| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0196/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/231 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/231
2023 5 30 2023/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч У.Г, түүний өмгөөлөгч Б.Төмөрчөдөр, Н.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т, Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Т, 31 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
2.Монгол Улсын иргэн, Б, 34 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжилтэй, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
3.Монгол Улсын иргэн, Г, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл ганцаараа улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан, шүүгдэгч У.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Г, Ц.Т, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам гэх нэртэй газар байрлах "Монгол Угсаа Констракшн" ХХК-ийн барилгын талбайгаас бусдын эд хөрөнгө болох 58 ширхэг нийт 3 670 000 төгрөгийн үнэ бүхий хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн,
мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Бор үзүүр" гэх газарт байх Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозамын ажил гүйцэтгэж буй "Анандын зам" ХХК-ийн барилгын талбайгаас бусдын эд хөрөнгө болох 51 ширхэг нийт 3 700 350 төгрөгийн үнэ бүхий хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа машин механизм ашиглаж хулгайлсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Наранбаатарын өгсөн: “Би “Топ өргөө гранд” ХХК-ний захирал ажилтай бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүүшийн аманд байрлах “Монгол угсаа констракшн” ХХК-ний барилгын ажилд туслан гүйцэтгэгч байдлаар цахилгааны дэд станц барихаар гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Улмаар тус өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Монгол Угсаа констракшн ХХК-иас 431 ширхэг барилга угсралтад ашигладаг пум төмөр /хэв хашмал/ түр хугацаагаар өөрийн мэдэлд шилжүүлэн ашиглахаар хариуцан авсан. Улмаар тухайн пум төмрүүдийг цахилгааны дэд станцын хана угсрах ажилд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ашиглаж байгаад 19 цагийн орчим ашиглагдаагүй пум төмрүүдийг дэд станц баригдаж байсан газар буюу барилгын суурин дээр нь үлдээгээд ажлаасаа буугаад амарсан. Харин өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүүшийн аманд явагдаж байгаа ажил дээрээ ирээд пум төмрүүдээ шалгаж үзтэл өрөөстэй байсан пум төмрүүдээс 60х120 см метрийн хэмжээтэй пум төмрөөс 38 ширхэг, 50х120 см метрийн хэмжээтэй пум төмрөөс 11 ширхэг, 40х120 пум төмрөөс 4 ширхэг, 10х10х120 хэмжээтэй пум төмрийн булан төмөр 5 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан учраас Монгол Угсаа Констракшн ХХК-ний инженер Р.Баасанжавыг ажил шалгахаар ирэхэд нь болсон явдлыг хэлээд байгууллагад удирдлагууд болон Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би Монгол угсаа Констракшн ХХК-иас нийт 431 ширхэг пум төмөр хүлээн авахдаа шаардах хуудас үйлдэж хэмжээ болон тоо ширхэгтэй нь бичиж авсан. Тэмдэглэл үйлдэж авсан нийт 431 ширхэг пум төмрөөс 58 ширхэг пум төмөр дутаж одоо 373 ширхэг байгаа бөгөөд барилгын ажилд ашиглагдаж байна. Би шаардах хуудас бичиж өгсөн учраас Монгол Угсаа констракшн ХХК-ний эд материал хадгалах агуулахаас барилгын ажил явагдаж байгаа талбай хүртэл захиалагч талын тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэсэн. 60х120 см метрийн хэмжээтэй пум төмрийг 1 ширхгийг нь 65 000 төгрөгөөр буюу 38 ширхгийг 2 470 000 төгрөгөөр, 50х120 см метрийн хэмжээтэй пум төмрийн 1 ширхгийг 60 000 төгрөг буюу нийт 11 ширхэг төмрийг 660 000 төгрөгөөр, 40х120 см метрийн хэмжээтэй пум төмрийн 1 ширхгийг 60 000 төгрөгөөр буюу нийт 4 ширхгийг 240 000 төгрөгөөр, 10х10х120 хэмжээтэй пум төмрийн булан төмрийн 1 ширхгийг 60 000 төгрөгөөр буюу нийт 5 ширхэг пум булан төмрийг 300 000 төгрөгөөр тус тус одоо үнэлж байна. Нийт хохирол 3 670 000 төгрөг болж байна. Тухайн пум төмрүүдийг зах зээлийн үнэлгээнээс доогуур буюу ашиглагдсан байдлыг нь тооцон дээрх байдлаар үнэлж байна. Би дээрх мэдүүлэгт тусгуулсан пум төмрүүдийг Монгол угсаа констракшн нь худалдаж аваад барилгын ажил гүйцэтгэх үйл ажиллагаандаа ашиглаж байгаад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр миний мэдэлд бүрэн шилжүүлэн өгсөн. Тэгээд хэрэг гарсан өдөр болсон явдлыг байгууллагын удирдлагад мэдэгдэхэд намайг хохирогчоор оролцож өөрийн хариуцаж авсан байсан эд зүйлээ олох, хохирлоо барагдуулах талаар үүрэг чиглэл өгч намайг албан ёсоор хохирогчоор томилсон учир би тус хэрэгт хохирогчоор оролцож байна. Хэрэг учрал болсон гэх газар руу харсан хяналтын камер байхгүй. Мөн хамгаалалтын ажилтан байдаг боловч тухайн ажилтны харуулын пост нь их хол байрлалтай. Хэрэг учрал болсон гэх газар руу харах боломжгүй учраас мэдсэн зүйл байхгүй. Мөн барилын хэв хашмал байсан газар нь харуулын байрнаас хол ямар нэгэн хараа хяналтгүй байснаас болж дээрх 58 ширхэг хэв хашмал алга болсон байна. Нийт 58 ширхэг их бага хэмжээтэй пум төмөр алдагдсан учраас тухайн эд зүйлийг ачаатай тээврийн хэрэгсэл дээр авч явсан байх учиртай. Жижиг автомашинд багтахгүй болохоор Хүүшийн амаар тухайн шөнө явсан том оврын автомашин эсхүл ачааны тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг сэжиглэж байна.” гэх мэдүүлэг /1 хх 25-26/,
Гэрч Р.Баасанжавын өгсөн: “Би Монгол Угсаа констракшн ХХК-нд хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажилладаг. Мөн байгууллага нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүшийн ам гэх нэртэй газар Топ өргөө гранд ХХК-иар цахилгааны дэд станц захиалан бариулж байгаа юм. Тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэх зорилгоор Топ өргөө гранд ХХК-ний захирал Г.Наранбаатар гэх хүнд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 431 ширхэг барилга угсралтад ашигладаг пум өгсөн төмрийг түр хугацаагаар ашиглуулахаар өгсөн. Харин Г.Наранбаатар нь тухайн пум төмрүүдийг Хүүшийн аманд баригдаж байгаа цахилгааны дэд станцын суурины дээр нь буулгаад хана угсрах ажил хийж байгаад орой 19 цагийн орчим ажиллаа дуусгаад явсан байсан. Харин өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагийн орчим ажил дээрээ очоод захиалагч талын барилгын явц байдлыг шалгахаар очход манай байгууллагын эзэмшлийн пум төмрүүдийг түр хугацаагаар авсан байсан Г.Наранбаатар буулгасан пум төмрүүдээс хэдэн ширхэг пум төмөр алга болчихсон юм байна гэж хэлэхээр нь барилгын хяналтын камерыг шүүж үзэхэд тусгалд өртөхгүй хэдэн ширхэг ямар хэмжээтэй пум төмөр хэзээ дутсан нь мэдэгдэхгүй байсан учраас би Цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /1 хх 28/,
Гэрч Г.Ганбатын өгсөн: “Би 68-22 УНА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл ашигладаг. Би фэйсбүүк цахим хуудсанд өөрийн ашигладаг "Gombodavaa Ganbat" гэх нэртэй фэйсбүүк хуудаснаас Портер машинаар ачаа ачна гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон хүмүүстэй үнэ өртөг тохиролцож ачааг нь ачиж өгдөг. 2022 оны 6 дугаар сарын 17-ний өдөр миний зар байршуулсан 99493191 дугаар руу 91187888 гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаад орой 23:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс ачаа ачуулах гэсэн юм гэж хэлээд би зөвшөөрч тохиролцсон. Тэгээд орой 23:00 цагийн орчим би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын автобусны буудал дээр ирж 91187888 дугаар руу залгаж холбогдсон. Удалгүй 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн Приус30 загварын тээврийн хэрэгсэлтэй /улсын дугаарыг нь мэдэхгүй/ ирээд намайг дагаад явчих гэж хэлсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити хорооллын замын урд талд уулын ам руу өгсөж байгаад нэг хоосон онгорхой хашаа руу ухраад орчих гэж хэлсэн. Би машинаа ухрааж оруулж зогсоход нөгөө 2 эмэгтэй 1 эрэгтэй цувуулж тавьсан байсан хэв хашмал ачсан. Хэдэн тооны хэв хашмал ачсан талаар би мэдэхгүй байна, тухайн үед машиндаа сууж байсан. Тэгээд 3 хүн ачсан ачаагаа ТЭЦ-4-ийн зам дагуу Шунхлай шатахуун түгээх газрын ойролцоо очоод нэг хашаанд буулгана гэж хэлээд намайг дагуулж явсан. Тэр газар нь очтол хаалттай байсан. Тэгээд надтай утсаар холбогдсон махлаг бор царайтай эмэгтэй нь та машинтайгаа үлдээчих өглөө ирээд буулгаад өгчих гэж хэлхээр нь би зөвшөөрч машинаа тэнд үлдээсэн. Маргааш өглөө машин дээр ирж нөгөө эмэгтэйтэй 91187888 дугаараар холбогдоход наад газар чинь буулгахааргүй болсон. Та ТЭЦ-4-ийн урд талд хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очтол нөгөө 2 эмэгтэй Приус-30 тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Намайг дагуулж яваад ТЭЦ-4-ийн урд тал руу нэрийг нь мэдэхгүй байна нэг байгууллагын хашаанд буулгасан. Надад тээврийн зардал гэж 150 000 төгрөг өгсөн. Надтай утсаар холбогдож ярьсан эмэгтэй надад өөрийгөө барилгын компанийн нярав гэж танилцуулсан. Би ямар учиртай хэв хашмал тээвэрлүүлсэн талаар мэдэхгүй, тухайн хүмүүсийг танихгүй. Тухайн эмэгтэйгээс тээврийн зардал 150 000 төгрөг л авсан.” гэх мэдүүлэг /1 хх 45/,
Гэрч Б.Заяабаатарын өгсөн: “Би Б гэдэг хүнийг 1-2 удаа надтай гар утсаар яриад миний ажил дээр ирээд хэв хашмал худалдаж авах уу гэж ирж байсан. Би зүс танина, сайн мэдэхгүй. Би ТАСО нэртэй барилгын хэв хашмал хийдэг компанид ажилладаг бөгөөд манай ажил дээр 2022 оны 6 дугаар сарын сүүлээр ажлын 77315570 дугаартай утас руу залгаад хав хашмал авах уу гэж холбогдож байсны дагуу Б.Б гэх эмэгтэй хүнтэй уулзахад 3-4 төрлийн барилгын хэв хашмал авчирсан бөгөөд 1 ширхгийг нь 25 000-40 000 төгрөгийн хооронд худалдсан дахин манай ажил дээр Б.Б ирээгүй. Тухайн үед Б.Б гэх эмэгтэй Приус-30 маркийн автомашинтай ирсэн харин барилгын хэв хашмалыг портер нэртэй ачааны автомашинд ачаад манай ажил дээр ирсэн бөгөөд би тус машиных нь улсын дугаарыг нь санахгүй байна. Б.Б нь ганцаараа надтай уулзаж хэв хашмал худалдсан бөгөөд тухайн үед цагаан өнгийн приус-30 машинд нь бас нэг эмэгтэй хүн байсан мөн портер машины жолоочтой байсан өөр ямар нэгэн хүн харагдаагүй. Тухайн өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн гар утас дээрээ зургийг нь авсан бөгөөд цагаан өнгийн портер машин дээр /улсын дугаарыг нь мэдэхгүй/ ачсан хэв хашмалын зургийг нь авч байсан. Манай компанид худалдахаар авчирсан хэв хашмалын нэр төрөл нь дотор булан, 50х1.20см, 60х1.20см хэмжээтэй хэв хашмал байсан бөгөөд тоо ширхгийг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Миний мэдэхээр тухайн өдөр Б.Б нь ХААН банкны 5540583874 дугаартай дансаар 1 766 000 төгрөг аваад явсан.” гэх мэдүүлэг /1 хх 119/,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Энхбаярын өгсөн: “Манай "Анандын зам" ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 16-наас эхлэн Төв аймаг Зуунмод хотоос Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 8.4 км автозамын барилгын ажлын тендерт шалгаран одоог хүртэл барилгын ажил гүйцэтгэж ажиллаж байна. Анх 2022 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө зам барилгын хоолойн ажлыг гүйцэтгэж байсан манай туслан гүйцэтгэгч компани анх Төв аймаг Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг дэвсгэр "Бор Үзүүр" гэх газарт байх замын хэсгээсээ 54 ширхэг барилгын хэв хашмалаа алдаад одоо 223400406 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг Төв аймаг дахь Цагдаагийн газарт шалгагдаж байдаг. Түүнээс хойш манай компани Улаанбаатар хот Дундговь аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 47 дахь км-ийн шонгийн замын зүүн талд шинэ нисэх онгоцны буудал руу салдаг замын уулзвар, Төв аймаг Сэргэлэн сум Эрдэнэ-Уул 4-р багийн "Бор үзүүр" гэх газар орчимд замын хоолойн барилгын ажилд зориулж ашиглаж байсан 51 ширхэг барилгын хэв хашмалаа 2022 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө алдсан. Уг барилгын хэв хашмалууд нь яг манай компанийн өмчлөлийн барилгын хэв хашмалууд байсан. Хэмжээгээрээ 60 см-ийн өргөнтэй 1.20 см урттай хэв хашмал 36 ширхэг, 40 см-ийн өргөнтэй 1.20 см урттай хэв хашмал 15 ширхэг алдагдсан байсан. Тухайн үйл явдлаас хойш 2022 оны 7 дугаар сарын 13-ны шөнө Улаанбаатар хот Дундговь аймаг чиглэлийн автозамын 47 дахь км-ийн шонгоос зүүн зүгт 500 орчим метрийн зайд баригдаж буй замын үерийн ус зайлуулах зориулалт бүхий хос дөрвөлжин хоолой барихад ашиглаж байсан 60 см-ийн өргөнтэй 1.20 урттай хэв хашмал 22 ширхэг, 40 см-ийн өргөнтэй 1.20 см урттай 44 ширхэг хэв хашмал, Б-2 маркийн тулаас буюу сапуд төмөр 36 ширхэг, 6 см диаметртэй 6 метрийн урттай төмөр турба 36 ширхэг зэрэг эд зүйлс алдсан. Манай компани уг замын барилгын ажилд хэрэглэж буй барилгын хэв хашмал пумаа замын ажлаасаа холгүй байдаг кемп дээрээ овоолж байлгадаг байж байгаад өнөөдөр тооллого хийж тоолж үзээд мэдсэн. Манай компани ер нь анх уг барилгын ажилдаа 2022 оны 3 дугаар сараас хойш өөрсдийн өмчлөлийн 200 гаруй барилгын хэв хашмал түрээсээр ашиглаж байсан 80 гаруй ширхэг хэв хашмал болон туслан гүйцэтгэгч компани ашиглаж байсан 10 гаруй хэв хашмал зэргээс одоогоор нийт 117 ширхэг хэв хашмал алдагдсан нь мэдэгдэж байна. Гадна өнгө нь улбар шар өнгөтэй, панер хэсэг дээрээ зарим нь шар будгаар А үсэг болон т үсэгтэй. Тэр алдагдсан төмөр турбанууд нь ихэнх нь хуучин зэвэрсэн турба төмрүүд. Сапуд буюу тулаас төмрүүд нь үйлдвэрийн таних тэмдэггүй хэрэглэж байсан төмрүүд байсан. 2022 оны 6 дугаар сарын 18-наас 19-ны хооронд алдагдсан хэмжээгээрээ 60 см-ийн өргөнтэй 1.20 см урттай хэв хашмал 36 ширхэг, 40 см-ийн өргөнтэй 1.20 см урттай хэв хашмал 15 ширхэг алдагдсан байсан. Нийтдээ 51 ширхэг хэв хашмал бөгөөд 60 см-ийн хэмжээтэй 36 ширхэг хэв хашмалаа нэг бүрийн 72 000 төгрөгөөр нийтдээ 2 592.000 төгрөгөөр, 40 см-ийн хэмжээтэй 15 ширхэг хэв хашмалаа нэг бүрийн 75 000 төгрөгөөр нийтдээ 1 125 000 төгрөгөөр буюу нийтдээ 3 717 000 төгрөгөөр үнэлнэ. Сүүлд тэр 2022 оны 7 сарын 13-ны шилжих шөнө барилгын талбай дээрээс алдагдсан 60 см-ийн хэмжээтэй 22 ширхэг хэв хашмал чинь 1 584 000 төгрөг, 40 см-ийн хэмжээтэй 44 ширхэг хэв хашмал нь 3 300 000 төгрөг буюу нийдээ 4 884 000 төгрөг. Үүн дээрээ алдагдсан сапуд буюу тулаас төмрөө нэг бүрийн 45.000 төгрөгөөр үнэлээд 1 620 000 төгрөг. 36 ширхэг турба төмрүүдээ нэг бүрийн унийг нь 70 000 төгрөгөөр үнэлээд 2 520 000 төгрөгөөр үнэлнэ. Нийтдээ тухайн үеийн хохирол 9 сая 24 мянган төгрөгийн хохирол учирсан. Дэлгэрэнгүй тоочвол манай компанид нийтдээ 2 удаагийн үйлдлээр нийтдээ 12 741 000 төгрөгийн хохирол учирсан байна. Зөвхөн барилгын хэв хашмал нь 8 601 000 төгрөгийн хохиролтой байна.” гэх мэдүүлэг /1 хх 208-209/,
Шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би үеэл дүү Ц.Т, танил ах У.Г нартай хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүүшийн ам гэх газарт явж байхад замын зүүн талд баригдаж байсан нэг давхар барилга дотор пун, хэв хашмал байхыг нь харсан бөгөөд ойр хавд нь харуул хамгаалалт байхгүй болохоор нь орой нь авахаар болж гадаа харанхуй болохыг нь бид гурав хүлээж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад би дуудлагаар ачаа ачна гэсэн зарын дагуу холбогдож Хүүшийн аманд дуудсан бөгөөд миний дуудсан портер машин 02 цаг өнгөрч байхад ирсэн тул Ц.Т, У.Г бид гурав тус пун, хэв хашмалыг зөөж портер машинд ачаад ТЭЦ-4 урд байрлах хэв хашмалын үйлдвэрт очход хаалттай байсан тул маргааш өглөө нь буюу 2022 оны 6 дугаар сарын 18-ны өглөө хулгай хийж авсан барилгын хэв хашмал, пунг нийт 1 300 000 төгрөг болсон тул тээвэр хийсэн дуудлагын жолоочид 250 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь Ц.Т, У.Г бид гурав хуваан авсан. Хулгай хийж олсон мөнгөө өөрийн ойр зуурын хэрэгцээнд зарцуулж дуусгасан. Надад мөнгөний хэрэгцээ гарсан бөгөөд мөнгө олох зорилгоор хулгай гэмт хэрэг хийсэн. Дээрх хэргийг дүү Ц.Т, танил ах У.Г нартай хамт үйлдсэн бөгөөд би өөрийн фейсбүүк хаягаар ачаа ачих автомашин хайж байгаад портер машины жолоочтой холбогдсон. Тус портер машины жолоочийг би танихгүй мөн бид нарыг хулгай хийж байгааг мэдээгүй. У.Г, Ц.Т бид гурав эхлээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүүшийн ам гэх газрын ойр хавьд хулгай хийж болох барилгын хэв хашмал байгаа эсэх талаар судалж явж байгаад үерийн далангийн зүүн талд харуул хамгаалалтгүй нэг давхар барилга байхаар нь дотор нь ороход хэв хашмал өрсөн байхаар нь орой авахаар бид гурав тохиролцсон бөгөөд гадаа харанхуй болох үед би дуудлагын ачаа ачих зориулалтай портер машин дуудсан харин У.Г, Ц.Т надтай хамт нэг давхар барилга дотор байсан хэв хашмалыг зөөж портер машинд ачсан. Тухайн орой У.Г гэртээ харьлаа гэж хэлээд явсан. Харин би үеэл дүү Ц.Тийн Приус-30 маркийн 8518 УНН улсын дугаартай машин дотор хулгай хийж авсан хэв хашмалаа харж хоноод маргааш өглөө нь буюу 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зараад төлбөр мөнгийг нь би өөрийн 554583874 дугаартай дансаар аваад бид нар хувааж авцгаасан.” гэх мэдүүлэг /1хх 101/,
Шүүгдэгч Б.Бгийн дахин өгсөн: “Би Улаанбаатар хотод түр оршин сууж байхдаа уеэл дүү Ц.Тийн гэрт амьдардаг байсан бөгөөд үеэл дүү Ц.Тийн найз залуу нь Дундговь аймагт уул уурхайд ажилладаг мөн 14 хоног ажиллаад 14 хоног амардаг байсан тул 2022 оны 6 дугаар сарын дундуур Ц.Т найз залуугаа ажилд нь хүргэж өгөхөөр Дундговь аймагт хүргэж ирсний дараа надад хэлэхдээ Дундговь явах замд барилгын пун ямар нэгэн харуул хамгаалалтгүй замын хажууд байсан хоёулаа очиж үзье гэж хэлснээр бид хоёр Ц.Тийн гэрээс гараад түүний 8518 УНН улсын дугаартай приус-30 маркийн автомашинаар Төв аймгийн төв өнгөрөөд Дундговь руу салдаг уулзвар дээрээс салсан автомашины уулзвар дээр авто замын зүүн талд буюу шинээр барьж буй үер усны хамгаалалт хоолойн хоёр талд барилгын хэв хашмал /дун/ угсарсан, цутгалт хийхэд бэлэн болгосон байдалтай байхыг нь харчхаад явсан. Тухайн өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын дундуур санагдаж байна орой 21 цагийн орчимд Ц.Тийн хамт очиж хуулж аваад хөлсөөр ачаа ачдаг машин дуудаж ачаад хотын төв рүү явж 4 дүгээр цахилгаан станцын урд байрлах хэв хашмалын худалдааны газарт зарахад нийт 1.500.000 орчим төгрөг болсныг хөлсөөр тээвэр хийсэн портер машины жолоочид 400.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь Ц.Т бид хоёр хуваан авсан. Би фейсбүүк цахим сүлжээнд зар хайж байхад портер машинаар ачаа ачна гэх зар байхаар нь холбогдож утасны дугаарыг нь авсан гэхдээ би утасны дугаар болон машины дугаарыг нь санахгүй байна. Миний мэдэхээр цагаан өнгийн портер машин байсан жолооч нь 60 гаран настай эрэгтэй хүн байсан. Мөн тус портер машины жолооч нь хулгайн эд зүйл авч, тээвэрлэн зөөж өгсөн талаар огт мэдээгүй бөгөөд дээрх хулгайн хэргийн талаар Ц.Ттэй хамт ярилцаж байгаад хулгай хийсэн бид хоёроос өөр хүн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /2хх 63/,
Шүүгдэгч У.Г өгсөн: “Тухайн өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б миний дугаартай гар утас руу дугаарын утаснаас залгаад Т бид хоёр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын замын урд баригдаж байгаа барилгат хэв хашмал буюу пун байна би таныг очиж авах уу та ачилцаад өг гэж хэлэхээр нь тэгээд ямар машинд ачих юм бэ гэж асуухад Б надад хэлэхдээ хөлсний машин дуудчихна та зүгээр ачилцаад өг гэж хэлэхээр нь би зөвшөөрч бид нар Сапура төвийн хажууд уулзаад бид гурав Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байдаг Хүүшийн амд үерийн далангийн зүүн талд баригдаж байгаа нэг давхар барилга дотор пун өрсөн байхаар нь Б, Т бид гурав гадаа харанхуй болохыг хүлээж байгаад шөнийн 02 цагийн орчимд Б гар утсаараа портер машин дуудаж өрсөн пунгийн хажууд зогсоход нь Б, Т бид гурав зөөж тус ачааны портерт ачиж дуусгаад Б пун ачсан портер машинтай хамт явахаар нь Тийн 8518 УНН улсын дугаартай Приус-30 машинд нь би суугаад бид хоёр араас нь дагаад явсан. Тухайн үед Т намайг Сапоро төв дээр буулгаад явсан бөгөөд хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй хулгай хийж авсан пунг зарж борлуулсан гээд маргааш өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б гар утсаар залгаад банкны дансны дугаараа явуул гэж хэлэхээр нь би өөрийн 5543014985 тоот ХААН банкны дансаа өгөхөд удалгүй 500 000 төгрөг шилжүүлэн хийж өгсөн. Дээрх хулгайн хэргийг Б, Т бид гурав үйлдсэн. Тухайн өдөр Б намайг дуудсан бөгөөд Хүүшийн амд баригдаж байгаа нэг давхар барилга дотор пун хураалттай байна мөн харуул хамгаалалт байхгүй хулгай хийж авахад боломжтой, ойр орчимд хяналтын камер байхгүй гэж хэлсээр би Б, Т нартай хамт хулгай хийсэн. Бид гурав хэн нэгнээс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй бөгөөд гадаа харанхуй болохыг хүлээж байгаад нууцаар хууль бусаар тус газраас хэв хашмал /пун/ хулгай хийж авсан бөгөөд тухайн үед Б, Т бид гурав хамт зөөж портер машинд зөөж ачсан. Би өөрийн хийсэн хууль бус үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тухайн үед Б, Т нар хулгай хийхээр намайг дуудаж байгааг би мэдсээр байж очдог нь миний бураа. Тухайн үед надад мөнгөний хэрэг маш их байсан тул би Бгийн надад тавьсан саналыг нь хүлээн зөвшөөрч очсондоо одоог хүртэл харамсаж байна.” гэх мэдүүлэг /1хх 108/,
Шүүгдэгч Ц.Тийн өгсөн: “Миний үеэл эгч Б нь надад хэлэхдээ би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хотхоны урд баригдаж байгаа барилгат Хөдөлмөр хамгааллын инженер ажил хийж байгаа гэж надад хэлээд манай ажил дээр хамт очъё гээд намайг дагуулж 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Хүүшийн амд баригдаж байгаа 1 давхар барилгын хажуугаар миний 8518-унн улсын дугаартай машинаар зам өгсөж явж байгаад за за хоёулаа буцаад явъя гэж хэлээд буцаад явж байхдаа Б нь Г ах руу гар утсаар залгаж хэлэхдээ манай ажил дээр пун /хэв хашмал/ байгаа чи гараад ир гэхэд Г нь бид хоёрыг Саппоро дээр хүрээд ир гэж хэлсний дагуу тус газарт очход Г Саппорогийн арын автобусны буудал дээр ганцаараа зогсож байсан тул Б бид хоёр Г аваад буцаад тус барилга дээр 22 цаг болж байсан. Бид гурав миний 8518 УНН улсын дугаартай машинд гадаа харанхуй болохыг хүлээж сууж байхдаа Б нь Портер машин дуудахад шөнийн 01 цагийн орчим Портер машин ирсэн. Барилгын хашуу руу машинаа тулган зогсоож байгаад Б, Г бид гурав ойролцоогоор 30 гаруй ширхгийг зөөж Портер машинд ачиж аваад Гурвалжингийн гүүрний ойролцоо ачаатай портер машинаа хараад Б бид хоёр миний машинд хоноод маргааш өглөө нь буюу 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Цахилгаан 4 дүгээр станцын урд пун /хэв хашмал/ авдаг газар байна гэж Б надад хэлээд бид хоёр тус газарт очиж 30 гаран пун /хэв хашмал/ тушаасан бөгөөд Б нь надад 330 000 төгрөг өгсөн. Хэдэн төгрөгөөр тус хулгайн пун зарсныг нь би мэдэхгүй. Б хэдэн ширхэг пун, хэдэн төгрөгөөр зарсныг мэдэж байгаа. Дээрх хулгайг Г, Б бид гурав хамт хулгай хийсэн. Дээрх хулгай хийж авсан хэв хашмалыг хэд дугаартай утсаар холбогдож байгаад худалдсан талаар надад мэдэх зүйл байгүй учир нь миний үеэл эгч Б нь өөрийнхөө 91187888 дугаартай утсаар холбогдож байгаад Цахилгаан түгээх цахилгаан 4-р станцын зүүн урд байрлах том хашаанд оруулж зарсан. Миний үеэл эгч Б нь Өргөө кино театрын ард байр түрээслэн амьдардаг байсан. 2022 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 91187888 дугаарын утсаар манай гэрт хүрээд ирээч гэж намайг дуудсан тул би тухайн өдөр үеэл эгч Бгийн түрээслэн амьдарч байсан гэрт нь очих үед манай гэрийн хажууд баригдаж байгаа барилгын хашаанд хураалттай пун /хэв хашмал/ байна би Г дуудсан гурвуулаа эндээс хэдэн ширхгийг хулгай хийж авъя гэж хэлсэн тул би Бд хандан энэ пунг яаж хулгай хийх юм, ямар машинд ачих юм, хулгай хийж авсан пунг хаана өгөх юм гэж асуухад үеэл эгч Б надад хэлэхдээ фейсбүүк дээр ачааны машин гэх зар дээрээс 1 машин олсон тус машин /портер/ орой ачигчтайгаа ирэхээр нь пун худалдан авах газар бэлэн байгаа очоод тушаана гэж надад хэлсэн. Гэтэл удалгүй Бгийн дуудсан гэх портер машин ачигчтайгаа ирсэн бөгөөд тус портер машины жолооч нь ачигчтайгаа өрөөтэй байсан пун /хэв хашмал/ зөөж портер машиндаа 30 гаран ширхгийг ачаад манай гэрийн урд байрлах гудамжинд буулгуулсан бөгөөд тухайн шөнө миний эзэмшлийн 8518 УНН улсын дугаартай саарал өнгийн Приус30 машинд Б харж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 01-ны өдөр Б өөр Портер машин дуудаж харж хоносон пунг ачаад явсан тул би Бгаас өөрийн 8518 УНН улсын дугаартай приус-30 машинаа аваад гэртээ харьсан. Мөг тус барилгаас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Г, Б бид гурав хамт Портер машин хөлсөлж аваад Г, Б бид гурав зөөж портер машинд ачаад 4-р цахилгаан станцын урд байрлах том хашаанд очиж тушаасан бөгөөд мөнгийг нь үеэл эгч Б аваад Г бид хоёрт тус тусд нь 250 000 төгрөг өгсөн. Би үеэл эгч Бгийн хамт явж байгаад баригдаж байгаа харуул хамгаалалтгүй барилгын талбайн хажууд хэв хашмал хураалттай байсан. Тухайн үед Б Портер машин түрээслэн авч дотор нь явж байсан тул шууд хэв хашмалыг нь хэн нэгэнд хэлэлгүй аваад явсан ойролцоогоор 30 орчим ширхэг пун хулгайлж авсан бөгөөд Портер машины жолооч хулгайн пун авч байгааг мэдээгүй. Би эрхэлсэн тодорхой ажилгүй байсан мөн миний машин банк бус санхүүгийн байгуулга дээр байсан тул надад маш их мөнгөний хэрэг гарсан тул би хулгай хийх болсон. Анх дээрх хулгай хийх санааг манай хамаатны эгч болох Б надад хэлж зааж өгдөг байсан бөгөөд миний 8518 УНН улсын дугаартай Приус-30 маркийн машин бензин хийж өгөөд гадуур харуул хамгаалалтгүй барилга хайдаг байсан бөгөөд би өөрийн мэдэлгүй үеэл эгч Бтай хамт хулгай хийдэг болсон. Би өөрийн дээрх хууль бус үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй гэдэгтээ амлалт өгч байна. Би хуулийн мэдлэг муугаас дээрх хүнд хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /1 хх 112-113/,
"Тэнцвэр эстимэнт" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Х-0011 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “60х120см хэмжээтэй 38 ширхэг пум төмөр 2.470.000 төгрөг, 50х120см хэмжээтэй 11 ширхэг пум төмөр 660.000 төгрөг, 40х120 см хэмжээтэй 4 ширхэг пум төмөр 240 000 төгрөг, 10х10х120 хэмжээтэй 5 ширхэг пум төрийн булан 300 000 төгрөг, нийт 3 670 000 төгрөг” гэх /1 хх 49/,
"Дамно" ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ХУ2-22-769 дугаартай үнэлгээний тайлан: “Тоёота приус 30 маркийн 8518 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 13 875 743 төгрөг” гэх /1 хх 130/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 07/223 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон "Анандын зам" ХХК-ны эзэмшлийн 51 ширхэг барилгын хэв хашмалын зах зээлийн үнэ Энэ нь 3,700,350 /гурван сая долоон зуун мянга гурван зуу тавин/ төгрөг, 66 ширхэг барилгын хэв хашмал, 36 ширхэг тулаас төмөр, 36 ширхэг труба төмрийн зах зээлийн үнэ цэнэ нь 2022 оны 07-р сарын 13-ны өдрийн байдлаар 8 825 700 /найман сая найман зуун хорин таван мянга долоон зуу/ төгрөг” гэх /2 хх 250/,
"Дамно" ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Т22-168 дугаартай үнэлгээний тайлан: “Hyundai poter-1” маркийн 6822 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн зэх зээлийн үнэлгээгээр нийт 4 812 016 төгрөг” гэх /2 хх 11/,
"Дамно" ХХК-ийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн ХУ2-23-159 дугаартай үнэлгээний тайлан: “Hyundai poter-1” маркийн 6822 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2022 оны 6 дугаар сарын өдрийн зэх зээлийн үнэлгээгээр нийт 4 832 625 төгрөг” гэх /2 хх 81/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 16-19, 201-206/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч У.Г, Ц.Т, Б.Б нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам гэх газар байрлах "Монгол Угсаа Констракшн" ХХК-ийн барилгын талбайгаас 58 ширхэг нийт 3 670 000 төгрөгийн үнэ бүхий барилгын хэв хашмалыг хөлсний тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар авч бусдад зарж борлуулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Ц.Т нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Бор үзүүр" гэх газарт байх Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозамын ажил гүйцэтгэж буй "Анандын зам" ХХК-ийн барилгын талбайгаас 51 ширхэг нийт 3 700 350 төгрөгийн үнэ бүхий барилгын хэв хашмалыг хөлсний тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар авч бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг болох бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч У.Г, Ц.Т, Б.Б нар нь барилгын хэв хашмалыг авахдаа фейсбүүк зараар тээврийн хэрэгсэл олж бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн болох нь гэрч Г.Ганбатын өгсөн: "Би 68-22 УНА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл ашигладаг. Би фэйсбүүк цахим хуудсанд өөрийн ашигладаг "Gombodavaa Ganbat" гэх нэртэй фэйсбүүк хуудаснаас Портер машинаар ачаа ачна гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон хүмүүстэй үнэ өртөг тохиролцож ачааг нь ачиж өгдөг. 2022 оны 6 дугаар сарын 17-ний өдөр миний зар байршуулсан 99493191 дугаар руу 91187888 гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаад орой 23:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс ачаа ачуулах гэсэн юм гэж хэлээд би зөвшөөрч тохиролцсон. Тэгээд орой 23:00 цагийн орчим би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын автобусны буудал дээр ирж 91187888 дугаар руу залгаж холбогдсон. Удалгүй 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн Приус30 загварын тээврийн хэрэгсэлтэй /улсын дугаарыг нь мэдэхгүй/ ирээд намайг дагаад явчих гэж хэлсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити хорооллын замын урд талд уулын ам руу өгсөж байгаад нэг хоосон онгорхой хашаа руу ухраад орчих гэж хэлсэн. Би машинаа ухрааж оруулж зогсоход нөгөө 2 эмэгтэй 1 эрэгтэй цувуулж тавьсан байсан хэв хашмал ачсан. Хэдэн тооны хэв хашмал ачсан талаар би мэдэхгүй байна, тухайн үед машиндаа сууж байсан. Тэгээд 3 хүн ачсан ачаагаа ТЭЦ-4-ийн зам дагуу Шунхлай шатахуун түгээх газрын ойролцоо очоод нэг хашаанд буулгана гэж хэлээд намайг дагуулж явсан. Тэр газар нь очтол хаалттай байсан. Тэгээд надтай утсаар холбогдсон махлаг бор царайтай эмэгтэй нь та машинтайгаа үлдээчих өглөө ирээд буулгаад өгчих гэж хэлхээр нь би зөвшөөрч машинаа тэнд үлдээсэн. Маргааш өглөө машин дээр ирж нөгөө эмэгтэйтэй 91187888 дугаараар холбогдоход наад газар чинь буулгахааргүй болсон. Та ТЭЦ-4-ийн урд талд хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очтол нөгөө 2 эмэгтэй Приус-30 тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Намайг дагуулж яваад ТЭЦ-4-ийн урд тал руу нэрийг нь мэдэхгүй байна нэг байгууллагын хашаанд буулгасан. Надад тээврийн зардал гэж 150 000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /1 хх 45/, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарт зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч У.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Т, Б.Б нарыг тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 2 жил хорих ял оногдуулж, ялыг эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч У.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,
Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, шүүгдэгч У.Г өмгөөлөгч Б.Төмөрчөдөр, Н.Эрдэнэчимэг нараас хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсгийн доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх,
Шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч И.Отгонсүрэн миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн асуудалд маргаддаггүй, хувийн байдлын хувьд нөхөр нь нас барчихсан, 4 бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жил хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 31 настай, бага насаа цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн, ам бүл 5, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүй, ямар нэгэн орлогогүй бөгөөд хүүхдүүдэд улсаас өгдөг мөнгөн тэтгэмжээр амьдардаг мөн өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн тээврийн хэрэгслээр таксинд явж орлого олдог талаар түүний мэдүүлэг болон түүний төрсөн эгч Ц.Шүрэнцэцэгийн мэдүүлэг /1 хх 117/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 61/, бусад бичгийн нотлох баримтууд /1 хх 79-85/,
Шүүгдэгч Б.Б нь 34 настай, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт суудаг, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдэж байсан талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 54-60/, бусад бичгийн нотлох баримтууд /1 хх 72-78/,
гэрч Р.Лхагвасүрэнгийн өгсөн: “Миний төрсөн охин Б.Б нь ажил хийнэ гээд Улаанбаатар хот руу 2022 оны 6 дугаар сард явсан цагаас одоог хүртэл төрсөн хүү нь болох О.Эрдэнэбаяр нь нөхөр бид хоёр дээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд амьдарч байна. Цаашид миний зээ хүү О.Эрдэнэбаяр нь миний асрамжид амьдарна. Би асран халамжилна.” гэх мэдүүлэг /1 хх 121-122/,
гэрч П.Ганбаатарын өгсөн: “Миний дагавар охин болох Б.Б нь сурлага спортод сайн бөгөөд Өвөрхангай аймгийн хүүхэд залуучуудын тэргүүний сурагч алтан медальтай, ерөнхий боловсролын 2 дугаар 10 жилийг 2007 онд төгсөж байсан бөгөөд өөрийнхөө хүссэн сургууль буюу Улаанбаатар хотод ирээд Боловсролын их сургуулийн Биеийн тамир эрүүл мэндийн дээд сургуульд элсэн орж 2010 онд 3 дугаар курс байхдаа эрүүл мэндийн шалтгаанаас сургуулиасаа завсардаад Д.Очирбат гэх залуутай танилцан 2012 онд дундаасаа эрэгтэй хүүхэдтэй болж удалгүй Д.Очирбатаас салж хүү О.Эрдэнэбаярын хамт тусдаа амьдрах болсон. Хамгийн сүүлд Б.Б нь 2022 оны 06 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод очиж ажил хийнэ гэж хэлээд Өвөрхангай аймгаас явсан. Б.Б нь найз нөхдийн дунд нэр хүндтэй, хүнд тусархуу, хүнлэг сэтгэлтэй, сурлаг спортдоо амжилт гаргаж байсан. ажил хөдөлмөртөө сэтгэлтэй сайн охин байгаа юм. Би У.Г гэдэг хүнийг огт танихгүй. Харин Ц.Т нь миний эхнэр Лхагвасүрэнгийн төрсөн ах Цэдэвдоржийн охин нь тул би сайн танина мөн миний охин Б.Б нь Улаанбаатар хотод ажил хийхээр ирээд үеэл Ц.Тийн гэрт амьдарч байхдаа дээрх хулгайн хэрэгт холбогдсон бол уу гэж бодож байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 124/,
Шүүгдэгч У.Г нь 1977 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 46 настай, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл ганцаараа Өвөрхангай аймгийн Баянгол сум 4 дүгээр багийн Задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, өөр ногдох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх баримтууд 1-р хавтаст хэргийн 86-91-р хуудсанд авагдсан баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 62/ зэрэг баримтууд авагджээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан тэдэнд хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт оногдуулбал зохих хорих ялын доод хэмжээг хөнгөрүүлэн хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч У.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч Ц.Т, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 4 сар хорих ял оногдуулж, ялыг эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар
Шүүгдэгч У.Г, Ц.Т, Б.Б нар нь "Монгол Угсаа Констракшн" ХХК-ийн барилгын талбайгаас барилгын 58 ширхэг хэв хашмал хууль бусаар авч 3 670 000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Ц.Т нар нь "Анандын зам" ХХК-ийн барилгын талбайгаас барилгын 51 ширхэг хэв хашмал авч нийт 3 700 350 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Наранбаатарын өгсөн: “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүүшийн аманд байрлах “Монгол угсаа констракшн” ХХК-ний барилгын ажилд туслан гүйцэтгэгч байдлаар цахилгааны дэд станц барихаар гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. ...пум төмрөөс 58 ширхэг дутаж одоо 373 ширхэг байгаа бөгөөд барилгын ажилд ашиглагдаж байна. Би шаардах хуудас бичиж өгсөн учраас Монгол Угсаа констракшн ХХК-ний эд материал хадгалах агуулахаас барилгын ажил явагдаж байгаа талбай хүртэл захиалагч талын тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэсэн. 60х120 см метрийн хэмжээтэй пум төмрийг 1 ширхгийг нь 65 000 төгрөгөөр буюу 38 ширхгийг 2 470 000 төгрөгөөр, 50х120 см метрийн хэмжээтэй пум төмрийн 1 ширхгийг 60 000 төгрөг буюу нийт 11 ширхэг төмрийг 660 000 төгрөгөөр, 40х120 см метрийн хэмжээтэй пум төмрийн 1 ширхгийг 60 000 төгрөгөөр буюу нийт 4 ширхгийг 240 000 төгрөгөөр, 10х10х120 хэмжээтэй пум төмрийн булан төмрийн 1 ширхгийг 60 000 төгрөгөөр буюу нийт 5 ширхэг пум булан төмрийг 300 000 төгрөгөөр тус тус одоо үнэлж байна. Нийт хохирол 3 670 000 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /1 хх 25-26/, "Тэнцвэр эстимэнт" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Х-0011 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “60х120см хэмжээтэй 38 ширхэг пум төмөр 2.470.000 төгрөг, 50х120см хэмжээтэй 11 ширхэг пум төмөр 660.000 төгрөг, 40х120 см хэмжээтэй 4 ширхэг пум төмөр 240 000 төгрөг, 10х10х120 хэмжээтэй 5 ширхэг пум төмрийн булан 300 000 төгрөг, нийт 3 670 000 төгрөг” гэх /1 хх 49/,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Энхбаярын өгсөн: “Манай "Анандын зам" ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 16-наас эхлэн Төв аймаг Зуунмод хотоос Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 8.4 км автозамын барилгын ажлын тендерт шалгаран одоог хүртэл барилгын ажил гүйцэтгэж ажиллаж байна. Анх 2022 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө зам барилгын хоолойн ажлыг гүйцэтгэж байсан манай туслан гүйцэтгэгч компани анх Төв аймаг Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг дэвсгэр "Бор Үзүүр" гэх газарт байх замын хэсгээсээ 54 ширхэг барилгын хэв хашмалаа алдаад Зөвхөн барилгын хэв хашмал нь 8 601 000 төгрөгийн хохиролтой байна.” гэх мэдүүлэг /1 хх 208-209/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 07/223 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон "Анандын зам" ХХК-ны эзэмшлийн 51 ширхэг барилгын хэв хашмалын зах зээлийн үнэ Энэ нь 3,700,350 /гурван сая долоон зуун мянга гурван зуу тавин/ төгрөг, 66 ширхэг барилгын хэв хашмал, 36 ширхэг тулаас төмөр, 36 ширхэг труба төмрийн зах зээлийн үнэ цэнэ нь 2022 оны 07-р сарын 13-ны өдрийн байдлаар 8 825 700 /найман сая найман зуун хорин таван мянга долоон зуу/ төгрөг” гэх /2 хх 250/ зэргээр тогтоогдож, дээрх хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Наранбаатар, Ц.Энхбаяр нарын өгсөн тайлбар /1 хх 161, 2-р хх 103/-аар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б, У.Г, Ц.Т нар нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авахдаа бусдын тээврийн хэрэгслийг ашигласан байх бөгөөд уг тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг "Дамно" ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Т22-168 дугаартай үнэлгээний тайлан: “Hyundai poter-1” маркийн 6822 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн зэх зээлийн үнэлгээгээр нийт 4 812 016 төгрөг” гэх /2 хх 11/,
"Дамно" ХХК-ийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн ХУ2-23-159 дугаартай үнэлгээний тайлан: “Hyundai poter-1” маркийн 6822 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2022 оны 6 дугаар сарын өдрийн зэх зээлийн үнэлгээгээр нийт 4 832 625 төгрөг” /2 хх 81/ тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ..зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа бол албадан гаргуулахаар зохицуулсан тул "Hyundai poter-1” маркийн 6822 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4 812 016 төгрөгийг шүүгдэгч Б.Б, Ц.Т нараас хувь тэнцүүлэн 2 406 008 төгрөг, "Hyundai poter-1” маркийн 6822 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4 832 625 төгрөгийг шүүгдэгч Б.Б, У.Г, Ц.Т нараас хувь тэнцүүлэн 1 612 875 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн 2210000000892 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Ц.Т, У.Г нар цагдан хоригдоогүй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, шүүгдэгч Ц.Т, У.Г нарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.
Шүүгдэгч Ц.Т нь 5-13 насны 4 хүүхэдтэй, шүүгдэгч Б.Б 11 насны 1 хүүхэдтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын ар гэрийн зүгээс тэдний хүүхдүүдийг асран халамжлах талаар мэдүүлсэн байдаг. /Ц.Шүрэнцэцэгийн мэдүүлэг /1 хх 117/, Р.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /1 хх 121-122/
Гэсэн хэдий ч шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан тул хуулийн дагуу шүүхээс Ц.Тийн хүүхдүүд 2010.9.17-ны өдөр төрсөн Э.Номуунзаяа, 2012.5.25-ны өдөр төрсөн Э.Түвшинзаяа, 2015.01.09-ний өдөр төрсөн Э.Түвшинсайхан, 2017.10.02-ны өдөр төрсөн Э.Номинзаяа нарт Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1.3-т зааснаар асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар Нийслэлийн Баянгол дүүргийн 10-р хорооны засаг дарга,
шүүгдэгч Б.Б-гийн хүүхэд 2012.10.25-ны өдөр төрсөн О.Эрдэнэбаярт нарт Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1.3-т зааснаар асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р багийн засаг дарга нарт тус тус үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харчин Цэвэгдоржийн Т, Харчу Банзрагчийн Б, Хоньч Жамба Уртнасангийн Г нарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч У.Г-д 1 /нэг/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар хорих ялаар, шүүгдэгч Ц.Т-т 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.Т нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч У.Г-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 112 /нэг зуун арван хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Ц.Тийн хүүхдүүд 2010.9.17-ны өдөр төрсөн Э.Номуунзаяа, 2012.5.25-ны өдөр төрсөн Э.Түвшинзаяа, 2015.01.09-ний өдөр төрсөн Э.Түвшинсайхан, 2017.10.02-ны өдөр төрсөн Э.Номинзаяа нарт асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг Нийслэлийн Баянгол дүүргийн 10-р хорооны засаг дарга,
шүүгдэгч Б.Б-гийн хүүхэд 2012.10.25-ны өдөр төрсөн О.Эрдэнэбаярт асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р багийн засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4 018 883 /дөрвөн сая арван найман мянга найман зуун наян гурав/ төгрөгийг шүүгдэгч Б.Б-гаас, 4 018 883 /дөрвөн сая арван найман мянга найман зуун наян гурав/ төгрөгийг шүүгдэгч Ц.Т-ээс, 1 612 875 /нэг сая зургаан зуун арван хоёр мянга найман зуун далан тав/ төгрөгийг шүүгдэгч У.Г-ас тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.
7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т, У.Г нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч У.Г, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ