| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/66 |
| Огноо | 2023-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 03 оны 0 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, , боловсролтой, , ам бүл , эхнэрийн хамтаар ******* аймгийн ******* сумын дүгээр баг гэх газарт оршин суух, одоо тус багийн түр нутаглах, урьд ******* аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны ******* дугаар сарын 9-ний өдрийн 0/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр буюу 50.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогтой /Регистрийн дугаар: ЗК90**************13/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 03 оны 0 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт зүс үл таних *******тэй малын бэлчээрийн улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гар утастай гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны нугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогтой нь 03 оны 0 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт хохирогч *******тэй малын бэлчээрийн улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гар утсаар цохиж эрүүл мэндэд нь “Хамар ясны нугарал” бүхий гэмтэл учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт *******т зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч *******ийн “... гэдэг хүний бууцанд буугаад хонио урагшаа явуулж байсан чинь гэнэт нэг хүн ирээд малын бэлчээрт малаа явуулаад байна гэсэн. Монгол улсад бэлчээр өмчлөөгүй биз дээ. Эх орондоо байна гэж хэлээд маргасан, буугаад зууралдсан. Хэдэн хонь хөөгөөд байхаар нь битгий мал хөөгөөд бай гээд барилцаад саяныхаа утсыг гаргаж ирээд багийн дарга руугаа залгахад утас нь дуудаад авахгүй байсан. Гэнэт хамран дээр утсаараа цохиход хамраас цус гоожсон. Миний хамар амьсгаа авахад түгжрээд байгаа, хамрын цацлага цацаж байгаа. Эмчилгээнд хот явна. ... Би Өмнөговь аймгаас ******* аймагт отроор явж байгаа юм. Манайх ******* аймгийн төвөөс урагш 5 километрт “” гэх газар нутаглаж байгаа юм. 03 оны 0 дугаар сарын 03-ны өдөр 1 цагийн үед би малаа бэлчээчихээд борлонгоо услах гээд мотоциклтой туугаад яюж байсан чинь мотоциклтой хүн миний араас давхиж ирж зогссоноо танайх яагаад зөвшөөрөлгүй газар буучихсан байгаа юм бэ гэхээр нь би “ гэх айлд хөлс мөнгийг нь өгөөд буусан” гэж хэлсэн чинь тэр хүн “Энэ чинь манай газар, манай малын бэлчээр, чи царай муутай юм байж хэдэн туранхай малаа туугаад эндээс холд” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид хоёр муудалцаад зогсож байсан чинь тэр хүн “Малыг ингэж хөөдөг юм” гээд мотоциклтой хөдлөөд манай малыг хашхираад хөөгөөд байсан. Тэгэхээр нь би араас нь хөөж очоод “Битгий мал туугаад бай” гэж хэлсэн чинь тэр залуу мотоциклоосоо бууж ирээд намайг заамдахаар нь би зөрүүлж заамдаж аваад бид хоёр зууралдаж байгаад салаад тэр давхиад явсан. Тэгээд би малаа туугаад байж байсан чинь эргээд адуугаа туугаад над дээр хүрээд ирсэн. Ирээд миний хажууд зогсож байгаад багийн дарга руугаа ярина гэж утсаар ярих гэж байснаа гартаа барьж байсан гар утсаараа миний хамар луу нэг удаа цохисон. Миний хамраас цус гарсан. Мөн миний үүдэн шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-1-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэлд/
******* нь хохирогч *******ийн нүүрэн тус газарт нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч эмч 03 оны 0 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаартай “*******ийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 18-19-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн хамар тус газарт гартаа барьж байсан гар утсаараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирлын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэгдсэн баримтуудаар шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* нь биедээ гэмтэл авсан болох нь тогтоогдож байх тул тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс өөрт учирсан эмчилгээний зардлыг буюу хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.
Учир нь шүүгдэгч хувийн байдлын хувьд этгээд байх ба түүний хөдөлмөрлөх болон зорчин явах эрхийг хөндөлгүйгээр бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх боломж, гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /Долоон зуун зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн , 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /Долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД