Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/144

 

                                       

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Алтанцэцэг, шүүгдэгч Б.*******,Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч *******ийн *******, *******ын ******* нарт холбогдох 226000000098 дугаартай эрүүгийн хэргийг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын 14-ний өдрийн 202/ДШМ/12 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 11-ний өдөр аймгийн суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой,  багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, аймгийн сумын багийн - тоотод оршин суух, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 төгрөгний торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 17 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг  2 жилийн хугацаагаар хасч, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 10,800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЮ*******

2.Монгол улсын иргэн, 1992 оны 0 дугаар сарын 01-ний өдөр аймгийн суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ХХК-д жолооч ажилтай, ам бүл-, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын багийн -ийн А байрны  54 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ургийн овогт *******ийн *******,регистрийн дугаар:ПЮ*******

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Б.******* нь хүргэн Б.*******той хамтран аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар ажилладаггүй мөртлөө даргаар ажилладаг гэж ойлгуулан Т.ыг тус хэлтэст ажилд оруулж өгнө хэмээн хуурч 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.*******ын ХААН банкны дансаар дамжуулан 4,000,000 төгрөг авч түүнээсээ ,000,000 төгрөгийг Э.тай хамтран эзэмшдэг дансаараа дамжуулж өөрөө авсан залилах гэмт хэрэгт

2.Шүүгдэгч  Б.******* нь хадам ээж Б.*******тэй  хамтран Б.*******ийг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар ажилладаггүй байхад  даргаар ажилладаг гэж ойлгуулан  Т.ыг  тус хэлтэст ажилд оруулж өгнө  хэмээн хуурч 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ХААН банкны дансаар дамжуулан 4,000,000 төгрөг авч түүнээсээ ,000,000 төгрөгийг Э.тай хамтран эзэмшдэг Б.*******ийн данс руу өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Гэрч Х.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр манай охин над руу залгаад “ манай ангийн ******* намайг “ аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст нэг орон тоо байна, чи орох уу” гэхээр нь “оръё” гэсэн чинь 4,000,000 төгрөг өгчих  гэж байна” гэж ярихаар нь “ найдвартай юм бол аав нь мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Б.******* “чи орохоор бол өнөөдөртөө багтаагаад мөнгөө шилжүүлчих” гээд дансаа явуулсан байсан.Би бэр рүү яриад “ мөнгө байвал 5862... данс руу шилжүүлчих, аав нь удахгүй өгье” гэж хэлэхэд манай бэр уг мөнгийг шилжүүлчихээд над руу хэлсэн.Би Б.******* руу залгаад” мөнгөө хийччихлээ, найдвартай биз” гэхэд Б.*******” найдвартай, манай хадам ээж Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга хийдэг” гээд 990520 гэсэн утасны дугаар өгсөн.Хэд хоногийн дараа залгаад асуухад “ би дуудна” гэж хэлсэн. Дахиад хэд хоноод залгахад “ 6 сарын 1-нээс тушаал гаргана” гэж хэлсэн. 6 сар гаргаад залгахад “7 сарын 1-нээс тушаал гаргана” гэсэн. Тэрнээс хойш 8 сарын1, 9 сарын 1, 10 сарын 1 гээд дандаа худлаа хэлсэн. Би 2020 оны 08 дугаар сард өөрийн биеэр аймагт ирж Б.*******тэй уулзаад “ та Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга биш байж яагаад худлаа хэлээд байгаа юм бэ” гэхэд  Б.******* “ манай нам ялсан, би 8 дугаар сард албан тушаалд очно, тэгэхээр охиныг чинь ажилд авна, та хуулийн байгууллагад битгий хандаач” гэж гуйсан. Намайг ирж уулзах бүрт авсан мөнгөө хүүтэй нь бодож өгнө гэж 6 удаа бичиг хийж өгсөн. Надад ,000,000 төгрөгийг цувуулж шилжүүлсэн одоо 1,000,000 төгрөгийг өгөхгүй байна ... гэх мэдүүлэг (хэргийн 6-7-р хуудас)

Гэрч Т.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр манай ангийн Б.******* над руу утасдаад “ чи ажилд орсон уу, Стандарт хэмжил зүйн хэлтэст нэг орон тоо байна.Чи орох уу,орохоор бол 4,000,000 төгрөг өгчих, манай хадам ээж Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга хийдэг.” гэж хэлэхээр нь аавдаа хэлсэн. Аав эхлээд ажилдаа орчих орсны дараа өгье гэсэн. Тэгтэл манай ангийн залуу дахиж залгаад “ яаралтай мөнгөний хэрэг гараад байна, бас нэг хүнд мөнгө өгч байж орно” гэж хэлэхээр нь аавд хэлэхэд аав “ тэгье” гэсэн. Аав бэр эгч д хэлээд Б.*******ын 58.......7 гэх данс руу 4,000,000 төгрөг шилжүүлж утга дээр нь миний нэр бичсэн гэж хэлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш огт утсаар яриагүй, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга нь “ төрийн албаны шалгалт өгч тэнцсэн хүн авна ,манайд ажлын байр байхгүй” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хэргийн 10-11-р хуудас)

 Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.*******ээс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын ажлыг хүлээж аваад 2020 оны 0 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хийж байгаад Б.Гомбосүрэнд хүлээлгэж өгсөн.2019 оны 09 дүгээр сард улсын шалгагч А.Самданхүү өндөр насны тэтгэвэрт гарч орны хүнийг нь томилоогүй байхад 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс миний бие Б.*******ийг түр томилон ажиллуулж байтал 04 сарын эхээр Б.******* өөрийн хүсэлтээр ажлаас гарсан.4 дүгээр сарын сүүлээр төрийн албаны сул орон тооны шалгалт зарлагдаж шалгалтанд тэнцсэн өөр хүн томилогдсон.Тухайн хэлтсийн дарга нь хуулийн хүрээнд ажилчдыг томилох, чөлөөлөх эрхтэй байдаг.Тухайн үед Б.******* хэлтсийн дарга биш миний түр томилсон тушаалаар шалгагчийн ажил хийж байсан...гэх мэдүүлэг (хэргийн 17-18-р хуудас)

Х.ийн ХААН банкны депозит дансны хуулга (хэргийн 24-р хуудас)

Х.ы ХААН банкны депозит дансны хуулга (хэргийн 25-29-р хуудас)

аймгийн Засаг даргын 2017 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай “ Б.*******ийг Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай” захирамж (хэргийн 1-р хуудас)

аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай “ Б.*******ийг Стандарт хэмжил зүйн хэлтсийн температур, даралтын улсын шалгагчийн ажилд түр томилсон тухай” тушаал (хэргийн 2-р хуудас)

аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаартай “ Б.*******ийг ажлаас чөлөөлсөн тухай” тушаал (хэргийн 4-р хуудас)

Хохирогч Х.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.******* миний үлдсэн 1,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг (хэргийн 7-р хуудас)

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хадам ээж залгаад “ мөнгө хэрэг болоод байна, сая төгрөг шилжүүлээч” гэхээр нь 0......1 гэх данс руу шилжүүлсэн.Тухайн үед хадам ээж *******баатар хотод байсан. аас авсан сая төгрөгийг төлсөн, 1 сая төгрөг үлдсэн байгаа... гэх мэдүүлэг (хэргийн 84-85-р хуудас)

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай хүү Э.гийн данснууд зээл хэтрэлтийн улмаас бүгд хаагдсан учраас дүү Э.гийн Капитрон банкны 0.......1 гэх дансыг ашиглаж байсан.Э. Х.ы сая төгрөгийг төлсөн байгаа. Одоо 1 сая төгрөг үлдсэн...гэх мэдүүлэг (хэргийн 101-102-р хуудас)

Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би эгч Э.Алтанзаяа, хүргэн ах Б.*******, ээж Б.******* нараас “ мөнгөний боломж байна уу, машинаа унагаачихлаа” гэж хэлж байсан. 2020 оны 05 сард хүргэн ах Б.*******оос манай дүү Э.гийн данс руу сая төгрөг шилжүүлж байсан.Тухайн үед би банкны зээлтэй байсан тул бүх данс хаагдсан учраас дүү Э.гийн дансыг интернэт банкаар дамжуулан ашиглаж байсан.Тухайн мөнгөөр би машины сэлбэг авч өөрийн хэрэглээндээ зарцуулсан. 2021 онд байх аавын гэрт очиход өндөр нуруутай казак ах ирчихсэн ээжээс мөнгө нэхээд цагдаад өгнө гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хэргийн 104-105-р хуудас)

Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...хадам ах Х. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр над руу залгаад “ чамд мөнгө байна уу, охиныг ажилд оруулах гэсэн юм, нэг хүн рүү түр шилжүүлж байгаач, би чамд удахгүй өгчихнө” гэж хэлэхээр нь тухайн хүний дансыг бичиж аваад 4 сая төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг (хэргийн 111-112-р хуудас)

Б.*******ээс Х.д гараар бичиж өгсөн бичвэрүүд (хэргийн 115-120-р хуудас)

Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн  шинжээчийн ...2020.07.09,2020.11.04,2020.12.0,2021.01.29,2021.02.2,2021.12.07 гэх огноотой 6 хуудас гар бичвэрүүдэд зурагдсан Б.*******ийн гэх гарын үсэг болон харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсэгнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрх 6 хуудас гар бичвэрүүдэд зурагдсан Б.*******ийн гэх гарын үсэгнүүд нь  Б.*******ийн гарын үсэг мөн байна ... гэх дүгнэлт (хэргийн 124-125-р хуудас)

Х.ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 15-17-р хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хадам ээж Б.*******тэй  хамтран Б.*******ийг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар ажилладаггүй байхад  даргаар ажилладаг гэж ойлгуулан  Т.ыг  тус хэлтэст ажилд оруулж өгнө  хэмээн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ХААН банкны дансаар дамжуулан 4,000,000 төгрөг авч түүнээсээ ,000,000 төгрөгийг Э.тай хамтран эзэмшдэг Б.*******ийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 1.2. Б.*******ийн ХААН банкны депозит дансны хуулга (хэргийн 7-р хуудас), Б.*******ын ХААН банкны депозит дансны хуулга (хэргийн 8-56-р хуудас),Б.*******ийн Капитрон банкин дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 60-66-р хуудас) хэрэгт авагджээ.

1..Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2020 оны 05 дугаар  сарын 01-ний өдөр   Б.******* нь хадам ээж Б.*******тэй  хамтран Б.*******ийг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар ажилладаггүй байхад  даргаар ажилладаг гэж ойлгуулан  нэг ангид сурч байсан Т.ыг  тус хэлтэст ажилд оруулж өгнө  хэмээн хуурч 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ХААН банкны дансаар дамжуулан 4,000,000 төгрөг авч түүнээсээ ,000,000 төгрөгийг Э.тай хамтран эзэмшдэг Б.*******ийн данс руу шилжүүлсэн  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Залилах гэмт хэргийн объектив тал нь бусдын өмчлөх эрхэд хуурч мэхлэх буюу итгэл эвдсэн үйлдлээр илэрч ашиглан шамшигдуулах шинжтэй, Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгийн материаллаг хохирол учирч байж гэмт хэрэг төгсдөг, шунахайн сэдэлтээр өдөөгдсөн гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр субъектив шинж илэрдэг бөгөөд шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь мөнгө олох, өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бусдыг залилж мөнгө авсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ. 

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бусдад итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар   мөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж  хуульчилсан ба гэмт хэрэгт хамтран оролцох  хэлбэрийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигч, хатгагч гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.******* нь тухайн үед аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар ажиллаагүй атлаа “ манай нам ялсан, би 8 дугаар сард албан тушаалд очно, танай охиныг ажилд оруулж өгнө” хэмээн бусдад итгэл төрүүлж, шүүгдэгч Б.*******ын залилах үйлдэл санаатай нэгдэж уг гэмт хэрэгт хамжигчийн хэлбэрээр хамтран оролцсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б. *******, Б.******* нар шүүхийн хэлэлцүүлэгт “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан ” гэж мэдүүлсэн.

 2.2. Иймд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг хамтран бусдыг хуурч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.5. Хохирогч Х.аас  “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо авсан” гэсэн байх тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 155-р хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа ( хэргийн 175-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа ( хэргийн 17-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 176-р хуудас),Б201717444 дипломын хуулбар (хэргийн 146-р хуудас)

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 157-р хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа ( хэргийн 177-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа ( хэргийн 178-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа ( хэргийн 180-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд  (хэргийн 159-169-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь нөхөр хүүхдийн хамт амьдардаг,эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд  2 удаа гэмт хэрэгт холбогдож  байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлсөн гэх, шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх төлбөргүй гэх хувийн байдал тус тус  тогтоогдсон.

2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Б.*******т хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг тус тус байхгүй гэх санал, тайлбар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганзоригоос шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь “ ” ХХК-д ачааны машин барьж гэр бүлээ тэжээдэг, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан тус бүрийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт,тайлбар тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 1,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******, Б.******* нарт тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******, ******* ******* ургийн овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******, ******* ******* ургийн овогт *******ийн ******* нарыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан торгох ялын 1,000,000 төгрөгийг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******, Б.******* нарт тайлбарласугай.

5.Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС