| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00481/И |
| Дугаар | 466 |
| Огноо | 2019-11-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Улаанбаатар хотын ******* дүүргийн 2******* тоотод оршин суух, Б овогт С гийн Э /*******/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Э миний бие 55 нас хүрч байгаа, улсад 12 жил ажилласан. 1982 оны 7 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн Ханын материалын үйлдвэрт зуурагч операторчноор ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр засвартай, шаардлага хангахгүй байна. Иймд хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг, диплом, баярын бичиг зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч С.Эийн Дундговь аймгийн ТТБ-ын 6-р трестийн харьяа Ханын материалын үйлдвэрт 1982 оны 7 сараас 1995 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал зуурагч операторчноор ажилласан тухай баримт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 313 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 313 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестийн харьяа ханын материалын үйлдвэрт 1982 оны 7 сараас 1995 оны 12 сарын 31-ний дуустал зуурагч оперторчноор ажилласан талаарх С.Э-т холбогдох баримт байхгүй байна...” гэх тодорхойлолт
-БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестийн даргын 1982 оны 6 сарын 30-ны өдрийн 186 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар
-БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестийн даргын 1988 оны 2 сарын 4-ний өдрийн 02 дугаартай “дадлага практик хийлгэх, мэргэжил дээшлүүлэх тухай” тушаалын хуулбар
-ББМҮ яам Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестийн Дэргэдэх ханын материалын үйлдвэрийн даргын 1988 оны 12 сарын 7-ны өдрийн 56 дугартай “ажилчдыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар
-БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестийн даргын 1984 оны 9 сарын 24-ний өдрийн 340 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар
-БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестийн даргын 1985 оны 7 сарын 25-ны өдрийн 219 дугаартай “нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын хуулбар
-Дундговь аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1980 оны 9 сарын 1-ний өдөр С.Э-т олгосон 010548 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
-1982 оны 8 сарын 28-ны өдөр С.Э-т олгосон 504546 дугаартай, 1983-1990 оны цалингийн болон татварын бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 08/608 дугаартай “тус аймгийн Ханын материалын үйлдвэр нь 1991 оны 4 сарын 30-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 сарын 27-нд Дээд буян ХК болж өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт
-1982 оны 12 сарын 25-ны өдөр ТТБ-ын VI трестийн захиргаанаас С.Эт олгосон талархалын хуудас
-Дундговь аймгийн АДХГЗахиргаанаас 1983 оны 3 сарын 9-ний өдөр С.Эт олгосон дурсамж
-Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрээс 1984 оны 1 сарын 25-ны өдөр С.Эт олгосон дурсамж
-Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрийн захиргаанаас 1986 оны 9 сарын 26-ны өдөр С.Эт олгосон баярын бичиг
-Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрээс 1988 оны 3 сарын 13-ны өдөр С.Эт олгосон диплом
-Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1990 оны 4 сарын 7-ны өдөр С.Эт олгосон талархал
-Спорт мэдээ сонины газраас 1989 оны 4 сарын 25-ны өдөр С.Эт олгосон диплом
-Гэрч М.Са-н “...С.Э 1982 оны 7 сарын 1-ний өдрөөс 1994 он хүртэл Дундговь аймгийн ТТБ 6-р трестийн харьяа Ханын материалын үйлдвэрийн операторч, зуурагчаар ажиллаж байсан. Би 1967 оны 8 сарын 17-ны өдрөөс 1994 он дуустал Дундговь аймгийн ТТБ 6-р трестийн харьяа Ханын материалын үйлдвэрт цехийн дарга, мастераар ажиллаж байсан. Бид нэг байгууллагад нэг бригадад ажиллаж байсан учраас С.Эийн ажиллаж байсан талаар мэдэж байна... “гэх мэдүүлэг
-Гэрч Х.Ц-н “...С.Э 1982 оны 7 сарын 1-ний өдрөөс 1994 он хүртэл Дундговь аймгийн ТТБ 6-р трестийн харьяа Ханын материалын үйлдвэрийн операторч, зуурагчаар ажиллаж байсан. Би 1971 оны 7 сараас 1995 он дуустал Дундговь аймгийн ТТБ 6-р трестийн харьяа Ханын материалын үйлдвэрт цехийн гагнуурчнаар ажиллаж байсан. Бид нэг байгууллагад нэг бригадад ажиллаж байсан учраас С.Эийн ажиллаж байсан талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг
-Гэрч Б.О-н “...С.Э нь Техник мэргэжлийн сургууль төгсөөд 6-р трестэд ажилласан хүн. С.Э нь 1980-1994 он дуустал Дундговь аймгийн ТТБ 6-р трестийн харьяа Ханын материалын үйлдвэрт тоосгоны операторчоор ажиллаж байсан. Би 1980-1992 он хүртэл Дундговь аймгийн ТТБ 6-р трестийн харьяа Ханын материалын үйлдвэрт тоосгоны операторчоор ажиллаж байсан юм. Бид нэг сургуульд сурч байсан, дараа нь нэг байгууллагад ажиллаж байсан учраас С.Эийн ажиллаж байсан талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.Э 1982 оны 7 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын 6-р трестийн Ханын материалын үйлдвэрт зуурагч операторчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У