Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/365

 

187/2023/0332/Э

 

 

 

 

 

 

  2023          5          24                                      2023/ШЦТ/365

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

улсын яллагч Б.Өлзийжаргал /томилолтоор/,

шүүгдэгч А.*******,

шүүгдэгч М.Алтангэрэл,

өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Балбармаа, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* овогт******* ******* ,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* овогт**************,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* овогт******* нарт холбогдох эрүүгийн 2310000000104 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мандал эйр” ХХК-д бригад хариуцсан даргаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт дүүргийн 6 дугаар хорооны Нүхт 20 дугаар гудамжны 3546 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,******* овогт******* ******* /РД: ********/,

 

2. Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт дүүргийн 5 дугаар хорооны Яармаг 12 дугаар гудамжны 322 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,******* овогт************** /РД: ********/,

 

3. Монгол Улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 2 ах, 3 дүүгийн хамт дүүргийн 5 дугаар хорооны 18-7 тоотод тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,******* овогт*******/РД: ********/

         

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө М.Алтангэрэл, өсвөр насны А.Нямдорж нартай бүлэглэн дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн өсвөр насны А.Нямдоржийг “100.000 төгрөг өгч, ажил хийлгэнэ” гэж хууран мэхэлж, 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө, 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан,

 

Шүүгдэгч М.Алтангэрэл нь 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө А.*******, өсвөр насны А.Нямдорж нартай бүлэглэн дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нь 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө А.*******, М.Алтангэрэл нартай бүлэглэн дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл, өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нар: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ү.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“Би “Өгөөмөр Хангал” ХХК-ийн нярваар ажилладаг. Өнөөдөр ажил дээрээ иртэл манай барьж байгаа барилгын 1 давхарт агуулахын өрөөнд байсан барилгын материал дутсан байсан. Би тоолоод үзтэл одоогийн байдлаар нийт 120 орчим хайрцаг гадна фассадны силикон байх ёстойгоос 69 ширхэг хайрцагтай силикон үлдсэн, 18 литртэй эмульс 50 ширхэг бууснаас 19 ширхэг нь алга болсон байна. Би харуулаасаа асуухад урд өдрийн харуул гэх хүний ээлж дээр алдагдсан байсан. өөрийн ээлж дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж ээлж авсан гэх харуул хэлсэн. Мөн тэр хоёр нийлээд хулгайч орсон гэх цонхыг нь хаагаад цонх руу гишгүүр хийж тавьсан байсан силиконуудыг буцааж байранд нь зөөж аваачсан гэж надад хэлсэн. Тэр тухайгаа надад болон удирдлагад хэлээгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...

Манай “Өгөөмөр Хангал” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулдаг. дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хан Вилла хотхоныг 2021 онд барьж эхлэн 2023 оны 02 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгөх зорилготой ажиллаж байна. Хан вилла хотхоны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай өрөөнд барилгын фасадны силикон, эмульс, дотор халаалтын паар, хөөсөн хүрээ, пильта, заслын материалуудыг 2022 оны 07 дугаар сард хураасан байсан юм. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед манай харуул над руу залгаж дахиад юмаа алдчихлаа гэж хэлсэн. Өмнө нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөн барилгын материал хураасан өрөөнөөс материалууд хулгайд алдсан юм. Гадна фасадны силикон 41 хайрцаг, дотор эмульс 18 литрийн хэмжээтэй 11 сав, дотор силикон 8 хайрцаг дотроо 24 ширхэгтэй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 28, 208 дахь тал)

 

Гэрч С.Жугнай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед ээлжээ харуулт хүлээлгэж өгөх гээд байрны нэг давхрын склад руу ороход баруун хойд талын цонх нь онгорхой байсан. Мөн хайрцагтай эмульс, силикон цонхны доор нь байсан. Тэгээд бид хоёр нөгөө эмульс, силиконыг хуучин байсан байранд нь байрлуулж тавьсан. Тэгээд би ээлж буусан...” (1 дүгээр хавтас хэргийн 30 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Гэрч Д.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед Хан-уул дүүрэг 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр хангал” ХХК-ийн постонд 48 цагийн үүрэг гүйцэтгэхээр ажил дээрээ ирсэн. Ажил дээрээ ирээд объектыг тойрч шалгахад байрны баруун талын нэг давхрын цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би нөгөө харуул С.Жунайд нэг давхрын цонх онгорхой байна гэж хэлэхэд хоёулаа нэг давхрын склад руу орж үзье гэж хэлсэн. Нэг давхрын складыг онгойлгож орж үзэхэд цонхны доор 3 хайрцаг лаазтай эмульс, 4 хайрцаг силикон байсан. Одоо яах вэ гзж намайг хэлэхэд С.Жунай одоо яах уу Ганбаа ахаа гэсэн. Би онгорхой цонхыг хаагаад цонхны доор байсан эмульс, силиконыг бид хоёр хуучин байсан байранд нь байрлуулж тавьсан. Тэгээд гараад хаалгыг түгжсэн. Харуул ажлаас буусан, би үргэжлүүлээд ажлаа хийсэн. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн үед склад руу Цогоо гэх залуу барилгын материал авах гэж орсон. Цогоо эмульс, силикон энэ тэр чинь бага болчихсон байна ш дээ бусад нь хаана байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би өмнөх шөнө алдсан байна гэж хэлсэн. Тэгээд нярав нь ирээд цагдаад мэдэгдсэн...” (1 дүгээр хавтас хэргийн 21 дэх тал) гэсэн мэдүүлэг

 

Гэрч Г.Гансүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Барилгын материал" худалдааны төвд эхнэр Гантуяагийн хамтаар лангуу ажиллуулдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнийн 02 цагийн үед миний 94034777 дугаарын утас руу нууцлагдсан дугаараас "Барилгын материал" зардаг хүн мөн үү гэж асуухаар нь тийм гэж хэлтэл “та хямд эмульс, силикон авах уу” гэсэн. Тэгэхээр нь би хямд юм бол авъя гэж хэлсэн. Би наад эд зүйл чинь хулгайн юм биш биз дээ гэж асуухад “тийм зүйл байхгүй ээ” гэж хэлсэн. Би яагаад хямд зарж байгаа юм бол гэж бодоод “наад эмульс, силикон чинь хөлдөж муудсан биш биз” гэхэд “хөлдөж муудаагүй ээ дулаан газар байсан” гэж хэлсэн. Тэгээд удаагүй гэрийн гадаа саарал өнгийн жижиг машинтай гурван залуу ирсэн. Би эмульс, силиконыг хараад хөлдөж муудаагүй болохоор нь 10 хайрцаг эмульс, 10 гаран хайрцаг шахдаг силикон авсан. Нэг хайрцаг эмульсийг 60.000 төгрөгөөр бодож 10 хайрцаг нь 600.000 төгрөг болсон. Нэг ширхэг шахдаг силиконыг 2300 төгрөгөөр бодож 260 ширхэг силикон 610.000 төгрөгөөр бодож авсан. Тэр гурван залуугийн өндөр залуу нь “бид нарт мөнгө хэрэг болоод байгаа юм. Та дахиад силикон авах уу” гэж асуусан. Тэр залуу хулгайн эд зүйл бишээ, би цагийн дараа аваад ирье гээд явсан. Тэгээд унтаж байхад миний утас руу би гэрийн чинь гадаа ирчихлээ гэж залгасан. Гараад очтол хиаман силикон 25 хайрцгийг авч ирсэн. Нэг хайрцаг хиаман силиконыг 70.000 төгрөгөөр бодож нийт 1.750.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр гурван залуу мөнгөө аваад явцгаасан. Тэр залуучуудаас авсан барилгын эд зүйл манай гэрийн үүдний амбаарт байгаа. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагдаа ирж намайг дуудсан...” (1 дүгээр хавтас хэргийн 43 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Гэрч Т.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би дүүргийн 16 дугаар хороо, 9-3556 тоот хаягт нөхөр 5 хүүхдүүдийн хамтаар оршин суудаг. Би дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Барилгын материал" худалдааны төвд лангуу ажлуулдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны шөнийн 02 цагийн үед миний 99485623 дугаарын утас руу нууцлагдсан дугаараас “эгчээ та хямдхан силиконыг авах уу гэхээр нь хэн бэ дугаар хаанаас авсан бэ гэж хэлэхэд “таны дугаарыг чингэлэг дээрээс авсан” гэж хэлсэн. “Хямд силикон та авах уу” гэхээр нь “наадах чинь хөлдчихсөн юм уу муудсан юм бол авахгүй" гэж хэлэхэд “үгүй ээ хөлдөөгүй зүгээр, би барилгын ажил хийсэн юм, тэгээд илүү гарсан силикон юм гэж хэлэхээр нь “аваад ир үзье” гэж хэлсэн. Би гэрийн хаягаа зааж өгтөл удаагүй гэрийн гадаа саарал өнгийн “Приус” загварын машинтай 3 залуу ирсэн. Тэгээд би нэг силиконыг үзэхэд хөлдөөгүй байсан. Тэгэхээр нь би 25 хайрцаг силикон нэг хайрцагтаа 20 ширхэг байдаг, 1 ширхгийг нь 3500 гэхээр 500 ширхгийг 1.750.000 төгрөгөөр авсан. Тооцоогоо хийх гэсэн чинь өндөр махлаг залуу нь “та эмульс авах уу” гэхээр нь би “ямар үнээр зарах гэж байгаа юм” гэхэд хямд өгнө гэсэн. Би нэг ширхгийг нь 70.000 төгрөгт авъя гэж хэлэхэд “за та байж байгаарай” гээд яваад өгсөн. Удаагүй цаг гаруйн дараа гэрийн гадаа ирээд “би ирчихлээ” гэхээр нь гараад очтол 10 лаазтай эмульс байсан. Би өөрийн Хаан банкны 5071079573 тоот данснаас Хаан банкны 5304859075 тоот данс руу 2.450.000 төгрөг 99 гэсэн утгатай шилжүүлсэн. Тэр 3 залуу мөнгөө аваад яваад өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 19- ний өдөр цагдаагаас намайг дуудсан. Надад эмульс, силикон зарсан 3 залууг өмнө харж байгаагүй. Мөн би танихгүй. Хоёр өндөр, нэг намхан залуу байсан тэр залуучууд 18-23 насных байсан. Надтай тооцоо хийсэн нь өндөр махлаг 20 орчим насны залуу байсан. Би “хүүхдүүд минь хулгайн эд зүйл биш биз” гэхэд “үгүй ээ эгчээ, бид нар барилга дээр юм хийж байгаад үлдсэн силикон, эмульсээ зарж байгаа юм” гэж хэлэхээр нь би итгэсэн юм...” (1 дүгээр хавтас хэргийн 45 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Гэрч Л.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-14-ны хооронд Хан- Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр Хангал” ХХК-ийн 17 давхар барилга дээр харуулын үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд 48 цагаар ээлжгүй ажилласан. Намайг харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тухайн компанийн гүйцэт ашиглалтад ороогүй байгаа барилгын 1 давхарт материал хураасан байсан өрөөнөөс эмульс, силикон алдагдсан. Хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 00 цагийн орчимд шалгахад хэвийн эд зүйл алдагдаагүй байсан. 01 дүгээр сарын 15-ны өглөөний 06 цагийн орчимд шалгахад 1 давхарт байсан барилгын материал алдагдсан байсан. Тухайн барилгын 1 давхрын цонхийг хөшиж онгойлгосон байсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 02-05 цагийн хооронд унтсан...” (1 дүгээр хавтас хэргийн 210 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай ... 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дүүргийн 6 дугаар хорооны Яармаг барилгын худалдааны төвд Т.Гантуяагаас 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг, цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцгийг хураан авсан тухай тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Яармаг барилгын худалдааны төвд хохирогч Ү.Цолмонд 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцаг хүлээлгэн өгсөн...тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 21-24 дэх тал),

 

Дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 160-170 дахь тал),

Алдагдсан 41 хайрцаг гадна силикон, 18 литрийн савтай 11 ширхэг эмульс, 8 хайрцаг дотор силиконыг нийт 8.065.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ-2-23-66 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал),

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр 25-ны өдрийн 1001285 дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 17.500.000 төгрөгөөр үнэлсэн автомашины үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дэх тал),

 

17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал),

 

Алдагдсан 50 хайрцаг силикон, 19 ширхэг савтай эмульсийг нийт 8.735.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ХУ2- 23-262 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 20-23 дахь тал),

 

Яллагдагч М.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал)

 

Яллагдагч А.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 16-20, 202-204 дэх тал)

 

Өсвөр насны шүүгдэгч А.Нямдоржийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /1 дүгээр хавтас хэргийн 98-116 дахь тал/,

Шүүгдэгч А.*******ий хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /1 дүгээр хавтас хэргийн 118-133 дахь тал/,

Шүүгдэгч М.Алтангэрэлийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /1 дүгээр хавтас хэргийн 135-151 дэх тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн баримт 1 хуудас, Зээлийн гэрээний хуулбар, шүүгдэгч А.*******ий хувийн байдалтай холбоотой нийт 9 хуудас, шүүгдэгч М.Алтангэрэлийн эрүүл мэндийн талаарх эмчлүүлэгчийн карт зэрэг нийт 7 хуудас , 1 ширхэг СД-ий зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл, өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ү.Цолмонгийн мэдүүлэг, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлэг Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай ... 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дүүргийн 6 дугаар хорооны Яармаг барилгын худалдааны төвд Т.Гантуяагаас 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг, цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцгийг хураан авсан тухай тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Яармаг барилгын худалдааны төвд хохирогч Ү.Цолмонд 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцаг хүлээлгэн өгсөн...тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 21-24 дэх тал),

Дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 160-170 дахь тал),

Алдагдсан 41 хайрцаг гадна силикон, 18 литрийн савтай 11 ширхэг эмульс, 8 хайрцаг дотор силиконыг нийт 8.065.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ-2-23-66 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал),

Алдагдсан 50 хайрцаг силикон, 19 ширхэг савтай эмульсийг нийт 8.735.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ХУ2- 23-262 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 20-23 дахь тал),  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн баримт 1 хуудас зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл, ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, ...онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

 

Мөн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан үлэмж хэмжээний хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан заасан тул шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл, өсвөр насны А.Нямдорж нар нь бүлэглэн, гэмт хэргийг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл, өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нар нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.1 Шүүгдэгч А.******* нь өсвөр насны А.Нямдоржийг “100.000 төгрөг өгч, ажил хийлгэнэ” гэж хууран мэхэлж, 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө, 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан болох нь Өсвөр насны яллагдагч А.Нямдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 09-нд...гэртээ хоол ундаа идээд гар нүүрээ угаачхаад байж байхад ******* ахаас фейсбүүкээр “100.000 төгрөгийн ажил хийх үү?” гэж чат ирсэн. “Би юу хийх юм бэ?” гэж асуухад хэдэн зүйл ачиж буулгаад болоо гэсэн. Би таксины мөнгөгүй байна гэж хэлэхэд ******* ах аргалаад хүрээд ир гэхээр нь би 21-22 цагийн орчим гэрээсээ гараад Давхар дэлгүүрийн буудлаас такси бариад Нисэхийн тойрог дээр ирэх үед ******* ахын машин Спорт цогцолборын автобусны буудал дээр байсан. Би буугаад ******* ахын машинд суухад үл таних******* гэх залуу, ******* ах хоёр сууж байсан. Тэгээд бид 3 ******* ахын машинтай “Мандал Эйр” гэх агааржуулалтын бэлдэц хийдэг газар очоод би ******* ахаас юу хийх юм бэ, хүнд ажил байвал чи чадахгүй шүү гэж хэлээд асуухад үүд хоймрын зайтай газар юм зөөгөөд болоо гэж хэлсэн....Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилга дээр очоод барилгын хойд талын хэсэгт 1 давхрын цонхнуудтай ойрхон зогссон. Тэгээд *******,******* ах нар машинаас буугаад түгжээтэй байсан вакумыг ******* ах онгойлгоод дараа нь намайг ороод ир гэж хэлсэн. Би онгойлгосон вакум цонхоор нь ороход араас******* орж ирсэн....бид нар тэндээсээ хөдлөөд харьцгаах болж ******* ах намайг дансаа өгчхөөрэй гээд миний 5876133222 дугаарын дансанд 250.000 төгрөг шилжүүлсэн...” (1 дүгээр хавтас хэргийн 84-86 дахь тал) гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл арван найман насанд хүрсэн хүн хүүхдэд амлалт өгөх гэж хүүхдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгоно, хүслийг биелүүлнэ, гарах үр дагаврыг бүрэн хариуцна зэргээр амлалт өгсөн байхыг ойлгоно.

Хууран мэхлэх гэж үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох зэргээр баталгаа өгсөн байхыг ойлгоно.

Гэмт хэрэгт татан оруулсан гэж Эрүүгийн хуульд заасан арга хэрэглэж, хүүхдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийхийг ойлгоно.

Шүүгдэгч А.******* нь өсвөр насны А.Нямдоржийг “100.000 төгрөг өгч, ажил хийлгэнэ” гэж хууран мэхэлж, 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө, 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт татан оруулсан хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл, өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаар гэм буруугийн дүгнэлтдээ: ...шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, дэх заалт, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул төрийн нэрийн өмнөөс ял оногдуулах үндэслэлтэй байна. Өгөөмөр хангамж компанид 16,800,000 хохирол учирсан. Шүүгдэгчийн зүгээс хулгайлсан эд зүйлийг буцааж өгсөн. Хохирол төлбөрийг барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй.

Иймд шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялаар тооцож, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгээд түүний эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч М.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж түүний эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тооцож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

өсвөр насны шүүгдэгч А.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зааснаар 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,

шүүгдэгч нарын хувьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гарсан зардалгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах. гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

 

Өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл, өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байхад шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Үүний дагуу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Энэ нөхцөл байдал нь шүүгдэгч нарын гэм буруугийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс шүүгдэгч нарыг 18, 19 настай хүүхдүүд учраас цаашид өөрсдийн үйлдлээ ухамсарлах байх би хохирол төлбөрөө авсан шүүгдэгч нарт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Шүүгдэгч А.*******ий хувьд ээж нь элэгний хавдартай, олон жил эмчлүүлж байгаа. Эхнэр нь төрөөд 25 хонож байгаа.

Шүүгдэгч М.Алтангэрэл нь цэрэгт явж ирээд ажил хийж байсан. Түүний хувьд зүрхний архаг хэм алдалттай. Энэ өвчнөөс болоод унаж татдаг өвчтэй.

Өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 настай байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэмт хэрэг гарснаас хойш хөдөө малаа үлдээгээд хүүхдэдээ санаа зовниод явж байгаа. Ар гэрээс нь анхаарал халамж сайн тавьдаг. Ар гэрийн зүгээс дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй гэж хүсэлтээ тавьсан байдаг. Улсын яллагчийн шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж байгааг дэмжиж байна. Иймд Өсвөр насны шүүгдэгч А.Нямдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулж шийдэж өгнө үү.

Мөн шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл нарын хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж тухайн зүйл ангид заасан хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү.

Шүүгдэгч А.*******ий хувьд А.Нямдоржийг тухайн үед 18 насанд хүрээгүй байсныг мэдээгүй байсан зэргийг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэжээ.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан******* овогт******* *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******ий энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- Шүүгдэгч******* овогт**************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Өсвөр насны шүүгдэгч******* овогт*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Нямдоржид ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарлаж... үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Балбармаад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл нарын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан ба Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай ... 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дүүргийн 6 дугаар хорооны Яармаг барилгын худалдааны төвд Т.Гантуяагаас 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг, цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцгийг хураан авсан тухай тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Яармаг барилгын худалдааны төвд хохирогч Ү.Цолмонд 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцаг хүлээлгэн өгсөн...тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 21-24 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт “Өгөөмөр Хангал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ү.Цолмонд хүлээлгэн өгсөн, гомдол саналгүй гэсэн баримтыг гаргасан байх тул А.*******, М.Алтангэрэл, өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас олсон орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэглэх талаар тодорхой заасан ба Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдсон ба “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр 25-ны өдрийн 1001285 дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 17.500.000 төгрөгөөр үнэлсэн автомашины үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дэх тал) авагдсан тул тээврийн хэрэгслийн үнэ болох 17.500.000 төгрөгийг шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.*******ээс 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг

- шүүгдэгч М.Алтангэрэлээс 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг

- өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Балбармаа нараас 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг тус тус гаргаж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2310000000104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл, өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт М.Алтангэрэл гэсэн бичигтэй СД-ийг хэрэгт хавсарган шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.10 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч******* овогт******* *******,

  - шүүгдэгч Боржигон овогт**************,

  - өсвөр насны шүүгдэгч******* овогт******* нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч******* *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч**************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Өсвөр насны шүүгдэгч*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******ий энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Нямдоржид ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Нямдоржид ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарлаж, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Балбармаад даалгасугай.

 

7. Эрүүгийн 2310000000104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл, өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт М.Алтангэрэл гэсэн бичигтэй СД-ийг хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 17.500.000 төгрөгийг шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.*******ээс 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг

- шүүгдэгч М.Алтангэрэлээс 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг

- өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Балбармаа нараас 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг тус тус гаргаж улсын орлого болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.*******. М.Алтангэрэл нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч А.Нямдорж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч А.*******, М.Алтангэрэл нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ