| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0091/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/096 |
| Огноо | 2023-05-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: ,
Улсын яллагч: Б.Байгаль
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******, регистрийн дугаар*******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 08-ны орой 21-22 цагийн орчим Hyundai Porter-2 маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.4-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км хэтрүүлэхийг хориглоно, 16.1-д "явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасна гэх заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах баруун бүсийн Худалдааны төвийн 3 замын уулзвар дээр зам тээврийн осол гаргаж, унадаг дугуйтай явсан насанд хүрээгүй хохирогч ийг мөргөж биед нь баруун дунд чөмгөний их эргүүлгийн дээд, доод хэсгийн ташуу хоёрлосон хугарал, тархи доргилт, цавины шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, чамархай, зүүн 2, 3, 5-р хурууны зулгаралт, бугалга, өвдөг, шилбэ, гуяны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
...Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүний биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 236-237/
Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2022 оны 5 дугаар сарын 8-ны орой явж байгаад эсрэг урсгалаас нэг машин зөрөөд араас нь унадаг дугуйтай хүүхэд гарч ирээд мөргөсөн. Би гэмшиж байгаа. Эхнэр хүүхэд болон 4 өнчин дүүгийн хамт амьдардаг тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Насанд хүрээгүй хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би гэрээсээ унадаг дугуйгаа унаад 3 хүүхдийн хамт хаашаа явснаа мэдэхгүй байна. Би замын хажуугаар доошоо уруудаад явж байсан. Тэгээд би нэг сэрэхэд л эмнэлэгт хэвтэж байсан. Миний хөл аймар өвдөж байсан. Тэр өдөр гэгээтэй байсан. Би засмал замын хажуу талаар явж байсан. ...Би хамт явсан гэх хүүхдүүдийн нэрийг мэдэхгүй. Намайг явж байхад бараг машин байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-36/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчимд машины жолооч гэх танихгүй залуу “ийн аав мөн үү” хүүхдийг чинь машинаар дайрчихлаа, эмнэлэг дээр хүрээд ирээч гэхээр нь нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн 103 дээр ирсэн. Намайг ирэхэд ийн өмд нь цус болсон, баруун талын хөлийн цавь хэсэгт зүсэгдсэн шархтай, оёдол тавих гээд байж байсан. Нүүр хэсэг нь халцарсан, зүүн талын нүд нь хавдсан хавдартай, хөл, гар нь хэсэг хэсэг газраа шалбарсан байдалтай, машинд унадаг дугуйтайгаа явж байгаад "Баруун бус худалдааны төв"-ийн хажуу талын уулзвар дээр баруун талаас ирж яваад зах тал руугаа эргэхдээ мөргүүлсэн гэж тухайн мөргөсөн гэх жолооч нь хэлж байсан. Тухайн үедээ өвчин намдаах эм, тариа хийгээд баруун талын хөлийг нь гипстэйд эмнэлэгтээ хоноод маргааш өдөр нь 14 цагийн орчимд хувийн машинтай хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явж очоод шууд Гэмтэл согог үндэсний төв дээр очоод үзүүлээд хэвтсэн. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөө хэвтээд 14 хоног орчим хоноод эмчилгээ хийлгэсэн. Гэмтэл дээр болохоор манай хүүхдийн сүүжний яс цууралттай, суганы доторх 3 хавирга хугаралттай, эгмийн хойд яс хугаралттай, уушги хэсэг газар няцралттай гэсэн онош тавьж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд эмнэлэгт 14-15 хоног орчим хэвтэж эмчилгээ хийлгэж гараад 2-3 хоноод аймагт буцаж ирээд гэрээр эмчилгээ хийлгэсэн. Одоо манай хүүхэд суга таягтай алхаж байгаа шууд гишгэхээр хөл нь өвдөөд байгаа. Хотод байхдаа хөлөө хадуулсан, 8 ширхэг хадаас тавиулсан байдалтай байгаа. Тухайн жолооч Улаанбаатар хот руу ирж, очих зардал, мөн Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн зардлыг бол гаргаж барагдуулсан байгаа. Уг жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцож өгнө үү. Мөн хүүхдийг хараад гэртээ 2 сар гаран хугацаа өнгөрсөн, бид 2 зах дээр хувийн бизнес эрхэлдэг учраас тэр хүртэл ажил зогссон байгаа, мөн дахин эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би *******тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Надад цаашид гаргах ямар нэгэн санал хүсэлт болон гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 28-30, 46/,
Иргэний хариуцагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манай хүүхэд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.3-т заасныг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би Дорждагватай харилцан тохиролцсон байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-51/,
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би ********эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 3.851.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 243/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...21 цагийн үед гэр лүүгээ явж байх замд буюу Баруун бүс худалдааны төвийг өнгөрөөгөөд 3 замын уулзвар дээр нэг машин, манай машины хажуугаар зөрсөн. Тэгэхэд тэр машины ард талаар нь 1 дугуйтай хүүхэд гэнэт гарч ирээд манай нөхөр ******* тухайн хүүхдийг мөргөсөн. ******* нь машин барьж явж байсан ба би хажуугийн сандал дээр сууж байсан. Харин ард , , найз нар ард суудалд суусан. Согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 0.27 гарсан гэж байсан. Манай нөхөр архи уудаггүй, хааяа нэг уухаараа уусан юм нь их удаан гардаг. Өнөөдрийн хувьд өглөө 09 цагийн үед гэртээ орж ирэхдээ тай 2 пиво уусан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57-58/, ,
.Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Баруун бүс худалдааны төвийг өнгөрөөгөөд 3 замын уулзвар дээр гэнэт машин тоормос гишгэсэн. Тэгээд би урагшаа харахад нэг унадаг дугуйтай хүүхэд мөргүүлэх шиг болсон. Би ард суудал дээр , нарын хамт сууж байсан. Би утсаа оролдоод сууж явсан болохоор сайн хараагүй. Тэгээд шууд машинаасаа буугаад харахад тухайн хүүхэд дугуйныхаа хажууд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед бид хоёр 2 ширхэг 2.5 литртэй пиво хувааж уусан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 61-62/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Батсүрэн ахын гэрт нэг хонио буулгаад гэр рүүгээ явж байх замд осол болсон. Би арын суудалд утсаа оролдоод явж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан баруун бүс худалдааны төвийн ойролцоо явж байхад машин гэнэт тоормос гишгээд зогссон. ******* ах, , нар машинаас буугаад “хүүхэд мөргөчихлөө” гээд байсан. Би айгаад бууж харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 65-66/,
Гэрч ********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...21 цагийн үед орж ирсэн. Дорждагва ах машин барьж явсан. Харин бэр эгч хажуу талд нь сууж явсан. Ард суудалд , бид 3 сууж явсан. Баруун бүс худалдааны төвийн хажууд байдаг 3 зам уулзвар дөнгөж өнгөрөхөд хажуугаар нь нэг машин өнгөрсөн. Гэтэл тэр машины араар нэг дугуйтай хүүхэд гэнэт гарч ирээд манай ах ******* нь тоормос гишгээд амжаагүй, машиныхаа баруун талаар шүргэсэн. Тэгээд бид нар машинаас буугаад харахад тухайн хүүхэд замын хажууд ухаангүй хэвтэж байсан,... Замд бол уугаагүй, өглөө уусан архи нь гараагүй юм шиг байна лээ. Сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-70 /
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3615 дугаартай шинжээчийн
1. Шинжилгээнд 2214000146 дугаартай хавтаст хэргийн материалын А4 хуудасны баруун доод буланд хар өнгөөр 176 хүртэл дугаарласан бор өнгийн хавтастай хэргийг цагаан мяндас утсаар үдсэн материал 1 ширхэг задгай байдлаар ирүүлсэн нь тогтоолд дурдсантай тохирч байна.
2.Хэргийн материалд Hyundai Porter маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн хамгийн их уртаар тооцоолоход 68,22 км/цаг хурд гарч байна.
3.41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.4-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...хэтрүүлэхийг хориглоно; 16.1-д "явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж,..” гэсэн заалтуудыг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна.
4.Унадаг дугуй унаж явсан гэх 9 настай ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.3-д Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэсэн заалтыг биелүүлээгүй байна.
5.Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материалд үндэслэн Hyundai Porter маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7; 12.4; 16.1-д тус тус заалтуудыг, унадаг дугуйгаар зорчигч, 9 настай ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.3-д заасан заалтуудыг тус тус биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.
6.Замын байгууламж осолд нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна.
7. Хөдөлгөөний чадвар алдалтад нөлөөлөх эсэх асуулт нь автотехникийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй.
8 Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй..” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 125-132/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 350 дугаартай шинжээчийн
1.********** биед баруун дунд чөмгөний их эргүүлгийн дээд, доод хэсгийн ташуу хоёрлосон хугарал, тархи доргилт, цавины шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, чамархай, зүүн 2, 3, 5-р хурууны зулгаралт, бугалга, өвдөг, шилбэ, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт / 1 хх-ийн 74-75/,
Баянхонгор аймгийн Энх-нахиа” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 292 дугаартай “...Тухайн автомашины салхины шилний үнэ 260.000 төгрөгийн болохыг тодорхойлов...” шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 117/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл
... Жолооч ******* А7510 сериал дугаартай драгер багаж ашиглан шалгахад 0,27 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов... бичигдсэн / хх-ийн 17-18
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / 1 хх-ийн 224-228 /, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 7 /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 9-13/, жолоочийн согтуулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэлүүд /1 хх-ийн 17,/ эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / 1 хх-ийн 22-25/, яаралтай тусламжийн хуудас / 1 хх-ийн 79-80/, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22/05 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 86-89/, Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 22/120 дугаар шинжээчийн дүгнэлт / 1 хх-ийн 110-111/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1 хх-ийн 137/, иргэний үнэмлэхийн хуулбар / 1 хх-ийн 138/, шүүгдэгч ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 141/, насанд хүрээгүй хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтууд / 1 хх-ийн 182-193/, эвлэрлийн гэрээ / 1 хх-ийн 194/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт зэргий шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ********** холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч **********нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 08-ны орой 21-22 цагийн орчим Hyundai Porter-2 маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.4-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км хэтрүүлэхийг хориглоно, 16.1-д "явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасна гэх заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах баруун бүсийн худалдааны төвийн 3 замын уулзвар дээр зам тээврийн осол гаргаж, унадаг дугуйтай явсан насанд хүрээгүй хохирогч ийг мөргөж биед нь баруун дунд чөмгөний их эргүүлгийн дээд, доод хэсгийн ташуу хоёрлосон хугарал, тархи доргилт, цавины шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, чамархай, зүүн 2, 3, 5-р хурууны зулгаралт, бугалга, өвдөг, шилбэ, гуяны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч ***** мэдүүлэг / 1 хх-ийн 236 /, насанд хүрээгүй хохирогч Л******** мэдүүлэг / 1 хх-ийн 34-36/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** мэдүүлэг / 1 хх-ийн 28-30/, 46-47/, иргэний нэхэмжлэгч ******** мэдүүлэг /1 хх-ийн 234/, гэрч Г********* мэдүүлэг /1 хх-ийн 57-58/, гэрч ****** мэдүүлэг / 1 хх-ийн 61-62/, гэрч *******йн мэдүүлэг /1 хх-ийн 65-66/, гэрч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг / 1 хх-ийн 69-70/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 350 дугаар шинжээчийн....******* биед баруун дунд чөмгөний их эргүүлгийн дээд, доод хэсгийн ташуу хоёрлосон хугарал, тархи доргилт, цавины шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, чамархай, зүүн 2, 3, 5-р хурууны зулгаралт, бугалга, өвдөг, шилбэ, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт / 1 хх-ийн 74-75/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3615 дугаартай ... Hyundai Porter маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7; 12.4; 16.1-д тус тус заалтуудыг, унадаг дугуйгаар зорчигч, 9 настай ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.3-д заасан заалтуудыг тус тус биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна....гэх дүгнэлт /хх-ийн 93-94/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн болон шинжлэн судалсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ************ь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн эмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж, харин хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүй хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэр агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч ******** үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ / насанд хүрээгүй хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан, уг гэмтлийн улмаас надах хүрээгүй хохирогч хөлөндөө 8 ширхэг хадаас тавиулсан, түүний эрүүл мэндийн байдал бүрэн эдгэрээгүй/, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаа хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******од 2,932,000 төгрөг төлж барагдуулсан, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, эвлэрлийн гэрээ байгуулсан /1 хх-ийн 194/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.851.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан, мөн “Цагаан шонхор жигүүр НҮТББ”-ын шинжээчийн зардал болох 180,000 төгрөг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох нийт 4031000 төгрөгийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан болно.
Харин иргэний хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийн хагарсан цонхны үнэ болох 260000 төгрөгийг нөхөн төлөхөөр илэрхийлсэн, харилцан тохиролцсон талаар мэдүүлсэн боловч шүүгдэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул иргэний хариуцагчаас гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 03913495 дугаартай 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн Портер-2 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг хураасан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эзэмшигчид нь буцаан олгосон байна.
Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч ...Hyundai Porter-2 маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь эмчилгээний болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ********ь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Бо*********г согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч * тээврийн ***********хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч ...Hyundai Porter-2 маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цаашид эмчилгээний болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүгдэгч *************хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *************** хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА