Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 09

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Улсын яллагч: А.Амгалан,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Хохирогчийн төлөөлөгч: О.Ангараг,

Шүүгдэгч: Х.Билэгсайхан, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч: А.Арвай, түүний өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэр хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Билэгсайхан, А.Арвай нарт холбогдох 201616010092  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны  12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь  аймгийн Номгон төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ нүүрс тээврийн машиныг түрээсээр жолоодож байсан, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Номгон 3-р багийн Дэрсэнэ-Ус-д оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хяан харгалзагдаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овгийн Хулганаагийн Билэгсайхан /Регистрын дугаар: КЖ71041011/

Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь  аймгийн Номгон суманд төрсөн, энэ жил 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус   дунд   боловсролтой,   гагнуурчны   мэргэжилтэй,   энэ  хэрэгт  татагдах  үедээ

C:\Ajil\Shiitgeh togtool\2017_01_16_№09_212.1_H.Bilegsaihan.A.Arwai.docx

хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн Их-Уулын 19б-ийн 2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овгийн Агваанчанаравын Арвай /Регистрын дугаар: КЖ78120410/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Х.Билэгсайхан, А.Арвай нар нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр үл таних иргэнээс экологи, эдийн засгийн үнэлгээгээр 7 800 000 төгрөгний үнэлгээ бүхий 120 кг жинтэй нэн ховор ургамал болох цөлийн Аргамжинцэцэгийг худалдан авч, мөн газарт 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан, яллагдагч Х.Билэгсайхантай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээврийн 90-13 ӨМӨ улсын дугаартай, Нортбенз маркийн тээврийн хэрэгслийн 27-58 БЧ улсын дугаартай чиргүүлд дээрх нэн ховор ургамлыг нууж, тус аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлалтай Гашуун сухайт дахь Автозамын шалган  нэвтрүүлэх боомтоор улсын хилээр гаргахыг завдсан,

Шүүгдэгч Х.Билэгсайхан нь ялладагч А.Арвайтай урьдчилан тохиролцож бүлэглэн экологи, эдийн засгийн үнэлгээгээр 7 800 000 төгрөгний үнэлгээ бүхий 120 кг жинтэй нэн ховор ургамал болох цөлийн Аргамжинцэцэгийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээврийн 90-13 ӨМӨ улсын дугаартай, Нортбенз маркийн тээврийн хэрэгслийн 27-58 БЧ улсын дугаартай чиргүүлд дээрх нэн ховор ургамлыг нууж, тус аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлалтай Гашуун сухайт дахь Автозамын шалган  нэвтрүүлэх боомтоор улсын хилээр гаргахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Билэгсайхан мэдүүлэхдээ: “2016 оны 8 сарын 24-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор цагаан гоёо гэх ургамлыг машиндаа нууж яваад баригдсан. Арвай бид 2 нэг нутгийн найзууд учир надаас цагаан гоёог хил гаргаад өгөөч нэг хил тутамд 25 юанийн зөрүү өгий  гэж хэлсэн. Арвай бид 2 нэг нутаг учир сайн танина. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү? Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Арвай мэдүүлэхдээ: “2016 оны 8 сарын 24 ний өдөр цагаан гоё гэх ургамлыг Билэгсайхан бид 2 машиндаа нууж яваад баригдсан. Цагаан гоёог танихгүй хүнээс худалдаж авсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохиролд 7 800 000 төгрөг төлсөн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х.Билэгсайханы өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Билэгсайханы өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Шүүхээс оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьнаас өмгөөллөө явуулна.  Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хэдийгээр ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд гэмт хэрэгт холбогдсон гэж гарсан ч 2010 оны  12 сарын 29-ны өдрөөс хойш тооцож үзэхэд нэг жилийн хугацаа хангалттай өнгөрсөн. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзах хугацаа дууссан цагаас хойш ялгүйд тооцогддог. Мөн миний үйлчлүүлэгч нь хийсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа. Энэ нь Таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөөгүй, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирснээр нотлогдож байна. Хувийн байдлын хувьд миний үйлчлүүлэгч нь өрх толгойлсон эцэг хүн байгаа. Эцэг хүний үүрэг хувьд одоог хүртэл дуусаагүй. Бага хүү нь МУИС-ийн 3 дугаар курсийн оюутан, охин Бурмаа нь өнөөдрийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Энэ ар гэрийг орлого олж тэжээн тэтгэх ганц хүн нь Эрдэнэбилэг байгаа. Эрдэнбилэг нь бага боловсролтой хэдий ч жолооч гэсэн нарийн мэргэжилтэй. Хувийн компаниудаас жолоочийн ажил хийж тодорхой хэмжээний нийгмийн хүрээллийг бий болгосон. Иймд дээрх байдлыг харгалзан үзээд тэнсэн хянан харгалзаж өгнө үү?. Мөн миний үйлчлүүлэгч нь цагаан гоёог улсын хилээр нэвтрүүлж өшиг олох санаа зорилго байгаагүй. Найзынхаа гуйлтыг биелүүлэх гэж улсын хилээр цагаан гоёог нэвтрүүлэхийг завдсан. Байгаль орчинд хохирол учруулах талаар хуулинд тодорхой заагаад өгсө байдаг. Үүнд тухайн ургамлыг байгаль дээрээс нь түүж, бэлтгэсэн үйлдлээр илэрдэг. Харин Билэгсайхан нь цагаан гоёог түүж, бэлтгэсэн идэвхтэй үйлдэл байхгүй учир байгаль орчинд хохирол учруулсан субъект болохгүй” гэв..

Шүүгдэгч А.Арвайгийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд “Өнөөдрийн шүүх хуралдаанд Арвайгийн хууль ёсны өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Арвайд Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн. Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Арвай нь сэжигтнээр тооцогдож мэдүүлэг өгөх үеэсээ хийсэн хэргээ үнэн зөвшөөр мэдүүлдэг. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлээд байгаа 39.000.000 төгрөгийг нөхөн төлбөр гэж хэлээд байна.  Байгаль орчин аялал жуулчлалын сайдын  тушаалд ургамлын нөхөн төлбөрийг төлөх журам аргачлал болон нөхөн төлбөрийг хэрхэн гаргах, үйлдэх актын талаар тодорхой заасан байдаг. Үүнд заасны дагуу нөхөн төлбөр гаргуулахдаа акт үйлдэх ёстой байдаг. Гэвч иргэний нэхэмжлэгч талаас журмын дагуу үйл ажиллагаа явуулж акт үйлдээгүй байна. Тиймээс энэ асуудлыг иргэний журмаар нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулхаар заасан байдаг. Миний үйлчлүүлэгч Арвай нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасны дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн Арвайгийн ээж нь өндөр настай, бие муутай хүн байдаг. Иймд хувийн байдлыг харгалзан үзээд тэнсэн хянан харгалзах ял оноож өгнө үү” гэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд: “А.Арвай нь 2016 оны 8 сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 7.800.000 төгрөгний үнэлгээ бүхий 120 кг жинтэй нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэгийг худалдан авч, хадгалсан, Шүүгдэгч Арвай, Билэгсайхан нар нь цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайтын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай нотлогдож байна. Иймд гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. Гэмт хэргийг бүрэлдэхүүний 4 шинж байгаа учир хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын хувийн байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Монгол улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Арвайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Билэгсайханд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тус тус оногдуулах саналтай байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5  дахь хэсэгт зааснаар  жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг шийтгэх тогтоолд дурдах 90-13 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч, 27-58 БЧ дугаартай чиргүүлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч байгууллагад буцаан олгох, Шүүгдэгч А.Арвай, Х.Билэгсайхан нар нь бусдад учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих нь зүйтэй гэсэн саналыг тус тус оруулж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ангараг шүүх хуралдаанд “Байгаль орчний тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү? гэсэн хүсэлтэй байна. Нөхөн төлбөр болох 7.800.000 төгрөг төлөгдсөн учир цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 2 дугаар хуудаст/,

Гашуун сухайт дахь Гаалийн газрын 01/180 дугаар албан бичиг /Хавтаст хэргийн 3 дугаар хуудаст/,

Үзлэг хийсэн тухай акт, бараа тээврийн хэрэгсэл саатуулах хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 4-8 дугаар хуудаст/,

Хураагдсан эд зүйлээс дээж авсан тухай тэмдэглэл /Хавтаст хэргийн 13 дугаар хуудаст/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 14-16 дугаар хуудаст/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /Хавтаст хэргийн 23 дугаар хуудаст/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудаст/,

Хохирогч Ж.Эрдэнэбилэгийн өгсөн: “....Би Гашуун Сухайт дахь гаалийн газарт зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна. 2016 оны 08-р сарын 24-ний өдөр экспортын нүүрс тээвэрлэж явсан 90-13 ӨМӨ улсын дугаартай Нордбенц маркын тээврийн хэрэгслийн 27-58 БЧ дугаартай нүүрс ачсан чиргүүл болон нөөц дугуйнд Гоёо гэх ургамал нууж хил нэвтрүүлэхээр авч явсныг гаалийн байцаагч Х.Нурлан илрүүлсэн. Энэ асуудалтай холбоотой хэрэгт  хохирогч нэхэмжлэгчээр оролцуулахаар Гашуун Сухайт дахь гаалийн газраас байгууллагыг төлөөлүүлж намайг томилсны дагуу би хохирогчоор байцаалт өгч байна. Шинжилгээний дүгнэлт, тогтоолуудтай танилцлаа. Дүгнэлт тогтоолтой холбогдуулж хэлэх санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг, /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудаст/,

Хохирогч О.Ангарагийн өгсөн: “...Би 2016 оны 09-р сараас эхлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-т байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж бөгөөд миний эрхэлж буй ажил үүрэгтэй холбогдуулан байгаль орчны эсрэг үйлдэгдсэн нэн ховор ургамал Цагаан Гоёо ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан энэ гэмт хэрэгт хохирогчийн төлөөлөхөөр томилогдсон. Байгаль орчин, ногоон хөгжил, аяалал жуулчлалын сайдын 2015 оны 07-р сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалаар нэг кг Цагаан гоёоны экологи, эдийн засгийн үнэлгээг 65000 /жаран таван мянга/ төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8-р бүлгийн 49-р зүйлийн 4.3-т “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байдаг. Тухайн хүнд ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй байсан. Х.Билэгсайхан гэдэг хүнээс 120 кг хэмжээтэй Цагаан Гоёо ургамал хураагдсан юм байна. Түүний экологи эдийн засгийн үнэлгээ 7800000 /долоон сая найман зуун мянган төгрөг/ болж байна. Түүнийг байгаль орчны хуулийн дагуу 5 дахин нэмэгдүүлж тооцвол 39.000.000 /гучин есөн сая/ төгрөг болж байна. Энэ төлбөрийг буруутай хүмүүсээс нэхэмжилнэ...” мэдүүлэг  /Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудаст/,

Гэрч QUNGCEREN /Чинцэрэн/-гийн өгсөн: “....Би Божманайзууд ХХК-ид хөтөчөөр ажиллаж байна. Божманайзууд ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2016 оны 08-р сарын 24-ний өдөр манай Божманайзууд ХХК-ийн эзэмшлийн 90-13 ӨМӨ улсын дугаартай Нордбенц маркын машины нүүрс ачсан чиргүүлээс Цагаан Гоёо гэдэг эмийн ургамал илэрсэн гэж дуулсан. Түүнээс болоод манай машиныг гааль дээр саатуулж шалгасан. Тэгээд энэ асуудалд холбогдуулж компанийг төлөөлүүлэхээр намайг томилсон юм. ....Билэгсайхан манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан компанийн ажилтан биш юм. Би иргэний нэхэмжлэгчийн эрх үүргийг ойлголоо. Үүнтэй холбогдуулж хэлэх санал хүсэлт байхгүй. Машиныг энэ асуудал дуустал хариуцаж байхаа ойлгож байна...” мэдүүлэг /Хавтаст хэргийн 41-42 дугаар хуудаст/,

Гэрч Х.Нурланы өгсөн: “....Би 2016 оны 08-р сарын 24-ний өдрийн 14 цагийн үед  Гашуун сухайт боомтын нүүрсний экспортын чиглэлд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад 90-13 ӨМӨ улсын дугаартай Нордбенц тээврийн хэрэгслийн чиргүүлийн доор зүүсэн запас дугуй нь хийгүй бөгөөд юмаар цохиж үзэхэд дотроо юмтай юм шиг байхаар нь урагш нь гаргаж тусад нь саатуулж зогсоогоод арын машинуудыг шалгаж явуулчихаад нөгөө машины жолоочоор нь дугуйг нь задлуултал дотор нь хар өнгийн гялгар ууттай зүйлийг битүү чигжээд хийчихсэн байсан. Тэгээд зөрчлийн байцаагчийн хамт машиныг түр агуулахын хашаа руу оруулаад бүр лавшруулан шалгахад нүүрстэй чиргүүлийн бүтээлгийг сөхүүлэн харахад нүүрсэн дотроос хар өнгийн ууттай зүйлийн булан цухуйж байсан. Улмаар гаалийн лацыг тасдуулан үргэлжлүүлэн үзлэг хийхэд нүүрсэн дотроос 4 ширхэг хар шуудайтай зүйл гарч ирсэн. Тэдгээрийг өмнөх дугуйнаас гарсан зүйлсийн хамт байрлуу оруулан хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан үзэхэд нийтдээ 120 орчим кг хэмжээтэй ургамал гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 41-42 дугаар хуудаст/,

 Гэрч Э.Батбаярын өгсөн: “....Бид нүүрсний машины кабин багаж, чиргүүлийн доорх хөндий зэргийг биечлэн шалгадаг, тухайн машиныг ч тэгэж шалгасан байх, бид гаалийн лацтай нүүрсний бүтээлгийг шалгаж чаддаггүй юм. Дараа нь тэр машиныг гаалийнхан шалгаад запас дугуй болон нүүрстэй чиргүүлээс Цагаан гоёо гэх ургамал илрүүлснийг би мэдсэн. Гаалийнхан надаас ямар ургамал болохыг тодруулсан, гаднах шинж төрхөөр нь хатаасан Цагаан Гоёо гэдэг ургамал байна гэдгийг би хэлсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 46 дугаар хуудаст/,

Гэрч Х.Мөнхтуяагийн өгсөн: “...Номгон сумын засаг даргын тамгын газар байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2002 оноос 2015 оны 5 дугаар сар хүртэл ажилласан. Битлэгсайхан нутгийн хүүхэд болохоор танина. Номгон сумын нутагт нэн ховор ургамал болох цагаан гоёо ургадаг нөөцтэй газар бол Сэвхүүл юм...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 50 дугаар хууудаст/,

Шинжээчийн 01/194 дугаар албан тоотын хавсралтаар/-д: “...Уг ургамал нь Гувшаахайн /Orobanchaceae Vent/ овогт хамаарах Цөлийн аргамжинцэцэг бую Цагаан гоёо /Cistanche deserticola Ma/ ургамал болохыг тодорхойлов. Цөлийн аргамжинцэцэг нь Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт болох Нэн ховор ургамлын жагсаалтын 7 дугаарт бичигдсэн байна. Мөн хил дамнуулан худалдаалахыг хориглосон олон улсын ховор амьтан, ургамлын жагсаалт /CITES Appendix II/-д орсон ургамал юм...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-р хуудас/,

Шүүгдэгч Х.Билэгсайханы яллагдагчаар өгсөн: “...Тэр машинд Гоёог нуугаад хятад улс руу оруулаад зарчихвал хэдэн төгрөг олно гэдэг бодлоор ийм зүйл хийсэн. Хэн нэгэн хүн намайг ийм зүйл хийхээр шахсан, дарамталсан зүйл байхгүй, би өөрийнхөө хүсэл зоригийн дагуу үүнийг хийсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 69-70 дугаар хуудаст/,

Гэрч Ч.Нарансолонгын өгсөн: “...2016 оны 10 сард байсан шиг санагдаж байна, манай нөхөр хүнд мөнгө шилжүүлчих гэхээр нь би банкинд ажилладаг болохоор өөрийнхөө данснаас 2000000 төгрөг шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө гэдгийг нөхрөөс асуугаагүй. Саяхан Ханбогд сумын цагдаагаас дуудсан гэхээр нь ямар учиртай юм гэсэн цагаан гоёо хүнээс аваад хүнд өгсөн шалгагдсан байна гээд явсан...” гэсэн мэдүүлэг  /Хавтаст хэргийн 137 дугаар хуудаст/,

Шүүгдэгч А.Арвайн яллагдагчаар өгсөн: “...Би энэ оны 08-р сарын 19-ний өдөр Цагаан хадны төвд үл таних хүнээс тухайн цагаан гоёог нэг кг-ийг нь 7000 төгрөгөөр буюу 120 кг гоёог нийтэд нь 840.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Билэгсайхан гэх нэг нутгийн нүүрсний машин барьдаг жолоочоор ургаш нь гаргуулахаар тохирч 08-р сарын 22-ны орой Цагаан хаданд Билэгтайхантай уулзаж, гоёог өгч явуулсан. ...Билэгсайхан бид хоёроос өөр хүн энэ хэрэгт оролцоогүй. Тухайн үед би өрийнхөө жижиг гэрийг тэнд бариад түр амьдарч байсан юм. Одоо тэр гэрээ буулгаад аймагт авааччихсан байгаа...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 147-148 дугаар хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхээс дүгнэж үзвэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтдуудыг шинжлэн судлаад Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газраас Х.Билэгсайхан, А.Арвай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201616010092 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Х.Билэгсайхан, А.Арвай нар нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр үл таних иргэнээс экологи, эдийн засгийн үнэлгээгээр 7 800 000 төгрөгний үнэлгээ бүхий 120 кг жинтэй нэн ховор ургамал болох цөлийн Аргамжинцэцэгийг худалдан авч, мөн газарт 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан, шүүгдэгч Х.Билэгсайхантай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээврийн 90-13 ӨМӨ улсын дугаартай, Нортбенз маркийн тээврийн хэрэгслийн 27-58 БЧ улсын дугаартай чиргүүлд дээрх нэн ховор ургамлыг нууж, тус аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлалтай Гашуун сухайт дахь Автозамын шалган  нэвтрүүлэх боомтоор улсын хилээр гаргахыг завдсан,

Шүүгдэгч Х.Билэгсайхан нь ялладагч А.Арвайтай урьдчилан тохиролцож бүлэглэн экологи, эдийн засгийн үнэлгээгээр 7 800 000 төгрөгний үнэлгээ бүхий 120 кг жинтэй нэн ховор ургамал болох цөлийн Аргамжинцэцэгийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээврийн 90-13 ӨМӨ улсын дугаартай, Нортбенз маркийн тээврийн хэрэгслийн 27-58 БЧ улсын дугаартай чиргүүлд дээрх нэн ховор ургамлыг нууж, тус аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлалтай Гашуун сухайт дахь Автозамын шалган  нэвтрүүлэх боомтоор улсын хилээр гаргахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Х.Билэгсайхан, А.Арвай нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

Иймд Х.Билэгсайхан, А.Арвай нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон тэдгээрийн хувийн байдал, хохирол төлбөрийг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хохирогч нь хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба хэрэгт битүүмжлэгдсэн “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 90-13 ӨМӨ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийн чирэгч, 27-58 БЧ улсын дугаартай чиргүүл зэргийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тайж овгийн Хулганаагийн Билэгсайхан, Тайж овгийн Агваанчанаравын Арвай нарыг нэн ховор ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар Х.Билэгсайхан, А.Арвай нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Билэгсайхан, А.Арвай нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, Х.Билэгсайхан, А.Арвай нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар Х.Билэгсайхан, А.Арвай нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 90-13 ӨМӨ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийн чирэгч, 27-58 БЧ улсын дугаартай чиргүүл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.Билэгсайхан, А.Арвай нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА