Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ялын төрөл хэмжээний талаар санал бичиж ирүүлсэн Б овогт Б-н Од холбогдох эрүүгийн 2334000000130 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.О  нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Довын Хайрхан гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна байсан иргэн Б.М гийн эзэмшлийн МАХ-даюун маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Б.О  нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Довын Хайрхан гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна байсан иргэн Б.М гийн эзэмшлийн МАХ-даюун маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн  2334000000113 хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.М гийн өгсөн: ...Хайрхан" гэх газарт өөрийн малыг маллаж амьдардаг. 2023 оны 03 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед малаа хотлуулчхаад Улаанбаатар хотоос Мандалговь сурах чиглэлийн асфальтын зам дагуу байрлах Петровис нэртэй шатахуун түгээх станцын хажууд байрлах Довын хайрхан иртэй цайны газар, хүнсний дэлгүүрийн гадаа өөрийн эзэмшил БНХАУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН цар ангийн МАХ-Даюун нэртэй мотоциклыг үлдээгээд Улаанбаатар хот явсан. Би Улаанбаатар хотод хоноод буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ирж" мотоциклоо авах гэхэд миний Мотоциколь байхгүй байсан. Дэлгүүрийн эзнээс асуутал хэн авсан авсан талаар мэдэхгүй байсан. Дэлгүүрийн эзэн Энх-Арьяа ахын хамт дэлгүүрийн камер шүүж үзтэл хар өнгийн орос хувцастай эрэгтэй хүн ирээд, байсан байрнаас нь холдуулж байгаад хянахын утсаар холбож асаагаад, хамт явж байгаа бололтой улбар шар өнгийн дээлтэй, хар өнгийн саравчтай малгайтай тарган эрэгтэй хүн жолоодоод. нөгөө орос хувцастай эрэгтэй хүн ард нь суугаад, 2 нийлээд баруун урд зүгт буюу Баян-Өнжүүл сум явдаг төв замд нийлээд явсан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

Гэрч Б.М өгсөн: Би Б овогтой О  гэх хүнийг таньж мэднэ. Бид хоёр нэг нутгийг хүүхэд бага байхаасаа хамт найзалж нөхөрлөж байгаа хүмүүс. 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд гэртээ байж байхад 11 цагийн үед байх Б.О  Улаанбаатар хотоос ирлээ гээд манай гэрт орж ирсэн. О  би Баян-Өнжүүл сум руу гэртээ харих гээд унаа олдохгүй байна гэхээр нь би бид хоёрт суугаад явах юм уу? замдаа Довын колонк дээр буугаад тэндээсээ унаа олж сум явах юм уу? гэж хэлэхэд О  за гээд бид гурав хамт явсан...Довын Хайрхны колонк дээр ирж О  тэндээ бууж үлдээд бид хоёр Баянцагаан сум явсан. Тухайн үед О  мөрөндөө зүүдэг жижиг хар өнгийн цүнхтэй явж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,

Гэрч Ц.Ч өгсөн: “2023 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг өнгөрч байх үед Баян-Өнжүүл сумаас Төв аймаг орж машины сэлбэг авахаар явахад... О г суулгаад гарах гэсэн чинь мотоциклийн дугуй хагараад хөдөө орхисон байгаа дэлгүүр ороод дугуйны нөхөөс авна гэхээр нь дэлгүүр ороод аймаг руу гарсан. О  Довын колонк орох замд мотоцикл дээрээ буугаад мотоциклоо унаад колонк ороод тэнд мотоциклоо орхиод надтай хамт Төв аймаг ороод буусан.” гэх мэдүүлэг /хх 19-20/,

 

Гэрч Ч.Э өгсөн: “.Тэр үед манай дэлгүүрийн гадаа нэг хар өнгийн хужаа мотоцикл байсан ба би тэр мотоциклийг хэнийх болохыг мэдээгүй байж байтал 2023 оны 03 дугаар сарын 09-нд билүү 10-нд тэр хавьд байдаг танил Насаа гэх залуу ирээд миний мотоцикл хайччихав гээд асуусан. Тэгэхээр нь би нэг мотоцикл байж байсан хайчсаныг мэдэхгүй байна...дэлгүүрийн камер шүүж үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай дэлгүүрт орж ирсэн зүс таних залуу манай зааланд унтаж байгаад гарахдаа тухайн хар өнгийн мотоциклийг унаад явж байгаа нь камерт бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 21-23/,

Шүүгдэгч Б.О гийн өгсөн: “2023 оны 03 сарын 08-ны өдөр би Төв аймгийн Зуунмод сумаас Төв аймгийн Баян-Өнжүүл сум орох гээд замын унаанд суугаад Довын Хайрхан гэх газар байдаг дэлгүүртэй клонк дээр буугаад дэлгүүрийн эзний утсаар яриад хүнээр тосуулж авхуулахаар утсаар яриад уг дэлгүүр дээр хүлээгээд дотор нь сууж байсан. Хүлээх зуураа 1 ширхэг лаазтай пиво авч уугаад дэлгүүрийн сандал дээр хэсэг унтсан байсан. Унтаж байтал дэлгүүрийн эзэн ах намайг сэрээгээд одоо орой боллоо унаа тэрэг олоод яв гэсэн. Тэгээд би босоод дэлгүүрээс гараад Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу явдаг зам руу явж байтал араас дэлгүүрийн эзэн ах энд байгаа мотоцикл чиний мотоцикл биш юм уу гэхээр нь би юм дуугараагүй цаашаа яваад салдаг уулзвар дээр очиход үл таних залуу Баян-Өнжүүл сум явна гээд зогсож байсан. Тэгээд бид хоёрт унаа олдохгүй байсан. Тэгэхээр нь би ганцаараа нөгөө клонк дээр алхаж очоод хажуу талд нь байсан хар өнгийн даюун маркийн мотоциклийг түрж эргүүлээд урагш харуулаад цахилгааны утсыг нь салгаж асаагаад унаад явсан. Уг дэлгүүрээс хөдөлж яваад Төв аймгийн Баян-Өнжүүл сумын замд ороод 2 километр орчим явж байтал уг мотоциклийн хойд талын дугуй хагарсан. Тэгээд би мотоциклийг үлдээгээд замын машинд суугаад Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу гэртээ очсон. Маргааш нь буюу 2023 оны 03 сарын 09-ний өдөр дугуйг нөхөж янзлаад байсан газар нь аваачих санаатай иртэл мотоциклийн олгойны хошуу нь тасарсан нөхөх боломжгүй болсон байхаар нь хагархай чигээр нь унаж ирээд клонк дээр авчраад үлдээгээд Төв аймаг руу ирсэн. 2023 оны 03 сарын 08-ны өдөр Би Довын Хайрхан нэртэй клонкоос Тев аймгийн Баян-Өнжүүл сум руу явах гээд унаа олдохгүй болохоор нь цахилгааны утсыг нь салгаад унаад явсан. Тухайн үед хэний мотоцикл гэдгийг нь мэдээгүй эзэнд нь хэлж мэдэгдсэн зүйл байхгүй хэний мотоцикл гэдгийг ч мэдээгүй унаад явсан. Тэгээд 2 километр орчим яваад тухайн мотоциклийн дугуй хагараад замд үлдээгээд явсан. Маргааш нь буюу 2023 оны 03 сарын 09-ний өдөр буцаагаад тухайн клонкийн гадаа авчирч тавьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эзэн нь тухайн мотоциклоо буцаагаад авсан.” гэх мэдүүлэг /хх 36-37/,

"ДАМНО" ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №ТЦ-23-38 дугаартай шинжээчийн: "Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 03 дугаар сарын 07-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 2,521,875 төгрөгөөр үнэлэгдэв." гэх дүгнэлт /хх-ийн 25-28 хуудас/.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.О  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Б.М  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх 70/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.О д Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн 2334000000130  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б-н Ог Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Б-н Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.О д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

5.Эрүүгийн 2334000000130 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ