Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 420

 

    

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д. У би тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот ******* дүүрэг ******* Мобиком корпораци ХХК-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Дундговь аймгийн ******* сумын 1-р баг ******* тоотод оршин суух, Х овогт Ө ын То /*******1/-д холбогдох 201040 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,  нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээ байгуулан 94113504, 94984224 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч  төлбөр төлөгдөөгүй  байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 201040 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагч Ө.То шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 201040 төгрөгийг  өнөөдөр буюу 2019 оны 10 сарын 15-ны дотор төлж барагдуулах  болно. Миний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Ө.Тоаас 201040 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.То нь Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага  201040 төгрөгийг 2019 оны 10 сарын 15-ны дотор төлнө гэсэн тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хавсаргасан 40770146 дугаартай үйлчилгээний гэрээ /хэргийн 4,6-р хуудас/, харилцагчийн гүйлгээний баримт /хэргийн 7,8-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчид  эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6681 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Тоаас 6681 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.1, 115.1, 115.2.1, 116, 118-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар  хариуцагч Х овогт Өын То /*******1/-с 201040 /хоёр зуун нэг мянга дөч/ төгрөг гаргуулж, Мобиком корпораци ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6681 /зургаан мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Тоаас 6681 /зургаан мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У