Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Эрхэмбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дунд боловсролтой, , ам бүл , аймгийн ******* сумын дугаар баг “” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд аймгийн Сум дундын шүүхийн 998 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 999 оны 0 дугаар сарын -ний өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар 02 жил ******* сарын хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт /Регистрийн дугаар: ЗЕ74**************/

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 202 оны 02 дугаар сарын 02-ны өдөр аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт ийн - тоотод зүс таних иргэн үл ялих зүйлээс маргалдаж түүний хөлөн тус газарт нь хумсны хутганы хэрэгслээр хатгасны улмаас эрүүл мэндэд нь “баруун шилбэнд хутгалагдсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

       

Шүүгдэгч овогт нь 202 оны 02 дугаар сарын 02-ны өдөр аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр ийн - тоотод хохирогч үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар түүний хөлөн тус газарт нь хумсны хутганы хэрэгслээр хатгасны улмаас эрүүл мэндэд нь “баруун шилбэнд хутгалагдсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******т хөлөн тус газартаа хумсны хутганы хэрэгслээр хатгуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “... Би 202 оны 02 дугаар сарын 02-ны орой гээд хөгшнийд даалуу тоглох гээд 9 цагийн үед очиход *******, , , нар даалуу тоглоод сууж байсан. Тэгээд би тэнд очоод тэнд байсан хүмүүстэй хамт би даалуугаар “Данжаа” тоглож байгаад газраас хүний хаясан нэг мод авах гэсэн чинь ******* миний өмнүүр авсан. Тэгэхээр нь би *******т “Яасан удаан дугардаг пизда вэ” гэсэн чинь ******* уурлаад “Чам шиг банди намайг тэгэх болоогүй шүү шээс минь, би чамайг бодвол нэртэй айлын зүстэй хүүхэд шүү” гээд намайг хамт гадаа гаръя гэсэн. Тэгэхээр нь гарах гэж байгаад болиод даалуугаа тоглосон. Тэгсэн ******* “Тоглохоо болилоо” гээд гараад явчихсан. Тэгтэл ******* дахиад ороод ирсэн. Орж ирээд намайг гараад миний машинд суучих хол гараад уулзъя гэсэн. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Намайг орон дээр сууж байтал өөдөөс дайраад ханцуйдаа юм барьсан юм шиг өөдөөс гараа явуулахаар нь би хөлөөрөө хаатал миний хөлийн баруун шилбэнд ямар нэгэн юмаар дүрэгдсэн. Тэгээд ахиад өөдөөс дайраад байхаар нь тэнд байсан хүмүүс салагсан. Тэгээд миний хөлнөөс цус гараад байхаар нь яваад сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд миний баруун хөлийн шилбэнд хавсан байдалтай дүрэгдсэн байсан. Тэгээд миний баруун хөлийн шилбэнд 2 оёдол тавьсан. ******* болон тэнд байсан хүмүүс бүгд архи согтууруулах ундаа хэрэглээгүй зүгээр тоглож байсан. Би тухайн үед ******* юугаар дүрсэн талаар мэдэхгүй байсан. Тэнд тоглож байсан хүмүүс ийг хутгатай байсан, намайг явсны дараа дахин хутгаа барьчихсан гүйцээнэ гэж орж ирсэн гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******--р хуудас/

Тухайн үйлдлийг харсан талаараа мэдүүлсэн гэрч ы “... Би 202 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой 9 цагийн орчимд хамт сумын төв дээр байх ийн - тоотод айлд очиж даалуу тоглосон. Тэгээд даалуу тоглож байгаад *******, хоёр тоглоомоос болж маргалдсан. Тэгээд байж байгаад ******* нь гараад явчихсан. Тэгээд бид хэд эргээд даалуу тоглож байтал гаднаас ******* орж ирээд өөдөөс дайраад гараараа хөл рүү цохиод тэгээд хөлөөрөө хааж байснаа гэнэт хөл ёоёо гэсэн. Тэгээд би ******* гэх хүнийг аваад гэрээс гарсан. Тэгээд би гадаа ******* гэх хүнийг гаргачихаад гэрт орж ирэхэд баруун хөлийн шилбэнээс цус гарчихсан байсан... нь ******* гэх хүний биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 5-р хуудас/,

Тухайн үйлдлийг харсан талаараа мэдүүлсэн гэрч ын “Би 202 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой 20 цагийн орчимд хажуу хашаанд байдаг ээж болох Р. гэх айлд ороход тэнд хүмүүс даалуу тоглоод сууж байсан. Тэгээд даалуу тоглож байгаад *******, хоёр тоглоомоос болж маргалдсан. Тэгээд байж байгаад ******* нь гараад явчихсан. Тэгээд бид хэд эргээд даалуу тоглож байтал гаднаас ******* орж ирээд өөдөөс дайрсан ******* гараараа хөл рүү цохиод тэгээд хөлөөрөө хааж байснаа гэнэт хөл ёоёо гэсэн. Тэгээд тэнд байсан , ******* гэх хүнийг аваад гарсан. Тэгсэн зүүн орон дээр очиж суугаад гутлаа тайлаад өмдөө шуусан чинь баруун хөлийн шилбэнээс цус гарч байсан..” гэх мэдүүлэг  /хх-ийн 7-р хуудас/,

******* нь хохирогч хөлөн тус газарт нь хумсны хутганы хэрэгслээр хатгасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 202 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн 7 дугаартай “ биед баруун шилбэнд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Үзлэгээр хиймэл эрхтэн тогтоогдсонгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 2-24-р хуудас/ нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хөлөн тус газар нь хумсны хутга бүхий хэрэгслээр хатгахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь дын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хөлөн тус газар нь хумсны хутганы хэрэгслээр хатгасан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Бямбадожрийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатайгаар ир үзүүртэй зүйлээр хатгасан үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд *******ийг Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүхээс үзсэн болно.

Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг дад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

    2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

            Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зйүлийн 4 дэх хэсэгт зааснаар сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч ******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, 6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн ., .2, .5, 6.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 6.0 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            . Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /Гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дүгээр зүйлийн дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТӨРБОЛД