Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 419

 

    

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д. У би тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот ******* дүүрэг 5-р хороо ******* Мобиком корпораци ХХК-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Дундговь аймгийн ******* сумын 2-р баг ******* тоотод оршин суух, А овогт Т гийн О /*******/-д холбогдох 967706 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,  нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээ байгуулан 94100111 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galxy J7 /black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч  төлбөр төлөгдөөгүй  байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 734936 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 145075 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 87695 төгрөг, нийт 967706 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Т.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 967706 төгрөгийг  өнөөдөр буюу 2019 оны 12 сард багтаан  төлж барагдуулах  болно. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн, машинд удаан явах боломжгүй учир шүүх хуралдаанд очих боломжгүй байна.  Миний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Т.О-аас 967706 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.О нв Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага  967706 төгрөгийг 2019 оны 12 сард  төлнө гэсэн тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хавсаргасан 41243448 дугаартай үйлчилгээний гэрээ /хэргийн 5,6-р хуудас/, харилцагчийн гүйлгээний баримт /хэргийн 7,-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч  эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27775 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-аас 27775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.1, 115.1, 115.2.1, 116, 118-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар  хариуцагч А овогт Тгийн О /*******/-с 967706 /есөн зуун жаран долоон мянга долоон зуун зургаа/ төгрөг гаргуулж, Мобиком корпораци ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27775 /хорин долоон мянга долоон зуун далан тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас 27775 /хорин долоон мянга долоон зуун далан тав/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.У