Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 418

 

    

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д. У би тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5-р хороо Самбуугийн гудамж 47 Мобиком корпораци ХХК-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Нарлаг 28-р байр В тоотод оршин суух, Б овогт Ба ы У /ЗЮ93122105/-д холбогдох 822341 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,  нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээ байгуулан 99175387 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн, мөн гар утас төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galxy J7 /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч  төлбөр төлөгдөөгүй  байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 620040 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 110532 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 91768 төгрөг, нийт 822341 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Б.У-аас 822341 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ…” гэж заажээ.

Хариуцагч Б.Уад 2019 оны 7 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2019 оны 8 сарын 14-ний өдрийн дотор хариу тайлбар өгөх үүрэгтэй болохыг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх талаараа бичгээр хариу тайлбар ирүүлээгүй,  хариуцагч Б.Уад шүүх хуралдааны товыг 2019 оны 10 сарын 11-ний өдөр, 2019 оны 10 сарын 12-ны өдөр мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн баримтаар тогтоогдож байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

Нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хавсаргасан 41224311 дугаартай үйлчилгээний гэрээ /хэргийн 5,6-р хуудас/, гар утас төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хэргийн 9-р хуудас/, харилцагчийн гүйлгээний баримт /хэргийн 7-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24286 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уаас 24286 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.1, 72.3, 100.3,  115.1, 115.2.1, 116, 118-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар  хариуцагч Б овогт Баы У /ЗЮ93122105/-с 822341 /найман зуун хорин хоёр мянга гурван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж, Мобиком корпораци ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24286 /хорин дөрвөн мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уаас 24286 /хорин дөрвөн мянга хоёр зуун наян зургаа/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.У