| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2019/00171/И |
| Дугаар | 103/ШШ2019/00205 |
| Огноо | 2019-06-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2019/00205
20*******9 0******* 04 *******03/ШШ20*******8/00205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Монгол овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах ******* , -д холбогдох ашиглалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг 20*******9 оны 04 дүгээр сарын *******8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч ******* , ОНӨААТҮГ-ын дарга Ч., нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20************** оны ******* дүгээр сарын *******3-ны өдрөөс ******* , ОНӨААТҮГ-т ашиглалтын инженерээр ажиллаж эхэлсэн. Би өдийг хүртэл ажиллахдаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 4*******4 га буюу 77 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий газрыг Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамжаар байгууллагын эзэмшилд авах ажилд мэргэжлийн ур чадвараа гарган ажилласан. Байгууллагын удирдлага бүтэц орон тооны өөрчлөлтийг эрх мэдлээ хэтрүүлэн дур мэдэн хийж ашиглалтын инженерийн орон тоог хассан нь хуульд нийцэхгүй шийдвэр гэж бодож байна. Энэхүү шийдвэрээ үндэслэн Б.******* намайг ******* , ОНӨААТҮГ-ын даргын 20*******9.04.*******0-ны өдрийн Б/*******0 дугаар тушаалаар ажлаас халсан нь хууль бус үйлдэл болсон. Иймд Б.******* намайг ******* , ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.*******ыг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. ******* , ОНӨААТҮГ-ын даргын 20*******9.04.*******0-ны өдрийн Б/*******0 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ыг ажлаас халсан бөгөөд ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2 дахь хэсгүүдийг давхар барьсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.*******.******* дэх заалт нь салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн хуулийн заалт. Хариуцагчаар оролцож байгаа ******* , ОНӨААТҮГ-ын дарга нь байгууллагын бүтэц орон тоог өөрчлөх эрх бүхий албан тушаалтан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.2 дахь заалт бол ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол чөлөөлөх заалт. Гэвч нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй талаарх баримтгүй, албан ёсоор тогтоогдсон зүйл байхгүй. Тушаалд барьсан Төрийн албаны тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.4 дэх заалт бол 40 дүгээр зүйлийн 40.*******.******* дэх хэсэгт зааснаар ажлаас халсан тохиолдолд ажлаас халагдсан ажилтанд олгох боломжууд буюу дараагийн ажилд ортол цалин олгох, давтан сургалтанд хамруулж мэргэшүүлэх, нөхөн олговор олгох гэх мэт боломжуудыг харуулсан заалт юм. Мөн тушаалд ******* , ОНӨААТҮГ-ын дүрмийн 5.*******.8 дахь заалтыг барьсан бөгөөд энэ нь байгууллагын даргын тушаал гаргахтай холбоотой заалтай юм. Эдгээр үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан тушаалыг хууль бус гэж үзэж байна. Яагаад гэвэл байгууллагын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд бүтэц орон тооны өөрчлөлт хийх боломжгүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн байгууллагын дүрэмд Үйлдвэр ыг Орон нутгийн төсөвт үйлчилгээний газар гэж өөрсдөө нэрлэсэн боловч Улсын бүртгэлийн гэрчилгээнд Төрийн өмчит аж ахуйн тооцоотой ийн газар гэж хоёр өөр нэршлээр нэрлэсэн байгаа. Үүнийг хуулиар яаж зохицуулсан бэ? гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд Улсын төсвөөс санхүүждэг байгууллага нь дотроо аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн хоёр хэлбэртэй байна гэж заасан. Аж ахуйн тооцоот ийн газрын даргын эрх хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт Үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох эрхтэй гэж заасан болохоос бүтэц орон тоог байгууллагын дарга бүхэлд нь өөрчлөх эрх мэдэл байхгүй байна гэж ойлгож байна. Үйлдвэрлэл ийн эрх зүйн байдлын тухай хуулийн ************** дүгээр зүйлд удирдлагын эрх үүргийг хуульчилсан, энэ заалтанд мөн тухайн байгууллагын бүтэц орон тоог өөрчлөх эрх хэмжээ олгогдоогүй байна. Мөн хариуцагч байгууллагын өөрийнх нь дүрмийн 4.5 дах хэсэгт зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн Засаг дарга баталж, орон тооны хязгаарт Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газар хяналт тавина гэж маш тодорхой заасан байгаа. Бүтэц орон тоо өөрчилсөн 20*******9.02.2*******-ны өдрийн А/04 тоот тушаал нь 5.*******.5 дахь заалтаа бариагүй атлаа шүүхэд гаргаж өгсөн тушаалдаа энэ заалтыг бариад засаад шинээр гаргаж өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* , ОНӨААТҮГ-ын дарга Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Нутаг дэвсгэр, засаг захиргааны хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон байгууллагын дүрэм дотоод журамд заасны дагуу байгууллагын үндсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд жил бүрийн төлөвлөгөөг Нийслэлийн засаг даргаар батлуулдаг. Газрын даргын үүргийн хүрээнд шаардлагатай дотоод зохион байгуулалтыг хийж түүнд тохирох чиг үүрэг, цалин, урамшууллын сүлжээнүүдийг баталж, хөдөлмөрийн гэрээг ажилтнуудтай шинэчлэн байгуулж ажилладаг. Манай байгууллага байгуулагдаад 3 жил болж байна. Анх ******* үйлдвэр ийг байгуулах тухай НИТХ-ын 20*******5 оны тогтоолд Нийслэлийн ******* дүүргийн нутаг дэвсгэрт Үйлдвэрлэл ийг байгуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ 3 жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангах дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулагдаж батлагдсан байдаг. Ингээд 20**************-20*******8 онуудад ийн үндсэн үйл ажиллагааны бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан. 20*******9 оноос үндсэн үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөлтийг хэрэгжүүлэх шатанд шилжиж байгаа. Үүнд нэгдүгээрт дэд бүтцийн бүтээн байгуулалт, хоёрт хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөлтийн бүтээн байгуулалт орж байгаа. Энэ Стратеги зорилгын хүрээнд газрын дарга, хамт олны хурлаар удаа дараа хэлэлцэж үйлдвэр албанд шаардлагатай албан тушаалын чиг үүргийн өөрчлөлт хийж, эхний ээлжинд дотроосоо шаардлага хангаж байгаа мэргэжилтнээ нөхөн томилсон. Зарим ажлуудыг хавсран гүйцэтгүүлэх, мэргэжил тохирохгүй ажилтнуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.*******.*******-т орон тоо хасагдсан, 40.*******.2-т мэргэжил тэнцэхгүй мөн тэдгээрийг үндэслэн 40.*******.5-д заасан мэдэгдэх гэсэн заалтыг үндэслэл болгож тушаал гаргаад мөрдүүлж ажиллаж байгаа. Б.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.******* дэх заалтаас орон тоо хасагдсан гэсэн үндэслэл, 40.*******.2 дахь заалтаас мэргэжил тэнцэхгүй гэдгээр, үндэслэн ажлаас нь халсан. Парк эзэмшил газартай, тэр газар дээр үйлдвэржилтийг байгуулах зураг төсөл хийгдэж дууссан. Үүнийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт гэж томъёолдог. Үүнд газрын ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламж, дэд бүтцийг нэгтгэж тусгаад Барилга Хот Байгуулалтын Яамны Аспертизүүд батлаад, НИТХ-аар баталж гаргадаг. Тийм учраас үйлдвэр албанд дэд бүтцийн инженер, үйлдвэрийн инженер, Эрдэм шинжилгээ, судалгааны зохион бүтээгч инженер, хөрөнгө оруулалт ба төслийн эдийн засагч гэсэн нэн шаардлагатай албан тушаалын чиг үүргүүд гарсан. Манай дэд бүтцийн инженер байгаа учраас хэсэгчилсэн ерөнхий газрын дэд бүтцийн инженерт томилогдсон, үлдсэн ажлын байранд нь нээлттэй ажлын байр зарлаж цахим хуудсаараа болон дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албаар дамжуулан зарласан байгаа. Б.******* хувьд дотроосоо ажиллуулах боломжийг хайж ярилцсан. Байгууллага өөрөө *******ад зориулаад хөдөлмөр хамгааллын инженер, байгууллагын хүний нөөцийн менежер гэсэн хавсарсан орон тоог нийслэлд танилцуулаад батлуулах гэж санал болгоод явсан боловч нэгэнт 20*******9 оны бүтэц зохион байгуулалт, цалин бүх юм батлагдсан учраас энэ орон тоог батлах боломжгүй, харин 2020 онд дахин танилцуулъя гэсэн шийдвэр дээрээс ирсэн. ******* өөрөө ч гэсэн би ийм ажил хийхгүй гэж хэлж байсан, яагаад гэхээр яг энэ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт баталснаар газрын мэргэжилтэн шаардлагагүй болчихож байгаа юм, тэгсэн ч манай байгууллага орон тооны дээд хязгаартай учраас тэр дотроо нарийн мэргэжлийн инженерүүд шаардлагатай болж бүтээн байгуулалтын ажил дандаа инженер техникийн ажил хийгдэх учраас, энэ асуудлыг дээд шатны байгууллагатайгаа даргын болон хамт олны хурлаар аль ******* сараас эхэлж ярилцаж байгаад ийм шийдэлд хүрсэн. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гээд маргаад явж байгаа нь учир дутагдалтай байна. Газар зохион байгуулагч гэдэг нь инженер техникийн мэргэжилд хамаарахгүй учраас дэд бүтэц юм уу, ашиглалтын инженерээр ажлуулах боломжгүй болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь ******* , -д холбогдуулан ашиглалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Б.*******ыг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******-т заасан орон тоо хасагдсан, 40.*******.2-т заасан мэргэжил тохирохгүй гэдэг хоёр үндэслэлээр ажлаас халсан бөгөөд одоо манайд ашиглалтын инженер гэдэг орон тоо байхгүй, газар зохион байгуулагч мэргэжилтэй хүнийг инженерийн орон тоон дээр ажиллуулах боломжгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь 20*******9.04.*******0-ны өдрийн Б/*******0 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг уг өдрөө гардан авч 20*******9.04.*******8-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******29 дүгээр зүйлийн *******29.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******28 дугаар зүйлийн *******28.*******.2, *******9 дүгээр зүйлийн *******9.******* дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.******* нь 20**************.0*******.*******3-ны өдрөөс ******* Үйлдвэрлэл, ын ашиглалт, газар зохион байгуулалтын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 20*******8.03.**************-ны өдрөөс ******* Үйлдвэрлэл, ын Парк ашиглалтын инженерээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Улмаар хариуцагч нь 20*******9.04.*******0-ны өдрийн Б/*******0 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2, 40.5, 42.*******, Төрийн албаны тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.4, ******* Үйлдвэрлэл, ОНӨТҮГ-ын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.*******.8 дахь хэсэгт заасныг үндэслэн Б.*******ыг 20*******9.04.**************-ний өдрөөс ажлаас чөлөөлжээ. /хх-2 дугаар хуудас/
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.
Талууд хөдөлмөрийн гэрээг 20*******8 оны 03 дугаар сарын **************-ны өдрөөс ******* жилийн хугацаатай бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-8*******-84/
Хөдөлмөрийн гэрээний хугацаа 20*******9.3.**************-ны өдөр дууссан хэдий ч нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан болон байгууллагын дотоод журмын 4.2.******* дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн 20**************.*******0.27-ны өдрийн А/757 дугаартай Нийслэлийн засаг даргын захирамжаар ******* ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг *******4 хүний орон тоотой байхаар баталжээ.
/хх-3*******-38/
******* Үйлдвэрлэл, ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч баталж, орон тооны хязгаарт Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хяналт тавина, 5 дугаар зүйлийн 5.*******.5 дахь хэсэгт байгууллагын дарга Нийслэлийн засаг даргын баталсан удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд байгуулагын удирдлага зохион байгуулалтын бүтэц батлах, эрхтэй гэж тус тус заасан байна. /хх-*******-23/
******* Үйлдвэрлэл ын дарга 20*******7, 20*******8, 20*******9 онуудад тушаал гаргаж бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргийг баталж ирсэн байна. /хх-39-5*******/
Тус байгууллагын 20*******9.02.2*******-ны өдрийн А/04 дугаартай тушаалаар бүтэц орон тооны өөрчлөлтийг хийж нэхэмжлэгч Б.******* ажиллаж байсан ашиглалтын инженер гэсэн орон тоог цомхотгосон байна. /Хх-48-50/
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс ******* Үйлдвэрлэл ын дарга бүтэц орон тоог өөрчилж ашиглалтын инженерийн орон тоог цомхотгосон нь хууль бус гэж тайлбарлаж байгаа хэдий ч дээрх А/04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй тул шүүхээс орон тоог цомхотгосон даргын үйлдэл хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.
Харин ажлаас халсан тушаалд 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2 дахь заалтыг давхар барьсан нь буруу, зөвхөн мэргэжлийн хувьд тохироогүй гэж үзсэн боловч тухайн албан тушаалтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй талаарх салбарын буюу тухайн байгууллагын мэргэжлийн хувьд тэнцэхгүй талаарх албан ёсны дүгнэлт гараагүй, ажлаас халагдсан тушаалд халагдах үндэслэлийг тодорхой бичээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 20*******9.02.2*******-ны өдрийн А/04 тоот бүтэц орон тоо өөрчлөх тушаалыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч бичиг хэргийн алдаа хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд уг тушаал нь хэрэгт авагдсан тушаалтай зөрүүтэй, уг тушаалын хавсралтын ************** дүгээрт ашиглалтын инженер гэж бичигдсэн байгаа атлаа, хэрэгт авагдсан тушаалын хавсралтын ************** дүгээрт кластер инженер гэж зөрүүтэй бичигдсэн байна.
Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн үндэслэлгүй гарсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.******* дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно... гэж зааснаар ******* ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.
Нөхөн олговорыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу ажилтны сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас 20*******9 оны *******-3 дугаар сард бүтэн авсан цалингийн дунджийг тодорхойлж / нэг сарын дундаж цалин 903,333 төгрөг, 903.333:2*******,5=42.0*******5 төгрөг, нэг өдрийн цалин/ 20*******9.04.**************-ний өдрөөс 20*******9.*******.04-ний өдрийг хүртэл ажлын 39 хоногийн цалин *******.*******38.585 төгрөгийн нөхөх олговор олгох боломжтой байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, *********************, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******, *******28 дугаар зүйлийн *******28.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ыг ******* дүүргийн ******* Үйлдвэрлэл, ын ашиглалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* дүүргийн ******* Үйлдвэрлэл, аас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт *******.*******38.585 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон үндэслэлээр ашиглалтын инженерийн ажилд эгүүлэн томилох боломжгүй бол хариуцагч нь нэхэмжлэгч Б.*******тай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд томилох үүрэгтэйг ******* дүүргийн ******* Үйлдвэрлэл, ын даргад үүрэг болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг ******* Үйлдвэрлэл, ад үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 4*********************7 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА