| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00440/И |
| Дугаар | 449 |
| Огноо | 2019-11-01 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 449
2019 оны 11 сарын 01 өдөр Дугаар 139/ШШ2019/00449 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 1-р баг ******* тоотод оршин суух, Т овогт Ц ийн До /*******/-гийн хэлмэгдэгч Г.Дагвын нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.До, прокурор Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.До шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.До миний аав болох Г. Д нь 1938 онд онцгой бүрэн эрхэт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1993 онд дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан. Иймд охин нь болох Ц.До миний биед олгогдох нөхөх олговрыг олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.До хэлмэгдэгч Г.Дагвын нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 8 сарын 30-ны өдрийн №173 дугаарын 3 дугаар нүүрт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 9-д “Гэндэнгийн Дагвын хүүхэд Цийн До нөхөх олговрын хэмжээ 80 сая төгрөг” гэж зарлагдсан нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-БНМАУ-ын Дээд Шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 4 сарын 27-ны өдрийн 101 дугаартай магадлалын хуулбар
-Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 05/6477 дугаартай Г.Дагвын тухай архивын лавлагаа
-Нэхэмжлэгч Т овогт Цийн Догийн иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
-Ц.Догийн 1 дүгээр маягтын лавлагаа
-Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 9 сарын 19-ний өдрийн 1/188 дугаартай “тус сумын өндөр настан Ц.До нь 1918 онд төрсөн, ам бүл ганцаараа 1-р багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт
- Дундговь аймгийн ******* сумын 1-р багийн Засаг даргын 2019 оны 5 сарын 28-ны өдрийн 49 дугаартай “тус багийн иргэн Ц.До нь 1918 онд төрсөн, ам бүл ганцаараа тус багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт
-Цэгмид овогтой До нь хэлмэгдэгч Гэндэн овогтой Дагвын үрчилж авсан охин мөн болохыг тогтоосон Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 3 сарын 27-ны өдрийн 51 дугаартай шийдвэрийн хувь
-Гэндэн овогтой Дагвын 3427 дугаартай цагаатгалын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 10 сарын 29-ний өрийн 03-6/5358 дугаартай лавлагаа
-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 10 сарын 29-ний өрийн 03-6/5356 дугаартай лавлагаа
-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 10 сарын 29-ний өрийн 03-6/5357 дугаартай лавлагаа зэрэг баримтууд болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг хангах санал гаргасан болно.
Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.До нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У