| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/0007/э |
| Дугаар | 2017/ШЦТ/03 |
| Огноо | 2017-01-10 |
| Зүйл хэсэг | 100.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2017/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Алтанцэцэг
Хохирогч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шинжээч Ө.Шаарийбуу
Шүүгдэгч Э.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух, ******* дугаарын регистертэй, ял шийтгэлгүй, ******* овгийн *******ийн *******
Шүүгдэгч Э.******* нь хамтран амьдрагч Б.*******ыг 2016 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд байнга зодож, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…..Би *******тай 2015 оны 12 сарын сүүлээр танилцаж, улмаар 2016 оны 3 сараас 10 сарын хооронд хамт амьдарсан. Бид хоёр ын 6 дугаар гудамжны 16 тоот хашаанд гэр барьж амьдарч байсан бөгөөд 2016 оны 4 сарын 20-ны үед найз тай хамт гэртээ пиво ууж байтал нь унтчихсан байсан. Мөн гаднаас манай найз нь морь үзнэ гэж манайд ирсэн байсан. Энэ үед ******* нь орж ирээд намайг тэй хамт пиво уусан гэж бодоод г загнаж уурласан. Энэ асуудлаас болж ******* бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан бөгөөд ******* нь заазуур аваад миний гарыг зүсэхээр нь би *******тай ноцолдож, өмсөж байсан футболкноос нь зуурч татсан. Энэ үед футболк нь урагдаж, гарын бугалга нь зулгарч шалбарсан. 2016 оны 5 сарын 31-ний өдөр Бага гүний 1 дүгээр гудамжны 9 тоотод байрлах манай гэрт найз , нар ирсэн бөгөөд ******* нь бид гуравт пиво авч өгсөн. Бид гурав пивоо уугаад сууж байтал ******* аяганы алчуур заваан болголоо гэж уурлаж, бид хоёр муудалцаад түүний зүүн талын шанаа руу 3 удаа гараараа алгадаж шүдийг нь гэмтээсэн. Мөн 2016 оны 8 сард Бага гүний 1 дүгээр гудамжны 9 тоотод байрлах гэрт манай найзууд эхнэрүүдтэй хамт ирсэн бөгөөд ******* нь манай найзын эхнэрүүдтэй хамт бааранд орохоор явсан. Тэгээд шөнө 03 цагийн үед ******* нь мөнгө хэрэгтэй байна гэж утасдахаар нь яваад очтол байхгүй байсан. Маргааш өглөө нь гэртээ найз тай хамт пиво уугаад сууж байтал ******* нь ирж, бид хоёр урд оройны асуудлаас болж муудалцаад түүний толгой руу 1 удаа гараараа хашаанд дотор байхдаа цохьсон. Мөн 2016 оны 10 сард бид хоёр ******* руу самарт явж байхад ******* нь нүүрээ будаж байсан будгаа над руу шидсэн харин би түүнийг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би *******тай 2015 оны 12 сарын сүүлээр танилцсан бөгөөд 2016 оны 3 сараас 10 сар хүртэлх хугацаанд хамт амьдарсан. 2016 оны 4 сарын үед ажлаа тараад гэртээ очтол ******* нь найзтайгаа пиво уусан байхаар нь уур хүрээд заазуур авч гаран дээр нь дарсан. Ингээд ******* нь надтай ноцолдож байхдаа миний футболкнаас татах явцад оёдолд нь миний гар улайсан байсан. Заазуурыг ******* аваад шидсэн. Мөн 2016 оны 5 сарын 31-ний өдөр ******* нь найзуудтайгаа пиво уумаар байна гэхээр нь би пиво авч өгсөн. Гэрт аяга угаадаг зүйлийг заваан болгосон асуудлаас болж бид хоёр хэрэлдсэн бөгөөд ******* нь намайг үсдэж, газар унаган толгой руу цохиход миний шүд гэмтсэн байсан. Энэ өдөр ******* эрүүлжүүлэхэд хоносон. Дараа нь буюу 6 сард тухайн шүдээ авахуулсан. Мөн 2016 оны 8 сард *******ын найзуудын эхнэрүүдтэй нь бааранд ороод тэр шөнө би ээжийндээ очиж хоносон. Маргааш өглөө нь гэртээ очиход ******* нь найзуудтайгаа пиво уусан, гэр орон заваарсан байсан. Тэр өдөр ******* 2-3 цагийн турш хэрүүл хийж, уруул хазаад байсан. Бид хоёрын хажууд *******ын дүү нь уйлаад байж байсан. Хэрэлдэж маргаж байхдаа ******* миний нүүр рүү гараараа цохьсон. Миний толгой өвддөг болсон. Дараа нь эмнэлэгт үзүүлсэн. Мөн 2016 оны 10 дугаар сард бид хоёр ******* сум руу самарт явсан. Тэнд очоод ******* нь намайг морь мал мэдэхгүй, боргоцой түүлээ гэх зэрэг асуудлаас болж хоорондоо маргалдах үедээ миний хөл рүү өшиглөж, толгой руу цохьсон. Ер нь ******* нь намайг аав ээжид хоол хийж өгсөнгүй, дүүгийн хуралд суусангүй гэж дарамталдаг. Намайг хардаад цохиж зодоод байдаг юм болов уу гэж би боддог. Хэрэлдэж маргалдах үедээ утсыг булааж аваад хүнтэй яриулдаггүй, гэр орноос гаргадаггүй. Одоогийн байдлаар бид хоёр ирэн очин амьдарч байгаа. Цаашдаа хамт амьдрах бодолтой байна. ******* бид хоёр эвлэрсэн, надад эмчилгээний зардал 300.000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...2016 оны 11 сарын 01-ний өдрийн 09шэ/394 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа *******ын 2016 оны 9 сарын 16-ны өдөр авахуулсан толгойн комьпютер томографийн зураг болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зэргийг үндэслэж дүгнэлтээ гаргасан...” гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн мэдүүлсэн: “...Би нэг удаа *******ын гэрт очоод байж байтал эхнэр нь гэх хүүхэн гаднаас орж ирээд шууд намайг хөөж, хэл амаар доромжлоод, ******* “чи болиоч хүн анх удаа орж ирж байхад” гэж хэлэхэд “чамд хамаагүй” гэж хэлээд заазуур авч, *******ын зүүн талын гарын бугалга дээр зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/
Мөрдөн байцаалтад гэрч П.ын мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын дундуур бид нар гэр бүлээрээ уулзсан. Тэгээд *******ын эхнэр манай эхнэр нар хамт бааранд орсон. Маргааш үдээс хойш ******* эхнэртэйгээ мөнгөний асуудлаас болж маргалдаад байсан. Бид нарыг явахад тэр хоёр хэрэлдээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/
Мөрдөн байцаалтад гэрч Х.Сүнжидмаагийн мэдүүлсэн: “...*******, ******* нартай самарт хамт явж байх үед тэд байнга мөнгөнөөс болж маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ын мэдүүлсэн: “...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Бага гүнд *******ын гэрт нь очсон бөгөөд *******, ******* нар муудалцаж маргалдсан. ******* *******ыг тогооны алчуур хир болгосон байна гээд загнаад эхэлсэн. Хоорондоо хэрэлдэж, маргалдаж байгаад ******* *******ыг 2-3 удаа алгадаад тэгсэн ******* зөрүүлж 2-3 удаа алгадаж цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би очиж салгасан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/
Мөрдөн байцаалтад гэрч Я.ы мэдүүлсэн: “...2016 оны 5 дугаар сарын 31-ний орой ******* дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 1 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух найз *******ынд очсон. Эхнэр нь нүүр гараа угаах гэж байгаад хэрүүл хийж эхэлсэн. Хэрүүл хийж байгаад ******* дээр ирээд манай гэрээс зайл гээд нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. Тэгтэл ******* зөрүүлээд *******ыг 2-3 удаа нүүр рүү нь алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/
Мөрдөн байцаалтад гэрч Х.ийн мэдүүлсэн: “...*******, ******* нар цуг амьдраад хэсэг хугацааны дараа охин ******* нь “ээжээ намайг ирээд аваач” гэхээр нь тэднийд очиход охин маань “******* миний шүд рүү цохиод шүд хугарсан” гэж хэлсэн. Тэрнээс хойш самарт яваад ирэхдээ *******ын хөлний шилбэ хөхөрсөн байсан. ******* нь *******ад зодуулсан гэж намайг 2 удаа дуудаж байсан. Биедээ хөхөрсөн шархтай явж байхыг нь 3 удаа харж байсан. Надаас хоорондоо муудалцаж, маргаснаа нуудаг юм шиг байна лээ”...гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/
Мөрдөн байцаалтад гэрч Б.туяагийн мэдүүлсэн: “Би *******тай найзууд *******тай сүүлд танилцсан. 2016 оны зун *******ын баруун гар, нүд нь хөхөрсөн орж ирсэн. Түүнээс асуухад нөхөр нь зодсон гэж хэлж байсан”... гэсэн мэдүүлэг /хх-н 28/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн шинжээчийн 09шэ/394 тоот актын: “Б.*******ын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 34/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн шинжээчийн 09шэ/402 тоот актын: “Э.*******ын биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй ” гэсэн дүгнэлт /хх-н 30/
Э.*******ын “Цагдаагийн ерөнхий газрын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 52/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09шэ/394, 09шэ/402 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Э.******* нь хамтран амьдрагч Б.*******ыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ******* дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 1 дүгээр гудамжны 09 тоот өөрийн гэртээ үсдэн газар унагааж, толгой болон зүүн талын шанаан хэсэг рүү нь 3 удаа гараараа алгадаж, зүүн талын дээд арааг гэмтээсэн,
Мөн 2016 оны 8 дугаар сарын дундуур ******* дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 1 дүгээр гудамжны 09 тоот хашаан дотор түүний уруулыг нь хазаж, нүүр рүү нь гараараа цохиж, тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
Мөн 2016 оны 10 дугаар сард ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ууланд самар түүх явцдаа түүний хөл рүү өшиглөх, толгой руу цохиж зодох зэргээр хамтран амьдрагч Б.*******ыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “би *******ыг 2016 оны 5, 8 дугаар саруудад цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын өгсөн “ ******* нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр намайг үсдэж, газар унаган толгой руу цохиход миний шүд гэмтэж, улмаар шүдээ авахуулсан. Мөн 2016 оны 8 сард ******* нь надтай 2-3 цагийн турш хэрүүл хийж, уруул хазаад байснаа миний нүүр рүү гараараа цохьсон. Миний толгой өвддөг болсон. Мөн 2016 оны 10 дугаар сард самарт явж байхдаа миний хөл рүү өшиглөж, толгой руу цохьсон” гэх мэдүүлэг,
- Гэрч П.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 08 дугаар сард эхнэртэйгээ хамт *******ынд очсон бөгөөд ******* нь *******тай хэрэлдээд гэртээ үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18/
- Гэрч Х.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*******, ******* нартай самарт хамт явж байх үед тэд байнга мөнгөнөөс болж маргалддаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/
- Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *******ынд очиход ******* тэр хоёр хэрэлдэж маргалдсан бөгөөд ******* нь *******ыг 2-3 удаа алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21/
- Гэрч Я.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *******ынд очиход ******* нь *******ыг 2-3 удаа нүүр рүү нь алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/
- Гэрч Х.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...охин ******* нь намайг утсаар дуудсан бөгөөд гэрт нь очиход манай охины шүдийг ******* цохиод хугалчихлаа гэж хэлж байсан. Тэрнээс хойш самарт явад ирэхдээ *******ын хөлний шилбэ хөхөрсөн байсан. Охин ******* нь *******ад зодуулчихлаа гэж намайг 2 удаа дуудаж байсан. Охиныгоо биедээ хөхөрсөн шархтай явж байхыг 3 удаа харж байсан. Надаас хоорондоо муудалцаж, маргаснаа нуудаг юм шиг байна лээ...гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/
- Гэрч Б.туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны зун *******ын баруун гар, нүд нь хөхөрсөн орж ирсэн. Түүнээс асуухад нөхөр нь зодсон гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 28/
-Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн шинжээчийн 09шэ/394 тоот актын “Б.*******ын биед тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-н 34/ зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч Б.*******ын бие махбодийн халдашгүй болон эрүүл мэндийн аюулгүй байдал, хүчирхийлэлд өртөхгүй байх эрхийг нь ноцтой зөрчжээ.
Э.******* нь үйлдэлдээ шууд санаатай хандсан нь хохирогчийг байнга зодож буюу тарчлаах шинжтэй үйлдэл хийх замаар хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны өвдөлт, шаналал учруулахаа ухамсарласан, түүнийг учруулахыг хүсэж үйлдсэн нь тогтоогдов.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг хохирогч, шүүгдэгч нарын хоорондын үл ойлголцол, эр эмийн хардлага, шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Э.*******ыг хамтран амьдрагч Б.*******ыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******, шүүгдэгч Э.******* нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Б.гийн мэдүүлэг /хх-н 17/ зэргийг шинжлэн судалбал 2016 оны 4 дүгээр сард ******* дүүргийн 4 дүгээр хороо, ын 6 дугаар гудамжны 16 тоотод өөрийн гэртээ Б.*******, Э.******* нар нь хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа ******* нь *******ын гарыг заазуураар зүсчээ. *******ын энэ үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор ******* нь *******ын футболкноос татаж зулгаасны улмаас түүний гарын бугалга нь шалбарч зулгарсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Б.******* нь Э.******* руу заазуур барин довтолсон цаг мөчөөс *******ын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй нөхцөл байдал бодитой үүссэн болох нь хангалттай тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.
Иймд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалах явцдаа *******ын футболкийг урж, түүний гарын бугалга хэсгийг гэмтээсэн Э.*******ын идэвхитэй үйлдлийг хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзээд Э.*******ын үйлдлээс “Б.*******ыг 2016 оны 4 дүгээр сард зодож, футболкыг нь урж, баруун гарын бугалга хэсгийг гэмтээсэн” гэсэн үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Э.*******ын “2016 оны 5 сарын 31-ний өдөр хамтран амьдрагч Б.*******ын толгой болон зүүн талын шанаан хэсэг рүү нь 3 удаа гараараа алгадаж, зүүн талын дээд арааг гэмтээсэн” үйлдлийг эхлээд ******* нь *******ыг алгадсан тул “аргагүй хамгаалалт” гэж маргав.
Гэвч *******ын “*******ыг алгадсан” үйлдлийг нийгэмд аюултай халдлага гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь Э.*******ын “2016 оны 10 дугаар сард самарт явж байхдаа хамтран амьдрагч Б.*******ын хөл рүү өшиглөх, толгой руу цохьсон” үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж маргах боловч хохирогч болон гэрч Х. /хх-н 25-26/, Х.Сүнжидмаа /хх-н 19-20/ нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Хохирогч Б.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “би эмчилгээний зардал 300.000 төгрөгийг авсан, ******* бид хоёр эвлэрч цаашид хамт амьдарна, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 52 хуудас/ тогтоогдсон болно.
Шүүхээс Э.*******ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, сонгох ялуудаас хорих ялыг оногдуулж, хуульд заасан доод хэмжээг нь баримтлав.
Э.******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.*******ад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА