Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/385

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Хохирогч *** ***-н хууль ёсны төлөөлөгч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Мэргэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2553/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2105014911345 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *** ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3-р хороолол, 45 дугаар байр, 21 тоотод оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч албан тушаалд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр томилогдон ажиллаж байхдаа буюу 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд тухайн банк бус санхүүгийн байгууллагатай харилцан зээлийн гэрээ байгуулсан нэр бүхий 69 зээлдэгч нарын зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийн орлого болох нийт 161,973,832 төгрөгийг уг байгууллагын дансанд шилжүүлэхгүйгээр албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

Мөн шүүгдэгч *** нь *** ***-ын зээлийн эдийн засагчаар ажиллаж байх үедээ “та зээлээ төлөх гэж байгаа бол 10 000 000 төгрөгийг нь зээлчих, эргээд таны зээл рүү чинь хийчхээд зээлийг чинь хаачихна” гэж хохирогч ***ыг хуурч, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны *** дугаартай данснаас шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг ***гийн Хаан банкны *** дугаарын дансаар авч залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завших гэмт хэрэг үйлдсэн, мөн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч албан тушаалд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр томилогдон ажиллаж байхдаа буюу 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд тухайн банк бус санхүүгийн байгууллагатай харилцан зээлийн гэрээ байгуулсан нэр бүхий 69 зээлдэгч нарын зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийн орлого болох нийт 161,973,832 төгрөгийг уг байгууллагын дансанд шилжүүлэхгүйгээр албан тушаалын байдлаа ашиглаж, өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулж, Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай *** ***-д 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зээлийн эдийн засагч албан тушаалд томилогдон ажиллаж байсан *** гэгч нь 2020 оноос 2021 оны 7 дугаар сарын хугацаанд байгууллагад зээлтэй харилцагч нараас зээлийн эргэн төлөлтийн мөнгийг байгууллагын дансанд тушаалгахгүйгээр өөрийн болон хамаарал бүхий ***, *** нарын харилцах дансаар болон бэлэн мөнгөөр авч хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэл гаргасан байна. ***ын хувьд дунджаар 300 гаран зээлдэгчийн зээлийн багцыг хариуцан ажилладаг байсан бөгөөд манай байгууллагад автомашины зээлтэй *** гэх хүн нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “танай ажилтан *** нь *** гэх хүний дансанд зээлийн эргэн төлөлтөө өг гээд шаардаад байна, энэ ямар учиртай юм бэ” гэсэн гомдлыг гаргасан. Түүний дагуу ***той уулзаж тодруулахад “би өөрийн дансандаа авч өөртөө ашигласан нь үнэн, нийтдээ 100 гаран сая төгрөгийн хохирол байгаа, 50 гаран хүнд хохирол учруулсан” гэж хэлээд хэдэн хүний жагсаалт, өөртөө авсан мөнгөний хэмжээг гаргаж өгсөн. Тэгээд манай байгууллагын ажилтан миний бие болон, нягтлан Анхтуяа, захирал *** бид гурав ***ын хариуцдаг зээлдэгч нартай утсаар холбогдож тодруулахад нийт 69 зээлдэгчийн 153.046.941 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон. Урьдчилан сэргийлэх байдлаар ***ыг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлж хариуцаж байсан зээлдэгч нар руу холбогдон ***ыг ажлаас халсан талаар мэдэгдсэн. ...Зээлдэгч нартай байгуулдаг гэрээнд авсан зээлийн эргэн төлөлтийн мөнгийг Хаан банк-***, Голомт банк-***, Төрийн банк-***, Худалдаа хөгжлийн банк-*** гэх данс бичигдсэн байгаа. Тухайн данснууд нь манай байгууллагын данс байгаа юм. Эдийн засагчийн дансыг гэрээнд тусгасан зүйл байхгүй. Гэрээнд заагдсан дансанд зээлдэгч нар эргэн төлөлтөө төлөх ёстой бөгөөд хохирсон гэх зээлдэгч нар нь ***ын хэлсэн данс руу гүйлгээ хийсэн нь өөрсдийн нь хайхрамжгүй байдлаас болсон байна. Гэхдээ *** нь тухайн хохирогч нарт хэлж итгүүлэхдээ байгууллагын данс ажиллахгүй байгаа, ***, *** нар нь манай байгууллагын нягтлан гэж төөрөгдүүлэн хуурч мэхэлж мөнгийг нь авдаг байсан юм. ...санхүүгийн шинжилгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. ***оос тухайн хохирол мөнгийг нэхэмжилж байна. ...***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** гэх хүмүүс нь манай ***-аас эд зүйл барьцаалж зээл авч байсан. ...манайд эдийн засагчаар ажиллаж байсан *** нь зээлдэгч ***ын 460,000 төгрөг, ***ын 540,000 төгрөг, ***гийн 2,686,000 төгрөг, ***гийн 570,000 төгрөг, ***ын 1,129,000 төгрөг, ***ий 810,000 төгрөг, ***ын 410,000 төгрөг, ***ын 640,000 төгрөг, ***ийн 565,000 төгрөг, ***ийн 625,000 төгрөг, ***ы 310,000 төгрөг, ***гийн 812,000 төгрөгүүдийг хувьдаа авч завшсан бөгөөд тэр нь аудитын дүгнэлтээр мөн давхар тогтоогдож байгаа. Дээрх мөнгийг *** нь зээлдэгч нараас авч хувьдаа захиран зарцуулсан бөгөөд манай байгууллагын дансанд орж ирж зээлээс хасагдаагүй ба энэ баримтуудаар тодорхой болж байгаа. ...Манай байгууллагаас гаргаж өгсөн зээлдэгч нарын үлдэгдэл мөнгөний жагсаалт үнэн зөв ба, 40 зээлдэгч зээлээ өөрсдөө зээлээ хаасан, 29 иргэн зээлийн үлдэгдэлтэй байгаа. ...яллагдагч *** нь манай байгууллагад учруулсан хохирлоо төлөх, шийдвэрийн талаар хүсэлт, санал гаргасан байгаа тэрийг харгалзан үзэж байгаад удирдлагууд шийдвэр гаргана...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 16-17, 4 дэх хавтаст хэргийн 72, 176 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***той гэмт хэргийн хохирол мөнгөний хувьд харилцан тохиролцож хохирол барагдуулах гэрээ байгуулсан. *** өр төлбөрөө графикийн дагуу төлж дуусах хүртэл хугацаанд манай байгууллагын нэр орон сууцны өмчлөлөө шилжүүлсэн тул одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

2. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би *** гэх хүнийг таньж мэднэ. ***той 2007 оноос хойш 2021 оны 6 дугаар сарын хооронд хайр дурлалын холбоотой, үерхдэг байсан. ...Тухайн дансыг 2020 оны 5 дугаар сард Хаан банканд очиж нээлгэсэн бөгөөд *** нь надаас гуйгаад надаар нээлгүүлсэн юм. Би тухайн дансыг ямар нэг зүйлд ашиглаж байгаагүй, тухайн дансыг *** нь ашигладаг байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. ...Анх тухайн дансыг нээлгээд шууд ***од өгсөн. ...*** нь ***-д ажилладаг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 205 дахь тал),

3. Гэрч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь 2016 оноос хойш ***-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаад 2021 оны 7 дугаар сард ажлаас халагдсан. Зээлдэгч нар энэ асуудалд хамааралгүй харин *** өөрийн албан тушаалын байдлаа ашиглан байгууллагад орох орлогыг хувьдаа авч завшсан байгаа юм. Тиймээс энэ хохирлыг ***оос нэхэмжилж авна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал),

4. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 онд *** нь манай байгууллагад ажилтнаар орж ирснээс хойш таньж мэддэг болсон. Ажил мэргэжлийн хамааралтай бөгөөд *** нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эдийн засагчаар томилогдон ажиллаж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. ...*** нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн эдийн засагчаар томилогдон ажиллаж байсан юм. ***ын ажил байдлын тодорхойлолт нь иргэдэд бүх төрлийн зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх, харилцагч нартай уулзаж зээлийн бүтээгдэхүүнийг танилцуулах, харилцагч нарын тоог нэмэгдүүлэх гэсэн ажил байдлын тодорхойлолттой. ...2020 оны 11 дүгээр сард дэлхий нийтэд тархсан ковид-19 өвчний улмаас иргэд зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэлтэй бүх зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч байсан үе. Хүмүүс орлогогүй, зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй байсан. 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажил эхлэхэд эдийн засагч нараа шахаж зээлдэгч нартай холбоо барьж ямар учраас зээлээ төлөхгүй байгаа юм, ямар боломж байгаа талаар тодруулах үүрэг даалгавар өгсөн. ...Үүний дагуу ***оос бусад эдийн засагч нар зээлийн хугацаа хэтрэлтээ бууруулаад зээлийг тогтвортой хэвийн болгож ажилласан. ***ын зээлийн хугацаа хэтрэлт буураагүй байхаар нь би ***од зээлийн хугацаа хэтрэлтээ бууруулах, ажлын үзүүлэлтийг сайжруулж бусад ажилчидтайгаа адилхан хэмжээнд очих үүрэг чиглэл өгсөн. ...2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ***ын нэг зээлдэгч ирээд зээлээ хаамаар байна гэж ирсэн. Гэтэл тухайн зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөө хийсэн боловч зээлийн эргэн төлөлтийн байгууллагын дансанд ороогүй байна гэж хэлсэн. Тэгээд тухайн зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг шалгахад зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байсан. Тэгээд ***ыг гадарлаж ***ыг дуудаад энэ хүний асуудал яасан юм бэ гэхэд би андуурсан байна мөнгө нь ороод ирсэн байна одоо төлөлтийг хийнэ гэж хэлээд тухайн зээлдэгчийн төлөлт нөхөж хийсэн. Сүүлд нь би шалгахад *** гэх хүний данснаас мөнгө нь орсон байсан. ...Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өглөө ***ыг дуудаж, хуульч ***, нягтлан бодогч *** нарыг дуудан ирүүлж хурал хийсэн. Хурлаар ***ыг зээлдэгч нараас мөнгө хувьдаа авсан асуудал байгаа юу, тийм асуудал байвал хурдан хэл гэж хэлэхэд *** нь “би зээлдэгч нарын мөнгө авсан, хохирлын хэмжээ 50 гаран сая гарсан байгаа, хэдэн хүнээс мөнгө авсан байгаа” гэж хэлсэн. *** нь өөрөө хохирлын хэмжээг гаргаж өгөхөд нийт 69 хүний 153.046.941 төгрөгийн хохирол гаргаж ирсэн. ...Би ***ыг ажлаас халах тушаал гаргаж хариуцдаг зээлдэгч нар луу нь ярьж эргэн төлөлтийн мэдээллийг авахад 69 зээлдэгч нараас хувьдаа мөнгө авч завшсан нь тогтоогдсон. Энэ талаар ерөнхий захирал, ТУЗ-н дарга нарт танилцуулахад ***од 7 хоногийн хугацаа өгчих, энэ хугацаандаа зээлдэгч нараас авсан мөнгийг төлж барагдуулах юм бол цагдаа сэргийлэх гэлгүйгээр асуудлыг шийднэ гэж ярьсан. Гэсэн ч *** нь ямар нэгэн хохирол төлж барагдуулаагүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. ...*** нь 390 харилцагч нарын зээлийг хариуцан ажилладаг. Зээлийн эдийн засагчид ахлах мэргэжилтэн, гүйцэтгэх захирал, байгууллагын хуульч нар хяналт тавьж ажилладаг. Гүйцэтгэх захирал нь 2011 оны 5 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарын хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Би 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Байгууллагын дансанд орох байсан 69 зээлдэгчийн зээл хүүгийн эргэн төлөлтийн төлбөр 153.046.941 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 207-208 дахь тал),

5. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тоёота RX450 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд сард 2.000.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. ...Би 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ***ын хэлсэн *** тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...тухайн мөнгөнүүдийг зээлийн эргэн төлөлтөд хийнэ гэж надаас авсан. Компанийн данс ажиллахгүй байна гээд надад дээрх дансыг өгсөн бөгөөд би ***ын тухайн ***-ын эдийн засагч гэдгээр нь итгээд өгсөн. ...***оос 1,704,000 төгрөгийг гаргуулан зээлийн эргэн төлөлтөд оруулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 210 дахь тал),

6. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж ACEP брэндийн 1 ширхэг суурин компьютер, 3 ширхэг нотебүүк 6,849,500 төгрөгөөр тооцон барьцаалж зээл авч байсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд 576.525 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ***ын хэлсэн *** тоот дансанд 1.750.000 төгрөг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дээрх дансанд 1.180.000 төгрөг шилжүүлсэн. ...*** нь над руу залгаад би гадуур ажилтай явж байна гээд өөрийн дансыг мессежээр *** тоот дансыг өгсөн. ***ын ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, анх зээлийн материал болон эргэн төлөлтийг хариуцаж байсан учраас би мөнгийг шилжүүлсэн. Би ***ын хэлсэн данс руу нийт 2.930.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлээд байна. Гэхдээ би тухайн  мөнгийг ***-д төлж байна гэж шилжүүлсэн. ...Би байгууллагын дансанд зээлийн эргэн төлөлт нийт 2.930.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би ***-н зээлийн үлдэгдлээ бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал),

7. Гэрч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр ******* бид 2 *** ***-н талаар сайн мэдэхгүй анх удаа зээл авсан. 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зөөврийн компьютер барьцаалж нийт 1.150.00 төгрөгийг зээлсэн. ...*** нь нөхөр *** бид хоёрын зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар таньж мэдэхгүй. ...бид *** ***-н талаар мэдэхгүй. ...Тэгээд нөхөр ******* бид хоёрын зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч ***ын хэлсэн данс руу зээлийн эргэн төлөлт болгож 400.000 төгрөгийг хийсэн. Тухайн үед хэн гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлснээ санахгүй байна. ...Би ***ын хэлсэн дансанд зээлийн эргэн төлөлт нийт 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд суутгуулах ёстой үүнийг *** хариуцна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 214 дэх тал),

8. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** ***-н талаар мэднэ. Би тухайн ***-аар үйлчлүүлж зээл авдаг. Би тухайн ***-ын эдийн засагч *** гэх хүн нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр над руу байн байн залгаад “150.000 төгрөг шилжүүлээд өгөөч ээ, энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд оруулж тооцно” гэж хэлээд байхаар нь би 150.000 төгрөгийг *** гэх *** тоот данс руу шилжүүлсэн. Би ***ыг ***-н зээлийн эдийн засагч гэдгээр нь мэднэ тэрнээс өөрөөр таньж мэдэх асуудал байхгүй. Би өөрийн зээлийн эргэн төлөлтөө цаг тухайд нь төлж явж байгаа. Би ***од өгсөн 150.000 төгрөгөө зээлийн төлөлтөд эргэн оруулмаар байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 216 дахь тал),

9. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** ***-н талаар мэдэхгүй. 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БЗД ***-р хороо 5 хэсэг ***-р гудамж *** тоот хашаа байшинг барьцаалж нийт 10.000.000 төгрөгийг зээлсэн. ...миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлт хийхдээ холбоо барьж Голомт банкны *** гэх ***ын данс руу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 752.000 төгрөг зээлийн эргэн төлөлтийг тушааж эхэлсэн. Миний хувьд дээрх данс руу 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 760.000 төгрөг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 760.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 752.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 220.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 100.000 төгрөгийг 7 удаагийн гүйлгээгээр нийт 3.292.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Тухайн мөнгө нь одоог хүртэл миний зээлийн эргэн төлөлтөд ороогүй байна. ...Би ***ын хэлсэн дансанд зээлийн эргэн төлөлт нийт 3.292.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд суутгуулах ёстой үүнийг *** хариуцна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 218 дахь тал),

10. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** ***-н талаар мэдэхгүй. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж нийт 11.000.000 төгрөгийг анх удаа зээлсэн. ...Миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд сард 438.000 төгрөгийг сар болгоны 10-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулсан. 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр эхний төлөлт хийхээс 2 хоногийн өмнө надтай өөрийн дугаараас яриад манай данс солигдсон, та энэ данс руу хийгээрэй гээд ***  дансыг явуулсан. Миний хувьд дээрх данс руу 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 438.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 438.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 438.000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 438.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 438.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 438.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 438.000 төгрөг 7 удаагийн гүйлгээгээр нийт 3.066.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Тухайн мөнгө нь одоо хүртэл миний зээлийг эргэн төлөлтөд ороогүй байна. ...Би ***ын хэлсэн дансанд зээлийн эргэн төлөлт нийт 3.066.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд суутгуулах ёстой үүнийг *** хариуцна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 220 дахь тал),

11. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** ***-н талаар мэднэ. Би тухайн ***-аар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн автомашиныг барьцаалан зээл авч байсан. ...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар мэдэхгүй. ...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 45-09 улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийн 13,000,000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд сард 590.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. 2020 оны 8 дугаар сард өөрийн автомашин болон хашаа байшинг 20.000.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтийг хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд сард 1.250.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 587.000 төгрөгийг ***ын хэлсэн *** тоот данс руу БЗД-н ***-р хороо, *** тоотод гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 590.000 төгрөгийг мөн дээрх данс руу мөн адил гэртээ байхдаа шилжүүлсэн. 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 586.000 төгрөгийг мөн дээрх данс руу гэрээсээ шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 595.000 төгрөгийг мөн дээрх данс руу гэрээсээ шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 595.000 төгрөгийг мөн дээрх данс руу гэрээсээ шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 590.000 төгрөгийг мөн дээрх данс руу гэрээсээ шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 590.000 төгрөгийг мөн дээрх данс руу гэрээсээ шилжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 595.000 төгрөгийг мөн дээрх данс руу гэрээсээ шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 650.000 төгрөгийг мөн дээрх данс руу дүү Дөлгөөний дансаар шилжүүлсэн. ***ыг зээлийн эдийн засагч учраас итгээд мөнгө шилжүүлсэн болохоор зээлийн эргэн төлөлтийн байгууллагын дансанд тушаагаагүй байна. ...Тухайн үед ковид-19 өвчин гарсан байсан, *** нь гэрээсээ ажил хийж байгаа гээд над руу залгаад “байгууллагын данс ажиллахгүй байгаа манай нягтлангийн данс руу хийгээрэй” гэж хэлхээр нь би шилжүүлсэн. Мөн байнгын гэрээгээ аваад яваад байна гэж байхгүй ***ыг зээлийн эдийн засагч учраас итгээд мөнгөө шилжүүлдэг байсан. ...Би ***ын хэлсэн данс руу нийт 5.378.000 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. ...Би байгууллагын дансанд зээлийн эргэн төлөлтөө хийж байна гээд нийт 5.378.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 222-223 дахь тал),

12. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** ***-н талаар мэднэ. 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо *** тоотод байрлах байр, ***, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж нийт 30.000.000 төгрөгийг зээлсэн. ...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. ...Миний хувьд сард 1.791.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. Эдийн засагч *** руу залгаж зээлийн эргэн төлөлтөө хийх талаар тодруулахад байгууллагын данс ажиллахгүй байна, хугацаа хэтэрсэн байна би янзлаад өгье, ажилтны данс байгаа юм энэ данс руу хийчих гээд *** тоот *** гэх дансыг өгдөг байсан. Миний хувьд дээрх данс руу 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.091.000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 3.700.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр нийт 6.791.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Тухайн мөнгө нь одоог хүртэл миний зээлийн эргэн төлөлтөд ороогүй байна. ...Би ***ын хэлсэн дансанд зээлийн эргэн төлөлт нийт 6.791.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд суутгуулах ёстой үүнийг *** хариуцна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 225 дахь тал),

13. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн ***-аар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн автомашиныг барьцаалан зээл авч байсан. ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн *** улсын  дугаартай ниссан тийда маркийн тээврийн хэрэгслийн 7.000.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд сард 315.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 313.000 төгрөгийг ***ын хэлсэн *** тоот данс руу БГД-н *** дугаар хороо *** дугаар байранд байрлах ажил дээрээсээ шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 315.000 төгрөгийг мөн дээрх данс руу БГД-н *** дугаар хороо *** дугаар байранд байрлах ажил дээрээсээ шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 315.000 төгрөгийг мөн адил данс руу ажил дээрээсээ шилжүүлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 315.000 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 314.000 төгрөгийг мөн адил данс руу ажил дээрээсээ шилжүүлсэн. ***ыг зээлийн эдийн засагч учраас итгээд мөнгө шилжүүлсэн боловч зээлийн эргэн төлөлтийн байгууллагын дансанд тушаагаагүй байна. ...Би анх гэрээ байгуулаад гэрээнд заагдсан хугацаанд ***-н дансанд сарын эргэн төлөлтөө тушаадаг байсан. Тэгээд ковид-19 өвчин гараад зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл авахаар ***-н гэрээнд заагдсан ******* тоот дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд зээлийн эдийн засагч *** гэх хүний *** тоот дугаараар холбогдоход “байгууллагын данс ажиллахгүй байгаа, би танд данс явуулъя” гэж хэлээд надад дансны дугаар явуулахаар нь би сарын эргэн төлөлтөө хийдэг байсан. ...Би ***ын хэлсэн данс руу нийт 1.572.000 төгрөгийг шилжүүлсэн байна. ...Би байгууллагын дансанд зээлийн эргэн төлөлтөө хийж байна гээд нийт 1.572.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 227 дахь тал),

14. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сард хашаа байшингаа барьцаалаад 9.000.000 төгрөг авсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч эхэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд сард 538.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр *** нь над руу холбогдоод зээлийн төлөлтөө манай байгууллагын нягтлангийн данс руу хийгээрэй гэхээр нь гэрээсээ интернэт банк ашиглан ***ын *** тоот данс руу 540.000 төгрөгийг шилжүүлсэн. ...*** нь надад хэлэхдээ “маргааш зээлийн эргэн төлөлтөө шилжүүлэх өдөр чинь байна, төлбөрөө шилжүүлчих, би данс явуулъя энэ данс руу төлбөрөө хийчхээд хэлж мэдэгдээрэй, шилжүүлэхдээ өөрийг регистрийн дугаараа үлдээгээрэй, манай байгууллагын данс болохгүй байгаа” гээд дээрх дансыг өгч байсан. ... Би ***ын хэлсэн данс руу нийт 540.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Би байгууллагын дансанд зээлийн эргэн төлөлт нийт 540.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд суутгуулах ёстой үүнийг *** хариуцна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал),

15. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн ***-аар 2019 оны 11 дүгээр сард өөрийн автомашин, хашаа байшин барьцаалан зээл авч байсан. ...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар таньж мэдэхгүй. ...2019 оны 11 дүгээр сард өөрийн автомашин болон хашаа байшинг 25.000.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг ***ын хэлсэн *** тоот данс руу өөрийн дүү *******ы *** тоот дансаар шилжүүлсэн. ***ыг зээлийн эдийн засагч учраас итгээд мөнгө шилжүүлсэн боловч зээлийн эргэн төлөлтийн байгууллагын дансанд тушаагаагүй байна. ...Тухайн үед би хүүний үлдэгдэл 3.200.000 төгрөгийг өгөх ёстой байсан бөгөөд *** нь залгаад сар дуусахаас өмнө мөнгөө хурдан хий гээд “манай нягтлан ***гийн данс руу шилжүүл” гэж хэлээд *** тоот дансыг өгөхөөр нь би шилжүүлсэн. Тэрнээс би гэрээний дагуу гэрээнд заагдсан данс руу шилжүүлдэг юм. ...Би ***ын хэлсэн данс руу нийт 2.000.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. ...Би байгууллагын дансанд зээлийн эргэн төлөлтөө хийж байна гээд нийт 2.000.000 төгрөгийг тухайн мөнгө нь зээлийн эргэн төлөлтөд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (/1 дэх хавтаст хэргийн 231 дэх тал),

16. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн ***-аар 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдан авахаар 14.000.000 төгрөгийн зээл гаргуулан авсан. ...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Миний хувьд сард 635.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. ...2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр *** нь над руу холбогдоод зээлийн төлөлтөө манай байгууллагын нягтлангийн данс руу хийгээрэй гэхээр нь гэрээсээ интернэт банк ашиглан ***ын *** тоот данс руу 635.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Тэгээд дараагийн буюу 7 сарын төлөлтөө хийгээд зээлээ хаах гээд *** дээр очиход *** руу шилжүүлсэн 635.000 төгрөг нь эргэн төлөлтөд ороогүй байсан. ...*** нь надад хэлэхдээ “маргааш зээлийн эргэн төлөлтөө шилжүүлэх өдөр чинь байна, төлбөрөө шилжүүлчих, би данс явуулъя энэ данс руу төлбөрөө хийчхээд хэлж мэдэгдээрэй, шилжүүлэхдээ өөрийн регистрийн дугаараа үлдээгээрэй, манай байгууллагын данс болохгүй байгаа” гээд дээрх дансыг өгч байсан. Тэгээд би ***ыг байгууллагын ажилтан учраас мөнгийг нь тушаадаг байсан бөгөөд анх зээл авч гэрээ байгуулахад материал зээлийг хариуцаж байсан, дараагийн саруудад хүртэл би *** руу яриад эргэн төлөлтийг хийдэг байсан. ...Би ***ын хэлсэн данс руу нийт 635.000 төгрөгийн гүйлгээг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. ...Би байгууллагын дансанд зээлийн эргэн төлөлт нийт 635.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд суутгуулах ёстой, үүнийг *** хариуцна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал),

17. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***той байнгын утсаар холбогдож байсан бөгөөд *** нь утсаар ярихдаа байгууллагын данс ажиллахгүй байгаа, энэ данс гэхээр нь хэлсэн данс руу нь итгээд шилжүүлчихдэг. Мөн байнгын гэрээгээ хажуудаа тавиад байна гэж байхгүй яарсан үедээ шууд шилжүүлчихдэг. ...Би ***ын хэлсэн данс руу нь нийт 1,463,000 төгрөгийг шилжүүлсэн байна. ...би байгууллагын дансанд зээлийн эргэн төлөлтөө хийж байна гээд нийт 1,463,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 237 дахь тал),

18. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь надад хэлэхдээ “маргааш зээлийн эргэн төлөлтөө шилжүүлэх өдөр чинь байна, төлбөрөө шилжүүлчих, би данс явуулъя энэ данс руу төлбөрөө хийчхээд хэлж мэдэгдээрэй, шилжүүлэхдээ өөрийн регистрийн дугаараа үлдээгээрэй, манай байгууллагын данс болохгүй байгаа” гээд данс өгч байсан. ...Тэгээд би ***ыг байгууллагын ажилтан учраас мөнгийг нь тушаадаг байсан бөгөөд анх зээл авч гэрээ байгуулахад материал зээлийг хариуцаж байсан болохоор итгээд мөнгөө төлж байсан. ...Би ***ын хэлсэн данс руу нийт 4,115,000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. ...Энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд суутгуулах ёстой *** хариуцна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 239 дэх тал),

19. Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***ыг байгууллагын ажилтан учраас мөнгийг нь тушаадаг байсан бөгөөд анх зээл авч гэрээ байгуулахад материал зээлийг хариуцаж байсан болохоор итгээд мөнгөө төлж байсан. ...Би ***ын хэлсэн данс руу нийт 1,050,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал),

20. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***ын хэлсэн данс руу нийт 6,660,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлээд байна. Гэхдээ би тухайн мөнгийг ***-д төлж байна гэж шилжүүлсэн. ...би нэхэмжилж байгаа 6,660,000 төгрөгийг ***-ийн үндсэн дансанд оруулмаар байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал),

21. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь гэрээсээ ажил хийж байгаа гээд над руу залгаад байгууллагын данс ажиллахгүй байгаа, манай нягтлангийн данс руу хийгээрэй гэж хэлэхээр нь би шилжүүлсэн. ...Би ***ын хэлсэн данс руу нийт 3,650,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. ...Би байгууллагын дансанд зээлийн эргэн төлөлтөө хийж байна гээд нийт 3,650,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 245 дахь тал),

22. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрээнд заагдсан сар болгон 24-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан. Би 2021 оны 1 дүгээр сарын зээлийн эргэн төлөлтийг хоцроосон чинь *** над руу залгаад чи зээл хоцроочихлоо сар дамначихлаа байгууллагын данс руу битгий хийгээрэй, манай нягтлангийн данс болох *** тоот данс руу хийгээрэй гэж хэлсэн. Мөн алданги тооцохгүй шууд зээлийн эргэн төлөлтөд орчихно гэж хэлсэн. Би ***ын хэлсэн данс руу нийт 2,175,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 247 дахь тал),

23. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** над руу залгаад та зээлийн эргэн төлөлтөө *** тоот данс руу хийчих гэхээр нь шилжүүлсэн. ***ыг ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, анх зээлийн материал болон эргэн төлөлтийг хариуцаж байсан учраас би мөнгийг шилжүүлсэн. ...би ***ын хэлсэн данс руу нийт 1,500,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Гэхдээ би тухайн мөнгийг ***-д төлж байна гэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 249 дэх тал),

24. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сард гэрээ байгуулж хашаа байшин 5,000,000 төгрөгөөр тооцон барьцаалж зээл авч байсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Тухайн үед зээлийн эргэн төлөлт хийх өдрийн хугацаа өнгөрсөн байсан бөгөөд эдийн засагч *** руу яриад би зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн байна би ***ын өгсөн данс руу өөрийн зээлийн эргэн төлөлт болох 306000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд би ***-д өгч байна гэж бодсон. ...***оос 1,225,000 төгрөгийг ***-д зээлийн эргэн төлөлтөд оруулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 1 дэх тал),

25. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сард гэрээ байгуулж хэрэглээний зээл буйдан барьцаалж зээл авч байсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. ...би ***ын өгсөн данс руу өөрийн зээлийн эргэн төлөлт болох 227,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд би ***-д өгч байна гэж бодсон. ...***оос 227,000 төгрөгийг ***-д зээлийн эргэн төлөлтөд оруулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 3 дахь тал),

26. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 1 дүгээр сард гэрээ байгуулж хашаа, байшин барьцаалж зээл авч байсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүн зээлийн эргэн төлөлтөө хий хэмээн холбоо барьж данс өгсөн хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаасан. Миний хувьд сард 640,000 гаруй төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан. ...2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ***ын хэлсэн дансанд дүү ***гийн данснаас 650,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би ***ын хэлсэн данс руу нийт 650,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. ...гэхдээ тухайн мөнгийг ***-д зээлийн эргэн төлж байна гэж шилжүүлсэн. ***оос 650,000 төгрөгийг ***-д зээлийн эргэн төлөлтөд оруулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 2 дахь тал),

27. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сард *** улсын дугаартай Норт Бенз маркийн *** дугаарын чиргүүлтэй ачааны машин, *** улсын дугаартай тоёота прода суудлын автомашин, *** хар өнгийн тоёота хариер суудлын авто машин барьцаалж нийт 30,000,000 төгрөгийг зээлсэн. ...2021 оны 3 дугаар сард зээлийн эргэн төлөлт хийх гэж байсан байтал *** утсаар *** гэдэг дугаараас манай байгууллагын данс өөрчлөгдсөн энэ данс руу мөнгөө хийгээрэй, манай байгууллагын нярав байгаа юм гээд *** гэх хүний хаан банкны *** дансыг миний *** дугаар руу мессежээр явуулсан. ...би ***ын хэлсэн дансанд зээлийн эргэн төлөлт нийт 9,305,300 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд суутгуулах ёстой үүнийг *** хариуцна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 7 дахь тал),

28. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн мөнгийг шилжүүлэх үеүдэд зээлийн эргэн төлөлт хийх өдрийн хугацаа өнгөрсөн байсан бөгөөд эдийн засагч *** зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн байна энэ данс руу хий би кассад бэлнээр тушаагаад зээлийн гэрээнд дээрх хугацаанд төлснөөр тэмдэглэнэ гэж хэлдэг байсан. Тэгээд өгсөн данс руу өөрийн зээлийн эрэн төлөлт болох нийт 7,240,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд ***-д өгч байна гэж бодсон. ...***оос 7,240,000 төгрөгийг ***-д зээлийн эргэн төлөлтөд оруулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 9 дэх тал),

29. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний зээлийн болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийх гээд ***-н ажлын байран дээр ирэхэд 200,000 төгрөгийг надад зээлчих, би дотор нь ажиллаж байгаа юм чинь зээлийн эргэн төлөлтөд чинь тооцно гэсэн. ...би ***ын хэлсэн дансанд зээлийн эргэн төлөлт нийт 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд суутгуулах ёстой *** хариуцна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 11 дэх тал),

30. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***ын хэлсэн данс руу нийт 1,510,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлээд байна. Гэхдээ би тухайн мөнгийг ***-д байна гэж шилжүүлсэн. ...***оос 1,510,000 төгрөгийг ***-д зээлийн эргэн төлөлтөд оруулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 13 дахь тал),

31. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг банк бус санхүүгийн байгууллагын ажилтан *** гэх залуу миний зээлийг судалж зээл олгож байсан, тэгж анх удаа энэ залууг таньж байсан. ...зээл авснаас хойш гэрээн дээр бичигдсэн данс руу эргэн төлөлтөө хийдэг байсан бөгөөд 2021 онд хэдэн сард ярьсныг санахгүй байна *** эдийн засагч над руу утсаар “энэ данс руу эргэн төлөлтөө хийчих” гэхээр нь уг данс руу нь 2 сарын эргэн төлөлтийн 600,000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн. Өөр шилжүүлсэн зүйл байхгүй. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй, зээлээ хаачихсан, төлбөрийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 241 дэх тал),

32. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг банк бус санхүүгийн байгууллагын ажилтан *** гэх залуу миний зээлийг судалж зээл олгож байсан, тэгж анх удаа энэ залууг таньж байсан. ...зээл авснаас хойш гэрээн дээр бичигдсэн данс руу эргэн төлөлтөө хийдэг байсан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын төлбөрөө төлөөгүй байсан чинь *** эдийн засагч над руу утсаар “энэ данс руу хийчих, би алданги тооцохгүй” гэхээр нь уг данс руу нь 1 сарын эргэн төлөлтийн 116,000 төгрөгийг шилжүүлсэн. ...би зээлийн нийт дүн дээрээ 116,000 төгрөгийг нэмж төлсөн. Одоо банк бусын зээлээ хаачихсан, өр төлбөрийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 243 дахь тал),

33. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар таньж мэдэхгүй. ...би хэзээ гэрээ хийсэн талаараа санахгүй байна Ниссан ванет маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1,500,000 төгрөгийн зээл авч байсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд сард хэдэн төгрөг тушаасан байсан талаараа санахгүй байна. 400,000 гаран төгрөг тушааж байсан санагдаж одоо тэр талаар сайн санахгүй юм. ...*** над руу өөрөө залгаад та зээлийн эргэн төлөлтөө *** тоот данс руу хийчих манай нягтлангийн данс байгаа юм тайлан зөрөөд байна гэж хэлсэн. *** миний зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байсан учир хэлсэн тоот данс руу зээлийнхээ эргэн төлөлтийг хийдэг байсан. Мөн ***ыг байгууллагын ажилтан учраас мөнгийг нь тушаадаг байсан бөгөөд анх зээл авч гэрээ байгуулахад материал зээлийг хариуцаж байсан болохоор итгээд эргэн төлөлтөө шилжүүлдэг байсан. ...би ***ын хэлсэн данс руу нийт 1,500,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Гэхдээ би тухайн мөнгийг ***-д төлж байна гэж итгэж шилжүүлсэн. ...***од өгсөн мөнгөө би ***-д өгч байна гэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 245-246 дахь тал),

34. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар таньж мэдэхгүй. ...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг 27,000,000 төгрөгөөр тооцон барьцаалж зээл авч байсан. ...миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд сард 1,219,941 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. ...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ***ын хэлсэн *** тоот дансанд 1,719,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1,219,941 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1,225,000 төгрөгийг шилжүүлсэн. ...*** над руу залгаад та зээлийн эргэн төлөлтөө *** тоот данс руу хийчих манай байгууллагын эргэн төлөлтөө хийдэг данс ажиллахгүй байгаа нярвын данс шүү гэхээр нь би хэлсэн данс руу хийсэн. ***ын ***-н итгэмжлэгдсэн төлөөлөгч, анх зээлийн материал болон эргэн төлөлтийг хариуцаж байсан учраас би мөнгийг шилжүүлсэн. ...би ***ын хэлсэн данс руу 3 удаагийн шилжүүлгээр нийт 4,163,941 төгрөгийг шилжүүлж байсан гэхдээ би тухайн мөнгийг ***-д төлж байна гэж итгэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 248 дахь тал),

35. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн ***-аар 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж автомашин барьцаалж зээл авсан. ...Э. *** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар таньж мэдэхгүй. 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж авто тээврийг 11,800,000 төгрөгөөр тооцон барьцаалж зээл авч байсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан. Миний хувьд сард 660,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ***ын хэлсэн *** тоот дансанд 659,000 төгрөгийг шилжүүлсэн. ...*** над руу залгаад зээлийн эргэн төлөлтөө *** тоот данс руу хийчих гэхээр нь би хэлсэн данс руу нь хийсэн. *** ***-н итгэмжлэгдсэн төлөөлөгч, анх зээлийн материал болон эргэн төлөлтийг хариуцаж байсан учраас би мөнгийг шилжүүлсэн. ...би ***ын данс руу нэг удаа 659,000 төгрөгийг шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 250 дахь тал),

36. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн ***-аар 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж УББ 2646 улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашин барьцаалж зээл авсан. Миний авсан зээл 2020 оны 8 сард дуусах ёстой байсан. Тэгээд 8 сарын төлбөр хийсэн дараа манайд дахиад нэхэмжлэл ирсэн. *** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан хүн байх. Над руу мөнгөө төлөх цаг боллоо гээд залгадаг байсан. ...2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж урьдчилгаа 4,000,000 төгрөг өгч *** улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг барьцаалж 14,000,000 төгрөгийн зээл авч байсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж манай охин ***, эхнэр ***, охин *** нар тушаадаг байсан. Миний хувьд өөрөө мөнгө тушааж байгаагүй. Би анх сард 380,000 төгрөгийг төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Мөнгө шилжүүлэхдээ гэрээнд заагдсан Хаан банкны *** гэсэн данс руу хийдэг байсан. 2022 оны 3 дугаар сараас эхлээд ахлах нягтлан амарсан манай туслах нягтлангийн данс руу хийчих гээд өөр өөр данс өгч байсан гэж манай охин *** хэлж байсан. Мөн ***ыг байгууллагын ажилтан учраас мөнгийг нь тушаадаг байсан бөгөөд анх зээл авч гэрээ байгуулахад материал зээлийг хариуцаж байсан болохоор итгээд эргэн төлөлтөө шилжүүлдэг байсан. ...сүүлд 3,000,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн байсан тэрийг л шилжүүлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 5-6 дахь тал),

37. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сард өөрийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж байгаад тавилга зээлээр авсан юм. Тухайн үедээ бэлэн мөнгө нэмж авах үгүйгээ шийдэх гэж байгаад болиод Ковид гараад би орхичихсон байсан юм. Тэгэхэд *** миний зээл дээр нэмээд авчихсан юм байна лээ. ...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. ...би 2020 оны 1 дүгээр сард үндсэн зээл, хүүтэйгээ нийлээд 37,000,000 төгрөг болсон үүнээс би 10,000,000 төгрөгийг төлсөн иргэний хэргийн шүүхийн захирамжаар одоо үлдсэн хүү хүүгийн төлбөртэйгөө нийлээд 27,000,000 төгрөгийг төлөх ёстой болчихсон байгаа юм. Би 1 удаа ***ын данс руу 2,500,000 төгрөг шилжүүлж байсан байх, одоо нарийн санахгүй байна. Гэхдээ би тухайн мөнгийг ***-д төлж байна гэж итгэж шилжүүлсэн. ***од өгсөн мөнгөө би ***-д өгч байна гэж шилжүүлсэн тул дээрх мөнгийг зээлийн эргэн төлөлтөд оруулж тооцуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 9-11 дэх тал),

38. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар таньж мэдэхгүй. ...миний зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж *** дугаартай *** гэх хүний дансанд зээлийн эргэн төлөлтийг тушаасан. ...*** над руу өөрөө залгаад та зээлийн эргэн төлөлтөө *** тоот данс руу хийчих манай нягтлангийн данс байгаа юм тайлан зөрөөд байна гэж хэлсэн. *** нь миний зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байсан учир хэлсэн тоот данс руу зээлийнхээ эргэн төлөлтийг хийдэг байсан мөн ***ыг байгууллагын ажилтан учраас мөнгийг нь тушаадаг байсан бөгөөд анх зээл авч гэрээ байгуулахад материал зээлийг хариуцаж байсан болохоор итгээд эргэн төлөлтөө шилжүүлдэг байсан. ...би ***ын хийсэн данс руу нийт 3,755,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Гэхдээ би тухайн мөнгийг ***-д төлж байна гэж итгэж шилжүүлсэн. ***од өгсөн мөнгөө би ***-д өгч байна гэж шилжүүлсэн тул дээрх мөнгийг зээлийн эргэн төлөлтөд оруулж тооцуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 13 дахь тал),

39. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг банк бус санхүүгийн байгууллагын ажилтан *** гэх залуу миний зээлийг судалж зээл олгож байсан. ...зээл авснаас хойш гэрээн дээр бичигдсэн данс руу эргэн төлөлтөө хийдэг байсан бөгөөд 2021 оны 6 дугаар сард ээлжийн амралтаа авчхаад дараа сард төлөх мөнгөгүй болчих байх гээд зээлээ хаах гээд *** дээр очиж уулзахад зээлийн эдийн засагч нь уулзаад энэ данс руу мөнгөө хий гэж данс өгсөн, тэр данс ***ын данс уу мэдэхгүй байна би өөрөө ажлынхаа байран дээр байхдаа энэ данс руу мөнгөө хий гэсэн болохоор тэр данс руу нь итгэж найдаж хийсэн. ...өр төлбөр дууссан, авлага байхгүй...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал),

40. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ***-ын талаар мэднэ. Би тухайн ***-аас 2020 оны үед он, сар өдрийг нь сайн санахгүй байна тус байгууллагаас ханын стек тавилга 1,900,000 орчим төгрөгийн зээл авч байсан. ...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар таньж мэдэхгүй. ...Энэ хооронд 2 удаа буюу 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 330,000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөгийг тус тус ***ын хувийн данс руу шилжүүлсэн. .. зээлийн эргэн төлөлт төлөх дансаа мартчихаад *** руу холбогдож лавлахад хувийнхаа дансыг өгөхөөр нь өөр зүйл бодолгүй мөнгөө шилжүүлсэн. ...миний бие 630,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 18 дахь тал),

41. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие ***-аас 2019 билүү 2020 онд 9 дүгээр сарын үед байхаа 2 сая гурван зуу билүү орчим төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай авсан. ...намайг *** ХХК-иас зээл авахад тухайн байгууллагыг төлөөлж *** гэх ажилтан надтай уулзаж, миний зээлийн материалыг судалж хариуцаж байсан. ...гэвч нэг удаа *** над руу утасдаж энэ сарын зээлийн эргэн төлөлтийг яаралтай тушаагаарай гээд надад Худалдаа хөгжлийн банкны байхаа нэг банкны данс өгсөн. Тэр данс нь ***ын данс байсан би ***ын өгсөн энэ дансанд нэг сарын эргэн төлөлтөд 227,000 төгрөгийг тушаасан болно. Энэ дансыг өгөхдөө *** нь одоо ажлын цаг дуусчихлаа, тооцоо гарах гээд байна би хурдан төлөлтөө хийгээрэй би маргааш тооцоогоо нийлнэ гээд надад хувийн дансаа өгсөн. ...бусад бүх эргэн төлөлтөө ***-ын дансанд тушаасан болно...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 20 дахь тал),

42. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ***-аас 4,500,000 төгрөгийн зээл аваад барьцаанд нь приус 20 загварын ******* улсын дугаартай өөрийн нэр дээр байдаг машинаа барьцаалсан. Гэрээний хувьд автомашины зээлийн гэрээ байгуулсан. ...2021 оны 4 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх нийт 3 сарын зээлийн төлбөрийг *** байгууллагын дансаар биш өөр хүний хаан банкны дансаар авсан тухайн үед ямар дансаар шилжүүлж байснаа одоо санахгүй байна. ...зээлээ хэд хоног хоцроож төлж байсан. ...тэр үед *** *** дугаараас холбогдоод яагаад зээлийн төлөлтөө хийхгүй байгаа юм бэ гээд асуухад нь би энэ сардаа багтаагаад төлнө гэсэн. Тэгэхэд *** яаралтай мөнгөө хийгээрэй манайх ч гэсэн ажиллахгүй байгаа гэрээсээ ажиллаж байгаа гэсэн тэгээд 4 сарын сүүлээр оройхон би ***той холбогдоод зээлээ яаж төлөх вэ гэхэд би тан руу данс явуулъя энэ данс руу хийчих гээд надад нэг данс өгсөн. Тэгээд энэ данс руу хийвэл зүгээр юм уу гэхэд *** зүгээрээ би менежертээ хэлээд оруулчихдаг юм гэсэн. Тэгээд би өгсөн дансанд нь 3 сарын төлбөр болох нийт 1,050,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр хаан банкны нэг данс руу хийсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа 7 сард надтай нэг эмэгтэй хүн холбогдоод та 3 сарын төлбөрөө хийгээгүй байна төлбөрөө төл гэсэн. Тэгэхээр нь би ***ын өгсөн дансанд 3 сарын мөнгөө хийсэн гэтэл *** ажлаасаа гарсан гэж надад хэлсэн. ...тухайн үед би Дархан-Уул аймагт байхдаа мөнгө шилжүүлж байсан мөнгө шилжүүлэхдээ *** гэсэн *** гэх хүний данс руу 1,050,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 22 дахь тал),

43. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ***-ын талаар мэднэ, тухайн ***-аар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг гэрээ байгуулж автомашин барьцаалж зээл авсан. ...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. ...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж *** улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авч байсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтийг тушаадаг байсан миний хувьд сард 316,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан. ...би ***ын хэлсэн данс руу нийт 1,600,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Гэхдээ би тухайн мөнгийг ***-д төлж байна гэж итгэж шилжүүлсэн. ***од өгсөн мөнгөө би ***-д өгч байна гэж шилжүүлсэн тул дээрх мөнгийг зээлийн эргэн төлөлтөд оруулж тооцуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал),

44. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ***-ын талаар мэднэ. Би тухайн банк бусаас 2019 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгээ санахгүй байна гар утас 2 сая гаран төгрөгийн зээлээр авч байсан юм. *** гэгч нь миний авсан зээл болон зээлийн эргэн төлөлт хариуцсан ажилтан. ...2019 оны сүүлээр сар, өдрийг нь санахгүй байна, *** зээлийн эдийн засагч над руу залгаад 1 дансны дугаар өгөөд энэ данс руу зээлийн эргэн төлөлтөө хийгээрэй гэхээр нь ***ын хэлсэн данс руу 415,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 27 дахь тал),

45. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний зээлийг *** хариуцаж байсан. Зээлийн эргэн төлөлтөд сар бүр 3 сая гурван зуун мянга орчим төгрөгийг ***-ын дансанд тушаагаад явж байсан ба дараа нь 2021 оны цагаан сарын дараа *** нь зээлийн эргэн төлөлтийг ийм дансанд хийгээрэй гэж хаан банкны нэг данс өгсөн тул тэр дансанд хийгээд явсан. *** надад уг дансыг манай ерөнхий нягтлан бодогчийн данс гэж тайлбарласан. Түүнээс хойш би ***ын өгсөн хувь хүний дансанд мөнгө тушаагаад явж байсан ба яг хэдэн төгрөг тушааснаа мэдэхгүй байна. ...би ***ын хэлсэн данс руу нийт 500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Гэхдээ тухайн мөнгийг ***-д төлж байна гэж итгэж шилжүүлсэн. ***од өгсөн мөнгөө би ***-д өгч байна гэж шилжүүлсэн тул дээрх мөнгийг зээлийн эргэн төлөлтөд оруулж тооцуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал),

46. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 онд ***-аас 8,000,000 төгрөгийн зээл авч байсан ба 2018 онд төлж дуусгасан. ...зээл авснаас хойш гэрээн дээр бичигдсэн данс руу байнга төлөлтөө шилжүүлдэг байсан. Сүүлийн төлөлтөө хийхэд очиж уулзахад 1 сар дутуу байна гэхээр нь бөөнөөр нь төлөөд зээлээ хийгээд дуусгасан хэний данс руу шилжүүлснийг одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал),

47.Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эдийн засагч *** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. ...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг барьцаалж 8,600,000 төгрөгийн зээл авч байсан. Тэгээд миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан эдийн засагч *** гэх хүнтэй зээлийн эргэн төлөлтөө хийхдээ холбоо барьж данс авч хэлсэн дансанд нь зээлийн эргэн төлөлтөө тушаадаг байсан. Миний хувьд сард 670,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. ...***ын хувийн данс байх хэлсэн данс руу 650,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал),

48. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. ...би өмнө нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг *** тоот *** гэх данс руу 625,000 төгрөг шилжүүлж байсан. ...би тухайн үедээ зээлээ 1 сараар хоцроочхоод эдийн засагч *** руу залгаад би зээлийн төлөлтөө хоцроочихлоо яах вэ гэхэд надад данс өгөөд зээлийн эргэн төлөлтөө *** тоот данс руу хийчих гэсний дагуу хийсэн. ...би ***ын хэлсэн данс руу 1 удаагийн шилжүүлгээр 625,000 төгрөгийг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),

49. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би автомашины зээл авахаар *** дээр очих үед *** нь миний зээлийг судалж олгосон болон зээлийн эргэн төлөлт хариуцсан эдийн засагч байгаа юм. ...түүнээс өөрөөр би *** гэх залууг урьд өмнө нь огт танихгүй. ...би уг ***-с 12.800.000 төгрөгийн автомашины зээл авсан бөгөөд уг зээлээ гурван сарын дотор төлж хаасан бөгөөд зээл төлж байх явцад зээлийн эдийн засагч *** над руу залгаж зээлийн эргэн төлөлтөө хийх хугацаа чинь болсон байна. Гэхдээ зээлийн төлөлтөө манай байгууллагын нягтлан бодогчийн данс руу хийгээрэй гэж хэлээд данс явуулахаар нь би уг данс руу нь гурван удаагийн гүйлгээгээр нийт 1,129,000 төгрөгийг шилжүүлж байсан. ...миний зээлийг хариуцсан эдийн засагч болохоор нь түүнд итгээд хэлсэн данс руу нь явуулсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 42 дахь тал),

50. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед намайг зээл авч байхад ***-д эдийн засагч хийдэг байсан. ...би зээлийн эргэн төлөлтөө тухайн байгууллагын данс буюу *** гэсэн нэртэй данс руу хийдэг байсан нэг удаа зээл төлөх хугацаа нь болчихсон байсан болохоор нь би эдийн засагч ***той холбогдсон ба *** надад миний данс руу мөнгөө хийчих мөнгийг чинь тушаагаад өгөх гэж байна гэж хэлээд ***ын нэртэй данс руу 500,000 гаран төгрөг шилжүүлсэн байсан. ...тухайн үед зээл эргэн төлөх дансаа мартсан байсан тул эдийн засагчтайгаа ярьж учир байдлаа хэлэхэд миний данс руу хийчих би дамжуулаад хийчихье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 44 дэх тал),

51. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ***-ын талаар мэднэ. Би тус байгуулаагаас 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 7.700 000 төгрөгийн автомашины лизингийн үйлчилгээ авсан. Тэгээд сар бүр 444,339 төрөг төлдөг байсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын сарын төлөлтөө хоног хэтрүүлчхээд тус байгууллагын эдийн засагч *** гэх хүнтэй холбогдоход “миний данс руу хийчихээ би хугацаа хэтрээгүйгээр зохицуулаад өгье” гэхээр нь би 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *** гэх хүний өгсөн *** гэх *** гэх хүний данс руу 450,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2020 оны 7 дугаар сарын 02, 2021 оны 1 дүгээр сарын өдрүүдэд нийт 3 удаа дээрх *** гэх хүний хэлснээр *** гэх хүний *** тоот данс руу 450.000 төгрөгийг сар бүрд шилжүүлсэн. Тухайн 2 зээлээ хугацаа хэтрүүлчхээд хугацаа хэтрэлтгүйгээр төлөлтөө оруулах гээд дээрх үйлдлийг хийсэн. Тэгж байгаад 2021 оны 1 дүгээр сарын 20-нд миний зээл төлөлт дуусах ёстой байсан. Би тухайн үед зээлээ дуусчихсан л гэж бодоод яваад байсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 09-нд машинаа нэр дээрээ авах гэсэн чинь тухайн ***-аас надад 1.432.497 төгрөгийн төлбөртэй байна гэхээр нь би тухайн мөнгийг нь дээрх банк бусынх нь нэр дээрх данс руу нь шилжүүлж байж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан. ...Ер нь бол таньдаг хувийн харилцаа байхгүй. Анх зээл авах гээд банк бус дээр очихдоо л тухайн хүнтэй уулзаж, гэрээ хийсэн. Тэгээд гэрээн дээр тухайн хүний утасны дугаар. нэр нь байхаар нь *** гэх хүнтэй холбогдоход “миний данс руу хийчих, хэтрүүлээгүйгээр оруулаад өгье” гэхээр нь тухайн хүний данс руу төлөлтийн мөнгө шилжүүлж байсан. ...Би 2020 оны 5 дугаар сарын зээлийн эргэн төлөлтийн 450.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *** гэх хүний өгсөн *** гэх *** гэх хүний данс руу өөрийн *** тоот данснаас 2020 оны 6 дугаар сарын зээлийн эргэн төлөлтийн 450.000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр *** гэх хүний өгсөн *** гэх *** гэх хүний данс руу манай эхнэр Балжид шилжүүлсэн. 2021 оны 1 дүгээр сарын зээлийн эргэн төлөлтийн 450.000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн *** тоот данснаас тус тус шилжүүлсэн ингээд нийт 3 удаа тухайн хүний өгсөн *** гэх данс руу мөнгө шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал),

52. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 онд 6 автомашины эргэлтийн хөрөнгийн зээл авахаар ***-аас 7,000,000 төгрөгийн зээл авч байсан. ...уг банк бус санхүүгийн байгууллагын ажилтан *** гэх залуутай эргэлтийн хөрөнгийн бэлэн 7,000,000 төгрөгийн зээл авахаар хүсэлт авч байсан учраас миний зээлийг судалж зээл олгож байсан. Тэгж анх энэ залууг таньж байсан. ...зээл авснаас хойш гэрээн дээр бичигдсэн данс руу эргэн төлөлтөө хийдэг байсан. Тэгээд *** гэх хүний найз болох *** гэх хүний эзэмшлийн данс руу нийт 1,800,000 төгрөгийг би шилжүүлсэн. *** дээр очиж уулзахад зээлийн эдийн засагч нь уулзаад энэ данс руу мөнгөө хий гэж данс өгсөн тэр данс руу үлдэгдэл бүх мөнгийг хийж зээлийг хаалгасан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал),

53. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ***-ын талаар мэднэ. Би тухайн ***-аар бараг 2-оос гурван жилийн өмнө байх би автомашин барьцаалж зээл авсан. ...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. ...Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар таньж мэдэхгүй. ...би сар сардаа эргэн төлөлтөө хийдэг байсан, тэгээд зээлийн эдийн засагч *** өгсөн данс руу мөнгө шилжүүлж байсан гэхдээ цөөхөн удаа. ...нэг билүү хоёр удаа шилжүүлж байсан яг хэдэн төгрөг шилжүүлж байсан эсэхийг нь мэдэхгүй хоёр, гурван жилийн өмнө болсон асуудал болохоор. ...би тухайн үеийн ганц хоёр гүйлгээг *** данс руу орсон уу *** нь өөрөө авсан эсэхийг мэдэхгүй. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 54 дэх тал),

54. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ***-ын талаар мэднэ би урьд өмнө нь буюу 2021 онд приус-20 маркийн авто машин лизингээр аваад чөлөөлж авч байсан одоо ямар нэгэн өр төлбөр тооцоо байхгүй. ...5,000,000 төгрөгийн автомашины зээл авсан *** миний гар утас руу зээлээ төлөх хугацаа чинь болсон байна зээлээ төл гэж над руу хувийн дансаа илгээж би ***ын дансанд шилжүүлсэн. ...би ***ын дансанд нийт 600,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал),

55. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард яг өдрийг нь бол санахгүй байна, тус байгууллагаас бизнесийн зорилгоор 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авч байсан. Гэтэл тэр жил “корона вирус” гэх өвчин Монгол Улсад дэгдээд бүх юм хөл хорионд орж эхлүүлэх гэж байсан бизнес маань ч дампуурсан. Тэгээд энэхүү авсан зээлээ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн гүйцэт төлж дуусгасан. ...Намайг 2019 оны 11 дүгээр сард анх зээл авахад үед *** ***-н зээлийн эдийн засагчаар *** гэдэг хүн ажиллаж миний зээлийн материалыг бүрдүүлж зээл гарган өгч байсан. Тэгээд миний зээлийг энэ хүн цаашид төлөлтийг нь хариуцаж байсан учраас байнга шахуу л надтай холбоотой байдаг байсан. Ийм маягаар л түүнийг мэддэг байснаас биш өөр ямар нэгэн байдлаар ах дүү төрөл садан, найз нөхөд, танилын холбоо бол байгаагүй. ...Би сая мэдүүлсэнчлэн 2019 оны 1 дүгээр сард “махны наймаа” хийх гэж тус ***-аас 25.000.000 төгрөгийн зээлийг анх удаа авсан. Тэгээд корона вирус өвчин гарсантай холбоотойгоор бүх юм хаагдаж хөл хорио тогтоосон учраас миний бизнес шатаж би дампуурсан. Тэгээд авсан зээлээ төлж чадахгүй хэсэг хугацаанд их хэцүү нөхцөл байдал дунд амьдарсан. Тэр үеэр миний зээлийг хариуцаж байсан *** нь над руу байс хийгээд залгаж “зээлээ төл үгүй бол хашаа байшинг чинь зарлаа шүү, удахгүй суллаж өг” гэх мэт үгнүүдийг хэлдэг байсан. Тэгээд аргаа бараад нэг хэсэг зөвхөн хүүг нь төлөөд явж байсан боловч сүүлд үндсэн зээл маань хасагдаагүй бараг нэмэгдчихсэн байсан. Яг энэ нарийн тооцоог бол би одоо мэдэхгүй байна. Тухайн үед ***ын үгээр л би явж байсан болохоор түүний өгсөн данс руу л мөнгөө хийдэг байсан, гэхдээ тэр хүний данс хувь хүний данс буюу *** гэдэг хүний данс байсан санагдаж байна. Би энэ талаар ***оос асуухад “одоо байгууллагын дансаар авахаа больсон, энэ дансаар авдаг болсон, энэ манай нягтлангийн данс” гэж хэлж байсан. Тэгэхээр нь итгээд данс руу нь /дансны дугаарыг нь мэдэхгүй байна/ 3 удаа гүйлгээ хийсэн. Нийт 22,100,000 төгрөгийг дансаар өгөөд бэлнээр ***од 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг өгсөн. Ингээд нийтэд нь авч үзвэл 27,100,000 төгрөгийг өгсөн. ...би 2021 оны 8 дугаар сарын үед *** ***-ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “энэ байгууллагаас болж би хохирсон” гэдэг утгатайгаар гомдол гаргаж өгсөн юм. Тэгээд шүүх хурал дээр миний нэхэмжлэлийг хангаж намайг ямар ч хохиролгүй болгосон учраас одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал),

56. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***-ын талаар мэднэ. Би тухайн ***-аар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байх гэрээ байгуулж автомашин, газар эзэмших гэрчилгээгээ барьцаалж зээл авсан. ...*** нь миний зээл болон зээлийн эргэн төлөлтийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар таньж мэдэхгүй. ...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байх гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг мөн газар эзэмших гэрчилгээгээ барьцаалж 6.000.000 төгрөгийн зээл авч байсан. Төлөлтийг би сайн мэдэхгүй байна, хамт бизнес хийдэг найз болох ******* төлдөг байсан. Зээлээ бүрэн төлж дуусаад барьцаанд тавьсан эд зүйлээ буцааж авсан. Сүүлийн төлөлт болох 630,000 төгрөгийг ***ын дансанд хийсэн юм шиг байна лээ. ...***од итгэсэн, өгсөн данс нь ***-тай холбоотой байх гэж бодоод хийсэн. ...***ын хэлсэн данс руу 1 удаагийн шилжүүлгээр 630,000 төгрөгийг шилжүүлж байсан. Гэхдээ тухайн мөнгийг ***-д төлж байна гэж итгэж шилжүүлсэн. ***од өгсөн мөнгөө би ***-д өгч байна гэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал),

57. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оноос мэддэг болоод 10 сард 6.500.000 төгрөгийн зээл авч байсан. Тэр үед би зээл авах гээд ороход *** гэгч нь миний зээлийн эдийн засагч байсан. 2019 оны 10 дугаар сард өдрөө санахгүй байна, 6.500.000 төгрөгийн зээл авч байсан, анх зээл авахдаа шимтгэл гээд 50.000 төгрөг хийж байсан. Тэр данс ***ын хувийн данс мөн байсан. 2020 оны 4 сард 150.000 төгрөг ***ын хувийн дансанд хийсэн. ...*** над руу залгаад та зээлийн эргэн төлөлтөө дутуу хийсэн учраас хүү бодогдоод байна тэр хүүгээ энэ данс руу хийчих гээд өөрийнхөө дансыг явуулсан байсан. Төлөлтөө хийхэд ***ын данс мөн байсан. Би нийтдээ 200,000 мянган төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал),

58. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч *** 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 174 дугаартай “...*** нь нийт 154,888,832 төгрөгийн орлогыг хувийн харилцах данснуудаар хүлээн авсан байна. ...*** нь “***”-д ажиллаж байх хугацаандаа байгууллагад 154,888,832 төгрөгийг дутагдуулсан нь “***”-ын харилцагч нарын зээлийн дансны хуулга, орлого хүлээн авсан ***, ***, *** нарын харилцах дансны хуулга, хавтаст хэрэгт авагдсан зээлдэгчийн төлбөрийн баримт, төлбөрийг хүлээн авсан, шилжүүлсэн дансны хуулгаар нотлогдож байна...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 33-37 дахь тал),

59. ***ын ***-ын ажилтны анкет, ажлаас чөлөөлж ажилд авах тухай тушаал, ажлаас халах тухай тушаалууд (3 дахь хавтаст хэргийн 223-226 дахь тал),

60. Арилжааны банкнуудын депозит дансны хуулга, дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 81-2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал),

61. Гэрч ***гаас гаргаж өгсөн дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 232 дахь),

62. Гэрч ***өөс гаргаж өсгөн дансны хуулга (3-р хх-ийн 234-р хуудас/),

63. Зээлдэгч *** нь Улсын хилээр ОХУ-руу хилээр 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гарсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 235 дахь тал),

64. Зээлдэгч *** 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ***с руу эмчилгээнд явсан мэдүүлэг өгөх боломжгүй тухай баримт (3 дахь хавтаст хэргийн 236 дахь тал),

65. “***” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 23/1235 дугаартай “... *** ХХК-д учруулсан 69 зээлдэгчийн 161,973,832 төгрөгийн хохирлыг *** нь нөхөн төлөхөө илэрхийлж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ***-р хороо, ***-р хороолол, ***-р байрны *** тоот хаягт байршилтай, 41.04 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 2 өрөө орон сууцыг хохирогчийн өмчлөлд шилжүүлэн өгч, өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд 6 жилийн хугацаанд нийт төлбөрөө төлж дуусгахаар тохиролцсон болно. Эрүүгийн хэрэг шүүхээр хянан, эцэслэн шийдвэрлэгдэж дууссаны дараа талуудын хороонд маргаан үүссэн тохиолдолд иргэний шүүхээр шийдвэрлүүлэх ба уг эрүүгийн хэргийн асуудлаар “***” ХХК-ийн зүгээс санал, гомдол байхгүй болохоо үүгээр илэрхийлж байна. Хохирлын асуудлыг хэрхэн барагдуулах талаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно...” гэх албан бичиг (4 дэх хавтаст хэргийн 191 дэх тал),

66. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт (4 дэх хавтаст хэргийн 201 дэх тал),

67. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие *** банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж, бэлэн мөнгийг буруу зүйлд ашигласнаа ухаарч, дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байх болно. Хохирол төлбөрийг барагдуулах талаар байгууллагатай харилцан тохиролцож, эцэг эхийн өмчлөлийн орон сууцыг компанийн өмчлөлд шилжүүлж, сар бүр тодорхой дүнгээр нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэж өөртөө зорилго тавиад ажил хийгээд эхэлж байгаа..” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч *** нь *** ***-ын зээлийн эдийн засагчаар ажиллаж байх үедээ “та зээлээ төлөх гэж байгаа бол 10 000 000 төгрөгийг нь зээлчих, эргээд таны зээл рүү чинь хийчхээд зээлийг чинь хаачихна” гэж хохирогч ***ыг хуурч, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны *** дугаартай данснаас шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг ***гийн Хаан банкны *** дугаарын дансаар авч залилсан болох нь:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Оронж пассат ХХК нь *** банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оноос хойш зээл авч хамтран ажиллаж ирсэн. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр *** банк санхүүгийн байгууллагаас 3 сарын хугацаатай 2.6 хувийн хүүтэй 165 сая төгрөгийн зээл авсан юм. Тухайн үед би урд нь тус ***-аас авсан байсан зээлийн үлдэгдэл болох 35,966,000 төгрөгийн *** ***-ийн *** тоот дансанд хийж 165 сая төгрөгийн зээл авсан. Уг нь би 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр *** ***-ийн зээлийн эдийн засагч ***той зээлээ хаах зорилгоор утсаар залган холбогдож “би үлдэгдэл зээлээ бүгдийг нь төлөөд зээлээ хаачихмаар байна” гэхэд за би таны зээлийн үлдэгдлийг хараад эргээд танд хэлье гээд хэсэг хугацааны дараа *** миний утас руу залгаад танай нэг зээлийн үлдэгдэл нь 70 сая төгрөг байна, та яг одоо зээлээ төлөх гэж байгаа бол 10 сая төгрөгийг нь миний данс руу хийчих би танаас түр зээлээд эргээд таны зээл рүү чинь хийгээд энэ зээлийг хаачихна гэхээр нь би ***ын өгсөн *** гэсэн *** гэх хүний эзэмшлийн хаан банкны данс руу ***ын хэлснээр гүйлгээний утгаа бараа зээл гэсэн утгатай хийсэн. Дараа нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр *** ***-аас зээлийн хүсэлт тавьж зээл авахад үлдэгдэл зээлээ төлөх үед *** миний 70 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 10 сая төгрөгийг хийгээгүй, миний зээлийг хаагаагүй байсан. ...манай байгууллага байнга *** ***-тай хамтран ажилладаг ба *** эдийн засагчтай хамтран ажилладаг. Тухайн үед би 70 сая төгрөгийн зээлээ бүгдийг нь төлж зээлээ хаах гээд ***оос яг хэдэн төгрөг үлдсэнийг асууж утсаар ярихад *** намайг хуурч зээлээ төлөх гэж байгааг минь ашиглаад 10 сая төгрөгийг миний зээл рүү хийчихнэ гэж намайг хуураад 10 сая төгрөг надаас залилж авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 47-48 дахь тал),

2. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаан банкны *** дугаарын данс нь миний эзэмшлийн данс мөн. Манай найз *** хаан банканд хугацаагүй хадгаламж нээгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь анх нээж өгч байсан юм. Би өөрөө *** тоот дансыг огт ашиглаж байгаагүй. Манай найз *** л ашиглаж байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 56 дахь тал),

3. Хохирогч ***ын мөнгө шилжүүлсэн тухай Хаан банкны хуулга (3 дахь хавтаст хэргийн 63 дахь тал),

4. Хохирогч ***ын “...миний 10 сая төгрөгийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан тул цаашид ямар нэгэн гомдолгүй...” гэх бичгээр гаргасан хүсэлт (4 дэх хавтаст хэргийн 199 дэх тал),

5. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 139 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (2 дахь хавтаст хэргийн 73 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (2 дахь хавтаст хэргийн 74 дэх тал), гэрлэсний бүтгэлгүй лавлагааны хуулбар (2 дахь хавтаст хэргийн 75 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (2 дахь хавтаст хэргийн 77 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 15 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дэх хавтаст хэргийн 201 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Прокуророос шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь “Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсанаар төгсдөг ба энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор хууль тогтоогч хуульчилсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь энэ гэмт хэргийн субъект болох ба ийнхүү итгэмжлэн хариуцахдаа бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшсан байхыг ойлгоно.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч албан тушаалд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа буюу 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд тухайн банк бус санхүүгийн байгууллагатай харилцан зээлийн гэрээ байгуулсан нэр бүхий 69 зээлдэгч нарын зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийн орлого болох нийт 161,973,832 төгрөгийг уг байгууллагын дансанд шилжүүлэхгүйгээр өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

 “***” ХХК-ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ф/003 дугаартай “ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” тушаалын хуулбар, “***” ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ф/037 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалын хуулбар, ажилтын анкетын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь тус банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн эрхэлж буй зээлийн эдийн засагчийн ажил албан тушаалын байдлаа ашиглаж, “***” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан нэр бүхий 69 зээлдэгч нарын зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн орлогыг хувьдаа завшиж, тухайн ажил олгогч санхүүгийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулан завшсан” шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

Шүүгдэгч *** ***-ын зээлийн эдийн засагчаар ажиллаж байх үедээ “та зээлээ төлөх гэж байгаа бол 10,000,000 төгрөгийг нь зээлчих, эргээд таны зээл рүү чинь хийчхээд зээлийг чинь хаачихна” гэж хохирогч ***ыг хуурч, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны *** дугаартай данснаас шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг ***гийн Хаан банкны *** дугаарын дансаар авч залилсан нь хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ***ын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Иймд үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан, мөн бусдыг хуурч төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаар шүүгдэгч ***ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж, түүнийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завшсан, мөн залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (4 дэх хавтаст хэргийн 201 дэх тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (4 дэх хавтаст хэргийн 202-203 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***, түүний өмгөөлөгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж байна.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 11000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***од мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 10,000,000 төгрөгийн хохирол, хохирогч “***” ХХК-нд 161,973,832 төгрөгийн хохирол тус тус учирсан.

Шүүгдэгч ***оос хохирогч ***д 10,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь “...миний 10 сая төгрөгийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан тул цаашид ямар нэгэн гомдолгүй...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан (4 дэх хавтаст хэргийн 199 дэх тал), хохирогч “***” ХХК-нд 161,973,832 төгрөгийг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9-р хороо, 3-р хороолол, 45-р байрны 21 тоот хаягт байршилтай, 41.04 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205070239 дугаартай, 2 өрөө орон сууцыг хохирогчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, 6 жилийн хугацаанд нийт төлбөрөө төлж дуусгахаар өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***од өмнө авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/189 дугаар захирамжаар шүүгдэгч ***од авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Хөрөнгө завших буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч ***ын биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 11000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 11000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 10.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч “***” ХХК-нд 161,973,832 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ***-р хороо, ***-р хороолол, ***-р байрны *** тоот хаягт байршилтай, 41.04 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаартай, 2 өрөө орон сууцыг хохирогчийн өмчлөлд шилжүүлэн өгч, 6 жилийн хугацаанд нийт төлбөрөө төлж дуусгахаар, өр төлбөр төлөгдсөн тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байгааг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од өмнө авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/189 дугаар захирамжаар шүүгдэгч ***од авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА