| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00471/И |
| Дугаар | 471 |
| Огноо | 2019-11-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 471
2019 оны 11 сарын 12 өдөр Дугаар 139/ШШ2019/00471 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигон цэргийн ангийн байр 2 тоотод оршин суух, Лу овогт Цо ын Со /ЗК88042007/-ын нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигон цэргийн ангийн 2-3 тоотод оршин суух, Са овогт Сү ын Ла /ЦД83063013/-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Со шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие С.Латэй 2005 онд танилцаж, албан ёсоор 2006 онд гэр бүл болж 3 жил хамт амьдарч, нэг хүүхэдтэй болсон. Бид одоо тус тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Со шүүхэд гаргасан хүсэлтдээ:миний бие гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй, бид тус тусдаа амьдралтай болсон. Миний бие Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оршин суудаг, тэнд ажилладаг, 3 сартай нярай хүүхэдтэй, энэ хооронд дахин дахин явах боломжгүй байна. Иймд дээрх хүндэтгэх шалтгаан, хариуцагч маргахгүй байгаа зэргийг харгалзан үзэж миний эзгүйд шүүх хуралдаан хийж, бидний гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ла шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ:Миний бие Ц.Сотай 2005 онд танилцаж, албан ёсоор 2006 онд гэр бүлээ батлуулсан. 3 жил хамт амьдарч, нэг хүүхэдтэй болсон. Гэр бүл байхдаа эвтэй байсан боловч ажил амьдралын хувьд санаа нийлээгүй учраас салсан. Бидний гэрлэлтийг салгаж өгөхийг хүсье. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул гэрлэлт цуцалж өгнө үү. С.Ла миний бие Ц.Соын гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие Завхан аймгийн төвд барилгын туслахын ажил эрхэлдэг, Дундговь аймапг дахин дахин ирэх боломжгүй байна. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж миний эзгүйд шүүх хуралдаан хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү.
Шүүхийн шийдвэрийг миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигон цэргийн ангийн 2-3 тоот хаягаар авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Со нь С.Лат холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Зохигч нь 2016 онд гэр бүл болж, 2006 оны 11 сарын 6-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь 181 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Ц.Со С.Ла нар нь 2006 онд гэр бүлээ батлуулж, 2006 оны 11 сарын 8-ны өдөр хүү Са овогт Лаийн Алтаншагай төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч эвлэрүүлэн зуучлагчид хандаж, талууд эвлэрээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид тус тусдаа гэр бүлтэй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй гэсэн хүсэлт гаргаж байх тул зохигчийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Зохигч миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн бөгөөд 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Лу овогт Цоын Со /ЗК88042007/, Са овогт Сүын Ла /ЦД83063013/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Лаээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У