Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******,

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч: *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар

     Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хохирогч д 910.800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 910.800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******,*******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 910.800 төгрөгийн хохирол  учруулсан,

Мөн шүүгдэгч *******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс Капанко брэндийн 2 ширхэг эрэгтэй түрийвч, мөн тус брэндийн 2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч д 464.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль авч хохирогч д 910.800 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч  ******* нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Занабазар захын үйлчилгээний заалан дотор бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг иргэн ын цүнхэн дотроос 530.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, хохирогч ад 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч *******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс Капанко брэндийн 2 ширхэг эрэгтэй түрийвч, мөн тус брэндийн 2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч д 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Баянхонгор аймагт ирээд захаар нь орж ус, ундаа аваад явж байгаад Баянхонгор аймгийн Баянхонгор Их дэлгүүрийн 3 давхарт байрлах ноолууран хувцасны тасагт орж юм үзээд явж байсан чинь ноолууран цамц юм уу, пальто юм уу мэдэхгүй нэг ноолууран хувцас газар унасан байсан. Тэгэхээр нь би аваад цүнхэндээ хийгээд Баянхонгор Их дэлгүүрийн 3 давхраас буугаад шууд машин дээр очсон. Баянхонгор Их дэлгүүрээс ноолууран хувцас авах үед бид 2 хамт явж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 98-101/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Баянхонгор Их дэлгүүр лүү хамт орсон эгчийг хайгаад цаашаа 3 давхар луу орсон чинь эгч 3 давхарт ноолууран хувцас зардаг лангуу руу орж хувцас сонирхсон... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...,

...би Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийд орох ажлаар танил найз , , , найз залуу нарын хамт явж байсан. Орой 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн төв дээр ирж идэж уух зүйл авахаар зах руу орсон. Тухайн үед миний хөл холгож оймс авах хэрэгтэй байсан. Зах нь хаалттай гадна байх 2-3 ТҮЦ онгорхой байсан. Би нэг жижиг ТҮЦ-нээс оймс худалдаж авсан. Надтай хамт , хоёр хамт явж байсан. Тэр ТҮЦ дотор тэмдэглэлийн дэвтэр уначихсан байсан. Тэрийг дээш нь аваад тавих гэхэд дотор нь мөнгө байсан. 530.000 төгрөг байсан би тэр мөнгийг авч тэмдэглэлийн дэвтрийг хаясан...

...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт байх Саруул худалдааны төвд нарийн ногоо авах гэж ороод хоёр давхарт орж юм сонирхож байхад лангуун дээр түрүүвч зарж байсан тэрнээс 4 ширхэг түрүүвч хулгайлж авч буцааж худалдагчид нь өгсөн. Өрөөд тавьсан түрүүвч байсан худалдагч харахгүй байхыг далимдуулж хулгайлж авсан...” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 121-124, 2 хх-ийн 52-53, 3 хх-ийн 72-74/,

Шүүгдэгч Д.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн

...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яллагдагчийн эрх үүрэгтэй танилцлаа өөр ямар нэг санал хүсэлт алга байна. Санхүүгийн боломжгүйгээс өмгөөлөгч авч чадаагүй...гэх мэдүүлэг /4 хх-ийн 152-153/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн

...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яллагдагчийн эрх үүрэгтэй танилцлаа өөр ямар нэг санал хүсэлт алга байна. Санхүүгийн боломжгүйгээс өмгөөлөгч авч чадаагүй... гэх мэдүүлэг /4 хх-ийн 152-153/,

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Гоёл кашемирт эд зүйл хулгайлагдсан талаар 15 цаг 55 минутад манай худалдагч “манай дэлгүүрээс ноолууран пальто хулгайд алдагдчихлаа” гэж над руу ярьсан. Би их дэлгүүрийн 4 давхарт байж байгаад доошоо буугаад очтол өчигдөр тооллого хийсэн бор шаргал пальто алга болсон байсан. Тэгээд их дэлгүүрийн камерийг шүүн үзэхэд 14 цаг 17 минутын орчимд нэг эрэгтэй, нэг эмэгтэй орж ирсэн бөгөөд эрэгтэй нь манай худалдагчийг хажуудаа зогсоогоод юм асуугаад харин нөгөө эмэгтэй баганы ард талаас ерөөсөө хөдлөөгүй минут орчим болсон бөгөөд дэлгүүрт уурхайн куртиктэй гэмээр нэг эрэгтэй орж ирээд түүний араас булган шубатай, булган малгайтай настай эмэгтэй орж ирээд шууд баганы цаана байгаа эмэгтэй рүү очиход баганы цаад талд байсан эмэгтэй нь нэг цамц аваад тус пальтог авахад хааж байгаа байдалтай бариад зогсож байсан. Настай эгч баганы ард талаар ороод удаагүй гараад явсан бөгөөд настай эмэгтэй нь баганны цаад талаас цүнхээ үүрээд гараад явж байгаа бичлэг үлдсэн байна лээ. Тус алдагдсан гэх пальто нь баганы ард талд өлгөөтэй байсан..., ... Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 91-21 УАН улсын дугаартай, Carnival маркийн машины багаажинд байсан цагаан өнгийн ууттай урт пальтог харлаа манай дэлгүүрээс алдагдсан гэх пальто мөн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17-24/,

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... 2022 оны 01 сарын 14-ний орой 18 цагийн орчим хаах гээд бараагаа хураагаад цүнхээ ил гаргаж тавиад хувцсаа өмсөөд зогсож байтал 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн орж ирээд “цагаан сарын бэлэгний бараа байна уу” гээд эрэгтэй нь асуухаар нь “байна” гээд өлгөөтэй байсан охидын биеийн тамирын хослолыг үзүүлэхэд “та 10 ширхэгийг бэлдээд тавьчихаач том размер тусмаа зүгээр  би өөр газар 10 ширхэг цамц бэлдүүлж байна тэрийгээ аваад эргээд ирье” гээд гарсан. Харин цамц үзүүлж байх хооронд 1 эмэгтэй нь павилоны зүүн хойд буланд куртик үзээд нөгөө эмэгтэй нь павилоны баруун талд бараа үзэж байсан. Тэгээд тухайн хүмүүс гарснаас хойш би 5 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь цүнхэндээ орлогийнхоо мөнгө хийх гээд цүнхээ үзтэл цүнхэнд байсан 600,000 төгрөг алга болсон байсан.Тухайн асуудал болохоос 3-4 хоногийн өмнө мөнгөө тоолж үзэхэд 500 гаран мянган төгрөг байсан санагдаж байна. Би тэрнээс хойш дахиж мөнгөө тоолоогүй. Тэгээд орлого 50, 60 мянган төгрөг тухайн мөнгөн дээрээ нэмээд хийсэн санагдаад 600 орчим мянган төгрөг байсан гэж бодож байсан чинь би сүүлийн өдрүүдийн орлогоо нэмээгүй тухайн үед цүнхэнд 530.000 төгрөг байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 8, 39-40/

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орой 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Саруул” худалдааны төвийн Сумака гутлын салон буюу миний ажил дээр нэг эрэгтэй, саравчтай малгайтай нэг эмэгтэй хүн орж ирээд түрийвч үзсэн. Эмэгтэй нь улаан өнгийн түрийвч өөрийн цүнхнээсээ гаргаж ирээд “танайд ийм загварын түрийвч байгаа юу” гэж надаас асуусан. Тэгээд би “байхгүй” гэж хэлэхэд тэр хоёр цаашаа явж түрүүвч үзэж эхэлсэн. Энэ үед хажуу лангууны эгч орж ирээд “энд хулгайч нар их байна шүү, юмаа сайн хараарай” гэж хэлсэн. Тэгээд удалгүй гаднаас дундаж насны эрэгтэй, хөгшин настай эмэгтэй орж ирээд үхрийн арьс болон баавгайн арьсны талаар асуусан. Тэгээд тэр хоёр руу толгойгоороо эргэж хараад арьсны талаар хариулт хэлэхэд, эхний орж ирсэн хоёр гараад явсан байсан. Тэгээд 10 орчим минутын дараа уг худалдааны төвийн харуул нь орж ирээд “танайхаас хулгайд алга болсон зүйл байгаа юу, угаалгын өрөөнөөс түрийвч олдсон” гэж хэлсэн. Тэгээд би шууд лангууны бараагаа тоолж үзэхэд 4 ширхэг түрийвч дутсан байсан. Тэгээд би “Саруул” худалдааны төвийн менежер гэх хүн рүү залгаж хэлэхэд тэрээр надад “цагдаад хэлье, чиний дугаарыг цагдаад өгье, чам руу залгах байх шүү” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 26-30/,

Гэрч ын өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор их дэлгүүрийн 3 давхарт гоёл кашимерийн худалдаа эрхэлж байгаад 14 цагийн орчимд лангуунаас эмэгтэй хүний бор шаргал өнгийн пальто хулгайд алдсан. Би их дэлгүүрийн камерийн бичлэг шүүж үзсэн. Камерийн бичлэгт 14 цаг 20 минут орчимд хар нүдний шилтэй хар малгайтай цэнхэр өнгийн масктай, урт хар куртиктэй, хөл нь жоохон доголсон ах орж ирээд надаас өлгөөтэй байгаа цамцнаас асуусан. “Ээждээ цамц авах гэсэн юм өөр өнгө размер байна уу” гээд бүх загварын цамцнаас асуугаад байж байхад ноолууран малгайтай, урт хар куртиктэй цэнхэр өнгийн масктай, жоохон махлагдуу эгч орж ирснээ надаас юу ч асуухгүй шууд баганны араар орсон бөгөөд тэр эгчийг орж ирээд удаагүй байхад уурхайн хувцастай юм шиг цамцтай, доогуураа цайвар өнгийн өмдтэй, шаргал өнгийн гуталтай ах орж ирээд надаас малгай асуугаад бараг манай дэлгүүрийн бүх малгайг өмсөж үзээд нэг бүрчлэн үнийг нь асуусан. Тэгээд надаас “өөр ноолууран эдлэл зардаг газар байгаа юу” гэхээр нь би Бодь гээд сарлагийн хөөвөр хувцас зардаг дэлгүүрийг зааж өгсөн чинь манай дэлгүүрээс гарсан бөгөөд эхэлж манай дэлгүүрт орж ирсэн гэх эрэгтэй надаас үргэлжлүүлэн цамцнуудаа асуугаад байж байхад урт булган шубатай, булган малгайтай, бор өнгийн годон гуталтай, хөгшиндүү эмэгтэй хоосон цүнхтэй орж ирснээ баганы цаад талд байсан эмэгтэй дээр очоод баганы цаад талд байсан бор шаргал өнгийн пальто аваад цүнх нь том болоод буцаад гараад явсан бичлэг үлдсэн байсан. Тэгэхдээ баганы цаад талд болсон үйлдэл тул камерийн бичлэгч яг пальто авч байгаа нь харагдаагүй. Тэгэхдээ тэр хөгшин эмэгтэйгийн цүнх нь том болсон байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-30/,

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө залгаад “Баянхонгор аймаг руу очиж хүнээс мөнгө авна тэгэх зуураа газар үзэж яваад ирье” гэсэн. Би найз гэх найзыгаа гуйгаад 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос гарсан. Манай найз ******* нь “Баянхонгор аймаг орж хүнээс мөнгө авна” гээд Баянхонгор аймагт ирсэн. Би Баянхонгор Их дэлгүүрээс сүүлд нь гарч ирж машиндаа суусан. Би ноолууран палтоныг авч байхыг нь хараагүй. Надад машинд суугаад хөдлөх үед , хоёр “нэг ноолууран цамц хулгайлсан” талаар ярьж байсан. Би яг ямар зүйл байсан гэдгийг нь хараагүй...,

...  / / “оймс авсан газраас мөнгө авсан” гэж мөнгө гаргаж ирсэн. Би г мөнгө авч байхыг хараагүй, хэдэн төгрөг авсныг нь мэдээгүй. Харин тухайн мөнгөөр бид бензин хийж, хоол идэж зарцуулсан. Тухайн үедээ г мөнгө авсныг хэн ч мэдээгүй, машинд бүгд суусны дараа мөнгөөнөө хэлсэн...”

.. Би *******тай “Саруул” худалдааны төвийн үүдэн дээр уулзаад дотогш ороход , нар 2 өөр лангуу руу явсан бөгөөд би өөр жигүүрээр явж байсан. Тэгтэл эд зүйлс алдагдсан гэх мэт зүйлс яриад худалдагч нь “юм авсан уу” гэх мэт зүйлс асуусан. Гэтэл цагдаа дуудчихсан гээд тухайн газрын камерийг шүүж үзэхэд , нар эд зүйлс авсан байсан...Би өмнө нь мэдүүлэг дээрээ гийн нэрийг мэдэхгүй байсан болохоор , заримдаа гэх нэрээр дууддаг байсан. Учир нь түүнийг гэдэг байх гэж боддог байсан. Тийм болохоор гэж мэдүүлсэн. Мэдүүлэг өгснөөс хойш түүний жинхэнэ нэрийг гэдгээр мэдсэн... гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-54, 2 хх-ийн 14-15, 3 хх-ийн 51, 41/

Гэрч Д.доржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой бүжгэн дээр тэй тараад нь “хөдөө явах хэрэг байна чи явах уу. Бид нар өдрийн 100.000 төгрөг өгнө” гэсэн. Тэгээд “өөрсдөө түлшээ хийнэ” гэхээр нь би зөвшөөрсөн.   над руу залгаад “маргааш эрт явъя” гэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос гараад 17 цагийн үед Өвөрхангай аймаг дээр ирсэн. Тэгээд Өвөрхангай аймгийн төвөөр би зам мэдэхгүй болохоор надад нь зам заасан. Тэгээд Өвөрхангай аймгийн зах дээр очоод тэр хэд буугаад хэсэг хугацааны дараа буцаад машин дээр ирсэн. Тэгээд Өвөрхангай аймгаас бензин хийгээд Баянхонгор аймаг руу шууд хөдөлсөн. Тэгээд Баянхонгор аймагт 2022 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө буудалд ирж хоносон. Тэгээд маргааш өдөр буудлаасаа гараад  Баянхонгор аймгийн зах дээр очоод нөгөө хүмүүс чинь бас бүгдээрээ буугаад явсан. Хэсэг хугацааны дараа эргээд машин дээр ирсэн. Тэгээд захаас хөдлөөд Баянхонгор Их дэлгүүрийн хажууд ирж зогссон. Тэгээд нөгөө хүмүүс бүгд буугаад явсан. Тэгээд  хэсэг хугацааны дараа хүрээд ирсэн. Тэгээд буцаад зах ороод бууж яваад буцаж ирж суугаад тэгээд Баянхонгор аймгаас шууд хөдөлсөн. Миний машин дотор байсан гэх ноолууран пальтог Баянхонгор аймгаас хулгайлсан гэдгийг нь би сүүлд Хархорин дээр намайг зогсоосон цагдаа хэлсэн. Тэрнээс өмнө нь мэдээгүй байсан...,Түлш авахад надад 65,000 төгрөг өгч түлш хийсэн. Би хамт явсан хүмүүсээ хулгайн гэмт хэрэг хийсэн талаар мэдээгүй, харин Баянхонгор аймгаас гарах үед бага багаар юм авч ирээд дээд хайрцаг луу хийгээд байхаар нь гэртээ юм авч байгаа болов уу гэж бодож байтал сүүлдээ нийлүүлж хийгээд байхаар нь сэжиглэсэн. Тухайн үед ихэвчлэн 50 орчим насны шар өнгийн залуу голдуу юм авч ирээд байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-59, 2 хх-ийн 10-11/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...  өөрийн ажил болох “Саруул” худалдааны төв дээр камер хянаад сууж байхад 2 дугаар давхрын түрээслэгч гэдэг хүн намайг “хүрээд ирээч” гэхээр нь би очиход үл таних 3 хүний хамт зогсож байсан. Тэгээд лангуун доторх хяналтын камерийг шүүж үзэхэд 16 цаг 39 минутад гаднаас үл таних 4 хүн орж ирээд 1 эмэгтэй нь нойтон салфетка, 1 эрэгтэй, бас нэг эмэгтэй нь ахуйн барааны тасгаас 2 ширхэг ариун цэврийн хэрэгсэл авсан ба 4 дэх эрэгтэй нь кассын орчимд зогсоод эд зүйлийн үнэ асууж, улмаар саатуулах маягтай зогсож байсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан. Одоогийн байдлаар 4 ширхэг түрүүвч зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 38-39/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “... Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Саруул” худалдааны төвийн ахуйн бараа дээрээ зогсож байтал үл таних эрэгтэй хүн манай лангууны урд талд намайг таглаад зогсож байх шиг байсан. Тэгтэл өөр үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн цаад талд нь зогсоод байсан. Тэгтэл танихгүй өөр нэг хүн ирээд надад хандан “энэ 4 хүн хулгай хийгээд байна” гэж хэлсэн. Би тэр даруй доошоо бууж нэг үл таних эрэгтэй хүнийг нь бариад “камерийн өрөөнд очъё” гэж хэлэхэд тэрээр “би юу гэж хулгай хийдэг юм бэ хэлээд цаашаа явчихсан. Гэтэл цаанаас нь булган шубэтэй эгч ирээд “юу болсон юм, энэ хүн манай нөхөр” гэж хэлэхэд нөгөө том биетэй ах цаашаагаа яваад булган шубэтэй эгч надтай хамт дотогш орсон...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 43/,

  Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № 30 дугаартай ... Гоё кашмерийн ноолууран пальто 1 ширхэг эд зүйлийн үнэ цэнэ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 910800 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /1-р  хх-ийн 68-69/,

Дамно ХХК-ний шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 464.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-ийн 53-54/,

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2907 дугаартай

1.Шинжилгээнд ирүүлсэн yo.МOV нэртэй дүрс бичлэг шинжилгээнд тэнцэхгүй харьцуулах загварт ирүүлсэн 8 ширхэг дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ.

  2.Шинжилгээнд ирүүлсэн yo.МOV нэртэй дүрс бичлэг шинжилгээнд тэнцэхгүй байх тул дурдсан асуултад хариулах боломжгүй... гэх дүгнэлт /4 хх-ийн 180-185/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 хх-ийн 1, 3 хх-ийн 9/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 02-14, 2 хх-ийн 22-23/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /2-р  хх-ийн 45-46, 3 хх-ийн 5-8/,  /,шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /3 хх-ийн 58,  5 хх-ийн 193-195/, төрсний бүртгэлийн лавлагаа/ 3 хх-ийн 61-64/, Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 3 хх-ийн 66, 5 хх-ийн 213-216/,  шүүгдэгч нарын шийтгүүлж байсан талаар шийтгэх тогтоолын хуулгууд /1-р хх-ийн  206-230, 4-р хх-ийн 220-250, 5-р хх-ийн 01-05/,шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 5 хх-ийн 191-192/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол / 2 хх-ийн 78-79/, мөрдөн байцаалт явуулах болон прокурорын хяналтын харьяаллыг өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоол/ 3 хх-ийн 83-84/ камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 4 хх-ийн 157-163/, .Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой ын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 4 хх-ийн 164-174/,шүүгдэгч нарын депозит дансны хуулганууд  /5-р хх-ийн 199-211/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгч *******ын нас барсан гэрчилгээний хуулбар болон шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдалтай холбоотой  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

1.Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч бусдад 910.800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч бусдад 910.800 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч бусдад 910.800  төгрөгийн хохирол  учруулсан,

Мөн Шүүгдэгч *******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс Капанко брэндийн 2 ширхэг эрэгтэй түрийвч, мөн тус брэндийн 2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 464.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч бусдад 910.800 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн Шүүгдэгч ******* нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Занабазар захын үйлчилгээний заалан дотор бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг иргэн ын цүнхэн дотроос 530.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Шүүгдэгч *******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс Капанко брэндийн 2 ширхэг эрэгтэй түрийвч, мөн тус брэндийн 2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ы мэдүүлэг / 1 хх-ийн 98-101/, шүүгдэгч *******гийн мэдүүлэг /1 хх-ийн 121-124, 2 хх-ийн 52-53, 3 хх-ийн 72-74/, шүүгдэгч Д.Гантулгын /4 хх-ийн 152-153/, шүүгдэгч *******ын /4 хх-ийн 152-153/, хохирогч ын мэдүүлэг /1 хх-ийн 17-24/, хохирогч ын мэдүүлэг /2 хх-ийн 8, 39-40/,  ын мэдүүлэг /3 хх-ийн 26-30/,  гэрч ын мэдүүлэг / 1 хх-ийн 27-30/, гэрч Б.ийн мэдүүлэг/1 хх-ийн 50-54, 2 хх-ийн 14-15, 3 хх-ийн 51, 41/, гэрч Д.доржийн мэдүүлэг /1 хх-ийн 55-59, 2 хх-ийн 10-11/, гэрч ын мэдүүлэг /3 хх-ийн 38-39/, гэрч гийн мэдүүлэг / 3 хх-ийн 53/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № 30 дугаартай ... Гоё кашмерийн ноолууран пальто 1 ширхэг эд зүйлийн үнэ цэнэ 2022 онй 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 910800 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /1-р  хх-ийн 68-69/

Дамно ХХК-ний шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 464.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-ийн 53-54/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэдгээрийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

 Шүүгдэгч *******, ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс , 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Занабазар захын үйлчилгээний заалан дотор бэлэн хувцасны дэлгүүрээс  бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэл, эс үйлдэхгүй нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт  хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь өөр өөр цаг хугацаанд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан, уг гэмт хэргийг 2 ба 3  удаагийн үйлдлээр хохирогч , , нар эд зүйлсийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр авсан хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т  ...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ... гэж зааснаар ба  шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...гэж зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг уг хулгайлах гэмт хэргийг  үйлдэхдээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцож гэж,

Харин *******, ******* нар  нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон буюу хамтран оролцохдоо дэлгүүрийг худалдагчийн анхаарлыг өөртөө татах, бараа худалдан авах гэж байгаа мэтээр барааны эд зүйлийн үнийг асууж анхаарлыг сарниулж шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т...урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийг хамжигч гэж... заасан ба хамжигчийн үүргийг гүйцэтгэсэн гэж,

Мөн шүүгдэгч ******* нь *******ыг тус пальтоныг авахад хааж гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-т ....гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохин байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэрэг зохион байгуулагч гэж...заасан түүнийг гэмт хэрэг хамтран гүйцэтгэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан гэж үзэж гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон гэж,

Шүүгдэгч *******ыг Гоё пальтоныг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар ашиг олох санаа зорилгоор /бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр , нууц, далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг үйлдлийг зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус  тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* нарт тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өвчний учир нас барсан болох нь нас барсны № 0002 дугаар  гэрчилгээний хуулбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Цэрэвийн т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц., *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

    Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 8 удаагийн ял шийтгэлтэй,

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд  1 удаагийн ял шийтгэлтэй,

Шүүгдэгч *** нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч д Гоё ноолууран пальто,  хохирогч ын Сумака гэх нэртэй Капанко брэндийн 2 ширхэг эрэгтэй  2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг буцаан өгсөн, хохирогч ын хохирлыг нөхөн  нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн  төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгч нарын хувийн байдал буюу шүүгдэгч ******* нь өндөр насны тэтгэвэрт байдаг, эрүүл мэндийн хувьд байнгын эмчийн хяналтад байдаг, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн үйлчилгээгээ авдаг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24 дүгээр байрны 222 тоотод оршин суудаг,

Шүүгдэгч ********* нь бага насны 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн тогтмол орлогогүй,  улсаас олгодог хүүхдийн халамжийн мөнгөөр амьдардаг, 0-9 сартай бага насны хүүхэдтэй, мөн 2 хүүхэд нь сургуульд суралцдаг, 2 хүүхэд нь гэрээрээ хүмүүждэг, том хүүхэд нь Сүхбаатарын дүүргийн Политехникийн коллежид суралцдаг, *********************

Шүүгдэгч ********* нь өндөр настай ээжийн хамт амьдардаг,ээжийг асардаг, өмнө уг хулгай төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Улаанбаатар хотын Ба************* тоотод оршин суудаг зэрэг  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон   тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх шүүхэд хуралдаанд гаргасан улсын яллагчийн болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүгдэгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ы эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа Улаанбаатар хотын С************ эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр Сүхбаатар болон Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэсэн чиглэлээр зорчихоор,

шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа У*********тоот хашаанаас  эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр гэсэн чиглэлээр зорчихоор,

шүүгдэгч Д.Гантулгын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа ***********эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр гэсэн чиглэлээр зорчихоор тус тус даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл баривчлагдсан 48 цагийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас тус тус хасаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, ******* нарыг  Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох болон хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,  шүүгдэгч Г.д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг улсын орлого болгож,

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Аймгийн прокурорын газраас шүүгдэгч ************Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч *********** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  Шүүгдэгч *********бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******** 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч********* 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ********* 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******** эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа **************тоотоос  эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, Сүхбаатар болон Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэсэн чиглэлээр зорчихоор,

Шүүгдэгч ************ эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа У****************** дүүргийн нутаг дэвсгэр гэсэн чиглэлээр зорчихоор,

Шүүгдэгч ******** эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа ************гэсэн чиглэлээр зорчихоор тус тус даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч М********* **********нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй

6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *********** нар нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл баривчлагдсан 48 цагийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас тус тус хассугай.

7. Шүүгдэгч М.******** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч ******** хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг улсын орлого болгосугай.

9. Шүүгдэгч **********а нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************ нарт хэрэглэсэн Монгол Улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга, шүүгдэгч *********** хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА