гудманд 50 айлын газар гэж иргэдийн төлөөлөгчдийн хуралд орсон байна лээ. Байршил нь ерөөсөө тодорхой заагдаагүй. Гэтэл ******* сумын *******ар ажиллаж байсан Ш.Д дарга өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн аймгийн ерөнхий төлөвлөгөөг баримтлаад шууд олгосон. Газар эзэмших эрх олгох эрх нь нэгжийн тухай хуулиар *******д байгаа. Гэхдээ тухайн захиргааны байгууллагын олгож байгаа эрх зүйн акт маань тухайн хууль болон бусад хууль, дүрэм журамд нийцсэн байх ёстой гэсэн заалтыг маш ноцтой зөрчсөн. Тийм учраас та бүхэнд газар эзэмшүүлэхээр олгосон А/191 дугаартай захирамж хууль бус хийгдсэн байна. Тухайн газрыг олгох зөвшөөрөл гараагүй байсан гэж ойлгож болно. Тийм учраас уг хууль бус гарсан захиргааны актыг тухайн албан тушаалтан өөрөө хүчингүй болгох эрх нь байгаа. Түүнийг заавал хүнээс асуугаад иргэдийн хурлаар оруулаад байх шаардлага байхгүй. Сумын ******* өөрийн гаргасан шийдвэрийг хууль бус байна гэж үзвэл буцаагаад өөрөө хүчингүй болгох эрх нь хуульд байгаа. Газрын тухай хуулийн 4.1.3-т шударга ёс тэгш байдлыг хангах ёстой гэж байгаа. Зарим нэг нэхэмжлэгч нь би ардын намын харьяалал бүхий гэдэг дээрээ ч маргахгүй байна. Өнөөдөр энэ мэдээлэл бусад иргэдэд яагаад очоогүй юм бэ? Яагаад 50 хүн л мэдсэн юм бэ? Хэрхэн мэдээлэл авсан нь тодорхойгүй. Би ч гэсэн 0.7 га газраа аваагүй. Авах хүсэлттэй байна. Яагаад би түүнийг мэдээгүй юм бэ? би түүнийг мэдээгүй байхад дээр хүмүүс газар аваад хашаа хатгаад байгаа нь тэгш байдлыг алдагдуулаад байна. Би үнэхээр түүнийг мэдэж байсан бол өргөдөл өгөх боломжтой байсан. Газрын тухай хуулийн 5.1 Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж бататгаж зааж өгсөн. Та бүхний эзэмших эрх огт үүсээгүй гэдэг асуудлыг би ярьсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Мөн хуулийн 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. Үүнээс дүгнээд үзэхэд захирамж гарсан байж болно. Танд эзэмших эрхийг шилжүүлээгүй. Өөрөөр бол албан ёсны газрын гэрчилгээ гарсны дараа таны эзэмших эрх үүсдэг. Түүнээс хойш газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгодог юм. Нэр бүхий 14 хүнээс 4 хүн нь гэрчилгээтэй байна. Үлдсэн нь яагаад гэрчилгээ аваагүй вэ гэхээр эрх нь үүсээгүй. Төрийн өмч хэвээрээ байсан. Нэг үгээр бол төр өөрийнхөө өмчийг буцаагаад авч байна гэсэн үг. Хуульд ингэж заасан байгаа. Мөн хуулийн 31.2.Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна. Гэтэл үүнийг нөөц газар шүү дэрээ нь олгоно шүү гэдэг агуулгаар тусгаж өгсөн байдаг. Мөн 31.3 хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхыг шаарддаг.  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батална гэж байгаа. Түүнд нийцүүлэн гэж байгаа. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдаад түүнд нийцүүлэн сум төлөвлөгөө гаргах ёстой. Өнөөдөр сум үүнийг батлаагүй. Та бүхэнд олгосон газар хууль бус байсан учир ******* өөрийнхөө эрх хэмжээний дагуу 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамж гаргасан. Газрын тухай хуулийн 21.4 Сумын ******* газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнийг буруутгахгүй. Гэхдээ эрхээ хэрэжүүлэхдээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой. Та бүхэнд газар олгосон захирамж хууль бус байсан учир Газар эзэмших эрх хүчингүй болгосон юм. Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ гэж заасан. Заавал нэг бүрчлэн танилцуулж тайлбар мэдүүлгийг нь авах ёстой гэсэн агуулга биш. Тухайн үед Алтай хотын албан ёсны цахим хуудсанд тухайн газрыг албадан чөлөөлөхийг мэдээллэсэн. Түүнтэй холбоотойгоор маш олон ажил хийгдсэн. Тэгэхээр үүнийг сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэг байдлаар няцааж байгаа нь үгүйсгэгдэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн сумынхаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан батлах ёстой. Аймагт нөөцөд бүртгэгдсэн бол сум дээр ч гэсэн бүртгэгдсэн. Баянхайрхан багийн 9 дүгээр гудамжинд 50 айлын газар гэж орсноос яг Баянхайрхан багийн 9 дүгээр гудамжны ард гэж ороогүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Д.Б, С.Г, М.Г, Б.И, Н.М, С.О /А.Аийн эрх залгамжлагч/, Б.С, Б.У, Ц.Ц, Т.Ш, Г.Э, Н.Э, М.Э, М.Э нараас /цаашид “С.Г нарын 14 иргэн” гэх/ ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ******* сумын *******д холбогдуулан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтын 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          2. Нэхэмжлэгч нар ******* сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/191 дүгээр захирамжаар газар эзэмших эрх авсан бөгөөд энэхүү захирамжийг маргаан бүхий ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

          3. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

         3.1. “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтын 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

         3.1.1. Нэхэмжлэгч нараас сумын ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтын 23 дахь хэсгийг тодорхой үндэслэл заалгүй, төлөвлөлт өөрчлөгдөөгүй байхад Газрын тухай хуульд заасан үндэслэлгүйгээр газар чөлөөлөхөөр төлөвлөсөн гэж маргадаг.

         3.1.2. ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Заас “Алтай хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нөөц газрыг тухайн үеийн сумын ******* дур мэдэн захирамж гаргасан нь хууль бус тул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал холбогдох газруудаас оруулсан хүчингүй болгох саналыг дэмжиж шийдвэрлэсэн, хотыг шинэ төлөвлөлтөөр хөгжүүлэн өнгө төрхийг өөрчилж байхад гэр хороолол үүсгэн нүхэн жорлон ухаж, нүүрсний утаагаар дарж байх сэтгэлгээтэй хүмүүс энэ хотод байгаа нь эрүүл бус сэтгэлгээ хот төлөвлөлтийн эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээр байна, анх хашаа хатгасан 50 иргэнээс ихэнх нь ухамсраараа газар чөлөөлж үлдсэн 14 иргэн чөлөөлөхгүй байгаа нь үнэхээр хашаа байшингүй айлын хашаагаар амьдарч яваа иргэд мөн эсэхийг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдээр хэлэлцүүлж бодит байдлыг тогтоосны дараа шүүх асуудлыг хэлэлцмээр байна.” гэж маргадаг.

  3.1.3. Хэрэгт авагдсан баримтаас харвал нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхдээ Говь-Алтай аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төлөвлөгөө батлах тухай” 07 дугаар тогтоол (хэргийн 1 дүгээр хавтасны 134-135 дахь талд), Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн  “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 09 дүгээр тогтоол (хэргийн 1 дүгээр хавтасны 132-133 дахь талд)-ыг тус тус үндэслэжээ. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, аймгийн нэгтгэсэн төлөвлөгөөнд мөн нэгэн адил Баянхайрхан баг, 9 дүгээр гурамжны хойно 50 айл 35000м2 гэж тусгагдсан байгаа нь нотлогдож байна.  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаар сумын ******* тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэнд газар эзэмшүүлэх бүрэн эрхтэй байна.

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Алтай хотын 2015-2030 он хүртэлх хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 104 дэх талд)  Энэхүү төлөвлөгөөний “Э э п” ХХК-ийн боловсруулан батлуулсан эх хувийг шүүх гаргуулан авч шалгахад нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газар уул төлөвлөлтийн 10 дахь хэсэгт багтаж байх бөгөөд “гэр хорооллын нөөц талбай” гэж тусгагджээ. (хэргийн 2 дугаар хавтасны 246-248 дахь талд)   Мөн гэрч Говь-Алтай аймгийн Ерөнхий архитектор Б.Б тухайн газар нь гэр хорооллын нөөц газар гэж төлөвлөгдсөн гэж шүүхэд мэдүүлсэн болно.

Иймээс ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.З-ын “Алтай хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нөөц газрыг тухайн үеийн сумын ******* дур мэдэн захирамж гаргасан нь хууль бус” гэх татгалзал үндэслэлгүй байна.

3.1.4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;” гэж зааснаар сумын ******* төлөвлөгөөг өргөн мэдүүлж, мөн хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төлөвлөгөөг батлах бүрэн эрхтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно:”, 73.1.2-т “хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх;”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах” гэж тус тус заажээ. Гэтэл дээр дурдсан хуулиудад заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангалгүйгээр тогтоолын 8 дугаар хавсралтын 23 дахь хэсэгт (хэргийн 1 дүгээр хавтасны 147 дахь талд) нэхэмжлэгч нарын газрыг албадан чөлөөлөхөөр газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан нь үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг” ойлгохоор заасан. Энэ тодорхойлолтод заасан нөхцөл байдал нэхэмжлэгч нарын эзэмшил газарт үүсээгүй байна. Угтаа бол нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг шууд цуцлахаар зааж, газрыг албан чөлөөлүүлэхээр төлөвлөж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болжээ. Хариуцагч ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын “14 иргэн чөлөөлөхгүй байгаа нь үнэхээр хашаа байшингүй айлын хашаагаар амьдарч яваа иргэд мөн эсэхийг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдээр хэлэлцүүлж бодит байдлыг тогтоосны дараа шүүх асуудлыг хэлэлцмээр байна” гэсэн татгалзал бодит байдалд нийцэхгүй.

Захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг сонсож, саналыг хянан үзсэний үндсэн дээр төлөвлөлт хийх үүрэгтэй байна.

3.2. “******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.2.1. Нэхэмжлэгч нараас “... бид Баянхайрхан багийн 9 дүгээр гудамжны ар талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаж газар эзэмших эрх авсан, газрын даамал Б.Д хашаагаа хатгахаар чинь гэрчилгээ гаргаж өгнө эхлээд хашаагаа хатга гэсэн шаардлага тавьсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 03-нд танайд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон хашаагаа буулга гээд, 08 дугаар сарын 04-ний өдрөөс буулгаж эхэлсэн, Газрын хуульд заасан нэг ч үндэслэл байгаагүй” гэж маргадаг.

3.2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д “Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд чөлөөлөхөөр тусгагдсан, захирамж гарах талаар 6 дугаар сарын 14-16-ны хооронд мэдэгдсэн, захирамжийн мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 17-ныг хүртэл хийсэн”, А.Б “... нэхэмжлэгч нар газар авахдаа өргөдлөө хуулийн дагуу гаргаагүй, танил талаараа авсан, мэдээллийг хэрхэн авсан нь тодорхойгүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гараагүй байсан” гэж маргадаг.

3.2.3. Шүүхийн шийдвэрийн 3.1.3-т дурдсанчлан нэхэмжлэгч нарт 2019 оны сумын болон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн ******* сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/191 дүгээр захирамжаар газар олгосон байдаг. (хэргийн 1 дүгээр хавтасны 148-150 дахь талд)

Шүүхээс ******* сумын Засаг даргын Тамгын газрын “Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр” үзлэг хийсэн бөгөөд энэхүү дэвтэрт (хэргийн 1 дүгээр хавтасны 189-205 дахь талд) иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн газар эзэмших хүсэлт огт бүртгэгдээгүй байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-ийн иргэн, хуулийн этгээдийн газар хүссэн өргөдлийг Тамгын газрын дэвтэрт бүртгэж авдаг, нэхэмжлэгч нар *******д өргөдлөө өгч танил талаараа газар авсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны *******д газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” гэж заасан байна.

Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байхад “нөөц” газарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлд 12.1-д “Хот, тосгон, бусад суурин, нийслэл хотын эдэлбэр газарт хот, тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр газар, инженерийн дэд бүтэц, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийн газар, нийтийн эдэлбэрийн газар болон цаашид тэлж хөгжих нөөц газар хамаарна.” гэж заасантай нийцээгүй гэж тайлбарладаг. Газрын тухай хуулийн энэхүү заалтыг 2021 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн байх бөгөөд энэхүү хуулийг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилжээ. Иймээс маргаан бүхий захирамжтай холбогдох харилцаанд энэ хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байсан, өргөдлөө *******д шууд өгсөн, тухайн байршилд газар эзэмшүүлэх тухай мэдээллийг хэрхэн авсан нь тодорхойгүй, иргэд энэ талаар мэдэх бололцоогүй байсан гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй.

Тодруулбал, Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.”, 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь ... аймаг, ... сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, ... эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн газрын тухай хууль тогтоомжид иргэн газар эзэмших талаарх хүсэлтээ гаргах хугацааг хязгаарлаагүйгээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх;” зарчмын хүрээнд тухайн байршилд газар эзэмшүүлэх эсэх талаар мэдээлэл авах эрхтэй юм.

Нэхэмжлэгч Д.Б, М.Г, Б.И, Н.М, С.О /А.Аийн эрх залгамжлагч/ Б.С, Б.У,   Ц.Ц, Т.Ш, Н.Э  нар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваагүй байдаг. Энэ шалтгаанаа “...газрын даамал Б.Д эхлээд хашаагаа хатга гээд байсан. Хашаа барьчихаад очтол эрхийг чинь цуцаллаа гэсэн” гэж тайлбарладаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын даамал Б.Д шүүх хуралдаанд “газар эзэмших эрх олгосон иргэнд хашааг нь хатгуулж байж гэрчилгээ олгож, гэрээ байгуулдаг” гэх тайлбар гаргадаг. Мөн хариуцагч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өмгөөлөгчөөс “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж зааснаар нэхэмжлэгч нар газар эзэмших эрх үүсээгүй. Учир газар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваагүй” гэж тайлбарладаг. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”,   23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж тус тус зааснаар газрын даамал иргэдэд эзэмшүүлсэн газрын эрхийн гэрчилгээг олгох эрх хэмжээтэй байна. Гэтэл энэ газрын даамал энэ чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч нарыг буруутгах боломжгүй. Түүнчлэн иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргавал зохих эрх бүхий ******* шийдвэр  гарсан байх тул нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсээгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм. 3.2.4. Маргаан бүхий захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл,  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байдаг. (хэргийн 1 дүгээр хавтасны 151-153 дахь талд)

Монгол Улсын Засаг дахиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь бүх шатны Засаг даргын захирамж гаргах нийтлэг бүрэн эрхийг илэрхийлсэн заалт байна. ******* нь тухайн сумын нутагт иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлах ёстой.   Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг дахиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсан Засаг даргын бүрэн эрх нь түүнд бусад хууль тогтоомжийг зөрчих эрхийг олгохгүй юм. Түүнчлэн 2021 оны сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрыг албадан чөлөөлөхөөр тусгасан нь газрын тухай хууль тогтоомжид нийцээгүй талаар шүүхийн шийдвэрийн 3.1.4-т дурдсан болно.

Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.” гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас  сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, дээд шатны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлсэн гэж тайлбарлаж байх боловч захиргааны байгууллага үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлана. Иймээс Газрын тухай хуулийн холбогдох заалтыг огт үндэслэхгүйгээр иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх тусгай зарчимд нийцсэнгүй.

3.2.5. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага өөрийн гаргах гэж буй шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлох бөгөөд түүнд мөн зүйлийн 27.3-т заасан шаардлагыг хангасан сонсох ажиллагааны мэдэгдлийг 27.2.1-27.2.2-д заасан байдлаар хүргүүлсний үндсэн дээр 27.4-27.7 дахь хэсгүүдэд заасан журмаар оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангах үүрэгтэй байна. Нэхэмжлэгч Т.Штэй сонсох ажиллагаа хийсэн тухай 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн баримт байх боловч бусад нэхэмжлэгч нартай сонсох ажиллагаа хийсэн талаараа хариуцагч нотлоогүй. (хэргийн 1 дүгээр хавтасны 159 дэх талд)

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д захирамж гарах талаар 6 дугаар сарын 14-16-ны хооронд мэдэгдсэн гэх тайлбар гаргаж байх боловч өөрийнх нь хөтөлсөн баримтаар 2021 оны 08 дугаар сард газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул чөлөөлөх талаар мэдэгдсэн нь нотлогддог. Иймээс энэ ажиллагааг маргаан бүхий захирамж гаргах талаар сонсох ажиллагаа хийсэн гэж дүгнэх боломжгүй. (хэргийн 1 дүгээр хавтасны 207-220 дахь талд)

            3.2.6. Маргаан бүхий захирамжийн 1 дэх заалтад “Алтай хотын II бүсэд Баянхайрхан багийн 9-р гудамжны ар талд Солонго хороололд хавсралтад дурдсан 50 иргэнд олгосон газар нь Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй тул эзэмших эрхийг хүчингүй болгосугай” гэж заажээ. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн шаардлагыг хангасан байх ёстой. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг “Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй” гэсэн нөхцөл зааж хүчингүй болгосон байна. Гэтэл энэхүү бодит нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна. Учир нь Алтай хотын 2015-2030 он хүртэлх хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд уг газрыг барилгажих боломжгүй, гэр хорооллын нөөц газар /эхний ээлж/ гэж тусгажээ. (хэргийн 2 дугаар хавтасны ... талд)

Мөн хариуцагч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өмгөөлөгчөөс “... Монгол УлсынҮндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж заасан. Төр өөрийн өмчийн газраа хэдийд ч буцаан авах эрхтэй.” гэж тайлбарладаг. Хэдийгээр иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар төрийн нийтийн өмч мөн боловч иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гарснаар иргэн тухайн газрыг өөрийн мэдэлд байлгах эрхтэй болдог. Ингэснээр Захиргааны ерөнхий хууулийн  4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилж эхэлнэ. “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг “...нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэнд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно...” гэж тайлбарлажээ.   Иймээс төр өөрийн өмчийн газраа эзэмшигч иргэнээс хэдийд ч шууд буцаан авч болно гэх тайлбар үндэслэлгүй байна.

4.  Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нотлох баримт гаргах өгөхдөө эх баримтад засвар хийж хуулбарласан байж болзошгүй байх тул хэргийн 1 дүгээр хавтасны 105-108 дугаарт дугаарлагдсан Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын “хуулбар үнэн” тэмдэг бүхий баримтуудыг үнэлээгүй бөгөөд харин Алтай хотын 2015-2030 он хүртэлх хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний эх хувиас зохих баримтыг авч үнэлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баас “...өөрийн зөөврийн компьютерт байгаа хувийн “facebook” хаягт байршуулсан 2 хүний яриа бичигдсэн гэх дууны бичлэгийг хүлээж аваагүй болно. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 32.6-д “... хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно.” гэж заажээ.

5. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасны дагуу газрын хууль тогтоомжид заасан үндэслэлгүйгээр газар албадан чөлөөлөхөөр төлөвлөж,  нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх тул шүүхээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.    

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасныг баримтлан Д.Б, С.Г, М.Г, Б.И, Н.М, С.О /А.Аийн эрх залгамжлагч/ Б.С, Б.У,   Ц.Ц Т.Ш, Г.Э, Н.Э  М.Э, М.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтын 23 дахь хэсэг, “******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/124 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Шээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, Ц.Ц, Н.М, Н.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, Б.С, М.Г, С.О /А.Аийн эрх залгамжлагч/, Б.У, Б.И, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, С.Г, Г.Э, М.Энхзаяа, М.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 140000 төгрөг,  ******* сумын *******ас 140000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.ОЮУНСҮРЭН