| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00437/И |
| Дугаар | 433 |
| Огноо | 2019-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн Өндөршил сумын Цог 1-р багт оршин суух, Х овогт З гийн Э /ЗЙ60021219/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:З.Э миний бие 1981 оны 1 сарын 1-с 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад хонь маллаж байсан.
Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа тул гэрчийн мэдүүлэг, тушаал, цалингийн баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Э нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Х овогт Згийн Эын 1991-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай 0805000272 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
- Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлээс З.Эт олгосон 1980 оны 12 сарын 10-ны өдөр, Цог бригадад хоньчин гэсэн тушаалын бичилттэй, 1981-1990 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 9 сарын 25-ны өдрийн 08/547 дугаартай “Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэл нь 1991 оны 4 сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 3-нд Мөнгөн буйл ББХК болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт
-Гэрч Д.О-н “...З.Э Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1983-1994 он дуустал малчин байсан. 1994 онд Баянжаргалан сум руу шилжээд явсан хүн. Би 1979 онд Өндөршил суманд очоод 1979-1984 онд Дундговь аймгийн Өндөршил сумын дунд сургуульд биеийн тамирын багш, 1984-2008 он хүртэл нийгмийн даатгалын байцаагчаар тус тус ажиллаж байсан. Бид нэг суманд ажиллаж амьдарч байсан учраас З.Эыг малчин байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг
-Гэрч Д.Ч-н “...З.Э Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1980-1990 он дуустал малчин байсан хүн. Эцэг нь морь уядаг, сайн малчин хүн байсан. Би 1981 онд Дундговь аймгийн Өндөршил сумын дунд сургуульд 8-р анги төгссөн хүн. З.Эын төрсөн дүү З.Охиноо гэдэг хүүхэдтэй нь би нэг ангид суралцдаг байсан юм. Гэхдээ манай аав ээжийн гэр Өндөршил суманд байсан учраас би байнга Өндөршил суманд ажлын шаардлагаар очдог байсан учраас З.Эыг малчин байсан гэж мэдэж байна. Дандаа л мал маллаж байсан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар З.Э нь 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У