| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00470/И |
| Дугаар | 464 |
| Огноо | 2019-11-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 7-р баг ******* тоотод оршин суух, Та овогт М ийн Э /*******/-ны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Э миний бие 60 нас хүрч байгаа, улсад 41 жил ажилласан. 1990 оны 8 сарын 15-ны өдрөөс 1991 оны 9 сарын 18-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Мандалговь хотын хөнгөвчилсөн сургалттай тусгай сургуульд биеийн тамирын багшаар ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй шаардлага хангахгүй байгаа тул гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч М.Эы Дундговь аймгийн Мандалговь хотын 10 жилийн тусгай сургуульд 1990 оны 8 сарын 15-ны өдрөөс 1991 оны 9 сарын 18-ны өдрийг дуустал биеийн тамирын багшаар ажилласан талаарх холбогдох баримт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 326 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Дундговь аймгийн Мандалговь хотын 10 жилийн тусгай сургуулиас М.Эд 1977 оны 9 сарын 3-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 326 дугаартай “...тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Мандалговь хотын 10 жилийн тусгай сургуульд 1990 оны 8 сарын 15-ны өдрөөс 1991 оны 9 сарын 18-ны өдрийг дуустал биеийн тамирын багшаар ажилласан талаарх холбогдох баримт байхгүй байна...” гэх тодорхойлолт
- Гэрч Т.Цэ-н “...М.Э нь 1990 оны 9 сараас 1992 он дуустал Дундговь аймгийн Мандалговь хотын Нэргүй захиралтай Тусгай сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Би 1990-1992 онд Дундговь аймгийн Мандалговь хотын Тусгай сургуульд хөдөлмөрийн багшаар, 1993-1995 ******* 3-р дунд сургуульд тус тус ажиллаж байсан. Би М.Этай 1990-1993 онд тусгай сургуульд хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг
-Гэрч Ш.Хи-н “...М.Э нь 1990-1991 онд Дундговь аймгийн Мандалговь хотын Тусгай сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Би 1990-1994 он хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Тусгай сургуульд бичээч үйлчлэгчээр ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар М.Э нь 1990 оны 8 сарын 15-ны өдрөөс 1991 оны 9 сарын 18-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Мандалговь хотын хөнгөвчилсөн сургалттай тусгай сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У