| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00459/И |
| Дугаар | 438 |
| Огноо | 2019-10-23 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 438
2019 оны 10 сарын 23 өдөр Дугаар 139/ШШ2019/00438 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 1-р баг ******* тоотод оршин суух, Ц овогт До ын Лу /*******/-ийн хэлмэгдэгч Г. Р гийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С , прокурор Т.Тө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Са шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний эцгийн эцэг хэлмэгдэгч Га-н Рд холбогдох хэргийг БНМАУ-н дээд шүүхийн 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 92 дугаар магадлалаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1999 оны 4 сарын 19-ний өдрийн 491 дугаартай шийдвэрээр миний эцэг Д.Луийг хэлмэгдэгч Га-н Ргийн төрсөн хүүхэд мөн болохыг тогтоосон. Монгол улсын Засгийн газрын 1998 оны 2 сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын дагуу Зууны мэдээ сонины 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 173 дугаарын 3-рт нөхөн олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 26-рт Дундговь, Доын Лу, хэлмэгдэгч Ргийн Галсангийн хүүхэд, нөхөх олговрын хэмжээ 80 сая төгрөг гэж зарлагдан нийтлэгдсэн. Үүнээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн. Миний эцэг Д.Лу нь эхээсээ 4-лээ бөгөөд төрсөн дүү Д.Цэ, Д.Ба нар нь нар барчихсан. Дүү Д. Р нь шүүхэд нөхөн олговрын нэхэмжлэл гаргаж, хүлээж авах эрхийг миний эцэг Д.Луид олгосон хэлцэл байгуулж нотариатаар батлуулсан. Иймд хуульд зааснаар миний эцэг Д.Луид нөхөх олговрын 80 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Са нь хэлмэгдэгч Г.Ргийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 8 сарын 30-ны өдрийн №173 дугаарын 3 дугаар нүүрт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 26-д “Р Га-н хүүхэд Доын Лу , нөхөх олговрын хэмжээ 80 сая төгрөг” гэж зарлагдсан нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1999 оны 4 сарын 19-ний өдрийн 491 дугаартай “До овогтой Лу, Цэ овогтой Р, Ба нар нь Га овогтой Р-гийн хүүхдүүд мөн болохыг тогтоосон” шийдвэрийн хуулбар
-Га-н Рг 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 92 дугаар тогтоолоор цагаатгасан тухай гэрчилгээний хуулбар
-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 8 сарын 10-ны өрийн 03-2/3572 дугаартай лавлагаа,
-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 8 сарын 10-ны өрийн 03-2/3571 дугаартай лавлагаа,
-Д.Луийн 1 дүгээр маягтын лавлагаа
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 7 сарын 18-ны өдрийн 05/5072 дугаартай “Г.Ргийн тухай” архивын лавлага
-БНМАУ-ын Дээд Шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 92 дугаартай магадлалын хуулбар
-Дундговь аймгийн ******* сумын 1-р багийн Засаг даргын 2018 оны 7 сарын 31-ний өдрийн 87 дугаартай “тус багийн иргэн До овогтой Лу нь ам бүл хоёр, баян 2-р гудамж 3 тоотод байнга оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт зэрэг баримтууд болно. Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг хангах санал гаргасан болно. Хэрэгт цугларсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Лу нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У