| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0006/Э |
| Дугаар | 2023/IШЦТ/13 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/IШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Гэрч
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2222000000188 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролтой, , ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн сумын 3 дугаар баг Эрчимийн 2-1 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт , /регистрийн дугаар: ЗЕ82**************18/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын 1 дүгээр багийн Цагаан дэлийн 5-1 тоотод зүс таних *******тэй үл ялих зүйлээс маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зовхинд цус хуралт, нүдний эвэрлэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан дэлийн 5-1 тоот хашаанд зүс таних *******тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр н.Тогоо гэх айлд орсон. Найзтайгаа уулзах гэж очсон. , нар мал хийгээд дуусаж байсан. Гаднаас , 2 гаднаас орж ирж суусан. Тал архиа тойруулж татсан. Унагыг чинь олсон шүү гэж хэлсэн. Гэтэл “Миний 1 унага 5.000.000 төгрөг хүрдэг, чи том үнэ хэлээд явах юм. Суманд байр эзлээгүй байж” гэж хэлсэн. босож ирээд намайг 2 цохиод хавирч унагааж 1 цохисон. Хажууд хүрз байхаар нь цохих гэтэл иш нь хугарсан. Эхнэрээ дуудаад сумын хэсгийн төлөөлөгчид бүртгүүлээд сумын эмчид үзүүлэхэд хамар чинь хугарсан байна гэсэн. Маргааш нь *******той уулзаад аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл хамар чинь хугарсан байна, 5 хоноод хавдрыг нь буулгачихаад чихээс хийлгэ гэсэн. 5 хоног хүлээх гэтэл хэвтэж сууж болохгүй цус гоожоод байсан. Ахтай хамт хот яваад Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд манайх хагалгаа хийхээргүй яс нь их гэмтсэн байна гэсэн. Тэгээд Монгол-Японы эмнэлэгт үзүүлсэн. Хагалгаанд орох хугацаанд авч 1 сар ажиллуулж малаа харуулсан. од зодуулснаас болж хэвтэн эмчлүүлсэн. 7 хоног бүрийн 2 өдөр хот явж цэвэрлүүлж эмчлүүлдэг байсан. оос одоо 4.174.940 төгрөгийн хохирол гаргуулмаар байна. Намайг эмнэлэгт байхад надтай ярихгүйгээр эхнэр рүү ярьж сүрдүүлж мессеж бичдэг байсан. Ганц ч удаа надтай ярьж уулзаж байгаагүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад *******од зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч *******гийн “... Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Тогоо гэх айлын гадаа очиход миний таньдаг найз болох Б.Доржддагва, Б. нар мал хийж байсан. Би тэр хоёртой хамт нэг шил архи уусан. Тэгээд байж байтал гаднаас ******* орж ирсэн. Би той морь ярьж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд ******* намайг цохисон. Тухайн үед би архи уугаад нилээд халсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. ... Тухайн үед миний хамар мурийсан. Тэгээд би сумын эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугарсан байсан. ... Яг хэдэн удаа миний хамар руу цохисон гэдгийг мэдэхгүй байна. Би өмнө нь хамартаа ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. Тухайн асуудал болсны маргааш нь би *******той таарсан чинь “Хоёулаа хөдөө хүн бүл муутай юм чинь хоорондоо тохиръё” гэхээр нь би тухайн үедээ цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаагүй ээ. Тэгээд *******той хамт аймгийн төв орж хамраа эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлж ирээд 2-3 хоногоос хот орж үзүүлье гэсэн. Тэгээд утсаа авахгүй алга болсон. Дахиж надтай яриагүй болохоор би өргөдөл гаргаж байгаа юм. Намайг хамрын хагалгаанд ор гэсэн. Би хотод очиж хагалгаанд орно. Би хамрын эмчилгээнд гарсан зардлыг тухайн хүнээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07-р хуудас/
******* нь хохирогч *******г цохих үйлдлийг харсан талаараа мэдүүлсэн гэрч “... Би тухайн өдөр Тогоо гуайн хашаанд очсон. Намайг очиход , , / нар хонь хийгээд байж байсан. Тэгээд бид хэд 0.75 литрийн “Алтан түрүү” гэх архи ууж байхад гаднаас *******, Г., ******* нар орж ирсэн. Тэгээд Ц., Д. нар хонио хийгээд махаа өгнө гээд аймаг явсан. Архи уугаад сууж байгаад *******, ******* 2 хоорондоо морь яриад маргалдаад байсан. Тэгсэн ******* “... Чи сумын наадамд морь оруулж үзсэн юм уу, надад бол хурдан азарга байна...” гээд маргалдаад байсан. Тэгээд нэг харсан ******* *******г 2-3 удаа алгадаад авч байх шиг харагдаад байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, би нэлээн согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
******* нь хохирогч *******г цохих үйлдлийг харсан талаараа мэдүүлсэн гэрч Г.ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Тогоо гуайн хашаанд очиход тэнд *******, *******, Б., Б. нар архи уугаад сууж байсан. Намайг тэр хэд рүү очиход *******, ******* хоёр адуу яриад хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн ******* *******ыг хэл амаар өдөөд байсан. Тэгээд удалгүй хоорондоо барилцаж аваад ******* *******г нэг хоёр удаа цохиод авах шиг болсон. ******* хашаанд байсан хүрз аваад *******ыг цохих гэсэн чинь цаашаа айлын байшин руу орчихсон. Тэгээд бид хэд салгаад удалгүй ******* яваад дараа нь ******* мөн явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тус тус тогтоогдож байна.
******* нь хохирогч *******г гараараа нүүрэн тус газарт нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 305 дугаартай “*******гийн хамар ясны хугарал, зовхинд цус хуралт, нүдний эвэрлэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Үзлэгээр хиймэл эрхтэн тогтоогдсонгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 23-*******-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүхээс үзсэн болно.
Хохирлын талаар:
Хохирогч ******* нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд нийт 4.199.474 /Дөрвөн сая нэг зуун ерөн есөн мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг шүүгдэгч *******оос нэхэмжилж байгаа ба шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эдгээр зардлын баримтуудыг заримыг нь шаардлага хангахгүй, зарим нь шууд бус зардал хэмээн мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* нь биедээ гэмтэл авч улмаар Улаанбаатар хотод эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн, мэс засал хийлгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан өвчний түүх, эмнэлгийн бичиг баримтуудаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогч *******гийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэхэмжлэлийн баримтуудыг нэг бүрчлэн дүгнээд хх-ийн 69 дүгээр хуудсанд байгаа 10250, 70 дугаар хуудсанд байгаа *******350, 71 дүгээр хуудсанд 3300, 72 дугаар хуудсанд 70500 дугаартай “Халзан Бүргэдэй” гэх эмийн сангаас эм авсан гэх баримтууд нь ямар эм авсан болох нь тодорхойгүй, хохирогчийн эмчилгээнд зайлшгүй зориулах эм мөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй, мөн хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд байгаа 65151 төгрөгийн шатахууны, 76 дугаар хуудсанд байгаа 40000 төгрөгийн шатахууны, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 дугаартай 40000 төгрөгийн шатахууны, 3 дугаартай 50000 төгрөгийн шатахууны, 10 дугаартай 30000 төгрөгийн шатахууны, 11 дугаартай 40000 төгрөгийн шатахууны баримтууд нь ямар маркийн, ямар улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зарцуулсан эсэх, хохирогчийн Улаанбаатар хот болон бусад газар эмчлүүлэхээр явсан тээврийн хэрэгсэлд зориулагдсан эсэх нь тодорхойгүй, мөн хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд байгаа “Мөнгөн гүүр” эмнэлгийн 1062860, 79 дүгээр хуудсанд “Мөнгөн гүүр” эмнэлгийн 25000, 80 дугаар хуудсанд “Мөнгөн гүүр” эмнэлгийн 113400, 81 дүгээр хуудсанд “Мөнгөн гүүр” эмнэлгийн 25000, 82 дугаар хуудсанд “Мөнгөн гүүр” эмнэлгийн 25000 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлүүдээр хэлэлцэлгүй орхилоо.
Учир нь хавтаст хэргийн 57-61 дүгээр хуудсанд хохирогч *******гийн “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтсэн өвчний түүх хавсаргагдсан байх ба уг түүхэнд “Эмчилгээний зардал” хэсэгт “... даатгалаас 642600 төгрөг, эмчлүүлэгчээс 113400 төгрөг гэсэн” тэмдэглэл байх бөгөөд хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримт өвчний түүх хоёрын дүн илтэд зөрсөн, хэдэн төгрөг төлбөрт төлсөн нь ойлгомжгүй, мөн түүнчлэн уг төлбөрийг хохирогч төлсөн эсэх эсхүл Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн хохирогч ******* нь эмнэлэгт хэвтэж байхдаа өөрийн малыг маллуулахаар 1 сарын хугацаатайгаар ажиллуулж /Мал маллуулж/ уг ажлын хөлсөнд 429000 төгрөг төлсөн гэх боловч энэ нь гэмт хэргийн улмаас шууд гарсан зардал гэж үзэх боломжгүй тул шүүх уг зардлыг хасаж хэлэлцэлгүй орхин хохирогчийн нэхэмжилсэн хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 2.145.763 /Хоёр сая нэг зуун дөчин таван мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гаргуулж хохирогч *******д олгуулан, хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед бие биедээ хүндэтгэлтэй хандаагүй, асуудлыг эв зүйгээр, эсхүл эрх бүхий албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэхийн оронд харилцан муудалцаж, зодолдох аргыг сонгосон нь хэн алины буруутай үйлдэл гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд шүүгдэгч *******ын хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Харин шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан улсын яллагчийн 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг багасган 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт ыг 280 /Хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэж ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 280 /Хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од өмнө авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос 2.145.763 /Хоёр сая нэг зуун дөчин таван мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
7. Хохирогч ******* нь өөрт учирсан хохирлын талаархи баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД