Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 436

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 23 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00436                                                    Дундговь аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Луус сумын Буянт 3-р багт оршин суух, Ж овогт Х гийн Нэ /ЗМ88012304/-н нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Луус сумын Буянт 3-р багт оршин суух, То овогт Бя ын Ба /ЗЗ78122315/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, 1 хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019  оны 9 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Нэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Нэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батой 2006 онд танилцаж, 2006 оны 3 сард гэр бүл болж 2007 оны 9 сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 6 сарын 4-нд хүү Баын Соыг төрүүлсэн. Хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн маргаантай асуудлаас муудалцаж, хоорондоо таарч тохирохгүй болсон. Бид 2013 оноос тусдаа амьдрах болсон. Одоо тус тусдаа гэр бүлтэй болсон, хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлт цуцлуулах, хүү Б. Со ыг өөрийн асрамжиндаа авах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.Ба шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Миний бие Х.Нэн гэрлэлт цуцлах, хүү Б.Соыг өөрийн асрамжиндаа авах хүсэлтийг зөвшөөрсөн болно гэжээ.

Хариуцагч Б.Ба шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие 2019 оны 10 сарын 23-ны өдөр болох шүүх хуралдааны товыг сонссон. Х.Нэн гэрлэлт цуцлах, хүү Б.Соыг өөрийн асрамжиндаа авахад татгалзах зүйлгүй тул уг асуудлыг миний биеийг оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү. Миний бие аймгаас 40 км зайд хөдөө амьдардаг, ам бүл цөөн учир очж чадахгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Нэ нь Б.Баод  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн  асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Б.Ба нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

 

Зохигч нь 2006 онд танилцаж, улмаар 2007 оны 09 сарын 21-нд гэрлэлт батлуулж, хүү Б.Соыг  2008 оны 6 сарын 4-ний өдөр төрүүлсэн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь Б.Ба нь хүү Б.Соын эцэг болохоо хүлээн зөвшөөрч,  гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийг эх Х.Нэн асрамжинд үлдээх асуудалтай маргахгүй байгаа бөгөөд зохигчийг эвлэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч талууд эвлэрээгүй, мөн тус тусдаа гэр бүлтэй болсон гэх тайлбар гаргасан зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Ба хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэж тус шүүхэд бичгээр хүсэлт гаргасан  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т  зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар То овогт Б-н Ба /ЗЗ78122315/, Ж овогт Хгийн Нэ /ЗМ88012304/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 6 сарын 4-ний өдөр төрсөн хүү То овогт Баын Со /ЗЗ08260411/-ыг эх Х.Нэн асрамжинд үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Х.Нэ / ЗМ88012304/-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.У