| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00438/И |
| Дугаар | 477 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 477
2019 оны 11 сарын 15 өдөр Дугаар 139/ШШ2019/00477 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дундговь аймгийн ******* сумын ******* тоотод оршин суух, Ц овогт Ч гийн Цэ /*******/-гийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн ******* сумын 5-р баг ******* тоотод оршин суух, Бо овогт Ба ын Б-Э /*******/-д
холбогдох нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Цэ, нарийн бичгийн дарга С.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 2014 онд Б.Б-Этэй анх танилцаж, хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 08 сарын 06-нд хүү Ц.Бг төрүүлсэн. Хүүхдээ төрснөөс хойш ирэхгүй байсан бөгөөд би нэг удаа гэрт нь очиж байсан. Тэгээд бид таарч тохирохгүйн улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Гэрлэлтийн Балгаагүй тул би хүүхдээ өөрөөрөө овоглосон. Миний хүү төрсөн цагаасаа хойш надтай хамт байгаа. Иймээс миний хүү Ц. Б гийн эцэг нь Б.Б-Ээс хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэ нь Б.Б-Эд холбогдуулан нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ…” гэж заажээ.
Хариуцагч Б.Б-Эд 2019 оны 10 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, 2019 оны 11 сарын 7-ний өдрийн дотор хариу тайлбар өгөх үүрэгтэй болохыг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх талаараа бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, хариуцагч Б.Б-Эд шүүх хуралдааны товыг 2019 оны 11 сарын 8-ны өдөр мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн баримтаар тогтоогдож байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Б-Ээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү Ц.Б-г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.Цэ нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31492 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 82 дугаар зүйлийн 82.1.3, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 8 сарын 6-ны өдөр төрсөн хүү Ц овогт Цэгийн Б /ЗП15280612/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Бо овогт Баын Б-Э /*******/-с сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Цэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерөн хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-Ээс 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэ олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У