| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00337/И |
| Дугаар | 417 |
| Огноо | 2019-10-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 417
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У би даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5-р хороо Самбуугийн гудамж 47 Мобиком корпораци ХХК-ний байр “Мобифинанс ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Дундговь аймгийн Сайнцагаан 8-р баг Айраг 3-р гудамж 38 тоотод оршин суух, Бо овогт Ё гийн М /ЗЮ86030901/-д холбогдох 410383 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Ё.М, нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээ байгуулан 99799855 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гаргаж, 2018 оны 11 сарын 8-ны өдөр сарын 2.9 хувийн хүүтэй 374401 төгрөгийг зээлээр авсан. Хариуцагч хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч зээлээ төлөөгүй байна.
Иймд хариуцагчаас төлөгдөөгүй байгаа зээл 374401 төгрөг, зээлийн хүү 35982 төгрөг, нийт 410383 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлж өгнө үү гэжээ
Хариуцагч Ё.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мобиком финанс ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 410383 төгрөгийг 2019 оны 12 сарын 5-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хи шүүхэд гаргасан тайлбартаа: Ё.Мд холбогдох 410383 төгрөгийг гаргуулах тухай хэргийн хариуцагч нь төлбөрийг 2019 оны 12 сарын 5-ны дотор төлнө гэснийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком финанс ББСБ” ХХК нь Ё.Мгаас 410383 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.М нь “Мобиком финанс ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 410383 төгрөгийг 2019 оны 12 сарын 5-ны дотор төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хи зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12961 төгрөгөөс 6480 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 6480 төгрөгийг, хариуцагчаас 6480 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч Бо овогт Ёгийн М /ЗЮ86030901/ нь “Мобиком финанс ББСБ” ХХК-д 410383 /дөрвөн зуун арван мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг 2019 оны 12 сарын 5-ны дотор төлж барагдуулна гэсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12961 төгрөгөөс 6480 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 6480 төгрөгийг, хариуцагчаас 6480 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком финанс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У