| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0091/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/97 |
| Огноо | 2023-05-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/97
2023 оны 05 сарын 11 өдөр 2023/ШЦТ/97 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Бат-Оргил
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2204001870051 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.2 дахь хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаатай засарч хүмүүжихийг даалгаж шийдвэрлэсэн,
******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 109 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
регистрийн дугаар:*******, овогт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сард иргэн фейсбүүк чат болон гар утсаар холбогдож “100 тооны бяруу олоод засаад өгье”, “100 тооны бяруу бүрдчихлээ мөнгөө шилжүүлчих” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн эхнэр болох Хаан банкны дугаар дансаар 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16,500,000 төгрөг, 2021 оны 0 сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6,500,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр нийт 34,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн фейсбүүк чатаар холбогдож 4 ширхэг бярууны зураг үзүүлж, зарах бяруу байгаа гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны дугаар дансаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 100,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,150,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын багт үйл ажиллагаа явуулах “” ХХК-ийн хашаанд үйлдвэрийн манаач т өөрийгөө “дэлгүүрийн хугацаа нь дууссан барааг хураадаг хүн, суманд дэлгүүр шалгаад хаалгаж байлаа”, “ сумаас мал нядлуулж хот руу ачиж байгаа юм, тэгээд мөнгийг нь орж ирэхээр нь шилжүүлье” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар үйлдвэрийн манаач ыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийг буюу 100 боодол өвсийг авч хохирогч 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би Энхбаяр гэдэг гэрчийн мэдүүлэгт тайлбарлах зүйл байна. Би 2012 онд урд хашаанд очиж уулзахдаа “******* аймгийн суманд дэлгүүр хаалгаж байна” гэж яриагүй юм. Тэр ах өөрөө сумынх гэж ярьж байсан. Би тухайн үед сумын хүргэн гэж ярилцаж байсан. Гэтэл би чамайг хаана харлаа гэж ярьж байсан. Би “Эрдэнэшарга” гэх дэлгүүр шатах үед би ******* аймгийн төв номын сангийн жолооч хийж байсан юм. Тэр үед аудит, татвар, мэргэжлийн хяналтын ажилчид намайг жолоочоор аваад 12 хүний бүрэлдэхүүнтэй сумдаар хяналт шалгалтаар явж байсан юм. ******* аймгийн Дарьганга суманд мэргэжлийн хяналтынхантай дэлгүүрийн үйл ажиллагааг хаагаад явж байсан үед намайг харсан байсан,энэ тухайгаа надад хэлсэн. Тэгээд намайг жолооч гэж мэдэхгүй мэргэжлийн хяналтын хүн гэж ойлгосон бололтой байсан. Би жолооч хийж байсан тухайгаа яриагүй. Бусад гэрчийн мэдүүлэг зөв байна. Эхлээд над руу өөрөө ярьсан юм. Цагаан сарын үед байхаа, ах нь “Ланд 200”-гаа хүнд зарж байгаа, тэр мөнгөөрөө 100-н тооны бяруу авна гээд ярьж байсан юм. Яг тэр үед би бяруугүй учир тоогоогүй орхисон. Дараа нь мөнгөний хэрэг гараад тухайн бярууны мөнгийг нь авсан.Би бяруу худалдаж аваагүй. Хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан. 2019 оны 12 сард төрсөн хүү маань төрсөн цагаасаа өвдөөд баруун гар нь хөдлөхгүй байна гэж эмч хэлсэн. Хүмүүсээс асуутал эмчилгээ хийлгэхгүй бол ингээд тогтчихно эмчлүүл гэсэн. Би мөнгөгүй байсан учир 2.000.000 төгрөг хүүтэй зээлээд эмчлүүлж байсан. Энэ мөнгөө төлөх гэтэл 5.000.000 төгрөг болсон байсан. Тэгээд би төлж чадахгүй дахиад Энхбаяр гэдэг хүнээс 5.000.000 төгрөг зээлээд өгсөн. Дахин Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр явах болсон. Энхбаяраас 4.000.000 төгрөг нэмээд нийт 9.000.000 сая төгрөг зээлсэн. Гэтэл нөгөө мөнгө нь хүүтэйгээ 15.000.000 төгрөг болсон байсан. Энхбаяраас зээлсэн 5.000.000 төгрөг нь дүү Энхтөрийн мөнгө байсан. Энхтөрд 5.000.000 төгрөгийнх нь оронд 9.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг би банкнаас зээл хийж авч өгсөн. Дараа нь ахад нь 11.500.000 төгрөг өгсөн. Ингээд хүнээс зээлсэн мөнгөнүүдээ өгч чадахгүй болсон учир ахаас худал хэлж мөнгө авсан. Өөртөө дүгнэлт хийж байгаа, 3 настай хүүхэдтэй хүү маань эмнэлэгт байгаа, эхнэрээ ийм муухай байдалд оруулсан. Харамсаж байна. Хүү маань нүүрний мэдрэлийн саажилттай, одоо аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тухайн үед яг ийм онош гарна гэж бодоогүй юм. Өөр хөнгөн өвчин гэж бодож байсан. ахтай яриад сууж байхад чи ажил хийхгүй байгаа бол хамтарч ажилламаар байна гээд их итгэл хүлээлгэсэн. Би тэр итгэлийг буруугаар ашиглаж мөнгө зээлсэн юм.Одоо энэ гэмт хэргийг үйлдэхгүй, буруу гэдгийг нь мэдэж байгаа. Аргагүй эрхэнд өр нэхэгдэж, би айлын эр хүн учир эхнэр хүүхдээ хараад аргагүй эрхэнд энэ гэмт хэргийг үйлдсэн. Одоо ажил төрөл хийж байгаа эмнэлэгт жижүүр, сантехникч гэсэн 2 ажлын давхар хийж байгаа.800.000 төгрөгийн цалин авч байгаа. Хэлэх зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...гэв.
2204001870051 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч *******гийн “Манай аавын ахын хүүхэд буюу үеэл болох тэй 2021 оны хавар цагаан сарын өмнөхөн утсаар холбогдоход үхэр бяруу авч байгаа талаараа хэлж байсан. 2021 оны 03 дугаар сард би ах руу холбогдоод “би танд 300,000 төгрөгт 100 ширхэг бяруу олж өгье” гээд ярихад ах “за тэгвэл бяруугаа цуглаах үедээ надаас мөнгөө аваарай” гэхээр нь 2021 оны 03 дугаар сарын сүүлээр ах руу холбогдоод “50 ширхэг бяруу авах гээд байна, та мөнгөө явуулчих уу” гэхэд над руу 16,500,000 төгрөгийг эхнэр Хаан банкны данс руу шилжүүлж авсан. Тухайн үед би 50 бяруу авахаар ярьж тохироогүй байсан болохоор уг мөнгөнөөс 11,000,000 төгрөгийг Энхбаяр гэх хүнээс зээлж авсан мөнгөндөө өгсөн. Үлдсэн 5,500,000 төгрөгийг нь ахуйн хэрэглээндээ зарцуулсан. 2021 оны 0 сарын 10-ны үеэр дахиж ах руу яриад “дахиад 30 тооны бяруу худалдаж авах гээд байна” гээд мөн эхнэрийн тоот дансаар 10,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Уг мөнгөний 5,000,000 төгрөгөөр хүний унаж байсан Истимо маркийн машин худалдаж аваад үлдсэнийг нь өөрөө хэрэглээд дууссан. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн баяр гээд мөнгөний хэрэг байсан болохоор ахаас “хүүхдийн баяр гээд хүүхдүүдээ баярлуулах гэсэн юм, танд боломж байвал 1,000,000 төгрөг зээлээч” гэхэд эхнэр данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн ба уг мөнгийг хэрэглээд дууссан. 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ах руу яриад “20 ширхэг бяруу хүнээс авах гэж байна” гээд 6,500,000 төгрөг шилжүүлж авсан. Уг 6,500,000 төгрөгөөс Хаан банкны зээлд талыг нь хийгээд үйлдсэн мөнгийг нь амралтад явахдаа хэрэглээд дууссан. Тэрнээс хойш ахыг залгаад ярихаар нь эхлээд “авсан бяруунуудаа аваачиж өгнө” гэж хэсэг ярьж байгаад сүүлдээ үнэнээ хэлсэн. Би гэх хүнд бяруу авч өгнө гэж хэлж авсан мөнгөөрөө огт бяруу худалдаж аваагүй. Би уг мөнгийг хэрэгцээндээ зарцуулсан. Тухайн үед миний Хаан банкны данс хаагдчихсан байсан болохоор эхнэрийн дансаар авсан юм.Миний эзэмшилд ямар нэг бяруу байгаагүй...” гэх /1 хавтаст хэргийн 50-51-р хуудас/,
...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үдийн хойно аймгийн зүүн урд байдаг хашаанд өвс зарж байгаа эсэх талаар асуухаар очсон. Очоод би тухайн өвсийг зарж байгаа гэх настай хүнд би “ сумаас мал нядлуулж хот руу ачиж байгаа юм, тэгээд мөнгийг нь хэд хоногоос орж ирэхээр нь шилжүүлье” гэхэд тэр хүн надад итгээд 100 боодол өвсийг 1 ширхгийг нь 8000 төгрөгт зарахаар тохиролцсон. Би уг 100 боодол өвсийг гэх хүнээс зээлсэн мөнгөнд өвс өгөхөөр ярьж тохирсон байсан болохоор ыг 100 боодол өвсөө авчих гээд түүний Портер маркийн машинтай очиж аваад од өгч явуулсан юм. Би өвс худалдаж авсан настай ахад таны мөнгийг өнөө маргаашгүй өгнө гэж худал хэлээд яваад байсан юм.Миний гэх мал бол байхгүй манай аавын зааж өгч байсан 1 азарга, 2 унагатай гүү байгаа өөр малгүй. суманд миний эзэмшлийн ямар нэг мал байдаггүй, сумаас мал нядлуулж ачуулсан гэж худлаа хэлсэн юм...” гэх /1 хавтаст хэргийн 204-205-р хуудас/,
...Би шагайн харваан спортоор хичээллэдэг юм. Шагайн харваагаар хичээллэдэг гэх танил ахыг бяруу авч байгаа гэдгийг мэдээд 2022 оны 03 дугаар сарын 20-ны үед өдрийг нь сайн санахгүй байна. ах руу залгаад “танд өөрийнхөө 4 тооны бярууг зарах гэсэн юм” гэж хэлээд түүний чат руу 2022 оны өвөл зургийг нь утсан дээрээ авч байсан 4 бярууны зургийг явуулж уг бяруунуудыг “зарна” гэж хэлсэн юм. Уг 4 бяруунууд нь хадам аавын дүү ын хашаанд тэжээж байсан бяруунууд ба 2 бяруу нь манай хадам аавынх, 2 бяруу ахын бяруу байсан. Тэгээд би 2 удаагийн гүйлгээгээр 1,050,000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот данс руу шилжүүлж авсан. 100,000 төгрөгийг хавар улсын аваргын тэмцээнд явж байхдаа хүний дансаар дамжуулж авсан. Би нийт 1,150,000 төгрөгийг гэх хүнээс авсан нь үнэн.Миний эзэмшилд ямар нэг бяруу байгаагүй.Би уг мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 119-120-р хуудас/,
- Хохирогч Л.ийн “...2021 оны 03 дугаар сарын сүүлээр манай аавын дүүгийн хүү болох ******* гэгч нь надтай фейсбүүк чатаар болон гар утсаар холбогдож “******* аймгаас 100 тооны бяруу олоод засаад өгье” гээд байсан. Тэгээд харилцаж явах дунд 100 бярууны тоо бүрдчихлээ та “над руу мөнгөө шилжүүлчих” гээд байхаар нь би 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гийн эхнэр Хаан банкны тоот данс руу 16.500.000 төгрөгийг хийсэн, түүний дараа 2021 оны 0 сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг, түүний дараа 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, түүний дараа 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6.500.000 төгрөгийг шилжүүлж нийт 34.000.000 төгрөг болсон. Түүнээс хойш нь надаас авсан мөнгөнөөсөө огт барагдуулаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 10-11-р хуудас/,
- Гэрч “...Дээрх гүйлгээнүүд орсон талаар миний утсанд мэдээлэл ирсэн. Манай нөхөр гийн үеэл ах гэх хүнээс орж ирсэн мөнгөнүүд. хэлэхдээ уг мөнгөнүүдийг “би ахаасаа зээлж авч байгаа юмаа, буцаагаад өгнө” гэж байсан. Тухайн мөнгөнүүдийг ******* аймагт байхад хүлээж аваад өртэй байсан хүмүүс рүүгээ тэр дор нь данс руу нь шилжүүлсэн. Уг мөнгийг бэлэн мөнгөөр гаргаж аваагүй, шүүд л мөнгө өгөх ёстой 2-3 хүмүүсийн данс руу шилжүүлдэг байсан. Надад хэлэхдээ хүнээс зээлсэн мөнгө нэхэгдээд байгаа юмаа, би харин жоохон алдаатай зүйл хийчихжээ. Тэгээд ахаас авч байгаа юм аа, чи санаа зоволтгүй, буцаагаад өгчихнө гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 21-22-р хуудас/,
- *******гийн “... 2021 оны 03 сарын 29-ний ******* миний бие мал худалдаж авч өгнө гэж 35.000.000 төгрөг эхнэр болох дансаар шилжүүлж авсан малаа өгөөгүй 35000000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан нь үнэн. 2021.10.15 өдөр ******* миний бие харилцан тохиролцож 35.000.000 2022.03.15-ны өдөр буцааж өгөх хуулийн гэрээ байгуулсан боловч тохирсон хугацаандаа төлж барагдуулж чадаагүй. 2022.04.02 өдөр ах ******* бид ахин тохиролцож 2022.06.15-нд 35.000.000 төгрөгийг өөрийн биеэр эсвэл дансанд хийнэ” гэх хүсэлт /1 хавтаст хэргийн 28 хуудас/
- *******, Л. нарын Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ /1 хавтаст хэргийн 29 хуудас/
- Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 71-76-р хуудас/,
- Хаан банкны дугаарын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 77-р хуудас/,
- Хохирогч Б.ын “ ******* гэх хүн миний чатаар холбогдоод надад 4 тооны бярууны зураг харуулаад “та энэ бяруунуудыг авах уу, та авбал 1 бярууг нь 350,000 төгрөгөөр бодоод авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “авъя” гээд эхний удаа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эхнэр тоот дансаар *******гийн тоот данс руу 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөн эхнэрийнхээ дансаар *******гийн данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эхнэрийнхээ дансаар *******гийн данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 1.150.000 төгрөгийг *******гийн данс руу хийгээд одоо болтол тохирсноороо бяруугаа авч чадахгүй байгаа юм. *******гаас удаа дараа хүнээс бяруугаа нэхэхэд “Удахгүй өгнө, хэд хоногийн дараагаар өгье” тухай бүр нь өгнө гэж хойшлуулаад одоо болтол өгөхгүй залилаад байна” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 87-88-р хуудас/,
- Гэрч “...Манай нөхөр Б. нь 2022 оны 03 дугаар сард “******* гэх хүн 4 тооны бяруу зарна гэнэ, над руу бярууныхаа зургийг чатаар явуулсан, найдвартай хүн юм шиг байна” гэж надад хэлж байсан. Тэгээд энэ хүний данс руу бярууны мөнгө хийчих гээд тухайн үед би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *******гийн тоот данс руу өөрийн эзэмшдэг тоот данснаас 700.000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 100,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Нийт 1,150,000 төгрөгийг ******* гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд энэ хугацаанд ******* гэх хүнээс бяруугаа авч чадаагүй байгаа...” “...Манай нөхөр бид 2 гэх хүнээс бяруу худалдаж авах зорилгоор мөнгө шилжүүлэхдээ өөрийн охин дугаарын данснаас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба охин маань насанд хүрээгүй тул охин бид 2 хамтран эзэмшдэг юм. 2022 оны 0 сарын 21-нд гэх хүн манай нөхөр рүү чат бичээд 100,000 төгрөг хэрэгтэй байна гээд өөр хүний данс өгч хийлгүүлсэн ба тухайн үед манай нөхөр хүнээс мөнгө авах авлагатай байсан болохоор тухайн 100,000 төгрөгийг өөр хүнээр гийн явуулсан данс руу нь шилжүүлүүлсэн юм. нь одоогийн байдлаар хохирол төлбөр барагдуулаагүй байна” гэх дахин мэдүүлэг /1 хавтаст хэргийн 91-94-р хуудас/,
- Гэрч “Манайд гийн нэр дээр 1 азарга, 2 тооны гүү байгаа. Өөр ямар нэг мал байхгүй. Уг мал нь манай мал дээр хамт тоологдож явдаг. Өөр газар малтай эсэхийг нь мэдэхгүй. Миний мэдэхийн ******* нь малын А дансгүй. Уг зураг дээр байгаа бярууны дээд талын зураг дээр байгаа хөх бяруу, улаан бяруу хоёр нь миний бяруу мөн байна. Нөгөө хоёр бяруу нь хэний бяруу болохыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 101-102-р хуудас/,
- *******гийн Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /1 хавтаст хэргийн 209-р хуудас/,
- *******гийн Хаан банкны дугаарын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хавтаст хэргийн 217-р хуудас/,
- 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0тай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /1 хавтаст хэргийн 78-79-р хуудас/
- Хохирогч “ Дарга нь манай байгууллагын хашаанд 2022 оны 10 дугаар сарын эхээр н 2000 боодол өвс хураасан. Уг өвсийг манаачид хариуцуулан “өвс авах хүн байвал 1 боодлыг нь 8000 төгрөгөөр зараарай ” гэсэн ба манаач Энхбаяр нэлээдгүй өвс зарсан юм. Зарахдаа даргатай яриад зардаг байсан 2022 оны 12 сарын 09-ний өдөр 14 цагийн үед би байгууллагын өрөөнөөсөө юм авахаар очих үед манай компанийн хашаанд байсан хураалттай өвснөөс Портертой өвс ачаад гарч байхаар нь би манаач Энхбаяраас “юу өвс, хэн авч байгаа юм бэ” гэсэн чинь “Аудитын хүн гэсэн 100 боодол өвс авч байгаа юмаа, дарга руу мөнгийг нь хийчихнэ гэсэн” гэж хэлж байсан. Тэгтэл одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа юм” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 148-149-р хуудас/,
- Гэрч ын “Би ******* аймгийн ******* сумын зүүн урд байдаг гэх хүний цементийн үйлдвэрийн манаачийн ажлыг түр хийж байгаа юм. Тухайн хашаан дотор хураалттай байсан өвсийг надаар заруулж байсан юм. 2022 оны 12 сарын 09-ний өдөр үдийн хойно өөрийгөө гэж танилцуулсан хүн ирээд “200 боодол өвс авах гэсэн юм, мөнгийг нь шууд данс руу нь хийнэ, би сумаас мал нядлуулж хот руу ачиж байгаа юм, тэгээд мөнгийг нь орж ирэхээр нь шилжүүлье” гэсэн. Би “200 боодол бол их байна” гэсэн чинь эргэж нэг Портертой ирээд “100 боодол өвс авъя гээд мөнгийг нь 10-д гаргаад өгнө” гээд 1 боодлыг нь 8000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Ингээд 7 хоногийн дараа өгөөгүй ба дансаа явуулчих гээд явуулахаар мөнгөө хийхгүй өнөөдөр, маргааш өгнө гээд одоог хүртэл өгөхгүй байгаа учир гомдол гаргаж байна...” гэх /1 хавтаст хэргийн 152-153-р хуудас/,
... гэх хүн ирээд өөрийгөө “дэлгүүрийн хугацаа нь дууссан барааг хураадаг хүн, суманд дэлгүүр шалгаад хаалгаж байлаа” гэж хэлэхээр нь би Аудитад ажилладаг юм байна, албан тушаалтай том хүн юм байна, гэж ойлгосон. Тэгээд тухайн үед *******г өвс ачиж байх үед манай нягтлан ирээд “юун өвс ачиж байгаа юм бэ?” гэхээр нь би “Аудитын хүн гэсэн даргын зар гэсэн өвснөөс нь 100 боодлыг зарж байгаа юм. Мөнгийг нь шилжүүлнэ гэсэн гэж хэлсэн” гэх дахин мэдүүлэг /1 хавтаст хэргийн 155-156-р хуудас/,
- Гэрч Г.ын “...2022 оны 06 дугаар сарын эхээр надаас мөнгөний хэрэг гараад байна гээд 1,800,000 төгрөг зээлсэн юм. Эхлээд мал өгнө гэж байгаад өгөхгүй явж байснаа мөнгөнийхөө оронд 200 боодол өвс өгөхөөр тохиролцсон. 2022 оны 12 дугаар сарын дундуур гаас өвсөө нэхэхэд хэд хоногийн дараа яриад зүүн цэргийн ангийн цаад талд нэг хашаанаас очоод 100 боодол өвсөө авчих, үлдэгдэл 100 боодол өвсийг нь удаахгүй өгнө гэж ярьсан. Тэгээд би танил дүүгийнхээ портер машинтай очоод тэр хашаан дотор байсан хүнтэй уулзаж байгаад 100 боодол өвс ачуулсан” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 166-167-р хуудас/,
- Гэрч О.ын “2022 оны 12 дугаар сарын 10-ны үед Аудитад ажилладаг гээд нэг хүн ирээд 100 боодол өвс авлаа гэж хэлсэн. Тэр хүнийх нь утас унтарчхаад мөнгөө шилжүүлж чадахгүй, өнөө маргаашдаа шилжүүлчихнэ гэсэн гээд огт шилжүүлээгүй. Тухайн үед нь өвс зарах үедээ тэдэн боодол өвс зарсан гэж хэлж мэдэгддэг байсан. Тухайн үед надад хэлж мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 172-174-р хуудас/,
- Гэрч “...*******г анх хүргэн болж ирэхэд нь айл гэр боллоо гэж бэлгэшээгээд өөрийнхөө малаас 1 азарга, 1 гүү зааж өгч байсан юм. Одоо тэр нь 1 азарга, 2 гүү болсон, манай мал дээр тоологддог, манай дээр байдаг юм. Өөр ямар нэгэн малгүй. ******* ер нь малын өвс, тэжээл огт манайд өгч байгаагүй. Өвс тэжээл өгнө ч гэж ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 176-177-р хуудас/
- 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /1 хавтаст хэргийн 140-141-р хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2302092 дугаартай “...100 боодол өвсний зах зээлийн үнэлгээ 1,000,000 төгрөг...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 182-р хуудас/,
-Сонгинохайрхан дүүргийн 2010 оны 03 сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хавтаст хэргийн 240-250/
- ******* аймгийн ******* сумын 1-р багийн Засаг даргын 2023.02.08-ны өдрийн 1/7тай тодорхойлолт /1 хавтаст хэргийн 121 хуудас/
-*******гийн Малын А дансны хуулбар /1 хавтаст хэргийн 122-125/
- ХХК-ийн итгэмжлэл /1 хавтаст хэргийн 150 хуудас/
- Болор үнэлгээ ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /1 хавтаст хэргийн 178/
- *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах шалгах хуудас /1 хавтаст хэргийн 54 хуудас/
- ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.23-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / 1 хавтаст хэргийн 56-62 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сард иргэн фейсбүүк чат болон гар утсаар холбогдож “100 тооны бяруу олоод засаад өгье”, “100 тооны бяруу бүрдчихлээ мөнгөө шилжүүлчих” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эхнэр Хаан банкны дугаар дансаар 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16,500,000 төгрөг, 2021 оны 0 сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6,500,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр нийт 34,000,000 төгрөгийг шилжүүлэн авч,
мөн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн фейсбүүк чатаар холбогдож 4 ширхэг бярууны зураг үзүүлж, зарах бяруу байгаа гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны дугаар дансаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 100,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,150,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын багт үйл ажиллагаа явуулах “” ХХК-ийн хашаанд үйлдвэрийн манаач т өөрийгөө “дэлгүүрийн хугацаа нь дууссан барааг хураадаг хүн, суманд дэлгүүр шалгаад хаалгаж байлаа”, “ сумаас мал нядлуулж хот руу ачиж байгаа юм, тэгээд мөнгийг нь орж ирэхээр нь шилжүүлье” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар үйлдвэрийн манаач ыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг буюу 100 боодол өвсийг авч хохирогч хохирол учруулан тус тус залилсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч *******гийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч Л.ийн “...2021 оны 03 дугаар сарын сүүлээр манай аавын дүүгийн хүү ******* нь надтай фейсбүүк чат, гар утсаар холбогдож “******* аймгаас 100 тооны бяруу олоод засаад өгье” гээд байсан. Тэгээд 100 бярууны тоо бүрдчихлээ та “над руу мөнгөө шилжүүлчих” гээд байхаар нь би 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гийн эхнэр Хаан банкны тоот данс руу 16.500.000 төгрөг, 2021 оны 0 сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6.500.000 төгрөгийг шилжүүлж нийт 34.000.000 төгрөг болсон. Түүнээс хойш нь надаас авсан мөнгөнөөсөө огт барагдуулаагүй” гэх,
гэрч “...Манай нөхөр гийн үеэл ах гэх хүнээс орж ирсэн мөнгөний талаар надад хэлэхдээ “би ахаасаа зээлж авч байгаа юмаа, буцаагаад өгнө” гэж байсан. Тухайн мөнгөнүүдийг ******* аймагт байхад хүлээж аваад өртэй байсан хүмүүс рүүгээ тэр дор нь данс руу нь шилжүүлсэн. Надад хэлэхдээ “хүнээс зээлсэн мөнгө нэхэгдээд байгаа юмаа, би харин жоохон алдаатай зүйл хийчихжээ”, тэгээд ахаас авч байгаа юм аа, чи санаа зоволтгүй, буцаагаад өгчихнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21-22-р хуудас/,
*******, Л. нарын нотариатаар батлуулсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ,
Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,
хохирогч Б.ын “...******* гэх хүн миний чатаар холбогдоод надад 4 тооны бярууны зураг харуулаад “та энэ бяруунуудыг авах уу, 1 бярууг нь 350,000 төгрөгөөр бодоод авчих” гэж хэлсэн. Би “авъя” гээд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эхнэр тоот дансаар *******гийн тоот данс руу 700.000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 350.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо болтол ******* гэх хүнээс тохирсноороо бяруугаа авч чадахгүй байгаа юм. ******* гэх хүнээс удаа дараа бяруугаа нэхэхэд “Удахгүй өгнө, хэд хоногийн дараагаар өгье” тухай бүр нь өгнө гэж хойшлуулаад одоо болтол өгөхгүй залилаад байна” гэх,
гэрч “...Манай нөхөр Б. нь 2022 оны 03 дугаар сард “******* гэх хүн 4 тооны бяруу зарна гэнэ, над руу бярууныхаа зургийг чатаар явуулсан, найдвартай хүн юм шиг байна” гээд энэ хүний данс руу бярууны мөнгө хийчих гэсэн. Би мөнгө шилжүүлэхдээ өөрийн охин дугаарын данснаас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба охин маань насанд хүрээгүй тул охин бид 2 хамтран эзэмшдэг юм. 2022 оны 0 сарын 21-нд гэх хүн манай нөхөр рүү чат бичээд 100,000 төгрөг хэрэгтэй байна гээд өөр хүний данс өгч хийлгүүлсэн. нь одоогийн байдлаар хохирол төлбөр барагдуулаагүй байна ” гэх,
гэрч “...Манайд гийн нэр дээр 1 азарга, 2 тооны гүү байгаа. Өөр ямар нэг мал байхгүй. Уг мал нь манай мал дээр хамт тоологдож явдаг. Өөр газар малтай эсэхийг нь мэдэхгүй. Уг зураг дээр байгаа бярууны дээд талын зураг дээр байгаа хөх бяруу, улаан бяруу хоёр нь миний бяруу мөн байна. Нөгөө хоёр бяруу нь хэний бяруу болохыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд,
*******гийн Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга,дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,
хохирогч “2022 оны 10 дугаар сарын эхээр дарга нь байгууллагын хашаанд 2000 боодол өвс хурааж, манаачид хариуцуулан 1 боодлыг нь 8000 төгрөгөөр зараарай гэсэн. 2022 оны 12 сарын 09-ний өдөр 14 цагийн үед би байгууллага дээр очих үед Портертой өвс ачаад гарч байхаар нь би манаач Энхбаяраас “юу өвс хэн авч байгаа юм бэ?” гэсэн чинь “Аудитын хүн гэсэн 100 боодол өвс авч байгаа юмаа, дарга руу мөнгийг нь хийчихнэ гэсэн” гэж хэлж байсан. Тэгтэл одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа юм...” гэх,
гэрч ын “...Би ******* сумын зүүн урд байдаг гэх хүний цементийн үйлдвэрийн манаачийн ажлыг түр хийж байгаа юм. Тухайн хашаан дотор хураалттай байсан өвсийг надаар заруулж байсан. 2022 оны 12 сарын 09-ний өдөр үдийн хойно өөрийгөө гэж танилцуулсан хүн ирээд “200 боодол өвс авах гэсэн юм мөнгийг нь шууд данс руу нь хийнэ, би сумаас мал нядлуулж хот руу ачиж байгаа юм тэгээд мөнгийг нь орж ирэхээр нь шилжүүлье” гэсэн. Би 200 боодол бол их байна гэсэн чинь эргэж нэг Портертой ирээд 100 боодол өвс авъя гээд мөнгийг нь 10-д гаргаад өгнө гээд 1 боодлыг нь 8000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Ингээд 7 хоногийн дараа өгөөгүй ба дансаа явуулчих гээд явуулахаар мөнгөө хийхгүй өнөөдөр, маргааш өгнө гээд одоог хүртэл өгөхгүй байгаа учир гомдол гаргаж байна...”гэх,
гэрч Г.ын “...2022 оны 06 дугаар сарын эхээр надаас мөнгөний хэрэг гараад байна гээд 1,800,000 төгрөг зээлсэн юм. Эхлээд мал өгнө гэж байгаад өгөхгүй явж байснаа мөнгөнийхөө оронд 200 боодол өвс өгөхөөр тохиролцсон. 2022 оны 12 дугаар сарын дундуур гаас өвсөө нэхэхэд хэд хоногийн дараа яриад зүүн цэргийн ангийн цаад талд нэг хашаанаас очоод 100 боодол өвсөө авчих, үлдэгдэл 100 боодол өвсийг нь удаахгүй өгнө гэж ярьсан. Би танил дүүгийнхээ Портер машинтай очоод тэр хашаан дотор байсан хүнтэй уулзаж байгаад 100 боодол өвс ачуулсан ” гэх,
гэрч О.ын “...2022 оны 12 дугаар сарын 10-ны үед Аудитад ажилладаг гээд нэг хүн ирээд 100 боодол өвс авлаа гэж хэлсэн. Тэр хүнийх нь утас унтарчхаад мөнгөө шилжүүлж чадахгүй, өнөө маргаашдаа шилжүүлчихнэ гэсэн гээд огт шилжүүлээгүй ” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2302092 дугаартай “...100 боодол өвсний зах зээлийн үнэлгээ 1,000,000 төгрөг” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
3. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэйгээр үйлдэгддэг байна.
Шүүгдэгч *******гийн хувьд өөрийн үеэл болох Л.өд бяруу худалдаж авч өгнө гэж худал хэлэн хуурч, төөрөгдөлд оруулан эхнэр Б. дансаар нийт 34.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, мөн иргэн Б.ад фейсбүүк чатаар 4 бярууны зураг харуулан зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хууран мэхэлж нийт 1.150.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, иргэн т “дэлгүүрийн хугацаа нь дууссан барааг хураадаг хүн, суманд дэлгүүр шалгаад хаалгаж байлаа” гэж худал хэлэн төөрөгдөлд оруулж ХХК-ын цементийн үйлдвэрийн хашаанд байсан өвснөөс 100 боодол өвсийг залилан мэхэлж авсан үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.
4. Прокуророос шүүгдэгч *******гийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Залилах гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах “ Шүүгдэгч ******* нь 2021 оны 3 дугаар сард иргэн тэй “facebook, chat”-аар холбогдон 100 тооны бяруу цуглааж авч өгье мөнгөө шилжүүл гэх мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогч ийг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийнх нь эхнэр болох хаан банкны дансаар 4-н удаагийн гүйлгээгээр нийт 34.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн facebook chat-аар холбогдож 4 ширхэг бярууны зураг үзүүлж зарах бяруу байгаа гэх зохиомол байдал зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогч төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны дансаар 3-н удаагийн гүйлгээгээр нийт 1.150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан. Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ******* аймаг ******* сум багт үйл ажиллагаагаа явуулж байх “Бага өлгий ” ХХК-ын үйлдвэрийн манаач Энхбаярт өөрийгөө “ дэлгүүрийн хугацаа дууссан бараа хураадаг хүн. суманд дэлгүүр шалгаад хаалгаж байлаа. сумаас мал мах хот руу ачиж байгаа мөнгийг нь орж ирэхээр нь шилжүүлье” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар үйлдвэрийн манаач Энхбаярыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 100-н боодол өвсийг авч хохирогч д 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хуульд заасан үндэслэл журмын дагуу, цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдож байна.Залилах гэмт хэрэг нь зохиомол байдал зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх замаар хууран мэхлэх арга хэрэглэж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах байдлаар илэрдэг. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Халдлагын зүйл нь бусдад залилагдсан эд хөрөнгө байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байтал зохиол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай ” гэх дүгнэлт гаргасныг нь шүүгдэгч *******гийн зүгээс хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******д холбогдох дээрх хэргүүд хэргийн баримтаар хангалттай нотлогдсон, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******гийн хуурч мэхэлсэн уг үйлдлийн улмаас хохирогч Л., Б., М. нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
6. Шүүгдэгч *******г гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг худал хэлж, хуурч мэхлэн, хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан мөнгө авч хохирогч нарын эд хөрөнгийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн. Мөн урьд өмнө 2022 оны 109 тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үйлдэж ял шийтгэгдэж байсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах саналтай. Хохирогч Л.өд 34.000.000 төгрөг, хохирогч Б.ад 1.150.000, хохирогч д 800.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж хохирогч нарт олгуулах, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******гаас дээрх дүгнэлттэй холбоотойгоор тайлбар гаргаагүй байна.
Шүүх улсын яллагчийн дээрх дүгнэлтээс “Шүүгдэгч ******* нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн. Мөн урьд өмнө 2022 оны 109 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үйлдэж ял шийтгэгдэж байсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болж байна” гэх дүгнэлтийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ” гэх зохицуулалт нь тусгай ангийн нэг бүлэгт заасан өөр өөр зүйл, төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд энэ нь шүүгдэгч *******д холбогдох энэ хэрэгт хамаарахгүй юм.
Тодруулбал, шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 3 удаагийн давтан үйлдлээр үйлдсэн хийгээд хууль тогтоогчоос тухайн гэмт хэргийг давтан үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болгон хуульчлаагүй байна.
Мөн тэрээр тухайн төрлийн гэмт хэрэгт өмнө ял шийтгүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хувийн байдалд хамаарах нөхцөл байдал болохоос бус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь өмнө ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 сарын 23-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.23-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдох бөгөөд тэрээр энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.өд 34.000.000 төгрөгийн, Б.ад 1.150.000 төгрөгийн, 1.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирол нөхөн төлөөгүй болох нь хохирогч Л.ийн “ нь надаас авсан мөнгөнөөсөө огт барагдуулаагүй” гэх, хохирогч Б.ын “..Удаа дараа ******* гэх хүнээс бяруугаа нэхэхэд “Удахгүй өгнө, хэд хоногийн дараагаар өгье” тухай бүр нь өгнө гэж хойшлуулаад одоо болтол өгөхгүй залилаад байна” гэх, хохирогч “одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа юм” гэх мэдүүлгүүдээр нотлогдох тул *******гаас 34.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.өд, 1.150.000 төгрөг гаргуулж Б.ад, 1.000.000 төгрөгийг гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2302092 дугаартай дүгнэлтээр хохирогч учирсан хохирлыг “ 100 боодол өвсний зах зээлийн үнэлгээ 1,000,000 төгрөг ” гэж тогтоосон тул зах зээлийн энэ үнэлгээнд үндэслэн хохирлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Л. нь шүүгдэгч *******д 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж нэхэмжилж байгаа боловч хэргийн баримтаар 34.000.000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдох бөгөөд 1.000.000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байх тул тэрээр 1.000.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдъя.
Бусад:
Шүүгдэгч *******д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт г залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гаас 34.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Багануур дүүргийн иргэн Л.өд, 1.150.000 төгрөгийг хохирогч ******* аймгийн Уулбаян сумын Б.ад, 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч ХХК-ийн нягтлан бодогч тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л. нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан 1.000.000 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН