Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 453

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн ******* сумын Хонгор 3-р багт оршин суух, Ө овогт Ш ийн Б /*******/-гийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Б    миний бие 1981-1983 онд, 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Говийн Өрнөлт нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байсан билээ. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдгийн зөрчилтэй, бичилт хийгдээгүй, шаардлага хангахгүй байгаа тул гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

              Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 9 сарын 30-ны өдрийн 03/132 дугаартай “Ш.Б Говийн Өрнөлт нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн жагсаалт”-ын талаарх албан тоот

-Дундговь аймгийн ******* сумын Говийн өрнөлт нэгдлээс Ш.Бд олгосон 1981-1990 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

-Ш.Бгийн 1981-1990 онд авч байсан цалингийн хүснэгт зэрэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ш.Б нь 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1983 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл, 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Говийн Өрнөлт нэгдэлд  малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө овогт Шийн Б /*******/ нь 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1983 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл, 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Говийн Өрнөлт нэгдэлд  малчнаар  ажиллаж байсан  болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У