Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа

Улсын яллагч Ч.Отгонбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 23 оны ******* сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, овогт /Регистрийн дугаар: ЗГ0324*******18/

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг 23 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гээгдэл / / дын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2.268.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

 

Шүүгдэгч овогт нь 23 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” худаг буюу “ ” -н эзэмшлийн талбайд 6 метрийн урттай, 6 см өргөнтэй / труба/ ийг дын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Киа Бонго маркийн -94 улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж авч явсан буюу “Гээгдэл эд хөрөнгийг дын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Би ” -н туслан гүйцэтгэгч “ Хангайн ” -д инженер ажилтай юм. Тухайн газар нь ******* аймгийн ******* сумын нутагт байдаг юм. Бид нар талбайд байх худгийн нацос шатсан болохоор засварын ажил хийхээр ган хоолойг нь гаргаж 6 метрээр таслан худгийн хажуу талд гаргаж тавиад насосоо засахаар ажиллаж байгаад 23 оны 02 дугаар сарын 03-ны өглөө ажлаа хийхээр иртэл талбай дээр орхисон байсан 6 метрийн урттай ган хоолойн труба алдагдсан байсан тэр талаараа цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргах болсон юм. Бид нарыг засвар хийж байсан худагны гүн нь 174 метр тэр худаг дотор байсан ган хоолой буюу бид нар гаргахдаа кранаар өргөж гаргаад тохиромжтой буюу 6 метрээр таслаж тайран авч хажууд нь гарган тавьсан юм. Нийт 29 труба тайран гаргасан ба 1 трубад худгийн насос бэхэлгээтэй байсан юм. Тэрийг нь үлдээгээд ад нь аваад явсан байсан. Нийт 168 митр труба байсан юм. Тухайн труба нь труба гэх нэршилтэй / / байдаг. труба 1 метр нь 14000 төгрөгний үнэтэй байдаг юм. Тэгэхээр нийт 168 метр урт труба 2.352.000 төгрөгний үнэтэй зүйл байсан. силвэр ресурс нь манай уулс -д акт үйлдэн хүлээлгэн өгсөн тул манай байгууллагын өмч байгаа юм. Тухайн үед цагдаагийн ажилтан шалгаад ******* аймгийн төв дээр 23 оны 02 дугаар сарын *******-ний шөнө айлын хашаанд байх байшингийн ард тавьсан байсныг хураан авч надад хүлээлгэн өгсөн. Би алдагдсан трубануудаа тоо ээр нь хүлээн авсан. Одоо надад болон манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч өгсөн “Би 22 оны 10 дугаар сараас эхлэн ******* сумын нутагт хойно оторлож байгаа юм. 23 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэгээ тасарсан хойно адуундаа явчихаад дээрх газар нутагладаг гийн гэрт нь уулзахад надад худаг дээр хэдэн труба гаргаад хаячихсан байна тэрийг очоод ачъя, авчихъя, хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би тай хамт гийн аавынх нь ачааны фронтер маркийн машинтай очоод худаг дээр байсан трубануудыг хамт ачилцаад аймгийн төвд гийн ах хашаанд ирж буулгасан. Машиныг барьж явсан... Тухайн трубанууд уртаараа ойролцоогоор 6 метр урт гадуураа зэвэрсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р хуудас/

Гэрч “Би *******г танина, манай нөхрийн төрсөн дүү байгаа юм. ... 23 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед гэртээ ирээд хашаагаа цэвэрлээд хогоо ачуулах гээд байшингийн араар ороод цэвэрлэгээ хийх гэтэл олон тооны , урт трубанууд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 23 оны 02 дугаар сарын 02-ны орой нар шингэхийн үед хэдэн адуугаа туугаад явж байсан ******* сумын нутагт байх “ ” хажуугаар явж байхад шуудууны хажууд хэдэн труба харагдсан. ... Тэгээд би гэртээ хариад хоол унд идчихээд байж байхад найз адуунаас ирэхээр нь гуйгаад аавын Пронтер маркийн -94 улсын дугаартай машиныг унаж яваад 22 цагийн үед зүүн талд байх ухсан шуудууны урд талд нь гаргасан байсан ачсан. Ачихдаа труба л ачсан, илүү дутуу юм ачаагүй ээ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 49-р хуудас/ болон хэргийн газарт үзлэг хийсэн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь ад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон ад бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч *******н дээрх үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2.268.000 /Хоёр сая хоёр зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө Эстимейт” -н эд хөрөнгийн үнэлгээчин 23 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/06 дугаартай үнэлгээгээр тогтоогджээ.

Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд “ ” -н ажилтнууд өөрсдийн эзэмшлийн талбайд 6 метрийн урттай, 6 см өргөнтэй / труба/-нуудыг ямар нэгэн харуул хамгаалалтгүй, илээр хээр орхин үлдээсэн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь олж авах үед уг нөхцөл байдал хэвээр байсан тул түүнийг үйл ажиллагаа явуулах тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэгэнт түүний үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжгүй харин дын гээгдэл эд хөрөнгийг завшсан байх тул тухайн трубануудыг ачиж явсан үйлдлийг машин механизм ашигласан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан дын эд хөрөнгөд халдаж, дын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, завшсаны улмаас бага нээс дээш хохирол учруулсан  нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг агуулж байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль болохыг ухамсарлаж дын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд хүсэж шилжүүлсэн нь завших гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.

Иймд  шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг дын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

 

Хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2.268.000 /Хоёр сая хоёр зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө Эстимейт” -н эд хөрөнгийн үнэлгээчин 23 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/06 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон ба шүүгдэгч нь тухайн трубануудыг биет байдлаар буцаан өгсөн талаар хохирогч, шүүгдэгчийн хэн аль нь мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг дад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэргийг шүүхэд шилжин ирэх үед хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган улсын яллагчтай ял тохиролцон, улсын яллагчаас түүнд торгуулийн ял оногдуулах талаар эрүүгийн хариуцлагын саналаа ирүүлсэн ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь дад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс шийдвэрлэсэн болно.

          Шүүгдэгч *******д прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр , гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

          Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 450 нэгжтэй тэнцэх ний төгрөгөөр буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулсан болно.

          Шүүгдэгч Т. нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг дын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх ний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх ний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

 

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга г хэвээр үлдээсүгэй.

 

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТӨРБОЛД