| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00466/И |
| Дугаар | 452 |
| Огноо | 2019-11-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн ******* сумын ******* тоотод оршин суудаг, Б овогт Д ийн Мө /*******/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мө миний бие 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан билээ. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдгийн зөрчилтэй, бичилт хийгдээгүй, шаардлага хангахгүй байгаа тул гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мө нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Мө-ын Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1983 оны 7 сараас 1992 оны 4 сарын 1-ний өдрийг хүртэл баримтанд чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 9 сарын 23-ны өдрийн 302 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 9 сарын 23-ны өдрийн 302 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1983 оны 7 сараас 1992 оны 4 сарын 1-ний өдрийг хүртэл оны баримтанд чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй учир Д.Мөтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна...” гэх тодорхойлолт
-Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар таван жил нэгдлийн даргын 1983 оны 6 сарын 28-ны өдрийн 18 дугаартай “ажилд томилох тухай” тушаал
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 9 сарын 23-ны өдрийн 08/539 дугаартай “ ******* сумын 2 дугаар таван жил нэгдэл нь 1956 оны 2 сарын 13-нд байгуулагдсан, 1992 оны 2 сарын 17-нд 2-р таван жил ХК, 1994 оны 5 сарын 10-нд Мөнхрөх ББХК, 1996 оны 2 сарын 14-нд Гэсрээ ХХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх тодорхойлолт
-******* сумын 2 дугаар таван жил нэгдлээс 1991 оны 10 сарын 3-ны өдөр Д.Мө-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
-******* сумын 2 дугаар таван жил нэгдлээс 1983 оны 6 сарын 29-нд Д.Мө-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
-Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 10 сарын 1-ний өдрийн 02/219 дугаартай “тус сумын 6-р багийн иргэн Д.Мө нь 1983 оны 11 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал 2 дугаар таван жил нэгдлийн Дэрт бригадад мал маллаж байсан цалин хөлсний хүснэгт 152 хуудас баримтыг Засаг даргын тамгын газрын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан авсан нь үнэн болно” гэх тодорхойлолт
- Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар таван жил нэгдлийн Дэрт бригадын малчнаар ажиллаж байсан Д.Мөын 1983-1992 оны цалингийн тодорхойлолт
-Д.Мөын 1983-1992 онд авч байсан цалин хөлсний хүснэгт зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Мө нь 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 сарын 17-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар таван жил нэгдэлд, 1992 оны 2 сарын 17-ны өдрөөс 1992 оны 4 сарын 1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар таван жил ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У