Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/220

 

[email protected]

admin123

https://shuukh.mn/login

 

187/2023/0189/Э

 

 

 

 

 

    

   2023         04            04                                    2023/ШЦТ/220

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч А.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Бүргэд овгийн Алтансүхийн Баасандоржид холбогдох эрүүгийн 2310000000098 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 21 дүгээр байр, 17 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден хотхоны 2/406 дугаар байрны 805 тоотод түр оршин суух, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан Бүргэд овгийн Алтансүхийн Баасандорж (РД:********)

 

Холбогдсон хэргийн талаар яллах:

Шүүгдэгч А.Баасандорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Минт бааранд Н.Төмөрбаатарыг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

Шүүгдэгч А.Баасандорж “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Н.Төмөрбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Минт бааранд орсон. Тэгээд би ширээндээ сууж байхад эхнэрийн найзын нөхөр болох Баасандорж хүрч ирээд хоёулаа хөгшөөн 00 оръё гэж хэлэхэд би босоод цуг 00 орсон. Миний зүүн талын нүд рүү шууд цохиод авсан. Тэгэхэд би шалан дээр унаад миний нүднээс цус гараад би юм харж чадахаа больсон. Хамт явж байсан залуу нь чи одоо яагаад хүүхэн шиг маяглаад байгаа юм гэж хэлсэн. Баасандоржтой ямар ч харилцаа байхгүй. Нэг жилийн өмнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст өмнө нь шалгагдаж байсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гурван гал ХХК-ийн зогсоол дээр намайг буудсан хэрэгт шалгагдаж бай.сан залуу намайг дахиж өнөөдөр зодсон. Жилийн өмнө чи олон юм ярьсан болохоор чамайг ална гэж хэлээд намайг ОО-д зодсон. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй...,

...шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байна. Баасандорж гэх залуу миний нүүрэн тус газар гараараа нэг удаа хүчтэй цохиж гэмтэл учруулсан...” (хавтас хэргийн 17-22 дахь тал) гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 1225 дугаар “...Н.Төмөрбаатарын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” (хавтаст хэргийн 36-37 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “бичлэг бүхий 1 ширхэг СД” тухай тогтоол (хавтаст хэргийн 9 дэх тал)

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг тоглуулж эхлэхэд нийт 02 минут 46 секунтын бичлэг байх бөгөөд бичлэгийн баруун талд зогсож байгаа хүн бол гэрч Баасандорж зүүн гар талд зогсож байгаа хүн бол хохирогч Н.Төмөрбаатар нар хоорондоо юм яриад зогсож байгаа харагдах бөгөөд 00:13 секундэд Баасандорж хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж тонгойход дахин цохиж байхад хохирогч Төмөрбаатар доош тонгойход гарч Баасандорж хажууд нь явган суугаад юм ярьж байгаа дүрс харагдана. 01 минут 06 секундэд танихгүй хүн ариун цэврийн өрөө лүү орж байгаа харагдах бөгөөд танихгүй хүмүүс хажууд нь очоод юм ярьж байгаа харагдах бөгөөд хамарнаас нь цус гарч цаас өгөөд цусаа арчиж байгаа харагдана. Уг бичлэгт хэрэгт өөр ямар нэгэн ач холбогдолтой зүйл илрээгүй бөгөөд бичлэгт хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгаж гэрэл зургаар бэхжүүлэв” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...” (хавтаст хэргийн 10 дахь тал)

 

Яллагдагчаар А.Баасандорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд ганцаараа ороод үйлчлүүлж байсан Төмөрбаатар эхнэр Ариунаатай тухайн бааранд таараад мэндэлчхээд салаад би ганцаараа нэлээн архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Ингээд би сууж байсан газартаа найз Энхбаатарыг дуудаад бид 2 хамт архи согтууруулах ундаа уусан. Ингээд уугаад сууж байсан чинь Ариунаагийн нөхөр Төмөрбаатартай таараад мэндлээд юу байна гээд ариун цэврийн өрөө лүү орсноо санаж байгаа юм. Ингээд хамт ариун цэврийн өрөөнд ороод муудалцсан юм шиг байгаа юм. Тэгээд нэг мэдсэн чинь найз Энхбаатар ирээд намайг аваад гарч байх шиг байсан. Энхбаатар Төмөрбаатартай нэг юм яриад байсан. Тэгээд тухайн бааранд байж байгаад би гэр лүүгээ явсан. Төмөрбаатартай 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төмөрбаатарын найз Ариунаагийн найз Зулаа гэдэг найзын маань төрсөн өдөр болоод тухайн арга хэмжээн дээр Төмөрбаатар ирээд бид 2 маргалдсан. Тэр үед би айлгах гээд тоглоомон буу гаргаж ирсэн энэ асуудлаас болоод би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдсан. Ингэж Төмөрбаатар бид 2 танилцаж байсан. Бусдаар бид 2-ын дунд ямар нэгэн өр авлага болон өс хонзонгийн асуудал байхгүй. Би тухайн үйл явдлыг санахгүй байгаа. Сая тогтоол дээр бичсэн байгаа зүйл дээр хяналтын камерын бичлэг дээр намайг цохисон гэж байгаа учраас би Төмөрбаатар гэдэг залууг цохисон байна. Би нэлээн согтуу байсан тухайн бааранд би очихдоо нэлээн согтуу байсан нэмж архи уусан болохоор нэлээн согтуу байсан. Цохисон зүйлээ бол санахгүй байгаа. Нэг мэдэхэд Энхбаатар Төмөрбаатартай юм яриад байх шиг байснаа санаж байгаа. Хэрэгт авагдсан бодит хохирлыг төлж барагдуулна... Энхбаатар ирээд бид 2 архи уусан. Тэгэхээр бас согтуу байсан байх над дээр ирэхдээ бас согтуу байсан байх гэж бодож байна. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Миний буруу согтуудаа биеэ хянах чадваргүй байдлаас болж бусдын бие эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Хэргийн хялбаржуулан журмаар шийдэж өгнө үү...” (хавтас хэргийн 51-52 дахь тал) гэсэн мэдүүлэг,

 

102 тусгай дугаар өгсөн гомдол мэдээллийн тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 54 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 66-70 дахь тал),

Шүүгдэгч А.Баасандоржийн хувийн байдлыг тодорхойлсон баримт (хавтас хэргийн 56-59 дэх тал),

Хохирогч Н.Төмөрбаатараас хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Баасандоржид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч А.Баасандорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Минт бааранд Н.Төмөрбаатарыг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №1225 дугаартай дүгнэлт, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)

Хохирогч Н.Төмөрбаатараас хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 61 дэх тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Н.Төмөрбаатарын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтлийг нь шүүгдэгч А.Баасандорж нь түүний нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Баасандорж, хохирогч Н.Төмөрбаатарын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бүргэд овгийн Алтансүхийн Баасандоржид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “.... Шүүгдэгч нь А.Баасандорж гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөө торгох ял оногдуулах саналтай байна .Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах ... гэсэн санал дүгнэлтийг гаргасан.

 

2. Шүүгдэгч А.Баасандорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлсөн, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Шүүхээс шүүгдэгч А.Баасандоржид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч А.Баасандоржийн хувийн байдал, прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч А.Баасандоржид 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч А.Баасандоржид 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний амьдарч байгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.Баасандоржид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Төмөрбаатарын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Хохирогч Н.Төмөрбаатараас хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 61 дэх тал) авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2310000000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Баасандорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бүргэд овгийн Алтансүхийн Баасандоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баасандоржид 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баасандоржийн эдлэх 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Баасандоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ