Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 470

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 12 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00470                                                    Дундговь аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандал 11-15 тоотод оршин суух, Х овогт С гийн С /ЗЮ82021801/-гийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айраг 4-18 тоотод оршин суух, Б овогт М ын Бу /ЗМ76032018/-т  холбогдох  гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 сарын 24-ний өдөр хүлээн авч,  2019 оны 10 сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.С, М.Бу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие  М.Бутэй 2005 онд танилцаж, 2006 онд гэр бүл болж, 9 жил хамт амьдарч 2 хүүхэдтэй болсон.  Гэр бүл болсноос хойш хариуцагч архи ууж,  байнга хэрүүлтэй дарамтанд байдаг байсан, архи уух болгондоо байнга хөөж туудаг, гэр бүлээс гадуур харилцаатай. Бид тусдаа амьдраад 4-5 жил болж байгаа ч хүүхдийн хичээлийн хэрэгсэл хувцсыг нь бэлтгэж өгдөггүй.  Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Би гэрлэлтээ цуцлуулахгүй, хоёр хүүхдээ өөрийн чадлаар туслаж амьдарна. Намайг 2 хүүхэдтэй маань хаяад явсан, бид 5 жил хамт амьдарсан. Миний бие тархи толгойны өвчтэй учраас хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, гэрлэлтээ цуцлуулахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С нь М.Бут  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч М.Бу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй учир гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргажээ. Зохигч нь 2006 онд гэр бүл болж, 2006 оны 10 сарын 5-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 сарын 19-ний өдрийн  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. С.С, М.Бу нар нь гэрлэлтээ  батлуулж, тэдний дундаас 2006 оны 1 сарын 9-ний өдөр хүү Буийн Ч, 2013 онын 6 сарын 26-нд хүү Буийн Ч нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь таарч тохирохгүйн улмаас 4-5 жил тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй гэсэн тайлбар гаргасан тул зохигчдийн  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэд төрүүлсэн, зохигчдын хувийн байдал, хүү  Б.Ч, Б.Ч  нарын насны /бага насны/ байдал,  цаашид сурч боловсрох, эрүүл энх өсөн бойжиход үзүүлэх анхаарал халамж, асаргаа, хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг харгалзан үзээд эх С.Сгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Хуульд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг М.Буээс  сар бүр тэтгэлэг гаргуулж  хүү Б.Ч, Б.Ч  нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171496 төгрөгөөс 152565 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19381 төгрөг, хариуцагчаас 152565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3,  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т  зааснаар Х овогт Сгийн С /ЗЮ82021801/, Б овогт Мын Бу /ЗМ76032018/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д  зааснаар 2006 оны 1 сарын 9-ний өдөр төрсөн хүү Б овогт Буийн Ч /ЗК06210939/, 2013 онын 6 сарын 26-ны өдөр төрсөн хүү Б овогт  Буийн Ч /УЦ13262658/ нарыг эх С.Сгийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б овогт  Буийн Ч /УЦ13262658/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Б.Ч, Б.Ч нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг М.Бу /ЗМ76032018/-с  сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171946 /нэг зуун далан нэгэн мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгөөс 152565 /нэг зуун тавин хоёр мянга таван зуун жаран тав/ төгрөгийг төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  төсвийн орлогоос 19381 /арван есөн мянга гурван зуун наян нэг/ төгрөг, хариуцагч М.Буээс 152565 /нэг зуун тавин хоёр мянга таван зуун жаран тав/  төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Сд олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.У