| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/93 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/93
2023 оны 05 сарын 02 2023/ШЦТ/93 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
хохирогч *******,
шүүгдэгч *******
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2330000530045 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ******* төрсөн, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* баг “******* ******* *******” гэх газарт оршин суух хаягтай,
урьд ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаартай,
ургийн овогтой, .
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ы үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 2.511.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд ******* аймгийн ******* багийн нутаг “ ” гэх газарт иргэн *******ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь “ уушги цоорол, цээжний хөндийн хийн хуралдал, баруун тав, зургаа, долдугаар хавирганы хугарал гэмтлүүд” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаа болох шүүх хуралдаанд өгсөн “ нь дэлгүүрээс 2.5 литрийн 2 ширхэг, 0.75 литрийн архи аваад бид *******ын гэрт очсон. 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой манай 2 хонь тухайн айлын хоньтой нийлээд маргааш өглөө ирээд авах гэтэл байхгүй болсон учраас уг асуудлын талаар *******аас асуугаад бид хоёр маргалдаж муудсан. Бид биенийгээ заамдалцаад, салаад эвлэрсэн. ******* согтоод надад эргээд агсан тавьж, маргалдаж муудаад намайг заамдаад “би чиний хонийг идсэн ч яадаг юм, хохь чинь” гэхэд баруун орон дээр хэвтэж байсан Ц. босож ирээд бид хоёрыг салгах гээд дийлэхгүй байхад *******ын хүүхдүүд нь уйлалдахад эхнэр дуудаж сэрээгээд бид хоёрыг хоёр тийш нь салгаад *******ыг гэрийн зүүн, намайг баруун орон дээр суулгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 129-132 дугаар хуудас/,
хохирогч *******ын “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны гэртээ хүүхдүүдийн хамт байхад , түүний эхнэр , ойролцоо нутаглах нар 21 цаг өнгөрч байхад манайд ирцгээсэн. гаднаас хайрцагтай архи, пиво оруулж ирсэн. Тухайн гурван хүн гурвуулаа согтуу, архи уусан байдалтай байсан. архи задлаад байхад надад “чи хүн биш, пизда юмаа” гээд байсан. , бид гурав архи пиво тойруулаад уугаад сууж байсан. Удалгүй босож ирээд надад хандаж “танай хонь манай хоньтой нийлсэн, тэгээд хоёр хонь дутсан. Чи манай хонийг идсэн юм уу, танай хөгшин чинь идсэн юм уу” гээд агсраад байсан. Би тэгэхээр нь “танай хонийг идэхдээ тулаагүй” гэсэн. Тэгсэн босож ирээд миний баруун шанааг хоёр удаа цохиод авсан. Би зөрүүлээд хувингийн таг чулуудаад тэр нь гар дээр нь оносон байх. Тэгсэн нь намайг барьж аваад байж байхад намайг багалзуурдаж шахаад газар унагаасан. нь миний дээр дараад байж байхад баруун талын хавирга хэсэг рүү өшиглөөд байсан. Мөн ямар нэгэн эд зүйлээр цохиод байсан. Тэр үед миний хавирга эвгүй болоод босож чадахгүй байхад “бааштай пизда бос” гээд намайг хүчээр босгоод ахиад архи уулгаад шахаад байсан. Тэр архийг нь уучхаад согтсондоо юм уу, өвдөлтдөө ямар нэгэн зүйл болсныг санахгүй байна. Нэг мэдсэн эмч ирээд намайг орон дээр гаргаж хэвтүүлээд өвчин намдаах тариа хийж өгөөд гэрт орхисон. Манай хоёр охин , , нар харсан. Мөн архи уугаад тасраад унтаж байсан. Миний биед гэмтэл учруулсан хүн бол *******. Намайг шанаа руу 2 удаа цохисон, газар унасан байхад хөлөөрөө миний баруун хавирга руу өшиглөөд байсан. Миний баруун талын 8 хавирга хугарч, уушги гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 31-33 дугаар хуудас/,
Миний биед учирсан гэмтлийг учруулсан. Тэрнээс биш би өөрөө санамсар болгоомжгүй байдлаас болоод өөрийн биед гэмтэл авсан зүйл байхгүй. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр таараад “чи гомдлоо татчих, би чамд эмчилгээний бүх зардлыг өгнө” гэсэн. Би анх дуудлагаар ирсэн эмчид “аккумлятор дээр унаад ийм болчихлоо” гэж хэлсэн. Миний гол зорилго нь миний биед учирсан гэмтэл нь гайгүй болчих юм бол тухайн хүмүүстэй сүүлд нь учраа олчих байх гэж бодсон. Дайчинбат эмч хэзээ ч аккумлятор дээр унаад ийм гэмтэл авахгүй гээд намайг загнахаар нь би өөдөөс нь юм хэлж чадаагүй. д зодуулж тус гэмтлүүдийг авсан нь үнэн юм аа...” гэх дахин мэдүүлэг /хэргийн 35-37 дугаар хуудас/,
гэрч О.ийн “...Сэрээд харахад *******, ******* нарын хүмүүс хоорондоо заамдалцаад байж байхаар нь би ******* ахыг зүүн талын ор дээр, харин эгч нөхрийгөө баруун орон дээр суулгасан. Бямбаням босож яваад гэрийнхээ баруун урд баруун талаараа газар унаад, босож суугаад аав нь үхлээ гээд баруун хавирга бариад байхаар нь барьж үзэхэд шажигнаж дугараад байхаар нь хавирга нь хугарсан байна гэдгийг хэлээд эмнэлэг дуудлага өгөхөөр уг айлаас гарч яваад гэрийнхээ баруун урд талд тасраад унтсан байсан. Тухайн үед намайг согтоод тасраад унтсан хойно ******* нь *******ыг цохиж зодож хавиргыг нь хугалсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл, маргааш нь ******* ах залгаад “ гурвуулаа үгээ нэгтгэхгүй бол болохгүй болчихлоо шүү” гэхээр нь “юу нь үгээ нэгтгэх вэ юу болсон, яасан юм бэ” гэхэд “ чи бид нарт архи өгч уулгасан учраас чи хүртэл уг хэрэгт татагдана шүү” гэхээр нь би “ та хэдийн аманд архи зутгаж уулгаагүй шүү, би худлаа ярьж чадахгүй ” гээд утсаа тасалсан. Тэгэхээр ******* нь намайг тасраад унтсан хойно *******ын хавиргыг хугалсан учраас л над руу тухайн үед айж сандарсандаа тэгж хэлсэн байх. Ядаж байхад нь намайг дөнгөж сэрээд байж байхад ******* нь халтирч унасан учраас тухайн зүйл рүү хийх гэж байсан байх гэж бодож байна. Т. нь хэрэг хийгээгүй байсан бол тухайн үед над руу үгээ нийлүүлье гэж ярихгүй байсан байх.Үнэхээр асуудалтай учраас айж сандарсандаа тэгж ярьсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хэргийн 48-50 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Б.ийн “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой аав Бямбаням, дүү , нарын хамт байхад 21.00 цагийн үед манай ойролцоо нутаглах ах, түүний эхнэр , гэх хүмүүс ирээд нэг шил архи, хоёр литрийн пиво гаргаж ирээд бөөнөөрөө ууцгаасан. ах манай аавыг “чи хоёр хонь хулгайлсан хулгайч” гэж агсам тавиад байсан. ах манай гэрт шүлсээ хаяад нулимахаар нь “гэрт битгий шүлсээ хаяад бай” гэхэд ах манай аавд хандаж “танай гэрт шүлсээ хаясан ч яахын, хулгайч юм чинь” гэсэн. Аав уурлаад “наана чинь муу, сайн ч хүн амьдардаг шүү” гэсэн. Энэ үед ах унтаад өгсөн байсан. ах босож ирээд манай аавыг нэг удаа нүүр рүү нь алгадсан. Дараа нь төмөр төмпөнгөөр толгой руу нь хоёр удаа цохисон. Манай аав зөрүүлээд угаадасны төмөр хувингийн тагаар гар руу нь цохисон. Харин ах зөрүүлээд тэр хувингийн тагаар нь манай аав руу олон удаа шидэж бие хэсэг болон толгой руу нь оньсон. ахын эхнэр нь аавыг орон дээр дараад байж байхад ах хөлөөрөө аавын толгой болон бие рүү нь олон удаа өшиглөсөн. Мөн гараараа цохиод байсан юм. Манай аав зодуулчхаад орон дээрээ хэвтээд байж байхад ах хүчээр босгож ирээд ахиж нэг шил архи гаргаж ирээд аавыг уулгаад согтоосон. ах ахиж зодох гээд дайраад аавыг газар түлхэж унагаахад манай дүү нэг настай , хоёр уйлаад ахыг сэрээсэн. босож ирээд ах болон манай аавыг хориод салгасан. Би гадаа гарч бие засаад ороод ирэхэд “аавын бие яасан юм бол, нэг биш байна” гэхэд ах аавын цээжин дээр өвдөглөөд “баашилсан” гэх зэргээр дараад байсан. Маргааш өглөө нь аавын бие өвдөөд байхаар нь Мөнххаан суманд байдаг гэж эгч рүү яриад түргэн дуудсан. Миний харснаар аав Бямбанямыг ах гараараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж байсан. хөлөөрөө нүүр болон цээж хэсэгт нь хэд хэдэн удаа өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 61-63 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Б.ийн “...Хүмүүс бахиралдаад байхаар нь сэрэхэд ах аав руу юм чулуудаад байхаар нь хөнжилдөө шургаад хэвтээд байсан. Би ахыг болиулмаар байсан боловч айгаад орноосоо босож чадаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 66-67 дугаар хуудас/
гэрч ын “...дуудлагын дагуу *******ын хөдөө гэрт очиход ******* нь гэрийнхээ баруун ор нь дээр хэвтэж байхаар нь үзлэг хийхэд хөдөлж чадахгүй цээжээр маш их эмзэглэлтэй, биеийн байдал хүндэвтэр, амин үзүүлэлт тогтвортой, бодит үзлэгээр цээжний хөндийд хий шингэн хуралдсан, олон хавирганы хугарал тэмтрэгдэж байсан.Тэгэхээр тус өвчинтнөөс юу болсон талаар асуухдаа та хүнд цохиж зодуулсан юм уу гэхэд би өөрөө аккумлятор дээр бүдэр унаад ийм болчихлоо гэхэд нь Алтангэрэл надад хэлэхдээ манай хүүхдүүд надад нөхрийг ******* зодсон гэж хэлсэн талаар хэлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /82-83 дугаар хуудас/,
гэрч гийн “...дуудлагын дагуу очсон. Удалгүй мотоциклтой эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирээд *******д “өчигдөр чи бид хоёр барьцалдаж байгаад чи аккумлятор дээр халтирч унасан” гэж байсан. ...би Бямбанямын биеийг үзэж байхдаа яагаад ийм болсон юм бэ гэж асуухад эхлээд юм дугарахгүй байснаа сүүлд мотоциклтой ирдэг хоёр хүн ирээд явсны дараа унаад бэртсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/
гэрч “ түргэний машин аваад ******* ахын гэрт очиход ах , , бага хүүхдийнхээ хамт байсан. Би ******* ахаас хүнд зодуулсан талаар асуухад ах амандаа юм хэлээд би сайн сонсож чадаагүй. Дүү Б.ээс юу болсон талаар асуухад өчигдөр орой гаднаас ах эхнэртэйгээ, Уяа нарын хүмүүс манайд ирээд архи ууцгаасан.Тэгээд аавыг ах зодсон талаар хэлсэн. Намайг ахын гэрт очоод удаагүй байхад цагдаа *******ыг эхнэрийнх нь хамт авч ирээд юу болсон талаар асуухад гэх хүн эхнэртэйгээ нийлээд бид хоёр зодоогүй Бямбаням аккумлятор дээр унасан гээд байсан.Тэгэхэд тухайн хоёр хүнээс архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 89-90 дүгээр хуудас/,
гэрч “...Би уг өвчтөнд хагалгаа хийсэн учраас мэдэж байна.Ямар ч байсан уушгинд олон тооны жижиг жижиг цооролт үүссэн байсан.Тус цоорлоос том хэмжээтэй 2 цооролтыг оёсон.Оёх шаардлагагүй жижиг жижиг 4-5 цооролт байсан.Уг цооролт нь хавирганы үзүүр хатгах, хүчтэй доргилт, цохилт, няцралаас үүсэх боломжтой. Цээжний гялтан хальс цоорч арьсан дор хий хурахыг хэлж байгаа юмаа.Үүнийг тайлбарлаж хэлэхэд хүний амьсгалын дутагдалд орох нөхцөл үүсдэг.Хамгийн гол шалтгаан нь тус өвчтөний хавирга хугарч уушгиа цоолж, цээжний гялтан хальс цоолж хий хуралдсан. Шууд хэлэхэд хүнд зодуулах, авто осол, хэт өндрөөс үүсэх үед үүсэх боломжтой. Механик хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ гэсэн үг юмаа.Тэгэхдээ тус өвчтөнийг хэт өндрөөс унасан гээд бодоод үзэхэд тус гэмтэл үүсэх боломжтой, тэгэхдээ тус гэмтлийг дагаад биед нь өөр өөр гэмтэл, шарх үүссэн байх ёстой. Тэгэхэд тус өвчтөний биед тус гэмтлүүдээс өөр учирсан гэмтэл шарх байгаагүй.Тэгэхээр авто осол юм уу, хүнд зодуулсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хэргийн 93-94 дүгээр хуудас/,
гэрч “ 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өвчтөн ******* цээжний рентген зураг авхуулахад цээжний баруун талд 3,4,5,6,7 дугаар хавирга хугарсан байсан. Иймд би олон хавирганы хугарал гэсэн дүгнэлт гаргасан. Олон улсын дагаж мөрдөж байгаа журмаар өвчний 10 дугаар ангиллаар S22.4 гэж ангилдаг, 2 ба түүнээс дээш байхын бол олон гэж үздэг учраас олон хавирганы хугарал гэсэн дүгнэлт гаргасан.Тус олон улсын ангиллаар хугарсан тоог бичдэггүй. Мөн рентген зураг нь дээр 3,4,5,6,7-р хавирга хугарсан гэж харагдаж байгаа, харин тус өвчтөнд хагалгаа хийсэн эмч цээжний хөндийг нээж нүдээр харж байгаа учраас 2-9-р хавирга хугарсан гэж өвчний түүх дээр бичсэн байх.Надад 2,8,9-р хавирганы хугарал харагдаагүй учир нь зураг эгч байрлалаас авагдсан, хавирганы хугарал нь зөрүүгүй байвал зураг нь дээр харагдахгүй байж болно.Подкожны эмфиземтэй гэдэг нь хий хурсан гэсэн үг. Рентген зургаар *******ын хавирга, уушгины гэмтлийг тодорхойлохоор зургийг авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 96-97 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай “*******ын биед уушги цоорол цээжний хөндийн хийн хуралдал баруун тав, зургаа, долдугаар хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хэргийн 101-102 дугаар хуудас/,
шинжээч эмч “ Бямбанямын биед учирсан гэмтэл нь ойчсоны улмаас үүсэх боломжгүй, тухайн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.Дангаараа хавирга хугарсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээжний хөндийн хийн хуралдалд, уушги цоорол нь хавиргануудын хугарлын улмаас үүссэн хүндрэл учир нийтдээ нийлүүлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас цохих өшиглөх үед үүсэх боломжтой” гэх дахин мэдүүлэг /хэргийн 107,109-110 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 11-26 дугаар хуудас/,
******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.03.29-ний өдрийн 26/73 тоот албан бичиг, *******ын эмчилгээний зардлын түүх /хэргийн 06-07 дугаар хуудас/,
шүүгдэгч *******ы “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулснаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 154 хуудас/
хохирогч *******ын “Бид хоёр эвлэрсэн тул одоо гомдол тэмцэл байхгүй. Миний хохирлыг барагдуулж 2 сая төгрөг бэлнээр өгсөн, 2 хүрэн гүү өгсөн” гэх хүсэлт /хэргийн 155 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон, тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.Үүнд:2.2.1.амь насанд аюултай гэмтэл; 2.2.2.амь тэнссэн байдал; 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг; 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” байдал хамаарахаар тогтоосон ба бөгөөд хохирогч *******ын биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай шинжээрээ хүнд гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* эмчилгээний зардал 2 тооны адуу, 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Бид хоёр эвлэрсэн тул одоо гомдол тэмцэл байхгүй. Миний хохирлыг барагдуулж 2 сая төгрөг бэлнээр өгсөн, 2 хүрэн гүү өгсөн” гэх хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан “Надад нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй” гэх мэдүүлгээр тус тус нотлогдох тул *******ыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 2.511.000 төгрөгийг зарцуулсан болох нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.03.29-ний өдрийн 26/73 дугаартай албан бичиг, 2.511.000 төгрөгийн *******ын эмчилгээний зардлын түүх /хэргийн 06-07 дугаар хуудас/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 2.511.000 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Шүүх шүүгдэгч *******ы мал маллаж амьдардаг, сарын тогтмол орлогогүй, хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 2.511.000 төгрөг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН