Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 450

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 01  өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00450                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 8-р баг ******* тоотод оршин суух, Т овогт Ми ийн Со /*******/-ийн хэлмэгдэгч Г.Ми-ийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Со , прокурор Г.Ха, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Со шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Со миний аав болох  Го гийн Ми нь 1951 оны 8 сарын 20-ны өдрийн 31 дугаар тогтоолоор эрүү үүсгэж, эрүүгийн хуулийн 69-р зүйлээр 5 жил хорьж, хувьд ногдох хөрөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гарсан юм. Улсын дээд шүүхийн 2001 оны 4 сарын 20-ны өдрийн  168 дугаар тогтоолоор эцэг Миийн хэргийг цагаатгасан.  Иймээс Миийн ганц хүү болох Со миний биед оногдох нөхөх олговрыг олгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Со нь хэлмэгдэгч Г.Ми-ийн нөхөх олговорыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

“Зууны мэдээ” сонины 2019 оны 8 сарын 30-ны өдрийн №173 дугаарын 3 дугаар нүүрт   нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 61-д “Го-н Ми-ийн хүүхэд Ми-ийн Со нөхөх олговрын хэмжээ 40 сая төгрөг”  гэж зарлагдсан нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Монгол Улсын дээд шүүхийн 2001 оны 4 сарын 20-ны өдрийн 168 дугаартай “Г.Миид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Го овогтой Миийг цагаатгасан” тухай тогтоолын хуулбар

-Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 7 сарын 2-ны өдрийн 05/4523 дугаартай Г.Миийн тухай архивын лавлагаа

 

-Дундговь аймгийн ******* сумын 8-р багийн Засаг даргын 2018 оны 6 сарын 21-ний өдрийн 76 дугаартай “тус багийн иргэн М.Со нь А-6-23 тоотод ам бүл ганцаараа амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт

-Т овогт Миийн Соийн иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

-М.Соийн 1 дүгээр маягтын лавлагаа

-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 6 сарын 28-ны өрийн 03-5/2754 дугаартай лавлагаа

-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 6 сарын 26-ны өрийн 03-9/2699 дугаартай лавлагаа

-Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2006 оны 12 сарын 19-ний өдрийн 363 дугаартай “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар М.Соид 500000 төгрөг олгох” тухай шийдвэрийн хуулбар

-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 4 сарын 25-ны өдрийн 74 дугаартай шийдвэрийн хуулбар

-Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын 2001 оны 12 сарын 28-ны өдрийн 205 дугаартай “эцгийн нэр, нэр солих тухай” захирамжийн хуулбар зэрэг баримтууд болно. Шүүх хуралдаанд  оролцсон прокуророос нэхэмжлэлийн   шаардлагыг хангах санал гаргасан болно.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Со “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн  10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлий 13.2.1-т зааснаар улсын төсвөөс   40000000 /дөчин сая/ төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан нэхэмжлэгч Т овогт Ми-ийн Со /*******/-д  олгосугай. 
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.У