Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2019/00395

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 10 01 103/ШШ2019/00395

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, ******* ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл , 5 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр *******, дугаар 92 тоотод оршин суух, ажилтай овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19******* онд ******* аймгийн хотод төрсөн, эрэгтэй, ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, дүүргийн дугаар байгаа, овогт /РД:ОЭ*******04014/ холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 1998 онд той танилцан улмаар 2000 оны 3 сарын 1-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2000 оны 9 сарын 13-ны өдөр охин , 2004 оны 9 сарын 13-ны өдөр охин , 200 оны 10 сарын 0-ны өдөр хүү , 2010 оны сарын 24-ний өдөр хүү , 2013 оны 8 сарын 18-ны өдөр охин нар төрсөн. Бид 2018 оны 3 сараас хойш зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарсан. Тусдаа амьдрах хугацаанд том охиноо дарамталж хүч хэрэглэж бэлгийн харилцаанд удаа дараа орж байсан нь тогтоогдож хуулийн хариуцлага хүлээж 20 жилийн авч биеэр байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г. Дарьчулуун шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай хүүхдүүд хамгийн бага нь настай, том нь 19 настай, 3 нь охин, 2 нь хүү хүүхэд байгаа. Би хүүхдүүдээ хэнд ч өгөхгүй, хамгийн бага гурав нь манай хадмуудыг огт танихгүй мэдэхгүй. Энэ хүн том охиноо хүчирхийлдэг, бэлгийн харилцаанд ордог байсан тухай 2018 оны 3 сард мэдсэн. бид хоёр хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оны 3 сараас тусдаа амьдарч эхэлсэн. Энэ үед манай том охин аав нь хүчинддэг байсан талаар эмээдээ хэлээд цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. Хийсэн үйлдэлдээ 20 жилийн авсан, энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүддээ тэтгэлэг авна гэв.

Хариуцагч шүүхэд хариу тайлбартаа: Миний эхнэр нь надаас салах хүсэлтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би хамгийн бага 3 хүүхдээ өөрөө авмаар байна. Би хэдийгээр 20 жилийн аваад энд сууж байгаа ч гэсэн үр хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Миний 3 хүүхдийг манай ах эгч нар аваад байж байна гэсэн, ээжтэйгээ байхаар ээж нь надтай хүүхдүүдийг маань уулзуулахгүй гэж бодож байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч М. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, тэтгэлэг гаргуулах шаардлагад 3 хүүхдээ өөрийн асрамжид авна гэж маргаж байна.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 1998 онд танилцаж 2000 оны 3 сарын 1-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2000 оны 9 сарын 13-ны өдөр охин , 2004 оны 9 сарын 13-ны өдөр охин , 200 оны 10 сарын 0-ны өдөр хүү , 2010 оны сарын 24-ний өдөр хүү , 2013 оны 8 сарын 18-ны өдөр охин нарыг төрүүлсэн болох нь №******* тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-102, , , 307, тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 18 жил хамтран амьдарч байгаад 2018 оны 03 сараас таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдрах болсон. Нэхэмжлэгч нь тусдаа амьдрах хугацаандаа өөрийн нөхөр ыг төрсөн охиноо удаа дараа хүчиндэж, бэлгийн дарамтад оруулж байсныг олж тогтоон Цагдаагийн байгууллагад хандснаар тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар аар шийтгэгдэн, аа байгаа болох нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 905 дугаартай шийтгэх тогтоол, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ , 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хүүхдүүд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүссэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг оос тэтгэлгийг гаргуулж охин , , хүү , нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх адил үүрэг хүлээнэ, 2.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдүүд нь эцэг той байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон бөгөөд байгаа үндэслэлээр хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхдүүдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Хариуцагч нь хүүхдүүдийн асрамжийн асуудлаар шүүх хуралдаан дээр маргасан боловч асрамж тогтоолгох талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нөгөөтэй 20 жилийн аар шийтгэгдсэн нь хүүхдүүдийг өөр дээрээ авах боломжгүйг харуулж байгаа учраас нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 255.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 217.900 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 7.844.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 185.*******0 төгрөг, гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөг, нийт 255.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар овогт Дарьчулуун, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2010 оны сарын 24-ний өдөр төрсөн хүү , 2013 оны 8 сарын 18-ны өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2004 оны 9 сарын 13-ны өдөр төрсөн охин , 200 оны 10 сарын 0-ны өдөр төрсөн хүү нарыг 1 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг оос сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* аймгийн сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ