Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг тэмдэглэл хөтлөн,

  улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

  шүүгдэгч Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н Эт холбогдох эрүүгийн 2334000310071 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн өдөр шүүн хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, Б овогт Э-н Э, урьд

  -Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

  -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 868 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгний торгох ялаар,

  -Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгний торгох ялаар,

  -Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан, ..... регистрийн дугаартай гэв.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

  Шүүгдэгч Э.Э  нь фейсбүүкэд “...Авто хүлэг нэртэй цахим хаяг нээж жолооны үнэмлэхний эрх сэргээнэ...” гэх зарыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны дагуу иргэн Н.Б  нь фейсбүүк чатаар холбогдож Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гар утасны интенэт банкаар урьдчилгаа 350.000 төгрөгийг Э.О  гэх хүний Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч, бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:

  Шүүгдэгч Э.Э : “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            Хохирогч Н.Б гийн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Э.О ийн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 хуудас/,  Эрдэнэтунгалагийн О ийн эзэмшлийн ... дугаартай Хаан банкны дансны хуулга /хх-ийн 29-31 хуудас/, шүүгдэгч Э. Э ын мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/ зэрэг болно.

 

            Хоёр: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гүнтөгсийн холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Э.Э  нь гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч Э.Э  нь фейсбүүкэд “...Авто хүлэг нэртэй цахим хаяг нээж жолооны үнэмлэхний эрх сэргээнэ...” гэх зарыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны дагуу иргэн Н.Б  нь фейсбүүк чатаар холбогдож Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гар утасны интенэт банкаар урьдчилгаа 350.000 төгрөгийг Э.О  гэх хүний Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь.

Хохирогч Н.Б гийн өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цагдаад баригдан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр жолооны үнэмлэхийн эрх сэргээх зарын дагуу "Авто хүлэг" нэртэй цахим хаягт холбогдож өөрийн жолооны эрхээ сэргээлгэх талаар тохиролцсон. Мөн 967660002, .. дугаарын утсаар эрэгтэй хүнтэй холбогдож, тухайн 700,000 төгрөгөөр сэргээж өгнө гэсэн. Урьдчилгаа болох 350,000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын н.О  гэх дансанд өөрийн 5721257258 тоот данснаас гар утаснаасаа мобайлдаж шилжүүлсэн. Сүүлдээ таны жолооны эрхийг сэргээж өгч чадахгүй боллоо таны мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш миний мөнгийг буцааж өгөхгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Э.О ийн өгсөн: "Би өөрийн нэр эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансыг 2022 оны 03 дугаар сард хэдний өдрийг санахгүй байна Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баянбүрд гэх газарт нийтийн байр түрээслэж амьдардаг байхдаа хажуу өрөөний "Экү" буюу Э  гэх нүүрэндээ их хэмжээний шивээстэй 20 гаран насны ах надаас хаан банкны дансыг карттай нь хэд хоног ашигласан. Өдөрт 25,000 төгрөг өгч байя гэхээр нь би зөвшөөрч Хаан банкны ... тоот дансыг виза картын хамт өгсөн. Миний виза картыг хэд хоног ашиглаж байгаад интернет банкны нэвтрэх нэр, нууц үг хэрэгтэй байна гэхээр нь өгсөн. н.Э  нь миний дансыг ашиглаад өдөрт 25,000 төгрөг өгч байсан болохоор мөнгө олох гээд дансаа өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан "...Н.Б  нь 2022 оны 03 сарын 22-ны өдөр жолооны үнэмлэхний эрх сэргээх зарын дагуу "Авто хүлэг" нэртэй цахим хаягт үл таних хүнтэй харилцан, Хаан банкны ... тоот Э.О ийн 350,000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан гэх хэрэгт таньж олуулах ажиллагаанд оролцож буй гэрч Э.О ээр Яллагдагч Э.Э ын гэрэл зургийг 1 дугаараар түүнтэй ижил төстэй 3 иргэний зургийг 2-4 хүртэлх дугаараар дугаарлаж заалгахад 1 дугаараар дугаарласан яллагдагч Э.Э ын гэрэл зургийг зааж энэ миний карт, интернэт банкийг гуйж ашигласан хүн мөн гэж зааснаар таньж олуулах ажиллагааг дуусгав." гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 хуудас/,

Эрдэнэтунгалагийн О ийн эзэмшлийн ... дугаартай Хаан банкны дансны хуулга /хх-ийн 29-31 хуудас/,

Шүүгдэгч Э.Э ын өгсөн: Би Э.О  гэх хүнийг сайн таньж мэдэхгүй. 2022 оны 03 дугаар сард Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баянбүрд гэх нийтийн байр түрээслэж суудаг О  гэх охины Хаан банкны ... дугаарын данс болон цахим банкны нууц дугаар зэргийг ашиглан цахим мөрийтэй тоглоом тоглож ашигласан. Тэрнээс өөрөөр бол таньж мэдэхгүй. Би Э.О ийн Хаан банкны дансыг удаан хугацаад ашиглаагүй. Би “Авто хүлэг” гэх нэртэй цахим фейсбүүк хаяг нээж жолооны үнэмлэхний хасагдсан эрх сэргээнэж гэж цахим орчинд зар байршуулсан. Зарын дагуу цахимаар нэрийг нь санахгүй байна жолооны эрхээ сэргээлгэх гэсэн юм гээд Б  гэх хүн холбогдсон тухайн хүнээс жолооны эрхийг нь сэргээж өгнө гэж хэлээд О ийн Хаан банкны ... дугаарын дансанд 350.000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн Б  гэх хүнээс О ийн данс руу шилжүүлж авсан 350.000 төгрөгөөр цахим мөрийнтэй тоглоом буюу покер тоглоом тоглосон. Дахиж О ийн Хаанбанкны дансыг ашиглаагүй. Би 350.000 төгрөгийг залилж авахдаа .., ..гэсэн дугаарын гар утас ашиглаж байсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ажил хийж хохирлыг барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө", Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж тус тус хуульчилсан байдаг.

 

  Залилан мэхлэх гэмт хэргийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

 

  Залилан мэхлэх гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.   

 

  Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Э.Э  нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар фейсбүүкэд “...Авто хүлэг нэртэй цахим хаяг нээж жолооны үнэмлэхний эрх сэргээнэ...” гэх зарыг байршуулан иргэн Н.Б  нь фейсбүүк чатаар холбогдож Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гар утасны интенэт банкаар урьдчилгаа 350.000 төгрөгийг Э.О  гэх хүний Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хохирогч Н.Б д 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхэд энэ хохирлоо нэхэмжлэх талаар мэдэгдсэн тул 350.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Б д олгож шийдвэрлэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлт гаргасныг,

Шүүгдэгч Э.Э  тусгайлан гаргах саналгүй гэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Э.Э  нь эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар ял шалгах хуудас/хх 43/-р тогтоогдсон. Одоо 30 настай гэх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих.” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдэгдсэн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Э  нь өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хорих ялаас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл буюу Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж яллагдагчаар цагдан хорих хүртэл

            биеэр эдэлсэн 00 жил 09 сар 03 хоног,

            шагналын 00 жил 01 сар 20 хоног,

            нийт 00 жил 10 сар 23 хоног эдэлсэн,

үлдсэн 00 жил 7 сар 17 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно." заасныг баримтлан шүүгдэгч Э.Э ын энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй 00 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 01 сар 17 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж хуульчилжээ.

 

  Харин тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай шүүгчийн захирамж (хх 120-123 дугаар хуудас)-аар шүүгдэгч Э.Э ыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 413-р нээлттэй, хаалттай хорих ангиас шилжүүлэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд яллагдагчаар цагдан хорьсон тул түүнийг цагдан хорьсон өдрөөс шүүх хурал эхлэх хүртэл нийт цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолбол зохино.

 

Эрүүгийн 2334000310071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Э-н Эыг Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Э.Э т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 17 /арван долоо/ хоногийг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Э.Э аас 350.000 төгрөг гаргуулан ____________ оршин суух хохирогч Н.Б /РД:..../-д олгосугай

 

  7.Эрүүгийн 2334000310071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул , уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ