Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч.Дундговь аймгийн ******* сумын ******* тоотод оршин суудаг, О овогт Да  гийн Са /*******/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Са, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Са шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.Са миний бие 1985 оны 2 сарын 12-ны өдрөөс 1989 оны 6 сарын 22-ны өдөр хүртэл худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, түүхий эд бэлтгэлийн туслахаар 1989 оны 6 сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийн хүртэл ******* сумын Талын цэцэг нэгдэл, Талын цэцэг ББХК-д түүхий эд бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжпэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч Д.Са нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Сагийн Дундговь аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 2 сарын 12-ны өдрөөс 1989 оны 6 сарын 22-ны өдөр хүртэл худалдагч, бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан тухай баримт ирээгүй, Талын цэцэг нэгдэлд 1989 оны 6 сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийн хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 323 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжпэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

        Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шилжпэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн ******* cyмын 1986  оны 10 сарын 23-ны өдөр Д.Сад олгосон 163760 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

 -Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 323 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 2 сарын 12-ны өдрөөс 1989 оны 6 сарын 22-ны өдөр хүртэл худалдагч, бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан тухай баримт ирээгүй, Талын цэцэг нэгдэлд 1989 оны 6 сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийн хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир Д.Сатай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт

-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 08/580 дугаартай “ ******* сумын Талын цэцэг нэгдэл нь 1991 оны 4 сарын 27-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 сарын 10-нд Талын цэцэг ББХК, 1996 оны 4 сарын 30-нд хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх тодорхойлолт

-******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 6 сарын 22-ны өдрийн 20 дугаартай “Бэлтгэлийн эрхлэгчийн туслах Д.Саг нэгдлийн мэдэлд шилжүүлэх тухай” тушаал

-Гэрч Б.Тү-н “...Д.Са 1985-1989 онд Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн номын дэлгүүрт худалдагч, дараа нь бэлтгэлийн туслахаар ажиллаж байсан. 1989-1995 он хүртэл Талын цэцэг нэгдлийн бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Малын ноос арьс шир түүхий эд зэргийг малчдаас хүлээж авдаг ажил хийдэг байсан. Би 1979-1981 онд, 1984-1987 онд Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчин, 1987-1991 он хүртэл ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажилласан, 1991-1993 онд бэлтгэлийн эрхлэгчийн туслахаар тус тус ажилласан. Би Д.Са гэдэг хүнтэй нэг нутагт ажиллаж, амьдарч байсан учраас энэ хүнийг ямар ажил хийж байсан талаар нь мэдэж байна...” гэх мэдүүлэг

-Гэрч Х.Б-н “...Д.Са 1985-1989 онд Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, бэлтгэлийн туслахаар ажиллаж байсан. Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид 1989-1994 онд бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Би 1981-2007 онд Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид галч, тракторын жолоочоор ажиллаж байсан юм. Бид нэг байгууллагад ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг

-Гэрч Ж.На-н “...Д.Са 1985 онд 10 дугаар анги төгссөн. 1985- 1989 онд Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид номын соёлын барааны худалдагч, дараа нь түүхий эд бэлтгэлийн туслахаар ажиллаж байсан. 1989-1994 он хүртэл Талын цэцэг нэгдлийн түүхий эдийн бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Малын ноос арьс шир түүхий эд зэргийг малчдаас хүлээж авдаг, эх орны үйлдвэрүүдэд нийлүүлдэг ажил хийдэг байсан. Би 1980-2002 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхийн эдийн туслах, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажилласан. Д.Са миний туслахаар ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Са нь Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 2 сарын 12-ны өдрөөс 1988 оны 3 сарын 18-ны өдөр хүртэл худалдагчаар, 1988 оны 3 сарын 18-ны өдрөөс 1989 оны 6 сарын 22-ны өдөр хүртэл бэлтгэлийн эрхлэгчийн туслахаар, Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд 1989 оны 6 сарын 22-ны өдрөөс 1993 оны 2 сарын 10-ны өдөр хүртэл бэлтгэлийн эрхлэгчээр, 1993 оны 2 сарын 10- ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг ББХК-д бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Да гийн Са /*******/ нь Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 2 сарын 12-ны өдрөөс 1988 оны 3 сарын 18-ны өдөр хүртэл худалдагчаар, 1988 оны 3 сарын 18-ны өдрөөс 1989 оны 6 сарын 22-ны өдөр хүртэл бэлтгэлийн эрхлэгчийн туслахаар, Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд 1989 оны 6 сарын 22-ны өдрөөс 1993 оны 2 сарын 10-ны өдөр хүртэл бэлтгэлийн эрхлэгчээр, 1993 оны 2 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг ББХК-д бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.У