Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2019/00502

 

 

 

 



 

209 25 03/ШШ209/00502

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 9..онд ..... суманд төрсөн, эмэгтэй, ******* дунд боловсролтой, хамгаалалтын ******* мэргэжилтэй, ******* дугаар ******* ******* ******* ******* ******* ажилладаг, ам үл 3, хүүхдүүдийн хамт дүүргийн дүгээр хороо, 6 дугаар гудамжны тоотод оршин суух, овогт Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 99 онд дүүрэгт төрсөн, , боловсролтой, ******* мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүргийн дүгээр хороо, 5 дугаар гудамжны тоотод оршин суух, боржигон овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 209 оны дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч -, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч - нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 205 онд тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 209 оны 02 сарын 2-ны өдөр охин төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 209 оны сараас салж тусдаа амьдрах болсон. Охин маань миний асрамжид амьдарч өсч торниж байгаа тул эцэг аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 203 онд -той танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 209 оны 2 сарын 2-ны өдөр охин минь төрсөн. Бид харилцааны таарамжгүй байдлын улмаас 209 оны сараас тусдаа амьдрах болсон. Охин нь миний төрсөн охин мөн бөгөөд охиндоо хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би ойрын хугацаанд хөдөө орон нутаг руу явж ажил хийж банкны зээл төлөх зайлшгүй шаардлагатай байгаа тул миний хариу тайлбар өгөх хоногийн хугацааг урагшлуулж, ирэх долоо хоногт шүүх хурлыг товлож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч - нь хариуцагч Т. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч -, хариуцагч нар нь 203 оноос эхлэн хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа 209 оны 2 дугаар сарын 2-ны өдөр охин төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 209 оны дүгээр сараас хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч, охин эхийн асрамжинд одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний гэрчилгээний хуулбар, Энэрэлт-Өлзий өрхийн эмнэлгийн тодорхойлолт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Охин 050022 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээг эцэг овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.-т зааснаар охин эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2. дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 2.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35. дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүссэн байна.

Хариуцагч нь охин өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3. дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 3.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.., 0..2 дахь хэсэгт зааснаар эцэг аас тэтгэлгийг гаргуулж охин С. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, .5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26. дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг .

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ******* байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг нь охин тэй байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 63 дугаар зүйлийн 63..5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 209 оны 02 дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 2.900 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг .30.00 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 35.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 0 дүгээр зүйлийн 0.., 0..2 дахь хэсгүүдэд зааснаар 209 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, нас хүрмэгц 6 нас хүртэл /суралцаж байгаа бол нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг боржигон овогт сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 63 дугаар зүйлийн 63..5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн ..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 35.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9., 9. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ