Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа

Улсын  яллагч О.Эрхэмбаяр

Хохирочгийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 23 оны ******* дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ний өдөр хотод төрсөн, настай, боловсролтой, , мэргэжилтэй, ам бүл , хот дүүргийн дугаар хороо -р байр тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, овогт , /РД: ЦБ78**************6/

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ оны дүгээр сарын -ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Nissan advan загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ дахь заалтыг зөрчсөний улмаас Дундговь аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт байрлах - чиглэлийн улсын чанартай авто зам дээр зам тээврийн осол гаргаж зорчигч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

 

Шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын -ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Nissan advan загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ дахь заалтыг зөрчсөний улмаас Дундговь аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт байрлах - чиглэлийн улсын чанартай авто зам дээр зам тээврийн осол гаргаж зорчигч амь насыг хохироосон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

Тухайн зам тээврийн осолын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “

2

...Хохирогчийн           хууль ёсны төлөөлөгч *******гийн “...Би төрсөн ах нь байгаа юм. Манай ээж эмээ Дундговь аймгийн сумын гаралтай хүмүүс байдаг юм. Гэхдээ сумандаа амьдрахаа болиод олон жил болж байгаа. Дүү нар болон эхнэрээсээ сонссоноор бол , хоёр суманд 2 хүнтэй танилцсан юм шиг байгаа юм. Би ямар 2 хүнтэй танилцсан талаар нь мэдэхгүй байна. Одоогоос 3 хонгийн өмнө буюу оны дүгээр сарын 8-ны өдөр Дундговь аймгийн суманд найзтай болсон найз маань хотоос юм авах гэж байгаа тэр юмыг нь хүргэж өгнө гэж манай эхнэртэй утсаар ярьсан байсан. Урд өмнө нь ч гэсэн суманд ирж байсан юм шиг байгаа юм. Тэгээд тус суманд байж байгаад осолдсон юм шиг байна.

 

Дүү маань тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй сууж болдоггүй учраас машиныхаа хойно хэвтээд явдаг байсан. машиныг нь бариад явдаг байсан. Манай дүүд эрхийн үнэмлэх байхгүй....” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-3-р хуудас/

Тухайн осол болсны дараа сан талаараа мэдүүлсэн гэрч “Би аймгийн Цогтцэций сумын ТиТиСиТи гэх нэртэй тээврийн компанид ажиллаж байгаад оны дүгээр сарын -ны өдөр ажпаа хүлээлгэж өгөөд тойрохоо зуруулаад оны дүгээр сарын 2-ний өдөр хот руу буцах байсан юм. Ингээд ажлаа бүрэн хүлээлгээд өгсөн бөгөөд автобус 6 цагаас явна гэхээр уг автобусанд суухаар ажпаа зохицуулсан байсан. Ингээд 2-3 цагийн хооронд манай найз өөрийнхөө 9962624 дугаарын утаснаас яриад Дундговь аймагт байна төрсөн хүүхдийнх нь шар нь буухгүй эмч нь хоормог уу гэж зөвлөсөн нөхөр хотоос хоормог авсан чинь устай хоормог авчхаж одоо малчинд захиж хоормог авчруулж байна мөн найзаасаа мах авч байгаа, 2 тийшээ аад зам дээр зогсож байна гэж ярьж байсан. Тэгээд намайг той хамт ээлжлээд жолоо барьчих чамайг очоод авъя гэхээр нь би хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл замдаа Дундговь аймагт буучих гэж хэлсэн. Тухайн үед утсаар ярьж байхдаа эрүүл байсан бөгөөд ойрд архи уухгүй байгаа гэж ярьж байсан. Ингээд би 6 цагт хот руу явах автобусанд суугаад хөдөлсөн. Ингээд би 2 цагийн орчимд автобус Дундговь аймгийн төв дээр зогсоод хүмүүс хооллож байх хооронд би тэй утсаар яриад хаана байгаа талаар асуухад яг хажууханд нь байна хүүе наана чинь нүх гэх мэт зүйл яриад ерөнхийдөө архи уусан юм шиг байдалтай байхаар нь та хоёр уучихсан юм уу гэж асуутал бид хоёр бага хэмжээний архи уусан гэхээр нь би та 2 надаар жолоо бариулах гэж байсан юм байна би хот руу бүтэн нойртой явмаар байна гээд уурласан. Ингээд 0 орчим минут яриад би ямар ч байсан жолоо барихаас өөр аргагүйд хүрлээ гэж бодоод бид гурав уулзахаар болоод ийг яг хаана байгаа талаар асуухад гээд суманд айлын хашааны гадаа байна чиний сууж байгаа автобус чинь яг чигээрээ салахгүй явж байгаад энд ирчихнэ. Суманд ганцхан колонк байгаа тэр колонк дээр буугаарай утсаа таслахгүй яриад байж байя гэхээр нь би хүүтэйгээ ярина гээд утсаа тасалсан. Ингээд би хүүтэйгээ ярьчхаад автобусны хүмүүс ч гэсэн хооллож саад автобусандаа сууцгаасан. Тэгээд би дөнгөж хөдлөөд рүү ярьтал утсаа огт аваагүй. Хэд хэдэн удаа залгахад утсаа аваагүй. Ингээд гэдэг суманд очоод колонк дээр нь автобусны жолоочийг зогсоогоод , нарын машиныг тал байхгүй байсан. Ингээд тэр хавиар хэсэг машиныг нь ж байгаад утсаа аваач гээд мессеж биччихээд буцаад автобусандаа суугаад хойшоо хот чиглэлтэй явсан. Гэтэл замд цагдаагийн машин зогсож байсан бөгөөд цагдаагийн машины гэрэлд хоёрын машин замын хажуу руу машиных нь 4 дугуй дээшээ сан байдалтай онхолдсон байсан. Тэгээд би автобусны жолоочийг зогсоогоод буугаад очтол цагдаа ямар учиртай хүн бэ гэхээр нь би найз нь байгаа юм гээд машин руу дөхөөд очиход машины жолооч талын хаалга нь онгорхой машин болон онгорхой хаалганыхаа голд суучихсан нэг юм уугаад сууж байсан яг юу ууж байсныг нь тодорхой ж чадаагүй. Тэгээд би оос Бадмаа хаана байна гэж асуутал Бадамаа руу залга цаадах чинь үлдсэн байх ёстой гэж хэлж байсан. Тэгээд цагдаа намайг нааш ир гэж хэлээд хүн нас барчихсан юм шиг байна энэ хүнд хэлээгүй байгаа гээд руу зааж байсан. Тэгээд би анзаараад сайн тал машины урагш Бадамаа доошоо чихсан хэвтэж байсан. Тэгээд удалгүй эмч ирсэн найдвар байна уу гэж асуухад нас барчихсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 38-39-р хуудас/

Гэрч “... оны дүгээр сарын бил үү 2-ний өглөө сумын төв дээр ирчихсэн байна 2 малын хэрэг байна гэж манай эхнэртэй ярьсан байсан. Тэгээд манай эхнэр Нараа бид хоёр маргааш өдөр нь 3 цагийн орчимд малын махаа аваад хоёр дээр очиход сумын залгаа 3 дэлгүүрийн урд зогсож байсан. Тухайн үед машинд нь пиво агдаж байсан. шартаад бие өвдөж байна ингэний хоормог захичихсан байгаа гэж хэлж байсан. Тухайн үед гээд амралтын газрын манаач хамт явж байсан бөгөөд нэг шил архи аваад тэр архинаас нь нэг татаж байсан. Ингээд эхнэр бид хоёр махаа өгчхөөд буцаад гэрлүүтээ нар шингэж байх үед явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн -р хуудас/

Шүүгдэгч Б.Батбодлын үйлдлийн улмаас хохирогч амь нас хохирсон болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн оны 0 дугаар сарын 07-ний өдрийн 60 дугаартай “...Амь хохирогч цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус валт, цээжний баруун талын 2,3,4,,6,7,8,9-р хавирга нугалмын хажуугийн шугамаар 2,3,6,7,8-р хавирга эгэмний дунд шугамаар хоёрлосон, зүүн талын ,2-р хавирга эгэмний дунд шугамаар, 3,4,-р хавирга эгэмний урд шугамаар ,6,7,8-р хавирга далны шугамаар 6,7,8-р хавирга эгэмний урд шугамаар шууд хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, цээжний хөндий дэх цус алдалт /800мл/ баруун уушгины урагдал, няцрал, хавчийлт, баруун бөөрний урагдал задрал, зүүн бугалганы далд хугарал, зүүн гарын эрхий хуруунд шарх, дух, зүүн хацрын төвгөр, зүүн бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуу, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд, шинэ гэмтэл байх ба нэг цаг хугацаанд үүссэн учир гэмтлийн зэргийг тус бүрд нь тогтоох шаардлагагүй. Амь хохирогч нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь 2-р бүлгийн цустай байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 8-8-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 4824 дугаартай “...Ирүүлсэн цусны дээж нь спирт тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. “А639948” серийн дугаартай хуруу шилтэй цусанд 3, промилли спирт илэрсэн. Цусан дахь 3, промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 94-9-р хуудас/

Мөрдөгчийн оны дүгээр сарын -ний өдрийн “...Жолооч ******* нь 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэж заасан заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх магдлагаа /хх-ийн 38-39/ зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ иуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

.......

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баясглан нь шүүгдэгчээс ........................ гэж үзлээ.

                             2. Шүүгдэгчид эрүүгийн иуцлага хүлээлгэх талаар:

           

            Шүүгдэгч ******* нь нийт .... хоног цагдан хоригдсон, ..................., бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн ., .2, ., .7, .8, 36.8 дугаар зүйлийн  4, дахь хэсэг, 36.0 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            . Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх хэсэгт зааснаар “Согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой од 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оноглж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******од оноглсан 04 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 94 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од шүүхээс оноглсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж ссан үеэс эхлэн тоолсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.оос 7.239.0 /Долоон сая хоёр зуун гучин есөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн нэхэмжилсэн 8.40.600 /Арван найман сая нэг зуун дөчин мянга зургаан зуу/ төгрөгөөс баримтаас хэлэлцээгүй орхисон 0.9*******.0 төгрөгийг буюу учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэгт хураагдсан архины шил ширхэгийг устгахыг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

            0. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хураагдсан байгаа Ниссан Адван маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

            . Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

            2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТӨРБОЛД