Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Эрхэмбаяр

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн төрсөн, настай, , боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт ******* аймгийн сумын дугаар баг 13-******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт , /Регистрийн дугаар: ЗЮ**************72/

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт зүс таних *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “Зүүн нүдний шиллэгийн ар ханын цус хуралт, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                          1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч жаргалант овогт нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт зүс таних *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “Зүүн нүдний шиллэгийн ар ханын цус хуралт, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт *******ид зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч *******ын “2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн үед сумын 1 дүгээр баг “” гэх газарт байх ийн гэрийн гадаа очсон. Тэгэхэд гэрийн гадаа машинд сууж байхаар нь очоод “Арай дэндүү юм биш үү” гэж хэлсэн чинь машинаас бууж ирээд “Чи муу ер нь юу гээд байгаа юм бэ” гээд нүд рүү цохисон. Тэгээд заамдаад байхаар нь мотоциклоос буугаад би бас заамдалцаад байж байхад миний эрүү рүү бас нэг цохисон. Би хөл муутай юм болохоор унасан. Тэгээд босъё гээд боссон ба тэгээд би явсан. Маргааш нь өглөө босоод ирсэн чинь зүүн талын нүд жаахан хөхрөөд цус хурсан байсан. Бас уруулын доод хэсэгт жаахан хавдсан байсан. ийн мал нь миний бэлчээр хашсан торыг тасдаад дотор нь ороод байхаар нь хэлэх гэж очсон юм. Миний зүүн талын нүд юм харахдаа муу болсон, уруулын доод хэсэг хавдаж хөхөрсөн. миний нүдийг цохисны улмаас юм харахдаа муу болж, хотод очиж үзүүлсэн чинь “Цөцгий дотор нь цус хурсан байна” гээд шимэгдэх тариа хийсэн, эм бас бичиж өгсөн. Миний хот руу явсан зардал, эмчилгээний зардал нийлээд 6.000 төгрөг болсон. Би эмчилгээ хийлгэх гэж 2022 оны 09  дүгээр сарын 28-ны өдөр тэтгэврийн зээл хийсэн. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Бас цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулмаар байна... Эмнэлэгт үзүүлчихээд гэрт нь очтол эднийх удмаараа нүдний даралттай хүмүүс, мөнгө нэхэх гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлсэн. Буцаж ирээд тарианы 00.000 төгрөг өгчих гэхэд чадахгүй, хэлдэг газраа хэл гэхээр нь цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэлд/

Гэрч “... нь манай саахалт айл байгаа юм. гуайн өвөлжөө манай өвөлжөө хоёр хоорондоо 2-3 км зайтай байдаг юм. Миний санаж байгаагаар 2022 оны 9 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Би энэ онд ирсэн болохоор газар орны нэрийг нь сайн мэдэхгүй байна, тэр үед гүүгээ барьсан үе байсан. Тухайн үед гүүн зэлэн дээрээс хөдлөх гэж байхад гуай мотоциклтой ирж байгаа харагдсан. Би мотоциклтойгоо хөдлөөд гэрийн гадаа очиход , ах хоёр чанга чанга дуугараад байсан. Тэгэхээр нь эргээд очиход тэр хоёр машины урд талд хоорондоо заамдалцсан зогсож байсан. Бэлчээр уснаас л болсон байх...” гэх мэдүүлэг,  /хх-ийн 34-р хуудас/

 Гэрч Д.Түмэннастын “... Би тэр өдөр ******* аймгийн сумаас баруун хойд зүгт 40 км зайтай “” гэх газарт малаа туугаад ирсэн байсан. Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 3 орчим хоногийн өмнө ******* аймгийн сумын төвөөс баруун хойш 1 км орчим зайтай газар хүргэн ах ийнхтой айл байж байгаад ийн саахалт айлын гэдэг хүн бэлчээрээ харамлаад манай хониноос 20 орчим тооны хонь өөрийнхөө хороонд хашаад хашааныхаа амыг уяагаар уячихсан. Малаа услах гээд Нарангийн ус гэдэг худаг дээр очиход гэдэг хүн надад хандаж, өөр худаг дээр очиж ямаагаа усал гээд услуулахгүй хөөгөөд байсан. Энэ асуудал 3 удаа давтагдсан. Ингээд тэр гэдэг хүн муухай аашлаад мал услуулахгүй хөөгөөд байхаар нь аргагүйн эрхэнд нутаг руугаа нүүсэн. Намайг явсан хойгуур ах гэдэг хүнийг ганц удаа цохиод авсан гэж өөрийнхөө эхнэр Баярмаагаас сонссон. Нүдэн дээр бол би энэ үйл явдлыг хараагүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 36-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

******* нь хохирогч *******ыг гараараа нүүрэн тус газарт нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн *******42 дугаартай “******* аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч эмч 2022 оны ******* дугаар сарын *******-ны өдийн 293 дугаатай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. *******ын биед учирсан зүүн нүдний шиллэгийн ар ханын цус харвалт нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлчлэлээр нүд доргисны улмаас, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ******* нь зүүн нүдний даралт ихсэлт, артерийн даралт ихсэх өвчтэй байсан ба нүүрний хэсгийн цохилт, доргилтын улмаас зүүн нүдний шилэнцэрт цус харвалт үүсч болно. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 38-41-р хуудас/ нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь дын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүхээс үзсэн болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч ******* нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд нийт 1.17.600 /Нэг сая таван зуун арван долоон мянга зургаан зуу/ төгрөгийг шүүгдэгч *******оос нэхэмжилж байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* нь биедээ гэмтэл авч улмаар Улаанбаатар хотод эмнэлгийн байгууллагаар эмчилгээ үйлчилгээ хийлгүүлсэн болох нь түүний гаргаж өгсөн бичиг баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр болон шүүх хуралдаанд нийт 1.407.20 /Нэг сая дөрвөн зуун долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгийн баримт гарган өгсөн болно.

Дээрх гарган өгсөн нэхэмжлэлийн баримтуудыг нэг бүрчлэн дүгнээд хх-ийн 79 дүгээр хуудсанд байгаа 60.000 төгрөгийн шатахууны, шүүх хуралдаанд гаргаж өгсөн мөн 60.000 төгрөгийн шатахууны баримтууд нь ямар маркийн, ямар улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зарцуулсан эсэх, хохирогчийн Улаанбаатар хот болон ад газар эмчлүүлэхээр явсан тээврийн хэрэгсэлд зориулагдсан эсэх нь тодорхойгүй, мөн түүнчлэн хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд байгаа 21.400 төгрөгийн үнэ бүхий 13*******778*******, мөн хохирогчийн хуралдаанд шинээр гаргаж өгсөн 21.400 төгрөгийн үнэ бүхий 134973112 дугаартай Д.Алтантогос гэх зорчигч зорчсон хот хоорондын зорчигч тээврийн тасалбаруудын баримт нь хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулагдаагүй, түүнчлэн хохирогчийн асарч хамгаалахад зайлшгүй гарах зардал биш байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлүүдээр хэлэлцэлгүй орхилоо.

Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудын хүрээнд 1.233.*******0 /Нэг сая хоёр зуун гучин гурван мянга тавь/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гаргуулж хохирогч *******т олгуулан, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

    2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгчийн хувьд настай хүн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан “... Жараас дээш насны хүн”-д хамаарч байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, түүнчлэн тэрээр хувийн байдлын хувьд малчин хүн бөгөөд түүний зорчин явах, аж ахуй эрхлэх эрхэд халдалгүйгээр торгуулийн ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00.000 /Таван зуун зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1., 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч жаргалант овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч жаргалант овогт ийг 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

 

. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос 1.223.*******0 /Нэг сая хоёр зуун хорин гурван мянга тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.

 

6. Хохирогч ******* нь өөрт учирсан хохирлын талаархи баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТӨРБОЛД