Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 437

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 23 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00437                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Морьт 2-р багт оршин суух, Б д овогт Бын М /ЗВ33061014/-ын хэлмэгдэгч  С.Ш ын   нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Н,  прокурор Т. Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б ын М намайг өргөж авсан эцэг Санравын Ш нь 1938 оны 4 сарын 10-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 4 сарын 22-ны өдрийн 15-р хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэнийг дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 9 сарын 11-ний өдрийн 97 дугар тогтоолоор цагаатгасан билээ. Б.М намайг С.Шын өргөмөл хүүхэд болохыг тус шүүхийн 2019 оны 5 сарын 31-ний өдрийн 139 тоот шийдвэрээр тогтоосон болно. Иймд Б.М надад нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М хэлмэгдэгч С.Шын  нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

“Зууны мэдээ” сонины 2019 оны 8 сарын 30-ны өдрийн №173 дугаарын 3 дугаар нүүрт   нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 14-т “Ш Санравын хүүхэд Бын М, нөхөх олговрын хэмжээ 80 сая төгрөг”  гэж зарлагдсан нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-БНМАУ-ын Дээд Шүүхийн эрүүгийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 9 сарын 11-ний өдрийн 97 дугаартай магадлалын хуулбар

 

-Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 31-ний өдрийн 139/ШШ2019/00229 дугаартай “Б.М нь хэлмэгдэгч Санравын Шын өргөмөл хүү мөн болохыг тогтоосон” шийдвэр

-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 3 сарын 21-ний өрийн 03-5/1222 дугаартай лавлагаа,

-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 3 сарын 21-ний өрийн 03-5/1220 дугаартай лавлагаа,

-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 3 сарын 21-ний өрийн 03-5/1221 дугаартай лавлагаа,

-Б.Мын 1 дүгээр маягтын лавлагаа

-Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2-р багийн Засаг даргын 2019 оны 6 сарын 4-ний өдрийн 46 дугаартай “тус сумын 2-р багийн иргэн өндөр настан Б.М нь ам бүл хоёр, хань Т.Ө-н хамт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 сарын 4-ний өдрийн 05/6059 дугаартай “С.Шын тухай” архивын лавлагаа зэрэг баримтууд болно. Шүүх хуралдаанд  оролцсон прокуророос нэхэмжлэлийн   шаардлагыг хангах санал гаргасан болно.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.М нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн  10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлий 13.2.1-т зааснаар төрөөс  80000000 /наян сая/ төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан нэхэмжлэгч Б д овогт Бын М /ЗВ33061014/-т олгосугай. 
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.У